Jump to content

Ховд (хот)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Жаргалант сум (Ховд)-с чиглүүлэгдэв)

Солбицол: 48°00′15″N 91°38′26″E / 48.00417°N 91.64056°E / 48.00417; 91.64056

Ховд
Ховд
ᠬᠣᠪᠳᠤ
Сум ба Хот
Жаргалант сум
ᠵᠢᠷᠭᠠᠯᠠᠩᠲᠤᠰᠤᠮᠤ
Ховд хот
Ховд хот
Ховд is located in Монгол
Ховд
Ховд
Солбицол: 48°00′15″N 91°38′26″E / 48.00417°N 91.64056°E / 48.00417; 91.64056
Улс Монгол
Аймаг Ховд
Байгуулагдсан1731
Газар нутаг
  Нийт70.0 км2 (27.0 бээр2)
Өндөр
1,395 м (4,577 фут)
Хүн ам
 (2022)
  Нийт 32,663
Цагийн бүсUTC+7
Шуудангийн код
84140
Бүсийн дугаар+976 (0)143
Уур амьсгалBWk
Вэб сайтhttp://khovd.gov.mn/

Ховд нь Ховд аймгийн төв юм. Ховд хот Буянт голын хөндийд 70 км2 талбай эзлэн Улаанбаатараас 1425 км зайтай газарт д.т.дээш 1406 м өндөрт оршино.

Баруун  Монголын  олон  ястны  өлгий Ховд  хотын  анхны суурь  Эрдэнэбүрэн сумын  нутаг Онгоцны улааны  урд  Согоот уулын  зүүн  хойт  зүгт  орших  Ховд  голын  хөвөөний Улаанхаргана хэмээх  газарт Монгол улсын  түүхэнд  Галданбошигт  Хаан  хэмжээн алдаршсан  Галдан цэргийн бэхлэлт, тарианы суурин  байгуулахад анх  1685 онд үүссэн гэж  үздэг.

1762 онд  Монгол Алтайн  нуруунаас эх  авсан  үзэсгэлэнт Буянт  голын  хөндийд шилжин  суурьшиж байгуулагдсан. Энэ үедээ  Буянт  голын  урд эрэг  дээр  орших  цэргийн бэхлэлт бүхий дөрвөлжин  хэлбэртэй 3,5-4 метр өндөр  Сангийн  хот  гэгдэх  хэрэм, их бага нарийн зээл гудамжнаас бүрдсэн “Маймаачин  гэгдэх худалдааны дүүрэг,  Буянт  голын  хойд  эрэг дээр  орших  Түгээмэл амаржуулагч  хийд  зэргээс бүрдэж байв.   Ховд  хот Монголын  Баруун  хязгаарын олон ястны улс төр, эдийн засаг, худалдаа, шашин  шүтлэгийн төв болж чадсан юм. Сангийн  хотод манжийн  төрийн гол  аппарат  Хэвэй амбан байрлаж Монголчуудтай холбоотой хэргийг эрхлэн ажиллаж байжээ. Олноо  өргөгдсөн Монгол улсын  хаан  8  дугаар богд  Жавзандамба  Засгийн  газрын  1912  оны эхээр цэргийн яамны Сайд Хатанбаатар  Магсаржаваар  цэрэг  удирдуулан  явуулснаар  1912 оны 8 дугаар сарын  25-ны өдөр манж хятадыг  буулган авч  Ховд  хотыг  чөлөөлжээ.

 1912 оны үндэсний эрх  чөлөөний хөдөлгөөн  1921 онд Ардын  хувьсгалын ачаар тус  хязгаар  нутаг  нь  орчин  үеийн  хот болон  хөгжих  үндэс  суурь  тавигдсан  юм.

1940 оноос  Ховд аймгийн төв болж байсан бөгөөд  1952-09-04-нд  АИХТ-ын   зарлигаар  Ховд аймгийн  төвийг Жаргалант хот, 1961-06-20-ны өдрийн  АИХТ-ийн  зарлигаар Жаргалант  хотыг  Ховд хот гэж  нэрлэжээ. 1952 оноос  хойш  Ховд хот өөрийн удирдлага бүтэцтэйгээр  ажиллаж ирсэн  юм.

