Jump to content

Дэлхий

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
дэлхий  🜨
Эрин J2000.0
Апоцентр 152,097,701 км
1.0167103335 а.н.
Перицентр 147,098,074 км
0.9832898912 А.Н.
Их хагас тэнхлэг 149,597,887.5 км
1.0000001124 А.Н.
Эксентриситет 0.016710219
Орбитын үе 365.256366 өдөр
1.0000175 Юлианы жил
Дундаж орбитын хурд 29.783 км/с
107,218 км/цаг
Хазайлт 1°34'43.3"[1]
тогтмол хавтанд
Өгсөгч уулзварын уртраг 348.73936°
Перицентрийн аргумент 114.20783°
Дагуул 1 (Сар)
Физик шинж чанар
Дундаж радиус 6,371.0 км[2]
Экваторын радиус 6,378.1 км[3]
Туйлын радуис 6,356.8 км[4]
Хавтгайжилт 0.0033528[3]
Тойргийн урт 40,075.02 км (экваторын)
40,007.86 км (уртрагийн)
40,041.47 км (дундаж)
Гадаргын талбай 510,072,000 км²[5][6]

148,940,000 км² - хуурай газар   (29.2 %)

361,132,000 км² - ус  (70.8 %)
Эзлэхүүн 1.0832073X1012 км3
Масс 5.9736X1024 кг[7]
Дундаж нягтшил 5.5153 г/см3
Экваторын гадаргын гравитацын хүч9.780327 м/с²[8]
0.99732 g
Сансрын хоёрдугаар хурд11.186 км/с 
Экватор дахь
эргэх үе
0.99726968 өдөр[9]
23ц 56м 4.100с
Экваторын эргэлтийн хурд 1,674.4 км/цаг (465.1 м/с)
Тэнхлэгийн хазайлт 23.439281°
Албедо0.367[7]
Гадаргын темп.
   Кельвин
   Цельс
багадундажих
184 K287 K331 K
−89 °C14 °C57.7 °C
Агаар мандал
Гадаргын даралт 101.3 кПа (Дундаж далайн түвшин)
Бүтэц 78.08% Азот (N2)
20.95% Хүчилтөрөгч (O2)
0.93% Аргон
0.038% Нүүрсхүчлийн хий
1% орчмын усны уур (уур амьсгалаас хамаарч өөр байна)[7]

Дэлхий нь нарны аймгийн ганц амьдралт гараг (ертөнц) бөгөөд нарны аймгийн 3 дахь гараг,. Дэлхий нь 4.57 тэрбум жилийн өмнө үүссэн[10], нэг дагуултай (Сар), 365.26 өдөрт Нарыг бүтэн тойрдог).[11]. Дэлхийн эргэлтийн тэнхлэг 23.5° хазайсан байдаг нь, дэлхийн улирлын өөрчлөлтийн шалтгаан болно[12].

Дэлхий нь агаар мандалтай, гадаргуугийнх нь 71% нь далай (ус), үлдсэн 29% нь хуурай газар (тив, арал). Дэлхийн гадаргуу нь тектоникийн хавтангуудад хуваагдах ба тэдгээр нь тасралтгүй нүүж (хөвж) байдаг. Дэлхий нь гүн рүүгээ бүслүүрлэг тогтоцтой бөгөөд цөм, манти, царцдасаас тогтоно.

4.57 тэрбум жилийн өмнө[10] Дэлхий болон Нарны аймгийн бусад гарагууд хийн мананцраас (Solar Nebula) үүссэн гэж таамаглаж байгаа бөгөөд дэлхий нь эхлээд халуун хайлмаг байгаад аажмаар хөрж, хатуу царцдастай болсон байна. Дэлхийн дагуул Сар нь, Дэлхийг Ангар гарагтай ойролцоо хэмжээтэй биет ("Тейя" гэж нэрлэдэг) мөргөх үед үүссэн гэж таамагладаг[13].

Аажмаар Дэлхийн температур 100 °C (212 °F) орчим болоход эртний агаар мандал дахь усны уур коденсацлагдан, далай үүсэж эхэлсэн байна. Агаар мандалд хүчилтөрөгч, улмаар агаар мандлын дээд давхаргад озон (O3) үүссэнээр, нарнаас ирэх хэт ягаан туяа багасаж, анхны нийлмэл эст амьтад, улмаар жинхэнэ олон эст амьтад үүсэж эхэлжээ[14].

