Зуунмод
Зуунмод сум
ᠵᠠᠭᠤᠨᠮᠣᠳᠤᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Төв |
Байгуулагдсан | 1942 он |
Газар нутаг | |
• Нийт | 19.18 км2 (7.41 бээр2) |
Өндөр | 1,530 м (5,020 фут) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 17,215 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Шуудангийн код | 41100 |
Бүсийн дугаар | +976 (0) 272 |
Зуунмод — Монгол улсын Төв аймгийн засаг захиргааны төв, 14660 хүнтэй хот.
Мөн аймгийн 27 сумын нэг юм. 19.18 км² газар нутагтай. Дотроо 6 багт хуваагддаг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1733 онд Зуунмодноос 4-8 км зайнд Манзуширын хийд босчээ. Төв аймгийн засаг захиргааны төв Улаанбаатарт байсныг 1942 онд салган Богд хан уулын өвөрт гаргаж Зуун модны аманд суурин үүсгэсэн.[1]
БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1942 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Төв аймгийг Улаанбаатар хотоос Зуунмодны амны Сэрүүн Дэнжид төвлөрүүлэх шийдвэр гаргасан билээ. Төв аймаг анх Богдхан уулын өвөрт шилжин байрласан үед бие даасан төр захиргааны анхан шатны байгууллага байхгүй байлаа. Энэ ажил хэрэгжин эхэлсэн үе 1942 онд Зосын давааны ард байрлаж байсан Сэргэлэн сумын төвийг нүүлгэн ирүүлж Засаг захиргааны харъяалал бий болгосноор Зуунмод хот үүсч хөгжих эхлэл тавигдсан байна.
Үүнээс хойш 1960 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 109 дүгээр зарлигаар Засаг захиргааны зохион байгуулалтанд өөрчлөлт оруулан аймгийн төвд хороо захиргаа байгуулж, Сэргэлэн сумаас тусгаарлан бие даасан төрийн захиргааны анхан шатны нэгж байгуулагдсан байна.
Одоогийн байдлаар Зуунмод сум /хот/-ын Засаг даргын Тамгын газар нь Засаг дарга, Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга, Хууль эрх зүйн мэргэжилтэн, Санхүүгийн албаны дарга, Төрийн сангийн мэргэжилтэн, төсвийн ерөнхий нягтлан бодогч, Дотоод ажил, хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, Нийгмийн хөгжлийн мэргэжилтэн 2, ХАА-н тасаг 3, Архив, бичиг хэргийн эрхлэгч, ОНИМТөвийн ажилтан, ЗД-ын туслах, гадаад харилцааны ажилтан, Нярав, Жижүүр, Үйлчлэгч, Захирагчийн ажлын албанд Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, Дэд бүтэц, хот тохижилт хариуцсан мэргэжилтэн, багийн Засаг дарга 6, зохион байгуулагч 6, сахиул, хэсгийн ахлагчийн орон тоотой ажиллаж байна.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Богд хан уулын өвөрт далайн түвшнээс дээш 1200 м өндөрт байна. Улсын нийслэл Улаанбаатар хотоос баруун урд зүгт 43 км зайтай оршдог юм.[1]
Хүн ам зүй
[засварлах | кодоор засварлах]2006 оны тооцоогоор Зуунмод хотод 14660 хүн оршин сууж байна.
Нутгийн хуваарь
[засварлах | кодоор засварлах]Номт[2], Ланс, Баянхошуу, Зүүндэлгэр, Нацагдорж, Баруун Зуунмод гэсэн зургаан багт хуваагддаг.
Мал аж ахуй
[засварлах | кодоор засварлах]2004 оны байдлаар 24000 орчим толгой мал тоологдсоны 8,500 нь ямаа, 12,000 нь хонь, 2,000 нь үхэр, мөн адуу байсан бөгөөд тэмээ байхгүй[3].
Зуунмод хотын дарга нар :
[засварлах | кодоор засварлах]- Зуунмод хотын АДХГЗ-ны анхны дарга
САНЖМЯТАВЫН ДАШЗЭВЭГ 1966-1980 он хүртэл 15 жил
- БАЛЖИННЯМЫН ЖАДАМБА 1979-1991 он
- ЗЭВЭГИЙН ЛХАГВАСҮРЭН 1990-1992 он
- ДАРЖААГИЙН ОЧИРБАТ 1992 он
- ЧИМЭДДАВААГИЙН АДЪЯАСҮРЭН 1992-1994 он
- НАМСРАЙН ГАЛБАДРАХ 1994-2000 он
- РЭНЦЭНГИЙН ЛХАГВА 2000-2004 он
- ЦЭВЭГМИДИЙН БАТБОЛД 2004-2008 он
- ГОНЧИГСҮРЭНГИЙН МӨНХБАДРАЛ 2008-2012 он
- ЖАНЧИВИЙН ЦЭНДСҮРЭН 2012-2016 он
- ГОНЧИГСҮРЭНГИЙН МӨНХБАДРАЛ 2016 оноос
Лавлах бичиг
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 Төв аймгийн Зуунмод сумын ИТХ: Зуунмод сумын танилцуулга (Memento 10. Гуравдугаар сар 2016 цахим архивт). 2015 он.
- ↑ Номт баг нь 2018 оны 9-р сарын байдлаар 1417 өрх, 4490 хүн амтай байна. Үүнээс эмэгтэй нь 2324 байна.
- ↑ "Статистикийн төв газар: 2004 оны мал тооллого, х.109" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2007-03-22. Татаж авсан: 2007-03-22.