Wikipedia:Сүүлийн үеийн мэдээ-2016

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
2016 оны мэдээний сан


Earth poster.svg
  • 12 сарын 25Дэлхийн цөм болох хайлмал металийн бөмбөлгөнд тодорхой хүчтэй урсгал байгааг Европын Сансрын Агентлагын Сварм хиймэл дагуулууд илрүүллээ. Рентген гэрэл маягийн технологиор хиймэл дагуулууд газрын гадаргаас дотогш 3000км гүнд нэвтэрч "харж" Хойд туйлын доор хүчтэй хайлмал метал цөмийн эргэлдсэн урсгал байгааг нарийн толдорхойлжээ. >>
Arbol Navidad 03.gif
  • 12 сарын 20 — Ирж буй шинэ жилийн баярыг тохиолдуулан бүх байгууллагууд болон захиргааны газрууд сүлд модоо засч эхэллээ. Өчигдөр Сүхбаатарын талбайд шинэ жилийн сүлд мод болон мөсөн гулгуурын талбайг засч албан ёсоор нээлээ. >>


Crocus - EPFL (2).jpg
  • 12 сарын 10 — Олон улсын мэргэжилтнүүд хамтран ажилласны үр дүнд цацраг идэвхид тэсвэртэй бөгөөд ийм орчинд улам бэхжидэг нанокерамик материалыг гарган авчээ. Үүнийг хэрэглэснээр дараагийн үеийн цөмийн реакторууд өндөр температур ба цацрагийг тэсч эрчим хүчийг улам бүтээлчээр үйлдвэрлэх юм. Одоогийн технологиор цөмийн реактор нь усан хөргүүрийн орчинд ажиллаж эд хэсэг нь зэврэх эрсдэлтэй байдаг. >>
Google 2015 logo.svg
  • 12 сарын 8Google компанийн орчуулгын програм Google Translate саяхнаас эхлэн хиймэл оюунд суурилсан системд шилжлээ. Neural Machine Translation (NMT) гэх шинэ систем нь олон сая жишээ өгүүлбэрээс өөрөө суралцаж, чадвараа сайжруулдаг зарчимтай. 10 жилийн өмнө нэвтэрсэн одоогийн орчуулгын систем нь өгүүлбэр дотрох үг, хэллэг бүрийг нэг бүрчлэн орчуулах зарчимтай байсан бол NMT нь өгүүлбэрийг бүхлээр нь нэг хэсэг гэж авч үздэг гэнэ. Ингэснээр орчуулгын алдаа эрс багасна гэж Google компани мэдэгджээ. Одоогоор дэлхийн 103 хэл дээрх 200 сая гаруй хэрэглэгчид энэ програмыг ашигладаг. >>
Aquila adalberti, animation.gif
  • 12 сарын 8Монголын Алтайн уулсад амьдардаг казах охин хэрхэн бүргэдээр ан хийх эрдэмд суралцаж байгаа тухай өгүүлдэг Отто Бэллийн найруулсан “Бүргэдийн анчин охин” баримтат кино Оскарын шагналын баримтат киноны төрөлд олон улсын 145 бүтээлээс шилдэг 15-д орж эхний шалгаруулалтад орохоор болов. “Бүргэдийн анчин охин” баримтат кино одоогоор АНУ-ын Боксоффист 1,5 сая ам.дол-ын орлого олоод байна. >>
Pyrimethamine-3D-balls.png
  • 12 сарын 1АНУ-д Дараприм эмийг 13 долларын ердийн үнээс 750 доллар болгож гэнэт өсгөж олон нийтийн жигшил дургуйцлийг хүргэсэн үйл явдал хэдхэн жилийн өмнө болсон. Энэ эмийг хумхааг эмчлэх ба ДОХ-ын зарим өвчинг эдгээхэд хэрэглэдэг байна. Харин Австралийн Сидней хотын нэгэн дунд сургуулийн 11-р ангийн бүлэг сурагчид Сиднейн их сургуулийн профессорийн зөвлөмжийн дагуу сургуулийнхаа химийн лабраторид ажиллаж нийт 20 долларын өртгөөр буюу том компаниас хэдэн сая дахин бага зардлаар уг эмийг амжилттай гарган авчээ. Тэд бүх арга ажиллагаа ба үр дүнгээ нийтэд дэлгэж интернэтэд тавьжээ. >>
Oil well.jpg
3phase-rmf-320x240-180fc.gif
