Төв (аймаг)
| Төв аймаг |
|||
|---|---|---|---|
| — аймаг — | |||
| Манзушри хийдийн туурь | |||
|
|||
| Монгол орон дахь Төв аймаг | |||
| Улс орон | |||
| Аймаг | Төв | ||
| Сум (27) | Нэр бүхий 27 сум | ||
| Аймгийн төв | Зуунмод | ||
| Газар нутаг | 74,042.37 км² | ||
| Хүн ам (тоол.) | 2010 онд ▼85,168 хүн [1] | ||
| - МУ-ын иргэн | 84,983 хүн (99.8%) [2] | ||
| Хүн ам (тооц.) | 2011 онд ▲88,277 хүн | ||
| Нягт сийрэг | 2011 онд 1.19 хүн/км² | ||
| Ард түмэн | үндсэндээ монгол, 2000 оны тооллогоор 94.3% - халх |
||
| Цугаараа | Төв аймгийнхан | ||
| Урьд цагт | Ихэнх нь Түшээт хан аймагт | ||
| 1923-1931 он | Ихэнх нь Богдхан уулын аймагт | ||
| 1931 он | Төв аймаг үүссэн | ||
| Засаг дарга | Доржийн Баярбат (АН) | ||
| Цагийн бүс | Улаанбаатарын цаг (НЗНЦ+8) | ||
| Утасны дуг. | +976 127 | ||
| Шуудан дуг. | 41000 | ||
| Автомашиных | ТӨ | ||
| Цахим газар | tuv.mn (монголоор) | ||
Төв нь Монгол улсын 21 аймгийн нэг юм. Нийт 85,300 хүн амтай. Аймгийн төв нь Зуунмод хот.
Агуулга |
Түүх[засварлах]
Төв аймаг нь 1921 оны ардын хувьсгалаас өмнө Түшээт хан аймагт багтаж байсан. 1923 оны 10 сараас Богдхан уулын аймаг, 1931 оноос Төв аймаг гэж нэрлэгдэх болжээ. 1931-1942 онд аймгийн захиргаа Улаанбаатарт хавсрагдаж байснаа 1942 оноос одоогийн Зуунмод хотод төвлөрсөн байна.
Хүн ам[засварлах]
| Төв аймгийн ястан, угсаатнууд (1989, 2000 оны тооллого)[3] | ||||
|---|---|---|---|---|
| Ястан, угсаатан | Хүн ам 1989 тоол. |
Эзлэх хувь 1989 тоол. |
Хүн ам 2000 тоол. |
Эзлэх хувь 2000 тоол. |
| Халх | 94,773 | 94.6% | 93,604 | 94.2% |
| Казах | 2,167 | 2.2% | 1,065 | 1.1% |
| Буриад | 590 | 0.6% | 856 | 0.9% |
| Дөрвөд | 727 | 0.7% | 770 | 0.8% |
| Баяд | 317 | 0.3% | 745 | 0.8% |
| Урианхай | 420 | 0.4% | 524 | 0.5% |
| Тува | 269 | 0.23% | 500 | 0.5% |
| Захчин | 160 | 0.2% | 202 | 0.2% |
| Өөлд | 61 | 0.1% | 171 | 0.2% |
| Бусад | 420 | 0.4% | 614 | 0.6% |
| Гадаадын иргэд | 179 | 0.2% | 217 | 0.2% |
| Нийт хүн ам | 100,088 | 100% | 99,266 | 100% |
Газар зүй[засварлах]
Аймгийн нутгийн ихэнх нутгийг далайн түвшнээс дээш 1200-1500 метр өргөгдсөн Хэнтийн нуруу (оргил нь Асралт хайрхан, 2800 м), Тосон заамар, Зоргол хайрхан зэрэг уулархаг гадаргуутай. Нутаг дэвсгэрийнх нь 16,4 хувийг ой мод, 36,5 хувийг хээрийн бүс эзэлдэг. Газар зүйн байршлаар Хангай, Хэнтийн уулархаг, Дорнод Монголын талархаг мужид багтана. Нутгийн хойд хэсгийн уулын өргөн хөндийнүүд нь газар тариаланд тохиромжтой хүрэн бор хөрстэй, өмнөд хэсэг нь гүвээ толгод бүхий тал хээр газар юм.
