Jump to content

Аймаг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Аймаг нь Монгол Улсын засаг захиргааны, нутаг дэвсгэрийн хуваарийн хамгийн том үндсэн нэгж юм. Аймаг нь засаг захиргааны нэгжийн хувьд сумд хуваагддаг. Монгол улсын нийслэл хот Улаанбаатар нь тусдаа захиргаатай.

Мөн эрт, дундад зууны хэмжээгээрээ овгоос том, үндэстнээс арай жижиг угсаатны бүлгийг аймаг гэж нэрлэдэг.

1691 онд Халх Манжид дагаар орсны дараа Түшээт, Сэцэн, Засагт 3 хаан, 8 засаг буюу 8 хошууны нутгийг тус бүр хошууг шинээр бий болгож, 1725 онд баруун Монголтой байлдахад гавъяа байгуулсан гэж үзсэн Чин ван Дашдондовт Түшээт хан аймгаас 19 хошуу тасалж, мөн Засагт ханы зүүн өмнөд нутгийг нэмж өгч Сайн ноён хан аймгийг үүсгэснээр Халхын 4 аймаг гэх болсон. Мөн хожим Дөрвөдийн зүүн гарын Бат ерөөлт төгс хүлэг далай хааны аймаг, Дөрвөдийн Үнэн зоригт хааны аймгууд нэмэгдэн 6 аймаг болжээ.

1911 оны Богд хаант Монгол улсын үед аймгуудын эрх хэмжээ, чуулган, тамга, тэмдэгийг шинээр батламжилсан ба нэрүүдийг хэвээр үлдээсэн чуулгадыг уулын нэрээр нэрлэжээ.[1]

1921 оны хувьсгалын дараа аймгуудын хуучин нэрийг халж, Сэцэн хан аймгийг Хан Хэнтий уулын аймаг, Түшээт хан аймгийг Богд хан уулын аймаг, Сайн Ноён хан аймгийг Цэцэрлэг Мандал уулын аймаг, Засагт хан аймгийг Хан Тайшир уулын аймаг, мөн Ховдын хязгаарыг Чандмань уулын аймаг болон Их уулын аймаг гэж уулуудын нэрээр өөрчилжээ.

1931 онд засаг захиргааны хуваарилалтыг өөрчлөх шийдвэр гарчээ. Ингэснээр Ховд, Дөрвөд (хожим Увс гэж нэрлэгдсэн), Алтай (хожим Говь-Алтай гэж нэрлэгдсэн), Хөвсгөл, Завхан, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Тариачин (хожим Булган, Сэлэнгэ аймгуудын хэсгүүд болж хоёр хуваагдсан), Төв, Дорноговь, Хэнтий, Дорнод (хожим Чойбалсан гэж нэрлэгдсэн) аймгууд үүсгэгджээ. 1954 онд өмнөд Говь цөлийн хэсэг газрыг Хятад дахин авчээ. Тэгээд Монгол улсын үлдсэн нутаг дэвсгэрийг засварлаж, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дундговь, Сүхбаатар аймгуудыг байгуулжээ. Хоёр жилийн дараа Сэлэнгэ аймгийг Төв аймгаас салгажээ.

1963 онд Чойбалсан аймгийг дахин Дорнод нэртэй болгож, Улаанбаатарыг Төв аймгаас салгаж тусдаа захиргаатай болгожээ.