  • 11 сарын 19АНУ-ын Мичиганы их сургуулийн саяхны судалгаагаар хэрэглэгчид огт бохирдолгүй цахилгаанаар цэнэглэж ажилладаг тээврийн хэрэгсэлийг хэрэглэх хүчтэй сонирхолтой байгаа нь мэдэгдэв. Үүнд гурван хандлагыг хэрэглэгчид голчилж байна: 1. 73% нь оптимал цэнэглэлтээр ажилладаг байх буюу шөнөөр цахилгаан хямд байхад машинаа цэнэглэдэг байх, 2. 65% нь уламжилалт эрчим хүчний оронд сэргээгдэх эрчим хүчнээс цэнэглэгддэг байх, 3. 84% нь цахилгаан машин илүүдэл цэнэгээ төвийн шугамд эргүүлж дамжуулаад шаардлагтай үед шугмаас хямдралтайгаар цахилгаан цэнэгээ авдаг байх шийдлүүдийг онцолжээ. >>
Starsinthesky.jpg
  • 11 сарын 18 — Энэ оны 10 сард хэвлэгдсэн мэдээгээр АНУ-ын Sloan Digital Sky Survey телескопоор манай Тэнгэрийн заадас галактикийн 2,5 сая оддыг одон оронч Эрмано Бора ба Эрик Троттиер нар нарийвчилж судлан, нэгэн бүлэг 234 одод нь хэвийн бус гэрлийн дохиолол цацаж байгааг илрүүлжээ. Үүнийг харийн ямар нэг оюун ухаант гаралтай байж болно хэмээн таамаглаж байгаа бөгөөд дахин нарийвчилж судлах ёстой гэжээ. >>
Natsagdorj.jpg
  • 11 сарын 17 — Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой. Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санг анх 1980 онд байгуулжээ. Харин 1986 онд Д.Нацагдоржийн нэрэмжит болгосон аж. Тус номын сан дөрвөн салбар, 350 мянган номтой. Хүүхдийн уншлагын танхимтайгаас гадна Монгол Улсын хэмжээнд ганц байдаг хараагүй иргэдийн брайл номын сантай. Нийт 600 суудалтай тус номын сан өдөр бүр 1000 хүнд үйлчилдэг байна. Өнгөрсөн 2015 онд 210 мянган уншигчид номоор үйлчилжээ. >>
Samsung Galaxy.jpg
  • 11 сарын 16БНХАУ-д үйлдвэрлэсэн Андройд төрлийн зарим хямд гар утаснууд 72 цаг тутам хэрэглэгчийн бүх мэдээлэл ба зурвасыг Шанхайд орших серверт нууцаар дамжуулж байгааг АНУ-ын Криптовайр интернэт аюулгүй байдлын компани илрүүлжээ. Одоогоор Америкийн Блү брэндийн 120 000 гар утаснаас илэрсэн энэ нууц дамжуулагч програмыг аюулгүй болгожээ. >>
ConstellationGPS.gif
  • 11 сарын 15Элон Маскын SpaceX компани 4400 хиймэл дагуулыг хөөргөж, дэлхийн бүх газарт 1 гига хурдтай интернэт хүргэх төслөө танилцууллаа. Уг төсөлд одоогоор 10 тэрбум доллар шаардлагтай гэж тооцоолжээ. Одоогоор дэлхийн тойрог замд 1400 гаруй хиймэл дагуул идэвхтэй ажиллаж, 2400 гаруй хэрэгцээ нь дуусаж ашиглалтаас гарсан хиймэл дагуулын хаягдал дэлхийг тойрч байрладаг. >>


Blank whiteboard.JPG
  • 10 сарын 26 — Технологийн салбарын тэргүүлэгчдийн нэг Google компани сүүлийн жилүүдэд үндсэн салбар болох програм хангамжаасаа дутуугүйгээр техник хангамжийн салбарт тэргүүлэгч болоод байгаа билээ. Хэдхэн долоо хоногийн өмнө шинэ утас, чихэвч, VR төхөөрөмжүүдээ танилцуулсан тус компани самбарын салбарт хувьсгал хийхээр "Jamboard" төсөл дээр ажиллаж байгаа юм. Одоогоор туршилтын шатандаа яваа "Jamboard" нь Google cloud дээр мэдээллээ хадгалж Google drive шиг нэгэн зэрэг мэдээлэл нэмж солилцох боломжийг олгох ба багаар хамтран ажиллах үйлийг шинэ түвшинд аваачих зорилготой аж. Эх сурвалж, jamboard
Learning to walk by pushing wheeled toy.jpg