Дэлхийн гадаргуу байнга, тасралтгүй өөрчлөгдөж байсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл эх газрууд нүүж, хоорондоо нэгдэн супер тив үүсгэн, дараа нь задраж байснаас нилээд чухал супер тив нь 600-540 сая жилийн өмнө үүсэж, 180 сая жилийн өмнө задарсан (Гондван, Лаурази 2 супер тивийг үүсгэсэн) Пангей юм[15]. Дэлхий дээр хэд хэдэн томоохон мөстлөгүүд явагдсан гэж таамагладаг ба эхнийх нь 750-580 сая жилийн өмнө (Неопротерозой), сүүлийнх нь 10,000 жилийн өмнө дууссан байна[16].

Дэлхийн хөгжлийн түүхэнд амьд организмын томоохон сүйрлүүд тохиолдож байснаас сүүлийнх нь 65 сая жилийн өмнө болсон үлэг гүрвэлүүдийн мөхөл юм (Шалтгааныг нь дэлхий дээр солир унасантай холбон таамагладаг). Уг сүйрлийн дараагаар жижиг амьтад жишээлбэл сүүн тэжээлтэн амьтад эрчимтэй тархаж эхэлсэн ба хэдэн сая жилийн өмнө Африкийн мичтэй төстэй амьтдыг хоёр хөл дээрээ явдаг болсон гэж таамагладаг[17].

Нарны аймгийн 4 гариг (Наранд ойрхон 4 гариг) хатуу, чулуурхаг гадаргуутай ("Хөрст гариг") бөгөөд тэдгээрээс Дэлхий нь хамгийн том, их нягттай, хүчтэй соронзон оронтой, газрын татах хүч хамгийн ихтэй гариг юм. Дэлхий нь ерөнхийдөө зуйвандуу бөмбөлөг хэлбэртэй боловч, үнэндээ гадаргуу нь тэгш биш учир Дэлхийн хэлбэрийг Геоид гэж нэрлэнэ.

Химийн найрлага

[засварлах | кодоор засварлах]

Дэлхийн масс ойролцоогоор 5.98 ×1024 кг. Гол бүрдүүлэгч элементүүд нь төмөр (32.1%), хүчилтөрөгч (30.1%), цахиур (15.1%), магни (13.9%), хүхэр (2.9%), никель (1.8%), кальци (1.5%), хөнгөнцагаан (1.4%) ба үлдэх 1.2% нь бусад химийн элементүүд юм[18].

АНУ-ын геохимич Ф.Кларк-ийн тооцоогоор, Дэлхийн царцдасын 47% нь хүчилтөрөгч бөгөөд нийт чулуулагийн 99.22% нь цахиур, хөнгөн цагаан, төмөр, кальци зэрэг нийт 11 ислээс тогтдог байна.

Ф.Кларкийн хүснэгт
(Дэлхийн царцдасын үндсэн ислүүд)
Найрлага Химийн томъёо Тархалт
Цахиурын исэл SiO2 59.71%
Хөнгөнцагааны исэл Al2O3 15.41%
Кальцийн исэл CaO 4.90%
Магнийн исэл MgO 4.36%
Натрийн исэл Na2O 3.55%
Төмрийн (II) исэл FeO 3.52%
Калийн исэл K2O 2.80%
Төмрийн (III) исэл Fe2O3 2.63%
Ус H2O 1.52%
Титаний давхар исэл TiO2 0.60%
Фосфорийн тавч исэл P2O5 0.22%
Нийт 99.22%

Дэлхийн дотоод бүтэц

[засварлах | кодоор засварлах]
Дэлхийн бүтэц (хэмжээ харгалзаагүй, схем).

Дэлхий нь гүн рүүгээ үелэсэн бүтэцтэй бөгөөд химийн найрлагынхаа хувьд:

Харин Геологийн хувьд литосфери, астеносфери, дээд манти, доод манти, гадаад болон дотоод цөм гэсэн үе давхрагуудтай[19] .