1994 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 32 дугаар тоот УИХ-ын тогтоолоор дараах хотуудыг хилийн цэсээр нь аймаг болгон өөрчилж хороодыг сум болгон өөрчилсөн:

  • Дархан хотыг хилийн цэсээр нь Дархан-Уул аймаг байгуулж төвийг нь Дархан гэж нэрлэсэн ба хороодыг сум болгон өөрчилсөн.
  • Эрдэнэт хотыг хилийн цэсээр нь Орхон аймаг байгуулж төвийг нь Эрдэнэт гэж нэрлэсэн ба хороодыг сум болгон өөрчилсөн
  • Чойр хотын хилийн цэсээр Говьсүмбэр аймаг байгуулж төвийг нь Чойр гэж нэрлэсэн ба хороодыг сум болгон өөрчилсөн.
Аймаг (Монгол Улс)
Аймаг (Монгол Улс)
Улаанбаатар Улаанбаатар
УлаанбаатарУлаанбаатар Улаанбаатар
УлаанбаатарУлаанбаатар Улаанбаатар
Дорнод аймаг Дорнод
Дорнод аймагДорнод Дорнод
Дорнод аймагДорнод Дорнод
Сүхбаатар аймаг Сүхбаатар
Сүхбаатар аймагСүхбаатар Сүхбаатар
Сүхбаатар аймагСүхбаатар Сүхбаатар
Хэнтий аймаг Хэнтий
Хэнтий аймагХэнтий Хэнтий
Хэнтий аймагХэнтий Хэнтий
Дорноговь аймаг Дорноговь
Дорноговь аймагДорноговь Дорноговь
Дорноговь аймагДорноговь Дорноговь
Говьсүмбэр аймаг Говьсүмбэр
Говьсүмбэр аймагГовьсүмбэр Говьсүмбэр
Говьсүмбэр аймагГовьсүмбэр Говьсүмбэр
Төв аймаг Төв
Төв аймагТөв Төв
Төв аймагТөв Төв
Дундговь аймаг Дундговь
Дундговь аймагДундговь Дундговь
Дундговь аймагДундговь Дундговь
Орхон аймаг Орхон
Орхон аймагОрхон Орхон
Орхон аймагОрхон Орхон
Дархан-Уул аймаг Дархан-Уул
Дархан-Уул аймагДархан-Уул Дархан-Уул
Дархан-Уул аймагДархан-Уул Дархан-Уул
Сэлэнгэ аймаг Сэлэнгэ
Сэлэнгэ аймагСэлэнгэ Сэлэнгэ
Сэлэнгэ аймагСэлэнгэ Сэлэнгэ
Булган аймаг Булган
Булган аймагБулган Булган
Булган аймагБулган Булган
Өвөрхангай аймаг Өвөрхангай
Өвөрхангай аймагӨвөрхангай Өвөрхангай
Өвөрхангай аймагӨвөрхангай Өвөрхангай
Өмнөговь аймаг Өмнөговь
Өмнөговь аймагӨмнөговь Өмнөговь
Өмнөговь аймагӨмнөговь Өмнөговь
Хөвсгөл аймаг Хөвсгөл
Хөвсгөл аймагХөвсгөл Хөвсгөл
Хөвсгөл аймагХөвсгөл Хөвсгөл
Архангай аймаг Архангай
Архангай аймагАрхангай Архангай
Архангай аймагАрхангай Архангай
Баянхонгор аймаг Баянхонгор
Баянхонгор аймагБаянхонгор Баянхонгор
Баянхонгор аймагБаянхонгор Баянхонгор
Завхан аймаг Завхан
Завхан аймагЗавхан Завхан
Завхан аймагЗавхан Завхан
Говь-Алтай аймаг Говь-Алтай
Говь-Алтай аймагГовь-Алтай Говь-Алтай
Говь-Алтай аймагГовь-Алтай Говь-Алтай
Увс аймаг Увс
Увс аймагУвс Увс
Увс аймагУвс Увс
Ховд аймаг Ховд
Ховд аймагХовд Ховд
Ховд аймагХовд Ховд
Баян-Өлгий аймаг Баян-Өлгий
Баян-Өлгий аймагБаян-Өлгий Баян-Өлгий
Баян-Өлгий аймагБаян-Өлгий Баян-Өлгий


  1. "Богд хаант Монгол улсын аймаг, хошуудын тамга". Archived from the original on 2016-03-06. Татаж авсан: 2016-12-08.