Сайншанд
Сайншанд сум
ᠰᠠᠶᠢᠨᠱᠠᠩᠳᠠᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Дорноговь |
Байгуулагдсан | 1931 |
Газар нутаг | |
• Нийт | 2,342.80 км2 (904.56 бээр2) |
Өндөр | 961 м (3,153 фут) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▲ 28,097 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Бүсийн дугаар | (+976) 1522 |
Сайншанд (ᠰᠠᠶᠢᠨᠱᠠᠩᠳᠠ) нь Дорноговь аймгийн төв юм. Хүн ам нь 27405 (2021 оны тооллого). Улаанбаатараас 463 км зайтай газарт, далайн түвшнээс дээш 938 м өндөрт оршино.
234.6 га газар нутагтай. Сайншанд хот нь Улаанбадрах, Хөвсгөл, Сайхандулаан, Айраг, Алтанширээ, Өргөн сумдтай хиллэдэг.
Эдийн засаг, хүн ам
[засварлах | кодоор засварлах]Нийт 50 гаруй мянган толгой малтай, 291 малчин өрхтэй, 123 малчин өрх нь нарны болон салхины цахилгаан үүсгэвэртэй, хүн амын 92% нь хотын төвд амьдардаг. Үүнээс орон сууцанд 70% нь, төвлөрсөн халаалт, усан хангамжтай сууцанд 30% нь суудаг. Төмөр замын томоохон боомт хотуудын нэг. Аж үйлдвэрийн салбар өнгөрсөн онд 5.6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 4.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд борлуулсан байна.
Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын ажил эрс нэмэгдэж хувийн болон төсвийн хөрөнгө оруулалтаар 27, 30, 40, 60*2, Мааньзав 68 айлын орон сууц, 11 жилийн 2-р сургууль, 120 м3 багтаамжтай өнгөт гэрэлтүүлэгтэй усан оргилуур, гудамж талбай гэр хорооллын 16 ш шөнийн цамхагт гэрэлтүүлгүүд, мөсөн гулгуур, софт теннис, бие бялдаржуулах болон хүүхдийн тоглоомын талбай, зочид буудал, 26 метрийн алгаслалтай хүндэтгэлийн “Сайншанд” нуман хаалга, худалдаа үйлчилгээний барилгууд ашиглалтад орсон. Одоо усан спорт сургалтын төв, хүүхдийн ордон, 60, 30, 48 айлын орон сууц, 100, 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгууд шинээр баригдаж зарим нь ашиглалтад өгөхөд бэлэн болоод байна.
Засаг захиргааны хуваарь
[засварлах | кодоор засварлах]Сайншанд нь дотроо Өвөр Сайншанд, Төмөр замын район буюу Ар Сайншанд, Өвөр Сайншандаас 45 орчим км зайтай байдаг Зүүнбаян багийг багтаасан 3 хэсэгтэй. Засаг захиргааны хувьд Өвөр Сайншандад 1, 2, 3-р баг, Ар Сайншандад 4 ба 7-р баг, Зүүнбаянд 5-р багууд тус тус байрлаж байна.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]Одоогоор Өвөр, Ар Сайншандад 1, 2, 3-р 11 жилийн дунд сургууль, Зүүнбаянд 4-р 11 жилийн сургууль, Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв, Анагаах Ухааны Дээд Сургууль, "Сэрүүлэг", "Соёмбо", "Газарчин" Дээд Сургуулийн салбар сургуулиуд болон "Төмөр замын" мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн Сайншанд хотод шинээр 2012-10-01-ээс ЕБ-ын 5-р дунд сургууль байгуулагдаж амжилттай сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байгаа бөгөөд Сайншанд сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлаж байна.
Телевиз, радио, холбоо харилцаа
[засварлах | кодоор засварлах]Сайншанд хот нь Sainshand Broadcasting Systems (SBS) буюу "Сайншанд" телевиз хажуудаа Сайншанд Fm 107.5 гэсэн хэт богино долгионы радиотойгоор, "Нарны Эрчим" Кабелийн телевиз нь Dornogobi Sainshand Broadcast (DSB) телевиз, "Миний нутаг" Fm 101.5 гэсэн хэт богино долгионы радиотойгоор, мөн 2009 оны 12-р сарын 12-нд шинээр Сонгодог fm104.5 радио ашиглалтанд орон Сайншанд хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2010 оны 4-р сард тус радиогийн харьяа MNT телевиз, мөн оны 5-р сараас MNT кабелийн телевиз шинээр ашиглалтанд орсон юм. "Өнөөгийн Дорноговь" сонин нь улиралд 9 дугаар гардаг. 2011 оны 12-р сард fm 99.3 шинээр үйл ажиллагаагаа мөн эхлүүлжээ.
