АНУ-ын эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг
Америкийн Нэгдсэн Улс | |||
ФИБА-гийн чансаа | 1 | ||
---|---|---|---|
ФИБА | 1934 | ||
ФИБА бүс | ФИБА Америк тив | ||
Үндэсний спортын холбоо | Сагсан бөмбөг | ||
Дасгалжуулагч | Майк Кржижевски | ||
Олимпын наадам | |||
Оролцсон удаа | 17 | ||
Медалиуд | Алт: 1936, 1948, 1952, 1956, 1960, 1964, 1968, 1976, 1984, 1992, 1996, 2000, 2008 Мөнгө: 1972‡ Хүрэл: 1988, 2004 | ||
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн | |||
Оролцсон удаа | 16 | ||
Медалиуд | Алт: 1954, 1986, 1994, 2010 Мөнгө: 1950, 1959, 1982 Хүрэл: 1974, 1990, 1998, 2006 | ||
ФИБА Америк тивийн АШТ | |||
Оролцсон удаа | 9 | ||
Медалиуд | Алт: 1992, 1993, 1997, 1999, 2003, 2007 Мөнгө: 1989 | ||
Пан Америкийн тоглолт | |||
Оролцсон удаа | 16 | ||
Медалиуд | Алт: 1951, 1955, 1959, 1963, 1967, 1975, 1979, 1983 Мөнгө: 1987, 1995, 1999 Хүрэл: 1991 | ||
Багийн өмсгөл: | |||
|
Америкийн Нэгдсэн Улсын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг (Англи: United States men's national basketball team) нь Америкийн Нэгдсэн Улсын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг юм. АНУ олон улсын тэмцээнүүдэд харьцангуй олон түрүү авсан энэ төрлийн спортын шигшээ багуудаас шилдэг амжилттай бөгөөд Олимпын наадмын бүхий л тоглолтуудад буюу 16 удаа оролцохдоо 13 удаа түрүүлсэн амжилттай. Одоогоор тус баг Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний чансааг тэргүүлж буй.
1989 онд ФИБА болон АНУ-ын сагсан бөмбөгийн холбооны хамтын зөвшилцлийн үндсэн дээр байгуулсан шийдвэрээр шигшээ багийн бүрэлдэхүүнд мэргэжлийн тоглогчдыг тоглуулж болох дүрэм мөрдөгдөж эхэлсэн ба АНУ-ын шигшээ багийн Испанийн Барселона хотод зохиогдсон 1992 оны Зуны олимпын Хорватын шигшээ багтай хийсэн шигшээ тоглолтонд оролцсон бүрэлдэхүүнийг "Мөрөөдлийн баг" хэмээн нэршүүлэн алдаршуулж байсан түүхтэй.[1][2][3]
2010 он
[засварлах | кодоор засварлах]2010 оны сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (Турк) – Б-баг
[засварлах | кодоор засварлах]
2008 оны Олимпын наадамд алтан медаль хүртсэн АНУ-ын баг ээлжит дэлхийн аваргын тэмцээний эрхээ шууд авсан билээ. Дэлхийн аваргын тэмцээнд 1994 оноос хойш төдийлөн амжилттай бус, өөрөөр хэлбэл түрүү авч чадаагүй байсан тэд хоёрдугаар бүрэлдэхүүнээр оролцсон гэхэд болно.[4]
Хэдий залуу шинэ үеийн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон ч АНУ-ын баг тамирчид хэсгийн бүхий л тоглолтууд өрсөлдөгчдөө хоёр оронтой тооны илүүгээр ялж (Бразилийн шигшээ багийг 2 оноогоор хожсоныг эс тооцвол) хасагдах шатны тоглолтуудад 55, 10, болон 15 зэрэг онооны илүүгээр ялалт байгуулсаар аваргын төлөөх тоглолтонд шалгарсан. Шигшээ тоглолтонд тэд тэмцээнийг зохион байгуулагч орон болох Туркийн шигшээ багийг 17 онооны илүүгээр ялсанаар 2012 оны Олимпын наадамд оролцох эрхээ авсан.[5] Тэмцээний үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг багийн довтлогч Кевин Дюрант авсан бол тэмцээний туршид багтаа авчирсан нийт оноогоороо (нийт 205 бөмбөг, нэг тоглолтонд авсан хамгийн их оноо-38, & PPG-22.8) мөн тэргүүлсэн. Ламар Одомын хувьд нэг жилийн хугацаанд «Америкийн Үндэсний Сагсан бөмбөгийн АШТ» болон «Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд» хоёуланд нь түрүүлсэн анхны тоглогч болсон юм.