  • 10 сарын 25АНУ-ын Хүүхдийн эмнэлгийн академи хоёр ой хүртэлх насны хүүхдэд дэлгэцтэй электрон зүйлс хэрэглүүлэхгүй байх зөвлөгөөнийхөө насны хязгаарыг ой хагас болгон бууруулсан байна. Гэхдээ 5 хүртэлх насны хүүхдийн өдөрт дэлгэц ширтэх цагийг нэг цагаас хэтрүүлэхгүй байхыг анхааруулсан ба хөдөлгөөн болон амьд харилцааг чухалчлахыг сануулсан байна. >>
Shadow Hand.jpg
AlfedPalmersmokestacks.jpg
  • 9 сарын 6Хотын агаарын бохирдлоос болж хүний тархинд хэвийн хэмжээнээс их нано соронз хуримтлагддагийг Их Британи ба АНУ-ын их сургуулийн эрдэмтэд тогтоов. Хүний биен дэх биологийн соронз нь зургаан талт ба найман талт хэлбэртэй байдаг гэтэл гадна орчны бохирдлын эх үүсвэрийн соронз нь дугуй хэлбэртэй байсан бөгөөд тархинд байгалийн бус эх үүсвэрийн платинум, никель, кобальтын нано ширхэгүүд байгааг илрүүлжээ. 150 нанометр ба бага хэмжээтэй нано металл ширхэгүүд нь хамраар амьсгалд орж олфакторын бөмбөлгөөр тархинд нэвчдэг байна. Энэ ширхэгүүд тархинд орсноор толгой өвдөх, сэтгэл санаа тавгүйтэх ба бусад тархины өвчлөлтэй шууд хамааралтай байх боломжтойг мэдэгджээ. >>
GuitareClassique5.png
  • 9 сарын 5Ice Top хамтлаг байгуулагдсаныхаа 20 жилийн ойгоор энэ сарын 9-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд "Баярлалаа” тоглолтоо хийнэ. Уг тоглолтод Монголын поп рокын хамтлаг дуучид ая дуугаа өргөх болно. >>
Eros, Vesta and Ceres size comparison.jpg
InfiniumAtAirStrip.jpg
  • 8 сарын 31АНУ-ын их сургуулиудын дунд нарны зайн машины уралдаан энэ сард зохиогдож 12 их сургуулийн баг өрсөлдсөнөөс Мичиганы их сургуулийн баг нийт 8 хоногийн 3178км замыг 11 цагийн хожоотойгоор түрүүллээ. >>
Muhammad Ali NYWTS.jpg
  • 6 сарын 3 — Дэлхийн хүнд жингийн гурван удаагийн аварга боксчин Мохаммед Али Аризона мужийн Скоттсдейл хотын эмнэлэгт амьсгал муу авч байна гэж хүргэгдэн очоод удалгүй цусны хордлогын шоконд орж нас барав.
Skin layers.svg
  • 5 сарын 17 — Японы эрдэмтэн Такао Сомэя амьтны арьснаас илүү мэдрэхүйтэй электрон арьс гаргаж авчээ. Өд шиг хөнгөн, маш уян налархай, олон тооны сэрэл мэдрэлийн электродтой энэхүү хиймэл арьсыг хорт хавдрын оношилгоо, арьс нөхөх зэрэг анагаахын зориулалтаар болон мөн роботонд ашиглаж болох аж. Үүнээс гадна зүрх орчмийн арьс эсвэл хувцастай залгах замаар зүрхний шигдээс болохоос өмнө мэдрэн урьдчилан сэргийлж болох аж. >>
BEAM mockup.jpg
  • 4 сарын 16 — Ирээдүйн сансрын зочид буудлын шийдэл болж болохуйц хийлдэг унтлагын бүхээгийн туршилтын хувилбарыг Олон Улсын Сансрын Станц-д амжилттай залгалаа. Bigelow Aerospace компанийн бүтээж буй энэхүү бүхээгийг ирэх 2 жилийн хугацаанд сансрын туяа, дулааны хэмийн өөрчлөлтөнд ажиллаж чадах эсэхийг турших аж. Энэхүү бүхээг нь одоо буй метал бүхээгүүдийг бодвол хямд, хөнгөн, эзлэхүүн ихтэй зэрэг давуу талуудтай юм. >>
Kepler spacecraft artist render (crop).jpg
  • 4 сарын 11НАСА-н 3 хоногийн турш онц байдлын горимд байсан Кеплер сансрын хөлөг хэвийн горимондоо орлоо. Ямар доголдол гарсныг хараахан тогтоож чөдөөгүй ч сансрын хөлгийн антен дэлхийг чиглэж хэвийн горимондоо оржээ. Кеплер нь одоогоор эх дэлхийгээс 121 сая км алсад амьдрал оршиж болохуйц гараг хайж байгаа юм. >>