Гүн Үе давхрага Нягт
гр/см3
Километр Миль
0–60 0–37 Литосфери (Зузаан нь 5-200 км хүртэл өөрчлөгддөг)
0–35 0–22 ... Царцдас (Зузаан нь 5-70км хүртэл өөрчлөгддөг) 2.2–2.9
35–60 22–37 ... Мантийн дээд хэсэг 3.4–4.4
35–2890 22–1790 Манти 3.4–5.6
100–700 62–435 ... Астеносфери
2890–5100 1790–3160 Гадаад цөм 9.9–12.2
5100–6378 3160–3954 Дотоод цөм 12.8–13.1

Дэлхийн дундаж нягт 5515 кг/м³, харин гадаргуугийн дундаж нягт 3017 кг/м³ тул Дэлхийн цөмийг харьцангуй илүү нягттай гэж үздэг ба энэ нь сейсмийн судалгаагаар батлагддаг байна. Сейсмийн (чичирхийллийн) S долгионы хурдны сааралтаар гадаад цөмийг шингэн зуурмаг хэмээн баталжээ. Учир нь S долгион нь шингэн биеийг нэвтэрдэггүй байна. Дэлхийн үүслийн эхний үед, ойролцоогоор 4.52 тэрбум жилийн орчим, хүнд химийн нэгдлүүд дэлхийн төврүү сууж буюу бөөгнөрөн, хөнгөн нь дэлхийн царцдас буюу гадаргуу руу шилжин, ялгаралт явагдсаны үр дүнд цөм нь үүссэн гэж үздэг. Цөм нь үндсэндээ төмөр (80%), никель, мөн багахан хэмжээний бусад химийн элементээс тогтоно. Эдгээр бусад элементүүдийг хүхэр, карбон, устөрөгч байх магадлалтай хэмээн үздэг.

Дэлхийн дотоод бүтэц. 1. Эх газрын царцдас - 2. Далайн царцдас - 3. Дээд манти - 4. Доод манти - 5. Гадаад цөм - 6. Дотоод цөм
A: Мохийн зааг
B: Гутенбергийн зааг
C: Лехманий зааг

Манти нь Дэлхийн нийт эзэлхүүний 70%-ийг эзэлдэг, нийтдээ 2,890 км зузаан. Даралт манти ба цөмийн заагт ~140 ГПа (1.4 Мaтм), температур 500 °C-900 °C (932 °F-1,652 °F) хооронд хэлбэлзэх ба манти, гадаад цөмийн зааг дээр 4,000 °C (7,200 °F) байна. Мантийг үндсэн 2 хэсэгт хуваадаг. Дээд болон доод манти. Энэ хоёр үе нь бүрдүүлэгч эрдэс минералаараа ялгагдана.

Геологийн үүднээс, Дэлхийн царцдас нь Дэлхийн хамгийн гадна талын хатуу бүрхүүл (литосферийн дээд хэсэг) бөгөөд базальтлаг болон боржинлог чулуулгаас тогтоно. Дэлхийн нийт эзэлхүүний < 1% эзлэнэ.

Тектоникийн плит

[засварлах | кодоор засварлах]

Литосфери нь тектоникийн плитүүд гэж нэрлэгдэх хэсгүүдэд хуваагдсан (эвдэрсэн) байдаг бөгөөд астеносфери дээгүүр нүүж (хөвж) байдаг байна. Нийтдээ 7 том плит, олон тооны жижиг плитүүд байна.

Дэлхийн гадаргуу

[засварлах | кодоор засварлах]

Дэлхийн нийт гадаргуугийн 70.8% нь усаар (Далайгаар) бүрхэгдэнэ[20]. Далайн ёроолын гадаргуу нь тэгш бус бөгөөд уул нурууд (Далайн голч нуруу), галт уул, хавцал, дэвсэг зэрэгтэй байна[21]. Үлдэх 29.2% нь хуурай газар бөгөөд цөл, тэгш тал, өндөр уулс зэрэг геоморфологийн олон элементүүдээс бүрдэнэ. Хуурай газрын гадаргуугийн 75% нь тунамал чулуулгаар хучигдана[22]. Үлдэх хэсэгт нь магмын болон хувирмал чулуулаг тархана. Дэлхийн газрын гадаргуу дээр хамгийн өргөн тархалттай эрдэсүүд бол кварц, хээрийн жонш, амфибол, гялтгануур, пироксен, оливин, кальцит, доломит зэрэг юм[23]. Дэлхийн гадаргуу нь тектоник хөдөлгөөн болон элэгдэл, өгөршлөөс хамааран тасралтгүй өөрчлөгддөг байна.

Дэлхийн хуурай газрын хамгийн нам дор цэг нь далайн төвшнөөс доош 418 м-т орших Сөнөсөн тэнгис, хамгийн өргөгдсөн цэг нь 8,848 м өргөгдсөн Эверест оргил юм. Эх газар дунджаар далайн төвшнөөс дээш 686 м өргөгдсөн байдаг[24].

Дэлхийн нийт гадаргуугийн ихэнхи нь усаар бүрхэгдсэн байдгаараа Нарны аймгийн бусад гаригуудаас ялгаатай бөгөөд "Цэнхэр Гариг" гэж нэрлэгддэг. Дэлхийн усан мандал үндсэндээ Дэлхийн далайнуудаас бүрдэх боловч, үүнд бас эх газрын тэнгис, нуур, гол мөрөн, газрын гадаргуугаас 2000 м хүртэл гүнд орших гүний усыг оруулдаг байна. Дэлхийн хамгийн гүн устай газар бол Номхон далайд орших Марианы хотгор (10,911 м гүн)[25]. Далайн дундаж гүн 3,794 м байдаг.

Далайн нийт масс 1.35 х 1018 тонн буюу Дэлхийн нийт массын 1/4400, эзэлхүүн нь 1.386 × 109 км³. Дэлхий дээрхи нийт усны 97.5% нь давстай ус бөгөөд үлдэх 2.5% нь цэвэр ус юм. Цэвэр усны 68.7% нь мөс хэлбэрээр оршино[26].

Далайн ус нь нарны энергийг их хэмжээгээр шингээдэг учир далайн усны температурын тархалтаар дэлхийн цаг уур тодорхойлогдоно[27]. Үүний тод жишээ бол ЭНСО (El Niño-Southern Oscillation) юм[28].

Дэлхийн агаар мандал гэж Дэлхийн татах хүчинд захирагдан, Дэлхийн гадна талаар хүрээлэн байгаа хийн давхрагыг хэлнэ. Агаар мандлын 78% нь азот, 20.95% хүчилтөрөгч, 0.93% аргон, 0.038% нүүрстөрөгчийн давхар исэл, 1% усны уур болон маш бага хэмжээтэй бусад хийнүүд байна. Эдгээр хийнүүдийг нийлүүлээд бид агаар гэж нэрлэдэг. Агаар мандал нь Нарнаас ирэх хэт ягаан туяаг шингээж, өдөр, шөнийн температурын ялгааг тогтворжуулан, Дэлхий дээр амьдрал байх нөхцөлийг бүрдүүлнэ[29].

Газрын гадаргуу орчмын агаар мандлын дундаж температур 15 °C байдаг.

  • Гол өгүүллэг: Сар

Сар нь дэлхийн байгалийн дагуул юм.Бидний амьдарч буй орчин дэлхий бол орой өдөр гэсэн цаг байдаг тэдний нэг бол нар,сар хоёр юм.Түүнийг ялгахад амархан юм үүн нэг нь гэгээтэй нэг нь харанхуй байдаг

Дэлхийн эргэлт ба орбит

[засварлах | кодоор засварлах]

Дэлхий тэнхлэгээрээ 23 цаг, 56 минут, 4.091 секундэд нэг бүтэн эргэдэг бөгөөд [30] Нарнаас дунджаар 150 сая км зайд, 30 км/сек (108,000 км/ц) хурдтайгаар 365.2564 өдөрт Нарыг нэг бүтэн тойрно.

Дэлхийн тэнхлэг нь Нар-Дэлхийг дайрсан хавтгайтай харьцуулахад 23.5 градусаар хазайсан байх ба энэ нь Дэлхий дээрх өвөл зуны улирал солигдох шалтгаан болно.

