Намбарын Энхбаяр
Намбарын Энхбаяр | |
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч | |
Монгол | |
---|---|
2005.06.24 — 2009.06.18 (4 жил) | |
Өмнөх | Нацагийн Багабанди |
Дараах | Цахиагийн Элбэгдорж |
Монгол | |
2000.07.26 – 2004.8.20 (4 жил) | |
Өмнөх | Ринчиннямын Амаржаргал |
Дараах | Цахиагийн Элбэгдорж |
Монгол | |
1992–1996 1997–2005 он | |
Монгол Ардын Хувьсгалт Намын дарга | |
1997.06.06 – 2005.11.22 (8 жил) | |
Өмнөх | Нацагийн Багабанди |
Дараах | Миеэгомбын Энхболд |
Овог нэр | Намрын Энхбаяр |
Төрсөн | 1958 оны 6 сарын 1 |
Улс | Монгол |
Нам эвсэл | Монгол Ардын Нам |
Гэр бүл | эхнэр Ононгийн Цолмон 2 хүү, 2 охинтой |
Сургууль | Москвагийн Утга зохиолын дээд сургууль |
Мэргэжил | Улс төр , орчуулагч |
Намбарын Энхбаяр нь Монгол Улсын Ерөнхий Сайд, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж ирсэн улс төрч юм.
Бага нас, боловсрол
[засварлах | кодоор засварлах]Н.Энхбаяр нь 1958 оны зургадугаар сарын 1-нд Улаанбаатар хотод төрсөн.
1965- 1975 онд 23-р дунд сургуульд сурч төгсөөд 1975-1980 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга-зохиолын дээд сургуулийг Утга-зохиолын ажилтан, орчуулагч мэргэжлээр дүүргэсэн. 1985-1986 онд Их Британийн Лийдсийн Их Сургуульд англи хэл, утга зохиолын чиглэлээр суралцаж, МУИС-ийн англи хэлний курс төгссөн. Утга-зохиолын ажилтан, уран зохиолын орчуулагч мэргэжилтэй. Дунд сургуульд байхдаа төвөд хэл судалсан.
Н.Энхбаяр 1980-1990 онд Монголын зохиолчдын холбоонд орчуулагч-редактор, ерөнхий нарийн бичгийн дарга, дэд ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд 1990-1992 онд Соёл-урлагийн хөгжлийн хорооны тэргүүн дэд даргаар ажилласан.
Улс төр
[засварлах | кодоор засварлах]Намбарын Энхбаяр 1985 онд [Монгол Ардын Нам|[Монгол Ардын Хувьсгалт Нам]]д гишүүнээр элсжээ. 1992 онд анх Улсын Их Хуралд сонгогдож, мөн тус оноос П. Жасрайн Засгийн газрын Соёлын сайдаар ажилласан.
1992, 1997, 2000, 2004 онуудад УИХ-ын гишүүнээр 4 удаа дараалан сонгогджээ. 1996 оноос МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1997-2005 онд МАХН-ын даргаар сонгогдон ажиллажээ. 1997-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга байсан. 2000 оны УИХ-ын сонгуульд намаа үнэмлэхүй ялалтад хүргэж, УИХ-ын 76 суудлаас 72-г нь МАХН-д авч чадсан байна. Тийнхүү 7 дугаар сарын 26-нд ялсан намын тэргүүний хувьд Ерөнхий Сайдаар томилогджээ. 2004 оны УИХ-ын сонгуульд МАХН үнэмлэхүй байр сууриа алдсан ч олон суудал авсан учраас 8 дугаар сард сөрөг намуудтай хамтарч Их эвслийн Засгийн газар байгууллагдахад, Н.Энхбаяр 2004-2005 онд Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажилласан юм. Тэрбээр 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 65 хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгуулснаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд хоёрдахь удаагаа МАХН-аас нэр дэвшүүлэн өрсөлдсөн боловч нэг хувийн саналаар гол нь нийслэлд ялагдсан юм. МАХН нэрээ сольж МАН болсны дараа бууриа сахин үлдэгсэд 2011 оны 1 дүгээр сард МАХН-ыг дахин байгуулахад анхны даргаар нь сонгогдсон.
Төрийн албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг
[засварлах | кодоор засварлах]2012 оны 4 дүгээр сард Авлигатай тэмцэх газар түүнд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд удаа дараа саад учруулсан гэх үндэслэлээр дуулайнтай цагдан хорьсон болно.[1] [2]
Хориход байхдаа Энхбаяр нь төрийн ажилтнуудад салаавчаа гарган танхайрч элдвээр хараан зүхэж байгаа бичлэг нь олон нийтэд түгж нийтийг цочроосон юм.[3][4][5]
Шүүхээс түүнд төрийн тэргүүний албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 2 жил 6 сарын ял оноосон бөгөөд ялын хугацааныхаа тодорхой хэсгийг клиникийн 2-р эмнэлэгт эмчлүүлж өнгөрүүлсэн. [6]
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны 8 дугаар сарын 1-нд зарлиг гарган, хорих 401-р ангид ял эдэлж байсан Намбарын Энхбаярт уучлал үзүүлж ялаас чөлөөлжээ.
2012 оны 4 дүгээр сараас хойш Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа ба туслах нарыг нь Монгол улсын Засгийн Газар түүний хахуулийн хэрэгтэй холбогдуулж сэжигтнээр татсан боловч тэдгээр иргэд гадаадад зугтан гарч одоог хүртэл Интерполоор олон улсад эрэн сурвалжилж байгаа юм.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Эхнэр О. Цолмон, 4 хүүхэдтэй. Аав Балжиннямын Намбар нь эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан.
Хүү Энхбаярын Батшугар нь 2021 онд УИХ-ын нөхөн сонгуулиар гишүүнээр сонгогдоод байгаа.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 3: Монголын хуучин удирдагч Намбарын Энхбаяр шоронд оров. 2012 оны 8 сард. Их Британий "Би Би Си" агентлаг
- ↑ 3: Монголын хуучин ерөнхийлөгч хахуулийн гэмт хэргээр шоронд оров. 2012 оны 8 сард. Их Британий "Телеграф" сонин
- ↑ 1: Н.Энхбаярын төрийн ажилтныг доромжилж байгаа бичлэг 2012 оны 4 сард. Youtube
- ↑ "2: Н.Энхбаярын төрийн ажилтныг доромжилж байгаа бичлэг 2012 оны 4 сард. Chuhal.mn". Archived from the original on 2012-07-14. Татаж авсан: 2014-06-19.
- ↑ "3: Н.Энхбаярын төрийн ажилтныг доромжилж байгаа бичлэг 2012 оны 4 сард. http://www.24tsag.mn/". Archived from the original on 2013-07-27. Татаж авсан: 2014-06-19.
{{cite web}}
: External link in
(help)|title=
- ↑ 3: Монголын хуучин ерөнхийлөгч шүүхийг эсэргүүцэв. 2012 оны 5 сард. "Нью Йорк Таймс" сонин
Өмнөх Ринчиннямын Амаржаргал |
Монгол Улсын Ерөнхий Сайд 2000 – 2004 |
Дараах Цахиагийн Элбэгдорж |
Өмнөх Нацагийн Багабанди |
Монгол Улсын Ерөнхийлөгч 2005 - 2009 |
Дараах Цахиагийн Элбэгдорж |