Facebook New Logo (2015).svg
  • 4 сарын 5 — Өдрөөс өдөрт зурган мэдээллийн хэрэглээ бичгэн мэдээллээс давамгайлж буй өнөө үед Facebook компани хараагүй хүмүүст зориулан зураг унших систем бүтээжээ. Энэхүү систем нь хиймэл оюун ухаан ашиглан зурганд юу байгааг тайлбарлаж өгдөг аж. Уг систем одоогоор 80 орчим эд зүйлс болон үйл байдлыг таньж байгаа ч илүү олон зураг уншуулсаар яваандаа улам олон зүйлсийг таньдаг болгох боломжтой аж. >>
Panama Skyline.jpg
Mars atmosphere.jpg
  • 4 сарын 2Ангараг гарагт ус байдаггүй ба газар хөдлөлт болдоггүй иймээс уул нурууд үүсэх бололцоо байдаггүй. Саяхан АНУ-ын НАСА-аас гаргасан судлгаагаар салхи тэрбум жилийн туршид гадаргын олон төрлийн элэгдлийг үүсгэж уул нуруудыг бий болгодгыг тогтоожээ. Ялангуяа том тогооны доторх овоолгыг салхи бий болгодог байна. >>
Blue Origin updated logo 2015.svg
  • 3 сарын 9Amazon.com-ын ерөнхийлөгч Жеф Безосын үүсгэн байгуулсан, дэлхийн тойрог замд хүн илгээхээр ажиллаж буй Blue Origin компани өрсөлдөгч SpaceX-с урьтаж пуужинг хөөрсөн газарт нь буцааж газардуулах туршилтыг амжилттай хийлээ. Жеф Безос энэхүү технологио 2017 оноос сансрын нисгэгчтэй турших бөгөөд 2018 оноос жуулчдыг сансарт нисгэж эхлэнэ гэж мэдэгдлээ. Чингэхдээ нэг нислэгээр 6 жуулчныг эх дэлхийгээс 100км өндөрт задгай сансарт аваачихаар төлөвлөж байгаа аж. >>
Emirates Boeing 777-200LR A6-EWD IAD.jpg
  • 3 сарын 3АНЭУ-ын агаарын тээврийн Эмират компани зогсолтгүйгээр хамгийн хол нисэх нислэгийн чиглэл эхлүүлжээ. Зорчигчид энэхүү чиглэлээр Дубайгаас Шинэ Зеландын Окленд хот хүртэл 14200км-г зогсолтгүйгээр 17 цаг 15 минут нисэх аж. >>
Programmer writing code with Unit Tests.jpg
  • 2 сарын 13 — Хүйсийг нь нууцалсан судалгаагаар эмэгтэй програмистууд эрэгтэйчүүдээс илүү сайн код бичдэг бөгөөд мөн ажилчдынх нь 20% нь эмэгтэйчүүд байдаг програм хангамжийн салбарт хүйсийн ялгаварлал байж магадгүйг харуулжээ. Програм бичигчдийн нээлттэй хэлэлцүүлэг явуулдаг GitHub цахим хаяг дээр оруулсан 3 сая кодыг судалж үзэхэд эмэгтэйчүүдийн бичсэн код хүйсийг нь нууцалсан бол илүү өндрөөр үнэлэгдсэн байж. Харин тухайн код бичигчийн хүйсийг нь мэдэх боломжтой үед эрэгтэйчүүдийн код илүү үнэлэгдсэн байжээ. >>
Albert Einstein Head.jpg
  • 2 сарын 11Эйнштейн Харьцангуйн Ерөнхий Онолоо гаргахдаа таамаглаж байсан таталцлын долгион бодитоор оршдгийг олон улсын эрдэмтдийн баг 100 жилийн дараа сая туршилтаар баталж чадлаа. 1.5 тэрбум жилийн өмнө мөргөлдсөн 2 хар нүхний үүсгэсэн таталцлын долгион өнгөрсөн онд дэлхийгээр 200 миллисекунд хугацаанд дайран өнгөрөхдөө 4 км урттай хос хоолойг протоны диаметрийн 400-ны 1 тэй тэнцэхүйц зайд л хөдөлгөсөн ч үүнийг бүртгэж авсан нь сүүлийн 100 жилд Физикийн шинжлэх ухаанд гарсан шилдэг ололтуудын нэг хэмээгдэж байна. >>
Google 2015 logo.svg