Нийгмийн газарзүй

[засварлах | кодоор засварлах]

Дэлхийн хүн ам нь 2006 оны 2 сарын байдлаар 6,600,000,000 байгаа[31][32] бөгөөд 2013 онд 7 тэрбум, 2050 онд 9.2 тэрбум хүрнэ гэсэн тооцоо байдаг[33]. Хүн амын өсөлтийн дийлэнх нь хөгжиж буй орнуудад хамаарна. Дэлхийн нийт гадаргуугийн 1/8 нь хүн оршин суухад тохиромжтой гэж тооцогддог байна (2/3 нь далай, үлдэх хуурай газрын тэн хагас нь цөл (14%)[34], өндөр уулс (27%) зэрэг)[35].

2007 оны байдлаар суверн статустай 201 орон, НҮБ-ийн гишүүн 192 улс байна.

  1. Allen's Astrophysical Quantities. Springer. 2000. p. 294. ISBN 0387987460. {{cite book}}: Unknown parameter |а.н.thor= ignored (help)
  2. David R. Lide, ed. (2000). Handbook of Chemistry and Physics (81st ed.). CRC. ISBN 0849304814. {{cite book}}: Unknown parameter |а.н.thor= ignored (help)
  3. 3.0 3.1 (2003) "General Definitions and Numerical Standards". McCarthy, Dennis D.; Petit, Gérard IERS Technical Note No. 32, U.S. Naval Observatory and Bureа.н. International des Poids et Mesures. Retrieved on 2008-08-03. 
  4. Cazenave, Anny (1995). Ahrens, Thomas J. (ed.). Global earth physics a handbook of physical constants (PDF). Washington, DC: American Geophysical Union. ISBN 0-87590-851-9. Эх хувилбараас (PDF) архивласан: 2006-10-16. Татаж авсан: 2008-08-03. {{cite book}}: Check date values in: |year= (help); Unknown parameter |chaptertitle= ignored (help)
  5. Pidwirny, Michael (2006-02-02). "Surface area of our planet covered by oceans and continents.(Table 8o-1)". University of British Columbia, Okanagan. Татаж авсан: 2007-11-26. {{cite journal}}: Cite journal requires |journal= (help)
  6. Staff (2008-07-24). "World". The World Factbook. Central Intelligence Agency. Эх хувилбараас архивласан: 2010-01-05. Татаж авсан: 2008-08-05.
  7. 7.0 7.1 7.2 Williams, David R. (2004-09-01). "Earth Fact Sheet". NASA. Татаж авсан: 2007-03-17.
  8. Yoder, C. F. (1995) p. 12.
  9. Allen's Astrophysical Quantities. Springer. 2000. p. 296. ISBN 0387987460. {{cite book}}: Unknown parameter |а.н.thor= ignored (help)
  10. 10.0 10.1 Dalrymple, G.B. (1991). The Age of the Earth. California: Stanford University Press. ISBN 0-8047-1569-6.
  11. This period is known as the sidereal year. The number of solar өдөр is one less than the number of sidereal days becа.н.se the orbital motion of the Earth about the Sun results in one additional revolution of the planet about its axis.
  12. Ahrens, Global Earth Physics: A Handbook of Physical Constants, p. 8.
  13. R. Canup and E. Asphа.н.g (2001). "Origin of the Moon in a giant impact near the end of the Earth's formation". Nature. 412: 708–712.
  14. Burton, Kathleen (November 29, 2000). "Astrobiologists Find Evidence of Early Life on Land". NASA. Эх хувилбараас архивласан: 2011-10-11. Татаж авсан: 2007-03-05. {{cite web}}: Check date values in: |date= (help)
  15. "How do supercontinents assemble?". American Scientist. 92: 324–33. 1965. Татаж авсан: 2007-03-05. {{cite journal}}: Unknown parameter |а.н.thor= ignored (help)
  16. "Paleoclimatology - The Study of Ancient Climates". Page Paleontology Science Center. Татаж авсан: 2007-03-02. {{cite web}}: Unknown parameter |а.н.thor= ignored (help)
  17. Gould, Stephan J. (October , 1994). "The Evolution of Life on Earth". Scientific American. Татаж авсан: 2007-03-05. {{cite journal}}: Check date values in: |date= (help)
