1 сарын 8
Appearance
Түүхэн жилийн өдөр 12 сар · 1 сар · 2 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
Григорийн тооллоор жилийн найм дахь өдөр. Энэ өдрөөс хойш он дуусахад 357 хоног үлдэнэ. Хэрвээ өндөр жил таарвал 358 өдөр үлдэнэ. Беларус болон ОХУ-д энэ өдрийг Эмгэдийн өдөр болгон тэмдэглэдэг бол Умард Марианы арлууд Хамтын нөхөрлөлийн өдөр болгон тэмдэглэдэг.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 307 – Жин гүрний Хаан Жин Хуйси хордож амиа алдсанаар түүний хүү Жин Хуайди хаан ор суув.
- 1547 – Литви хэл дээрх анхны ном "Катехизмийн энгийн үгс" ном хэвлэгдэв.
- 1697 – Британийн эзэнт гүрэн сүүлийн удаа цовдолж цааз гүйцэтгэв. Байгалийн хуультай тэрсэлж, номлол зөрчсөн гэж үзэн 21 настай Томас Эйкенхэдийг цаазалжээ.
- 1790 – АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Вашингтон анх удаагаа ард түмэндээ хандаж үг хэлжээ.
- 1811 – АНУ-ын Луйзана мужийн Сейнт Жеймс хотод Чарльз ДэсЛондесийн удирдсан боолуудын бослого амжилтгүй болов.
- 1835 – АНУ-ын түүхэнд эхний бөгөөд эцсийн удаа үндэсний өр тэгийг заажээ.
- 1867 – Вашингтон муж африк гаралтай америк иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хүлээн зөвшөөрчээ.
- 1912 – Африкийн үндэсний зөвлөл байгуулагдав.
- 1918 – АНУ-ын Ерөнхийлөгч Вүүдроу Уильсон Дэлхийн нэгдүгээр дайны дараах нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар "14 асуудал" нэртэй илтгэлээ тавьжээ.
- 1926 – Абдул-Азиз Ибн Сауд нь Хеяазын хаанаар өргөмжлөгдсөн ба улсынхаа нэрийг Саудын Араб болгон өөрчилсөн.
- 1961 – Францын Ерөнхийлөгч Шарль де Голь Алжирийн тусгаар тогтнох бодлогыг дэмжжээ.
- 1963 – АНУ-ын нийслэл Вашингтон хотод Леонардо ДаВинчигийн "Мона Лиза" зураг анх удаа олны хүртээл болов.
- 1973 – ЗХУ-ын сансар судлалын Луна-21 ажиллагаа эхэлжээ.
- 1975 – АНУ-ын Коннектикут мужийн амбан захирагчаар Элла Т.Грассо сонгогдов. АНУ-ын Засаг захиргаа удирдлагын нэгжийн түүхэнд анх удаа нөхрийнхөө дараа захирагчаар сонгогдсон хүн болж түүхэнд үлджээ.
- 1994 – ОХУ-ын сансарын нисэгч Валерий Поляков Союз ТМ-18 хөлгөөр Мыр сансарын станцтай холбогдов. Тэрээр 437 өдрийг сансарт өнгөрүүлсэнээр дээд амжилт тогтоосон юм.
- 2004 – Далайн тээврийн хамгийн том хөлөг онгоц гэгдэх Queen Mary 2 хөлөг онгоц бүтээгджээ.
- 2011 – Аризона мужийн Конгрессийн танхимын гишүүн Габриел Гиффордсын биед халдав. Золоор тэр амь насаа алдаагүй юм.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1735 – Жоржтауны их сургуулийг үндэслэгч Жорж Керролл (1815 онд нас барсан)
- 1803 – Говийн Догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа (Нас барсан огноо тодорхойгүй)
- 1870 – Испанийн Ерөнхий сайд Мигель Примо де Ривера (1930 онд нас барсан)
- 1870 – Умард Ирландын анхны Ерөнхий сайд Жеймс Крейг (1940 онд нас барсан)
- 1873 – Румын улсын 32 дахь Ерөнхий сайд Лулиу Маниу (1953 онд нас барсан)
- 1876 – Латвийн Ерөнхий сайд, хуульч Артурс Алберингс (1934 онд нас барсан)
- 1885 – Австралийн 14 дэх Ерөнхий сайд, сэтгүүлч Жон Картин (1945 онд нас барсан)
- 1891 – Нобелийн шагналт физикч Вольтер Боет (1957 онд нас барсан)
- 1899 – Шри-Ланкийн 4 дэх Ерөнхий сайд, хуульч С.В.Р.Д Бандарананке (1959 онд нас барсан)
- 1910 – 20-р зууны манлай балетчидын нэг, ЗХУ-ын балетчин Галлина Уланова (1998 онд нас барсан)
- 1942 – Английн Физикч, зохиолч Стивен Хокинг
- 1942 – Японы 56 дахь Ерөнхий сайд Коизүми Жүничиро
- 1947 – Америкийн дуучин, ая зохиогч Девид Бауви (2016 онд нас барсан)
- 1967 – Америкийн дуучин, ая зохиогч Р.Келли
- 1979 – Румын улсын шилдэг хөлбөмбөгч Адриан Муту
- 1979 – Хорватын хөлбөмбөгч Стипе Плетикоса
- 1983 – Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун
- 1986 – Испанийн хөлбөмбөгч Давид Сильва
- 1992 – Испанийн хөлбөмбөгч Коке
- 1991 – Хиной Асүка, Японы дуучин
- 1991 - AOA хамтлагийн Jimin
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1198 – Ромын пап III Целестин (1106 онд төрсөн)
- 1324 - Монголын эзэнт гүрнийг дэлхийд таниулсан Венецийн аялагч, худалдаачин Марко Поло (1254 онд төрсөн)
- 1642 – Италийн физикч, математикч, одон оронч, философич Галилео Галилей (1564 онд төрсөн)
- 1825 – Торго гаргах машиныг зохион бүтээгч Эли Уитни (1765 онд төрсөн)
- 1878 – Оросын зохиолч, яруу найрагч Николай Некрасов (1821 онд төрсөн)
- 1950 – Чех гаралт Америкийн эдийн засагч Йосеф Шүмпитер (1883 онд төрсөн)
- 1976 – БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Жоу Инлай (1898 онд төрсөн)
- 2002 – Орос гаралтай Австралийн физикч, Нобелийн шагналт Александер Прохоров (1916 онд төрсөн)
Тэмдэглэлт баярууд
[засварлах | кодоор засварлах] Commons: 1 сарын 8 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан