Jump to content

Булган (хот)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Булган (аймгийн төв)-с чиглүүлэгдэв)
Булган
ᠪᠤᠯᠠᠭᠠᠨ
Булган сум
ᠪᠤᠯᠠᠭᠠᠨᠰᠤᠮᠤ
Өндөр гудамж
Өндөр гудамж
Булган is located in Монгол
Булган
Булган
Монгол дахь байршил
Солбицол: 48°48′43″N 103°32′01″E / 48.81194°N 103.53361°E / 48.81194; 103.53361
Улс Монгол
Аймаг Булган
Сэлэнгэ аймгийн сум1931 он
Булган аймгийн сум1938 он
Газар нутаг
  Сум99.95 км2 (38.59 бээр2)
Өндөр
1,208 м (3,963 фут)
Хүн ам
 (2022)
  Сум 12,817
  Хотын нутаг
11,198
Бүсийн дугаар+976(0)146

Булган (ᠪᠤᠯᠠᠭᠠᠨ) нь Булган аймгийн төв юм. Улаанбаатараас 318 км зайтай газарт оршино. 89 км² газар нутагтай бөгөөд д.т.дээш 1208 м өндөрт оршдог. Хүн ам нь 13,034 (2020). Дайчин вангийн хүрээний суурин дээр байгуулагджээ. Засаг захиргааны хувьд Булган аймгийн Булган сум гэх бөгөөд 6 багтай. 1924-1931 онд Булган хан уулын хошуу гэж нэрлэгдэж байгаад 1931 онд улс даяар засаг захиргааны зохион байгуулалтад өөрчлөлт хийгдэхэд Сэлэнгэ аймагт харьяалагдан Булган сум болсон. 1938 онд Булган аймаг байгуулагдахад харьяалал өөрчлөгджээ. Нутаг дэвсгэрийн хойд цэг нь Ачуутын овоо, зүүн цэг нь Мээж уул, урд цэг нь Өндөр хөтөл, Баруун цэг нь Булган хан уул болж нийт 8860 га нутагтай, уулархаг ойт хээрийн бүсэд оршдог ба далайн түвшнээс дээш 1200 метрт өргөгдсөн.

Засаг захиргаа, аж ахуйн нэгж

[засварлах | кодоор засварлах]

Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь 31 төлөөлөгчтэй бөгөөд 3 орон тооны ажилтан, 9 тэргүүлэгчтэй. Сумын ЗДТГ нь 48 ажилтан албан хаагчтай, үүнээс улс төрийн албан хаагч 8, төрийн захиргааны албан хаагч 17, төрийн үйлчилгээний албан хаагч 23 байна. Сумын Засаг даргын дэргэд хотын захирагчийн алба, Тохижилт үйлчилгээний анги үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд уг албанд 39 хүн ажиллаж сумын тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг хариуцан зохион байгуулдаг.

Сумын хэмжээнд 611 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас ХХК 405, хоршоо 31, ТӨҮГ 2, салбар 30, төсөвт байгууллага 53, ТББ 18, шашны байгууллага 4, ОНБ 28 үйл ажиллагаа явуулж байна.

Булган сум нь 69402 толгой малтай. Үүнээс адуу 4517, үхэр 5148, хонь 23298, ямаа 20497 байна. ХАА-н эдэлбэр газар 2174 га үүнээс 123 га талбай нь төмс, хүнсний ногооны талбай байдаг. Булган сум нь жилд дунджаар 850 тн төмс, 300 тн хүнсний ногоо хураан авч жилд дунджаар 5000 гаруй тн байгалийн хадлан бэлтгэж байна.

Боловсрол, эрүүл мэндийн байгууллага

[засварлах | кодоор засварлах]

Суманд 12 жилийн 1-р сургууль, Эрдэнэ дайчин хошой чин ван М.Ханддоржийн нэрэмжит “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль, Ц.Готовын нэрэмжит 12 жилийн 3-р сургууль, Спортын мэргэжлийн дунд сургуулиуд үйл ажиллагаа явуулан 3200 гаруй суралцагч, 260 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч ажиллаж, суралцаж байна.

Мөн сургуулийн өмнөх боловсрол олгох 6 цэцэрлэгт 930 гаруй хүүхэд, 100 гаруй багш, ажилчид ажиллаж суралцдаг. ЭӨЦСургууль “Улсын шилдэг ТОП менежмент”-тэй сургууль, 4-р цэцэрлэг “Улсын тэргүүний цэцэрлэг”, 2-р цэцэрлэг “Улсын тэргүүний цэцэрлэг”-ээр тус тус шалгарсан амжилтыг үзүүлээд байна.

Аймгийн нэгдсэн эмнэлэг нь 200 ортойгоор 240 гаруй эмч, сувилагч, ажиллагсад сумын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд үүнээс гадна “Жаргахуй”, “Цоожид”, “Эмийн цэцэглэн” зэрэг өрхийн эрүүл мэндийн төвүүд иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна.