  • 2 сарын 9Google компани Сундар Пичайг компанийнхаа 199 сая ам.доллартай тэнцэхүйц хувьцааг 2019 он хүртэл улирал бүрт хуваан олгох нөхцөлтэйгөөр ерөнхий захиралын албанд авлаа. Ингэснээр Сундар нь АНУ-ын хамгийн өндөр цалинтай ерөнхий захирал болж байгаа юм. >>
Emblem Venturi.JPG
  • 2 сарын 8Монакогийн Вентури компани Охайогийн улсын их сургуультай хамтран хийсэн төслийн хүрээнд 600 км/цаг хүртэл хурдлах чадвартай цахилгаан машин бүтээжээ. 11м урт, 3000 морины чадалтай энэхүү машин нь одоогоор дэлхий дээрх хамгийн хурдан цахилгаан машин юм. >>
Blackberry 850(1999年発売・初代モデル) 2014-01-30 17-54.jpg
Datacenter-telecom.jpg
  • 2 сарын 2Microsoft компани усан доор ажиллах дата төвийг амжилттай туршсан байна. Ингэхдээ 300 орчим компьютертэй тэнцэхүйц хүчин чадал бүхий дата төвийг Калифорнийн ойролцоох далай доор 3 сар ажиллуулж үзжээ. Энэхүү төсөл нь далайн усны урсгалын энергийг ашиглах, хүйтэн усыг нь хөргөлтөнд ашиглах, хямд зардлаар хүн амын нягтшил ихтэй бүсэд ойр байрших гэх мэт маш том давуу талуудтай юм. >>
  • 1 сарын 30Шинэ Зеландын Свинбурьнын технологийн сургуулийн судлаачид метрийн тэрбумны нэгтэй тэнцэх нимгэн линзийг графинаас гаргаж авчээ. Цааснаас 300 дахин нимгэн уг линзээр ширхэг бактерийн зургийг авч болох бөгөөд мөн хэт ягаан туяаг харж болдог байна. >>
Motors01CJC.jpg
  • 1 сарын 28АНУ-ын ДелтаВинг Технологийн групп ба ДХК Цахилгаан Машин компаниуд хамтарч одоогийнхоос 75% бага хэмжээтэй автомашинд зориулсан цахилгаан хөдөлгүүрийг бүтээв. Энэ хөдөлгүүр нь ижил төрлийн хөдөлгүүрээс хүчээр огт дутахгүй бөгөөд технологийг нь сайжруулж халалтыг нь бууруулах дэвшилтэт шийдлүүд хийснээр илүү хөнгөн жижиг хүчтэй технологийг гагргаж авчээ. >>
1st gen Comparison iPad Mini & Google Nexus 7 & Kindle Fire Wikipedia screen 03 2013 6262.jpg
  • 1 сарын 20 — Дэлхийн нийтийн хэрэглээнд ухаалаг утас, таблет, айпад зэрэгт хэрэглээгээ алдаж буй компьютерийн борлуулалт 2015 онд шинэ доод хэмжээнд хүрч өмнөх жилээс 10,4%-аар буурч 276,2 саяд хүрэв. Харин 2015 оны 2-р улиралд нийт 329,7 сая ухаалаг утас зарагдсан бол 2015 оны 1-3-р улиралд 140 сая таблет зарагдаж өмнөх оноос 9%-аар буурчээ. >>, >>, >>
Maitreya, Mongolia, 19th century, gilt bronze, semiprecious stones - Berkeley Art Museum and Pacific Film Archive - DSC04003.JPG
  • 1 сарын 18 — Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан сар шинийн өмнө “Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна. “Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэн нь 2016 оны нэгдүгээр сарын 25 ны өдөр тус музейн үзэсгэлэнгийн танхимд болох бөгөөд тус үзэсгэлэнд Балданлхам, Бүжинлхам, Гүнжинлхам, Янжинлхамба Цагаан дара эх бурхдаас бүрдсэн нийт 300 орчим бүтээл дэглэж үзүүлнэ. >>
Volvo PV HK Torslanda Göteborg.jpg
  • 1 сарын 15 — Одоогоор АНУ-ын зах зээлд хагас өөрийгөө жолооддог Вольво S90 ба Тесла S хоёр машин зарагдаж байна. Эдгээр нь ихэнх жолоодлогын үед өөрийгөө жолоодож чаддаг ба олонхи төрлийн мөргөлдөх ослыг үед машинийг түргэн зогсоодог буюу холдуулах чадвартай. >>