УИХ-ын  1992 оны   23  дугаар  тогтоолоор  орон  нутгийн төв  хотуудыг  сумын  зохион байгуулалтад  шилжүүлсний  дагуу Жаргалант сум болсон  юм. УИХ-ын  2003-01-02-ны өдрийн  02  тоот  тогтоолоор  Ховд хот  нь баруун бүсийн тулгуур төв  буюу улсын  зэрэглэлтэй хот болсон.

Жаргалант сум,  Ховд  хот  нь  далайн  түвшнээс  дээш  1405 метрийн  өндөрт  оршдог. Эх  газрын  шинжтэй  эрс тэс уур амьсгалтай.Чийгийн  үзүүлэлтээрээ хуурай дулаавтар, уул  хээрийн  мужид байдаг. Улаанбаатар хотоос  1460 км, аймгийнхаа  бусад сумаас  25-375 км зайтай, Буянт,  Ховд,  Дуут  сумдтай хил  залгаа оршдог.

Ховд
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
1
 
-16
-30
 
 
1
 
-12
-27
 
 
2
 
0
-15
 
 
6
 
11
-4
 
 
10
 
19
5
 
 
27
 
24
10
 
 
35
 
25
12
 
 
23
 
23
10
 
 
11
 
18
4
 
 
5
 
9
-5
 
 
2
 
-2
-16
 
 
2
 
-13
-26
Температур °CТунадас мм
Эх сурвалж: wetterkontor.de
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Ховд
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) −16.3 −12.0 0.3 11.1 19.1 23.8 24.7 23.4 17.7 9.0 −2.3 −12.9 Ø 7.2
Мин. Температур (°C) −29.9 −27.1 −14.7 −3.5 4.6 10.3 12.3 10.0 3.9 −4.7 −15.7 −25.6 Ø −6.6
Тунадас (мм) 1 1 2 6 10 27 35 23 11 5 2 2 Σ 125
Нартай цаг (h/d) 5.5 6.9 8.2 8.9 9.7 10.0 9.7 9.6 9.0 7.4 6.0 4.9 Ø 8
Агаарын чийгшил (%) 73 70 52 39 40 42 47 50 47 50 59 71 Ø 53.3
Т
е
м
п
е
р
а
т
у
р
−16.3
−29.9
−12.0
−27.1
0.3
−14.7
11.1
−3.5
19.1
4.6
23.8
10.3
24.7
12.3
23.4
10.0
17.7
3.9
9.0
−4.7
−2.3
−15.7
−12.9
−25.6
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
1
1
2
6
10
27
35
23
11
5
2
2
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: wetterkontor.de

Жаргалант сум  Засаг  захиргааны нэгж 12 багтай. Жаргалант суманд  өөлд,  халх,  захчин, торгууд, урианхай,  мянгад,  дөрвөд, баяд, казак,  үзэмчин  зэрэг  10  гаруй үндэстэн ястнаас  бүрдсэн 25279 хүн ам, 6858 өрхтэй. Хүн амын 12319 эрэгтэй, 12960 эмэгтэй  байна.

Нийт хүн амын  68,23 хувийг 35  хүртэлх насны  залуучууд эзэлдэг. Одоо тус  хотод  Халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх  дайн, 1940-1948 оны баруун  хилийн  тулгаралтанд оролцож байсан 28  иргэн аж  төрөн амьдарч байна.