2012 оны Олимпын тоглолт (Лондон)
[засварлах | кодоор засварлах]2012 оны Зуны олимпын наадамд шигшээ багаа төлөөлөн тоглох тоглогчид.
Бүрэлдэхүүн
[засварлах | кодоор засварлах]# | Байрлал | Нэр | Төрсөн огноо | Баг |
---|---|---|---|---|
4 | Хамгаалагч | Чонси Биллапс | 1976 | Денвер Наггетс |
11 | Хамгаалагч | Стивен Карри | 1988 | Голден Стэйт Уорриорз |
12 | Хамгаалагч | Эрик Гордон | 1988 | Лос-Анджелес Клипперс |
6 | Хамгаалагч | Деррик Роүз | 1988 | Чикаго Буллз |
7 | Хамгаалагч | Рассел Уэстбрук | 1988 | Оклахома-Сити Тандер |
9 | Хамгаалагч-довтлогч | Андре Игудала | 1984 | Филадельфия 76 |
5 | Довтлогч | Кевин Дюрант | 1988 | Оклахома-Сити Тандер |
8 | Довтлогч | Руди Гей | 1986 | Мемфис Гриззлис |
10 | Довтлогч | Дэнни Грэнжер | 1983 | Индиана Пэйсерс |
14 | Довтлогч | Ламар Одом | 1979 | Лос-Анжелес Лейкерс |
13 | Довтлогч | Кевин Лав | 1988 | Миннесота Тимбервулвз |
15 | Төвийн хамгаалагч | Тайсон Чендлер | 1982 | Даллас Маверикс |
Тэмцээнд үзүүлсэн амжилтууд
[засварлах | кодоор засварлах]
|
Өмнөх удаагийн гарааны тоглогчид
[засварлах | кодоор засварлах]- 1986 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн: 24 багаас 1-р байр
Дэвид Робинсон, Рони Сейкали, Шон Эллиот, Стив Керр, Маггси Боггз, Брайан Шоу, Чарльз Д. Смит, Кенни Смит, Деррик МакКи, Томми Амейкер, Том Хэммондс, Армен Гиллиэм (Дасгалжуулагч: Лют Олсен)
- 1992 оны Олимпын наадам: 12 багааас 1-р байр
Майкл Жордан, Мэжик Жонсон , Ларри Бёрд, Чарльз Баркли, Крис Маллин, Патрик Юинг, Карл Мэлоун, Жон Стоктон, Дэвид Робинсон, Скотти Пиппен, Клайд Дрекслер, Кристиан Леттнер (Дасгалжуулагч: Чак Дэйли)
- 1994 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн: 16 багаас 1-р байр
Шакил О'Нил, Доминик Уилкинс, Алонзо Моурнинг, Шон Кемп, Режи Миллер, Деррик Колман, Жо Думарс, Кевин Жонсон, Марк Прайс, Стив Смит, Дэн Мажерли, Ларри Жонсон (Дасгалжуулагч: Дон Нельсон)
- 1996 оны Олимпын наадам: 12 багааас 1-р байр
Шакил О'Нил, Хаким Олажьювон, Чарльз Баркли, Скотти Пиппен, Карл Мэлоун, Жон Стоктон, Дэвид Робинсон, Гэри Пэйтон, Анфирний Хардавэй, Грант Хилл, Режи Миллер, Митч Ричмонд (Дасгалжуулагч: Ленни Уилкенс)
- 1998 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн: 16 багаас 3-р байр
Тражан Лэнгдон, Майкл Хокинс, Уэнделл Алексис, Брэд Миллер, Билл Эдвардс, Киуэйн Гаррис, Ашраф Амайа, Жейсон Сэссер, Жимми Оливер, Жимми Кинг, Жерард Кинг, Дэвид Вуд (Дасгалжуулагч: Руди Томьянович)