Мөн Сайншанд хот нь "Зууны лавлах" 7052-1109, "Сайншанд лавлах" 7052-1800 гэсэн 2 тогтмол лавлахтай. Mobicom, Skytel, Unitel, G-mobile, F zone үүрэн холбооны бүх оператор үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн орон нутгийн мэдээ мэдээллийн dtime.mn цахим хуудас тогтмол үйл ажиллагаа явуулж байна.
Дорноговь.Ком www.dornogobi.com,www.sainshand.gov.mn,www.dornogobi.gov.mn,www.sainshand.net, www.dornogovi.mnсайтууд болон "Сайншанд-Инфо" сүлжээ www.sainshand.tkблог үйл ажиллагаагаа явуулж байна.
Зам тээвэр, дэд бүтэц
[засварлах | кодоор засварлах]Сайншандаар Бээжин-Улаанбаатарын төмөр зам болон Мянганы замын босоо тэнхлэг дайрч өнгөрдөг. Улаанбаатараас Сайншанд хүртэлх галт тэрэгний билет том хүн нэг талдаа жирийн суудал 7,400 төгрөг,унтлагын суудал 13200төг, тасалгаат суудал 21500төг (2012 оны байдлаар). Улаанбаатар-Чойр-Сайншанд чиглэлийн 286-р галт тэрэг, Улаанбаатар-Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн 276-р галт тэрэг өдөр бүр аялдаг. Иргэдийн чөлөөтэй зорчих боломж маш сайн бүрджээ.
Сайншанд хот 12 км засмал замтай. Зам засвар арчлалтын компанийн харьяанд байдаг.
Төвийн эрчим хүчний системд болон шилэн кабелийн магистраль шугамд бүрэн холбогдсон, харилцаа холбоо, дэд бүтэц их сайн хөгжсөн, төвлөрсөн хот юм. Хотын төрхийг олсон хөдөөгийн суурин юм.
Сумын цэвэр усны шугамын нийт урт нь 42.8 км бөгөөд үүнээс 25км Зээгийн хөтөлийн, 11.5 км төв, 6.3 км салбар шугам гэж хуваагдаж байна. Зээгийн хөтөлийн шугам нь гүний З худагтай, хоёр нь ЭЦВ-1О, нэг нь ЭЦВ-8 насостой. Мөн ус шахах З станцтай. Станц тус бүр 100 м3 усан сантай, ус шахах 2 насостой ажиллаж байна. 1998 онд 1000 мм3-ын усан санг Зээгийн хөтөлийн шугамтай холбож ашиглалтад оруулсан.
Эрчим хүч: Дорноговь аймаг нь төвийн эрчим хүчний нэгдсэн системд 1990 онд холбогдсон.2003 онд 110 кВ нэг хэлхээт ЦДАШ-аар Замын-Үүд сумыг холбож байсан түүхтэй. Дорноговь аймаг нь 2018 онд 55МВт суурилагдсан чадал бүхий салхин цахилгаан станцыг ашиглалтанд оруулсан. Мөн 30 МВт чадал бүхий нарны цахилгаан станцыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.
Түүх соёлын дурсгалууд
[засварлах | кодоор засварлах]Сайншанд сумын нутагт түүх, соёлын дурсгалт газрууд нилээд байдаг бөгөөд үүнээс дурьдвал Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн бясалгал үйлдэж, ном хурдаг байсан 108 агуй, Дэлхийн эерэг энергийн төв "Шамбалын орон", "Хамрын хийд", "Ханбаянзүрх хайрхан", "Хашаатын говь", Үлэг гүрвэлийн чулуужсан ой, эртний хотын туурь зэрэг Аймгийн тусгай хамгаалалттай түүхэн дурсгалт газруудыг нэрлэж болно. Сүүлийн үед Сайншанд суманд Хамарын хийд, Хан Баянзүрх хайрхан уулд түшиглэн аялал жуулчлал хөгжиж байна.
Байгалийн баялаг
[засварлах | кодоор засварлах]Байгалийн баялагийн хувьд барилгын түүхий эд, элс, шавар, өнгө бүрийн шороон будаг, жонш, цеолит, хүрэн нүүрс, нефтийн ордуудтай, булаг шанд, заган ой, бударгана, таана, хүмүүл, гоёо, хармаг, тэмээн хөх зэрэг байгалийн баялаг ургамал, жимс арвинтай, говийн унаган дүр төрх нь гадаад дотоодын ажил хэрэгч хүмүүс, жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг билээ.