  18. "Chemical composition of Earth, Venus, and Mercury". Proceedings of the National Academy of Science. 71 (12): 6973–6977. 1980. Эх хувилбараас архивласан: 2013-07-18. Татаж авсан: 2007-02-04. {{cite journal}}: Unknown parameter |а.н.thor= ignored (help)
  19. Tanimoto, Toshiro (1995). Thomas J. Ahrens (ed.). Crustal Structure of the Earth (PDF). Washington, DC: American Geophysical Union. ISBN 0-87590-851-9. Эх хувилбараас (PDF) архивласан: 2006-10-16. Татаж авсан: 2007-02-03. {{cite book}}: Unknown parameter |booktitle= ignored (help)
  20. Pidwirny, Michael (2006). "Fundamentals of Physical Geography" (2nd Edition ed.). PhysicalGeography.net. Татаж авсан: 2007-03-19. {{cite web}}: |edition= has extra text (help)
  21. Sandwell, D. T.; Smith, W. H. F. (2006-07-07). "Exploring the Ocean Basins with Satellite Altimeter Data". NOAA/NGDC. Татаж авсан: 2007-04-21.{{cite web}}: CS1 maint: multiple names: authors list (link)
  22. Jessey, David. "Weathering and Sedimentary Rocks". Cal Poly Pomona. Эх хувилбараас архивласан: 2007-07-03. Татаж авсан: 2007-03-20.
  23. "Minerals". Museum of Natural History, Oregon. Эх хувилбараас архивласан: 2007-07-03. Татаж авсан: 2007-03-20. {{cite web}}: Unknown parameter |а.н.thor= ignored (help)
  24. Mill, Hugh Robert (1893). "The Permanence of Ocean Basins". The Geographical Journal. 1 (3): 230–234. Эх хувилбараас архивласан: 2007-02-25. Татаж авсан: 2007-02-25.
  25. ""Deep Ocean Studies"". Ocean Studies. RAIN National Public Internet and Community Technology Center. Татаж авсан: 2006-04-02. {{cite web}}: Unknown parameter |а.н.thor= ignored (help)
  26. "World Water Resources and their use Beginning of the 21st Century" Prepared in the Framework of IHP UNESCO". State Hydrological Institute, St. Petersburg. 1999. Эх хувилбараас архивласан: 2006-08-08. Татаж авсан: 2006-08-10. {{cite web}}: Unknown parameter |а.н.thor= ignored (help)
  27. Scott, Michon (April 24, 2006). "Earth's Big heat Bucket". NASA Earth Observatory. Татаж авсан: 2007-03-14. {{cite web}}: Check date values in: |date= (help)
  28. Sample, Sharron (June 21, 2005). "Sea Surface Temperature". NASA. Эх хувилбараас архивласан: 2007-04-29. Татаж авсан: 2007-04-21.
  29. "Earth's Atmosphere". NASA. October 8, 2003. Татаж авсан: 2007-03-21. {{cite web}}: Unknown parameter |а.н.thor= ignored (help)[permanent dead link]
  30. Fisher, Rick (January, 30, 1996). "Astronomical Times". National Radio Astronomy Observatory. Эх хувилбараас архивласан: 2011-08-18. Татаж авсан: 2007-03-21. {{cite web}}: Check date values in: |date= (help)
  31. Currently it is closer to 6.6 billion than 6.5 billion. It will reach 6.6 billion in June 2007.
  32. David, Leonard (2006-02-24). "Planet's Population Hit 6.5 Billion Saturday". Live Science. Татаж авсан: 2006-04-02. {{cite news}}: Check date values in: |date= (help)
  33. "World Population Prospects: The 2006 Revision". United Nations. Татаж авсан: 2007-03-07. {{cite web}}: Unknown parameter |а.н.thor= ignored (help)
  34. "Updated world map of the Köppen-Geiger climate classification". Hydrology and Earth System Sciences Discussions. 4: 439–473. 2007. Татаж авсан: 2007-03-31. {{cite journal}}: Unknown parameter |а.н.thor= ignored (help)
  35. "Themes & Issues". Secretariat of the Convention on Biological Diversity. Татаж авсан: 2007-03-29. {{cite web}}: Unknown parameter |а.н.thor= ignored (help)[permanent dead link]