Дэд бүтэц, харилцаа холбоо

[засварлах | кодоор засварлах]

Сумын төв нь 35,1 км асфальтан замтай бөгөөд Эрдэнэт-Булган-Мөрөн чиглэлийн хатуу хучиллттай зам дайран өнгөрдөг, цахилгаан эрчим хүчний төвийн системд холбогдсон, харилцаа холбооны Мобиком, Скайтел, Юнител, Монголын цахилгаан холбоо компаниудын салбарууд үйл ажиллагаа явуулдаг, дэд бүтэц харьцангуй хөгжсөн сум юм. “Булган телевиз”, “Сайхан Монгол” телевиз, “Сайхан аялгуу” 107.5 радио, “Булганы мэдээ” сонин зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.

Аялал жуулчлал, түүхийн дурсгалт газрууд

[засварлах | кодоор засварлах]

Булган сумын ойролцоо гадаад болон дотоодын аялагчид , жуулчдын сэтгэлийг татах “Хүн чулууны хөшөө”, Монголд алдартай “Цагаан суварга”, Диваажин сүм, Ардын Хатанбаатар Магсаржавын бунхан, Анхдагч болоод алдартан баатруудын хөшөө, Алдарт дөрвөн Аваргын хөшөө, Цогт хунтайжийн талбай, баруун замын байлдааны Штаб музей зэрэг дурсгалт газрууд байдаг бөгөөд аялал жуулчлалын “Анаг тур”, “Хангай дисковери”, “Булган хаус”, “Булган буудал” зэрэг томоохон газрууд аялагчид болон жуулчдад үйлчилгээ үзүүлж байна.

Он 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019
1 Хүн амын тоо 12450 12519 12010 12402 11552 12512 12616 12806 12780
2 Хүн амын тоо хүйсээр Эрэгтэй Эмэгтэй Эрэгтэй Эмэгтэй Эрэгтэй Эмэгтэй Эрэгтэй Эмэгтэй Эрэгтэй Эмэгтэй Эрэгтэй Эмэгтэй Эрэгтэй Эмэгтэй Эрэгтэй Эмэгтэй Эрэгтэй Эмэгтэй
6042 6408 6146 6373 5852 6158 6100 6302 6014 6220 6104 6408 6125 6491 6240 6566 6214 6566
3 Хүн амын тоо хот, хөдөөгөөр Хот Хөдөө Хот Хөдөө Хот Хөдөө Хот Хөдөө Хот Хөдөө Хот Хөдөө Хот Хөдөө Хот Хөдөө Хот Хөдөө
11702 748 11759 760 11242 768 11552 850 10697 855 11672 840 11784 832 11986 820 11946 834
4 Өрхийн тоо 3356 3338 3434 3518 3518 3567 3635 3678 3707
5 Өрхийн тоо хот, хөдөөгөөр Хот Хөдөө Хот Хөдөө Хот Хөдөө Хот Хөдөө Хот Хөдөө Хот Хөдөө Хот Хөдөө Хот Хөдөө Хот Хөдөө
3028 328 3017 321 3154 280 3265 253 3258 260 3296 271 3360 275 3360 275 3432 275
6 Хүн амын дундаж наслалт 70.51 71.28 71.7 72.3 72.86 73.17 73.3 73.6 73.9
7 Төрөлт 291 306 335 284 304 281 246 273 310
8 Нас баралт 99 101 100 85 89 83 74 108 101
9 Гэрлэлт батлуулсан 63 54 52 52 56 56 73 87 75
10 Гэрлэлт цуцлалт 19 20 23 23 15 19 26 18 30
11 Бүтэн өнчин хүүхэд 13 16 10 8 8 8 8 9 9
12 Хагас өнчин хүүхэд 197 193 98 70 76 115 113 122 124
13 Өрх толгойлсон эх 614 635 666 847 849 707 653 193 195
14 Хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо 598 560 410 430 590 580 574 562 559
15 СӨБайгууллага 7 7 7 8 8 6 6 6 6
16 СӨБ-ын багшийн тоо 37 37 38 38 39 36 36 36 36
17 СӨБ-т хамрагсан хүүхдийн тоо 864 876 895 965 980 916 938 990 930
18 ЕБСургуулийн тоо 3 3 3 3 3 3 3 4 4
19 Их эмчийн тоо 60 66 64 67 70 71 74 74 69
20 Орон нутгийн төсвийн орлого /сая төгрөгөөр/ 551.1 1645.4 4484.8 7283.3 6341.9 6703.5 7547.7 10290.6 10174.9
21 Орон нутгийн төсвийн зарлага /сая төгрөгөөр/ 516.4 816.4 6573.3 7532.5 6392.6 6658.5 7604.2 9415.1 9844.1
22 ААНБ-ын тоо 242 268 268 347 341 379 429 589 611
23 Малчдын тоо 651 560 467 522 494 549 469 421 397
24 Малын тоо 51400 55700 55056 59200 59800 68167 63109 62283 69402