- 2000 оны Олимпын наадам: 12 багаас 1-р байр
Кевин Гарнетт, Жейсон Кидд, Рэй Аллен, Винс Картер, Гэри Пэйтон, Тим Хардавэй, Алонзо Моурнинг, Стив Смит, Шариф Абдур-Рахим, Вин Бэйкер, Аллан Хьюстон, Антонио Макдайесс (Дасгалжуулагч: Руди Томьянович)
- 2002 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн: 16 багаас 6-р байр
Режи Миллер, Пол Пирс, Бен Уоллес, Жермейн О'Нил, Шон Мэрион, Бэрон Дэвис, Антонио Дэвис, Майкл Финли, Андре Миллер, Жей Уильямс, Элтон Брэнд, Раеф Лафренц (Дасгалжуулагч: Жорж Карл)
- 2004 оны Олимпын наадам: 12 багаас 3-р байр
Тим Данкан, Аллен Айверсон, Леброн Жеймс, Дуэйн Уэйд, Амаре Стадемайр, Шон Мэрион, Карлос Бузер, Кармело Энтони, Стефон Марбери, Ричард Жефферсон, Ламар Одом, Эмека Окафор (Дасгалжуулагч: Ларри Браун)
- 2006 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн: 24 багаас 3-р байр
Леброн Жеймс, Дуэйн Уэйд, Кармело Энтони, Шейн Баттье, Брэд Миллер, Дуайт Ховард, Крис Бош, Элтон Брэнд, Антуан Жеймисон, Кёрк Хайнрик, Крис Пол, Жо Жонсон (Дасгалжуулагч: Майк Кржижевски)
- 2008 оны Олимпын наадам: 12 багаас 1-р байр
Коби Брайант, Леброн Жеймс, Жейсон Кидд, Дуэйн Уэйд, Кармело Энтони, Карлос Бузер, Дуайт Ховард, Крис Бош, Крис Пол, Тэйшон Принс, Майкл Редд, Дерон Уильямс (Дасгалжуулагч: Майк Кржижевски)
- 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн: 24 багаас 1-р байр
Чонси Биллапс, Кевин Дюрант, Деррик Роуз, Рассел Уэстбрук, Руди Гей, Андре Игудала, Дэнни Грэнжер, Стивен Карри, Эрик Гордон, Кевин Лав, Ламар Одом, Тайсон Чендлер, (Дасгалжуулагч: Майк Кржижевски)
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "The Oakland Press: Sports Columnists: The Dream Team is over and what's left is a nightmare". Archived from the original on 2008-09-14. Татаж авсан: 2010-09-16.
- ↑ "PopMatters Sports Feature | The Globalized Association". Popmatters.com. Татаж авсан: 2010-08-27.
- ↑ Dreaming about the Dream Team • vabulous69's Blog – FOX Sports Blogs[permanent dead link]
- ↑ Sheridan, Chris (2009-07-22). "Coach Krzyzewski putting legacy at risk". ESPN.com. Татаж авсан: 2010-09-15.
- ↑ "Durant Lifts Americans Back to Top at Worlds". New York Times. 2010-08-12. Татаж авсан: 2010-09-13.
25. "NBA's Greatest Moments: The Original Dream Team".nba.com. Retrieved 2010-09-15.
Холбоос
[засварлах | кодоор засварлах]Хэсгийн | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Бүрэлдэхүүн | |||||||
Багууд | |||||||
Шалгаруулах тэмцээн |
|