Хэрлэн, Туул зэрэг том жижиг 30 гаруй голтой. Жанчивлан, Цайдам, Цахир зэрэг бүрд нууруудтай.
Амьтан ургамал[засварлах]
Аймгийн нутгийн өмнө ба баруун хэсгээр хээр талын хүрэн, цайвар хүрэн хөрстэй, зүүн хойд хэсгээр нь ам хөндийн бараан хөрс, уулын ой, нугын саарал хөрс тархжээ. Хангай, Хэнтийн салбар уулсад хуш, шинэс, улиас, бургас, нарс, яшил, яргай зэрэг янз бүрийн модтой, өрөл, мойл, үхрийн нүд, нохойн хошуу зэрэг жимс, сонгино, хөмөл, таана, мангир, халиар, гичгэнэ, мөөг зэрэг хүнсний ургамал, чихэр өвс, чацаргана мэтийн ховор болон дэгд, бадаана, таван салаа, тарваган шийр, алтан гагнуур зэрэг эмийн ургамал ургана.
Төв аймагт буга согоо, хандгай, аргаль угалз, хойлог, хун зэрэг 16 зүйлийн дархан цаазат амьтдаас гадна хэрэм, тарвага, үнэг, хярс, гахай, баавгай, шилүүс зэрэг агнуурын ач холбогдолтой 30 гаруй төрлийн араатан, жигүүртэн бий.
Дэд бүтэц[засварлах]
Аймгийн нутаг дэвсгэрт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байрладаг, харилцаа холбоо, авто, төмөр зам зэрэг үйлдвэрлэлийн дэд бүтэц харьцангуй сайтай. Сүүлийн жилүүдэд Япон, Өмнөд Солонгос, Хятад, Герман зэрэг улсын муж, хотуудтай тогтоосон харилцаа улам хөгжиж байна.
Алдартнууд[засварлах]
Төв аймгаас Улсын баатар 2, Хөдөлмөрийн баатар 41, Төрийн шагналтан 13, Эрдэмтэн 81, Ардын цолтон 14, Гавъяат цолтон 23, Дэлхийн аварга 2, Yндэсний бөхийн 3 аварга, Манлай уяач 9, Алдарт уяач 27 төрөн гарчээ.
Аж үйлдвэр[засварлах]
Чулуун нүүрс, төмрийн хүдэр, хар тугалга, гянтболд, усан ба утаат болор, жонш, оюу, номин, гятгануур мана, цагаан тугалга зэрэг ашигт малтмалтай.
