Цэцэрлэг (хот)
Цэцэрлэг
ᠴᠡᠴᠡᠷᠯᠢᠭ | |
---|---|
Эрдэнэбулган сум ᠡᠷᠳᠡᠨᠢᠪᠤᠯᠠᠭᠠᠨᠰᠤᠮᠤ | |
Улс | Монгол |
Аймаг | Архангай |
Байгуулагдсан | ~1631 |
Газар нутаг | |
• Нийт | 150 км2 (60 бээр2) |
Өндөр | 1,691 м (5,548 фут) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 21,603 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Бүсийн дугаар | +976 (0)133 |
Улсын дугаар | АР_ ( _ янз бүр) |
Вэб сайт | http://erdenebulgan.ar.gov.mn/ |
Цэцэрлэг (монгол бичгээр чэчэрлиг) — Архангай аймгийн төв. Архангай аймгийн Эрдэнэбулган сум нь Хангай нурууны ой мод, гол мөрөн, төрөл бүрийн ан амьтантай, цэцэг, жимс дэлгэрсэн байгалийн гоо үзэсгэлэн бүрдмэл өндөр, сүрлэг дархан цаазат Булган уулын өвөрт, хойд, урд Тамирын голын дунд далайн түвшнээс дээш 1695 метрийн өндөрт Булган, Ихтамир, Батцэнгэл, Цэнхэр сумдтай хиллэдэг. Эрдэнэбулган сум нь 6 баг, 5524 өрх, 20338 хүн амтай, 74055 толгой малтай /2011 оны байдлаар/, нийслэл Улаанбаатар хотоос өрнө зүгт 480 километр зайд байрлана.
1922 онд засаг захиргааны хувиараар аймгийн чуулган даргын захиргааг Цэцэрлэг мандал аймгийн яам болгож, Заяын шавийг Эрдэнэ Булган уулын хошуу болгон өөрчилж Цэцэрлэг мандал аймгийн төв нь болсон. 1952 онд Булган сумын 7, 10, 11, 12 дугаар багийг нэгтгэн хороо, захиргаа буюу аймгийн төв, 1961 онд Цэцэрлэг хот, 1992 онд Эрдэнэбулган сум болон өөрчлөн зохион байгуулагсан. Цэцэрлэг хот нь ерөнхий боловсролын 7 сургууль, хүүхдийн 7 цэцэрлэгтэй, театр, зочид буудал, нэгдсэн болоод хувийн хэвшлийн эмнэлэг, Монгол Улсын Боловсролын их сургуулийн харьяа Багшийн сургууль, хувийн хэвшлийн сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй. Гол үйлдвэрлэл нь сүү цагаан идээ, мах боловсруулалт, гурилан бүтээгдэхүүн зэрэг хүнсний боловсруулалт.
Архангай аймгийн Хөгжимт драмын театр 600 үзэгчийн суудалтай бөгөөд нийт 44 хүн ажилдагаас 35 нь уран бүтээлчид юм.
Цаг агаар
1 дүгээр сарын дундаж температур -14.8 С, 7 дугаар сарын дундаж температур +16 С
Зургийн цомог
[засварлах | кодоор засварлах]-
Заяын хүрээ
-
1990 онд сэргээгдсэн Галдан зуу
Уур амьсгал
[засварлах | кодоор засварлах]Цэцэрлэг | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Цэцэрлэг
Эх сурвалж: wetterkontor.de
|