Жаргалант сумын  хэмжээнд 910  гаруй  аж ахуйн  нэгж байгууллагууд  үйл  ажиллагаагаа  явуулдаг бөгөөд  үүнээс  нөхөрлөл 121, хоршоо  67, хувьцаат  компани 6, хязгаарлагдмал хариуцлагатай компани 137, төрийн  өмчийн  үйлдвэрийн  газар 4, орон  нутгийн  өмчит  үйлдвэрийн  газар 5, төсөвт  газар 57, төрийн  бус  байгууллага15, салбар 13, төлөөлөгчийн  газар 3, сумын  харъяа  ЕБС 7-н сургуульд  9000  гаруй сурагч, 11  цэцэрлэгт  1700 хүүхэд,  Ховд их сургууль,  ХААИС-ын  салбар, Ховд-Эрдэм  дээд сургууль зэрэгт  нийт  2500 гаруй  оюутан  сурч  суралцаж байна.

Сумын  хэмжээнд  Худалдаа үйлчилгээний  Лут-Очир ХХК, мах  боловсруулах  экспортлох  Буянт  Катун  ХК,Барилга угсралтын  Ховд өргөө ХХК, Жаргалант Луу ХХК, Эрчим  хүчний Барилга угсралтын  Алтай трест, Баруун  БОЭТөв, Олон улсын  Нисэх  онгоцны  буудал, МҮЭХ-ны  баруун  бүсийн  сургалтын төв, Дулаан  үйлдвэрлэх, түгээх Бадамлах дөл  ХК, Эрчим  хүчний цахилгаан түгээх сүлжээ ХК, Ус  олзворлох  түгээх  Шим ус  ХК, харилцаа  холбоо  компани, арилжааны банк 6, төрөлжсөн зах 4, Зэвсэгт хүчний 123-р анги зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд хотын эдийн засаг нийгмийн хөгжилд томоохон байр суурь эзэлж байна.

Ховд хот нь төвөөс алслагдсан хэдий боловч Эрчим хүч, Зам тээвэр, харилцаа холбоо зэрэг дэд  бүтэцийн хөгжлөөрөө  баруун  бүсийн  бусад  хотуудаас  харьцангуй хөгжилтэй . Одоо  тус сум  19 км засмал зам, цэвэр усны  шугам  17 км, бохир усны шугам 16 км, холбооны  шугам  28 км, эрчим хүчний шугам  50-иад км, 260 га  барилгажсан  талбай  21  га  асфальтан бетон  зам талбайтай. Үүрэн  телефон, шуудан  холбооны үйлчилгээ  нэвтэрсэн.

-Ховд хот  нь  баруун бүсийн тулгуур төв болж өргөжсөн.

-Ховдчууд  үндэсний эрх  ашгийн төлөө тэмцэж чаддаг баатарлаг, хөдөлмөрч ард түмэн

“Ажиллах  хүчний нөөц ихтэй бөгөөд  иргэд  нь  төрт ёсоо  дээдлэх  уламжлал, мэдрэмж сайтай, үндэстэн угсаатны хэл  соёл, ёс  заншлаа  хадгалсан  оюуны  өндөр  чадавхитай.

-Газар зүйн  байршилын  хувьд  тохиромжтой ОХУ, БНХАУ, Казакстан улстай шууд  харилцах  гарцтай,  түүгээрээ  дамжин  бусад  улстай  хамтын  ажиллагаа  түншлэлээ  өргөтгөх  өргөн  сонголттой.

-Мал  аж  ахуй дунд  үйлдвэрлэл, газар тариалан, гар  урлалыг  хослуулан  хөгжүүлэх, уг  бүтээгдэхүүнээр  бусад  аймаг хотын  хэрэгцээг  хангах  зах  зээлийн  түшиц газар.

-Дээд  боловсрол олгох, оношлогоо  эмчилгээ хийлгэх, агаарын болон зорчигч  тээврийн  үйлчилгээ  эрхлэх  соёл урлагийн болон бусад  худалдаа  үйлчилгээний төрөлжсөн  байгууллагууд  хөгжсөн.

-Ховд хот  нь  Ховд аймгийн  төдийгүй  баруун бүсийн   улс  төр, соёл шинжлэх  ухаан, эдийн засаг нийгмийн  хөгжлийн төв  болж  байна.