Jump to content

Түрэг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Түрэгүүд-с чиглүүлэгдэв)

Түрэг угсаатан
突厥 Tūjué
түрэгүүд олноор суурьшсан нутаг
Нийт хүн ам
Түрэг хэлтний тоо 150-200 сая[1][2]
Томоохон хүн амтай улсууд
Турк Турк55-60 сая[3]
Узбекистан Узбекистан26 сая
Иран Иран13 сая[4]
Казахстан Казахстан12 сая
Хятад Хятад11,647,000
 Орос12,009,969[5]
Азербайжан Азербайжан9,047,000
Туркменистан Туркменистан4,500,000[6]
 Киргиз4,500,000
Европын Холбоо Европын холбоо5,210,000
Афганистан Афганистан3,500,000[7]
Тажикистан Тажикистан1,200,000
Ирак Ирак1,500,000
Америкийн Нэгдсэн Улс АНУ923,000
Болгар Болгар600,000-800,000
Умард Кипр Умард Кипр298,862
Australia Австрали293,500
 Украин275,300[8]
 Саудын Араб224,460
 Грек178,000 h
 Молдав158,300
Эрт түрэгүүд Зүүн хойд Азиас гаралтай бөгөөд баруун зүгт тэлжээ. Тэд монголчууд болон Зүүн Азийн бусад угсаатнуудтай генетикийн хувьд ойр байсан.[9]

Түрэг угсаатан нь Алтай язгуурын Түрэг хэлний бүлгийн хэлтэй ард түмэн 160-170 сая хүнтэй угсаатан юм. Тэд Азербайжан, Турк, Туркменистан, Узбекистан, Казахстан, Киргиз зургаан улсын үндсэн хүн амыг бүрдүүлдэг. Мөн Орос, Хятад, Иран, Афганистан, Тажикистан, Ирак, АНУ гэх мэт бусад улс оронд тархан суурьшжээ.

Нэр

Монгол бичгийн түрүг (кирилл монголд Түрэг), Түрэг бичгийн türük хоёр нэг үг. Угаасаа түрэг үгийн адгийн қ (к) монголд г, монгол үгийн адгийн г түрэгт қ (к) гэж тогтсон үг маш олон. Олон тоонд түргүд буюу Түргүүд (оноосон нэрийн дүрмээр Түрэгүүд гэх нь бий) гэж бичнэ. Монголоос олдсон Түрэг улсын үеийн хөшөөнд [10][11], [12] буюу türük гэсэн нэр байдаг нь түрэг хэл дээрхи бичигт түрэг нэр анх дурьдагдсан тохиолдол юм. Зарим түрэг судлаачид «төрсөн», «үүссэн» гэсэн утгатай байж магадгүй гэж үзжээ.[13] Монгол бичгээр бол төр улсын «төр», төрөх, гарахын «төр» гэсэн монгол үгстэй ижил язгуур болоод бичлэгтэй. Бичиг, ажиг, чимэг гэдэгчлэн үйлээс нэр үг үүсгэх –г дагавар залгахад «төрсөн юм», «төрсөн зүйл» гэсэн утгатай «төрөг» гэх үг болно. Хэрвээ ийм үг монгол хэлнээ байсан бол түрүг гэдэгтэй яг адил бичигдэх байлаа.

Түүх

Зарим эрдэмтэд Алтай хэлний язгуурийн ард түмнүүд уулаасаа нэг гаралгүй гэж үздэг.

Ихэнх судлаачдын үзэж буйгаар түрэгүүд эрт үед Казахстанаас хойд зүгт баруун Сибирьт суурьшиж байжээ.

"Түрэгүүд хаана үүссэн бэ? Түрэгүүд Монголд анхнаасаа байгаагүй учир Монголын уугуул хүмүүс биш. Үүнийг археологичид хэдийнэ мэднэ. Тэгвэл Монголд хаанаас ирэв? Алтайн нуруунаас уу? Гэтэл Алтайн нуруунд түрэгүүд мөн л анхнаасаа байгаагүй" гэж казахын зохиолч Олжас Сулейменов бичжээ.[14]

Зарим эрдэмтдийн үзэж буйгаар алтай хэлний язгуур 5000 жилийн өмнө монгол, түрэг, тунгус гэсэн 3 бүлэгт хуваагдах үеэс эдгээр гурван ард түмэн хэл, соёл, угсаатны хувьд бие даан хөгжиж эхэлжээ. Эрт цагаас эхлэн түрэгүүд Алтайн язгуурын хэлт ард түмнүүдийн баруун талд, монголчууд төв дунд нь, тунгусууд зүүн талд нь суурьшин амьдарч ирсэн гэж үздэг.

Түрэгүүд эрт цагт нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг байсан ба түрэг соёл Евразийн нүүдэлчдийн соёлтой салшгүй холбоотой.

Оричн үеийн түрэгүүдийн ихэнхи нь жинхэнэ түрэг гаралтай биш, түрэгжсэн хүмүүс юм. Түрэгийн хаант улсын байлдан дагууллын үеэс буюу 6-р зуунд түрэгүүд баруун зүгт нүүж эхэлсэн үеэс евразийн баруун болон хойд хэсэгт түрэгжих процесс эрчимтэй явагдаж эхэлжээ.

Мөн үзэх

Зураг

Цахим холбоос

Эшлэл

  1. Brigitte Moser, Michael Wilhelm Weithmann, Landeskunde Türkei: Geschichte, Gesellschaft und Kultur, Buske Publishing, 2008, p.173
  2. Deutsches Orient-Institut, Orient, Vol. 41, Alfred Röper Publushing, 2000, p.611
  3. Milliyet:55 milyon kişi 'etnik olarak' Türk
  4. Library of Congress, Library of Congress – Federal Research Division. "Ethnic Groups and Languages of Iran" (PDF).
  5. Этно-языковой состав населения России
  6. Archive copy (Memento 12. Зургаадугаар сар 2007 цахим архивт) CIA World Factbook Turkmenistan
  7. "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2016-07-09. Татаж авсан: 2012-10-10.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  8. "Results / General results of the census / National composition of population". Эх хувилбараас архивласан: 2010-11-21. Татаж авсан: 2012-10-10.
  9. Uchiyama, Junzo; Gillam, J. Christopher; Savelyev, Alexander; Ning, Chao (2020/ed). "Populations dynamics in Northern Eurasian forests: a long-term perspective from Northeast Asia". Evolutionary Human Sciences. 2. doi:10.1017/ehs.2020.11. ISSN 2513-843X.
  10. Kultegin's Memorial Complex, TÜRIK BITIG Khöshöö Tsaidam Monuments
  11. Bilge Kagan's Memorial Complex, TÜRIK BITIG Khöshöö Tsaidam Monuments
  12. Tonyukuk's Memorial Complex, TÜRIK BITIG Bain Tsokto Monument
  13. Faruk Suümer, Oghuzes (Turkmens): History, Tribal organization, Sagas, Turkish World Research Foundation, 1992, p.16
  14. Олжас Сулейменов (1998) "Язык письма"

Stub icon

Энэ Алтай язгуурын хэлтэнд хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.