Сумд[засварлах]
| № | Сумын нэр (хотыг тодоор) |
Багийн тоо |
Хүн амын тооцоо | Талбай (км²)[4] |
||
|---|---|---|---|---|---|---|
| 2000[5] | 2005[6] | 2011[7] | ||||
| 1 | Алтанбулаг | 4 | 3,452 | 3,144 | 2,996 | 5.9 мян. |
| 2 | Аргалант | 2 | 1,929 | 1,881 | 1,577 | 1.6 мян. |
| 3 | Архуст | 2 | 829 | 1,563 | 1,236 | 5.9 мян. |
| 4 | Батсүмбэр | 4 | 6,534 | 6,310 | 6,789 | 2.5 мян. |
| 5 | Баян | 3 | 2,309 | 2,064 | 2,002 | 2905 |
| 6 | Баяндэлгэр | 2 | 1,801 | 1,173 | 1,321 | 2.2 мян. |
| 7 | Баянжаргалан | 3 | 1,786 | 1,573 | 1,531 | 2376 |
| 8 | Баян-Өнжүүл | 3 | 2,771 | 2,539 | 2,088 | 4.0 мян. |
| 9 | Баянхангай | 2 | 1,634 | 1,524 | 1,406 | 1.0 мян. |
| 10 | Баянцагаан | 5 | 2,787 | 2,349 | 1,801 | 6.2 мян. |
| 11 | Баянцогт | 3 | 2,323 | 1,928 | 1,820 | 1.5 мян. |
| 12 | Баянчандмань | 3 | 3,243 | 3,286 | 3,783 | 0.6 мян. |
| 13 | Борнуур | 4 | 4,288 | 4,480 | 4,854 | |
| 14 | Бүрэн | 5 | 3,685 | 3,266 | 3,012 | 3.75 мян. |
| 15 | Дэлгэрхаан | 3 | 2,438 | 1,993 | 1,663 | 2.2 мян. |
| 16 | Жаргалант | 4 | 5,921 | 5,740 | 6,296 | 2.1 мян. |
| 17 | Заамар | 4 | 6,053 | 5,923 | 5,280 | 2.9 мян. |
| 18 | Зуунмод | 6 | 14,771 | 14,692 | 15,277 | |
| 19 | Лүн | 3 | 3,765 | 2,572 | 2,609 | 2.6 мян. |
| 20 | Мөнгөнморьт | 3 | 2,174 | 1,909 | 2,065 | |
| 21 | Өндөрширээт | 4 | 2,553 | 1,893 | 1,833 | 2.8 мян. |
| 22 | Сүмбэр | 2 | 1,980 | 1,581 | 1,740 | 0.36 мян. |
| 23 | Сэргэлэн | 5 | 2,233 | 1,816 | 2,016 | 3.7 мян. |
| 24 | Угтаалцайдам | 3 | 3,389 | 2,400 | 2,527 | 1.5 мян. |
| 25 | Цээл | 5 | 3530 | 2444 | 2508 | 1.6 мян. |
| 26 | Эрдэнэ | 5 | 3345 | 3442 | 3736 | 8.0 мян. |
| 27 | Эрдэнэсант | 5 | 5605 | 5006 | 4511 | 3.1 мян. |
| Аймгийн дүн | 97 | 98,362 | 88,491 | 88,277 | 74,042 | |
Мөн үзэх[засварлах]
Эшлэл[засварлах]
- ↑ Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллого. Нэгдсэн дүн
- ↑ Монгол Улсын хүн амын тоо, аймаг, нийслэл, 2010 оны тооллогын дүнгээр
- ↑ Census 2000 Töv aimag official report [1]
- ↑ Юрий Кручкин. «Монголия. Географическая энциклопедия». Улан-Батор, 2009. [2]
- ↑ Төв аймгийн статистикийн хэлтэс. Төв аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын тухай (2001 оны эцэс)
- ↑ Төв аймгийн статистикийн хэлтэс. Төв аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын тухай (2005 оны эцэс)
- ↑ Төв аймгийн статистикийн хэлтэс. Төв аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын тухай (2011 оны)
| Төв аймгийн хорин долоон сум | |
|---|---|
| Алтанбулаг · Аргалант · Архуст · Батсүмбэр · Баян · Баяндэлгэр · Баянжаргалан · Баян-Өнжүүл · Баянхангай · Баянцагаан · Баянцогт · Баянчандмань · Борнуур · Бүрэн · Дэлгэрхаан · Жаргалант · Заамар · Зуунмод · Лүн · Мөнгөнморьт · Өндөрширээт · Сэргэлэн · Сүмбэр · Угтаалцайдам · Цээл · Эрдэнэ · Эрдэнэсант | |
| Монгол Улсын засаг захиргааны хуваарь (22) | |||||||
|---|---|---|---|---|---|---|---|
|
|||||||