Jump to content

Булган аймаг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Булган-с чиглүүлэгдэв)
Булган аймаг
ᠪᠤᠯᠠᠭᠠᠨᠠᠶᠢᠮᠠᠭ
Булган аймаг далбаа
Булган аймаг сүлд
Солбицол: 48°48′N 103°33′E / 48.800°N 103.550°E / 48.800; 103.550Солбицол: 48°48′N 103°33′E / 48.800°N 103.550°E / 48.800; 103.550
Улс Монгол
Байгуулагдсан1938 он (1938)
НийслэлБулган
Газар нутаг
  Нийт48,733.00 км2 (18,815.92 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 61,717
Цагийн бүсUTC+8
Бүсийн дугаар+976 (0)134
ISO 3166 кодMN-067
Улсын дугаарБУ_
Вэб сайтbulgan.gov.mn

БулганМонгол улсын аймаг. 1938 онд үүсэн байгуулагдсан.

49 мянган км² нутаг, 62 мянган хүнтэй. Засаг захиргааны төв — Булган (хот).

Булган аймаг нь манай орны төв хэсэгт Орхон Сэлэнгийн сав газарт орших бөгөөд нутагт нь Булганхан, Бүрэгхангай, Дулаанхан, Бүтээл, Хантай Дархан хаан зэрэг ой хөвчит уул нурууд бий.

Нутгийн хойд захаар эртний төрмөлийн эриний боржин чулуу, өмнө хэсгийн үлэмж талбайд дунд ба эртний төрмөлийн эриний хурдас, дунд хэсгээр нь Дээд Пермийн ба Гуравдагч, Юрийн галавын бялхмал чулуулаг, мөн Дөрөвдөгч эриний хүрмэн чулуу их тархжээ, Дөрөвдөгч галавын үед оргилж байсан Уран тогоо, Тулга, Бүрхээр, Жалавч зэрэг унтарсан галт уулыг нь дархлан хамгаалж байна. 1967 онд Могод сумын нутагт газар хөдөлж, газар хагарч язарсан нь энэ хавийн нутгийн гадаргын хэлбэр бүрэн тогтоогүй байгаагийн гэрч юм. Булган аймгийн нутагт чулуун нүүрс, барилгын материалын баялаг бий.

Булган аймгийн нутагт Сэлэнгэ, Орхон, Хануй зэрэг том голууд урсах бөгөөд Харгал, Хунт, Айрхан зэрэг нуурууд бий. Хульж, Хунт, Хануйн, Асгатын зэрэг рашаан бий, Эгийн гол дээр УЦС барих аж. Аймгийн нутгийн урд хэсгээр хээрийн хүрэн хөрс, хойд хэсгээр ойн хар шороон ба уулын, тайгын хөрс тархжээ. Аймгийн нутгийн өмнөд хэсгээр хээрийн ургамал, хойд хэсгээр ой хөвч тархжээ. Ан амьтан элбэггэй.

Булган аймаг 2018 онд 62 мянган хүнтэй байв. Үндсэндээ монгол үндэстэн. Халх ястан зонхилно.

Угсаатны бүрэлдэхүүн

[засварлах | кодоор засварлах]

Булган аймгийн нутаг дэвсгэр бол нэн эртнээс монгол туургатны өлгий нутаг байсан нь археологийн олдвор, баримтаар батлагддаг. Тухайлбал монголын анхны төрт улс болох Хүннү, болон Нирун, Сяньби, Түрэг, Уйгурын хаант улс, Кидан, Киргиз зэрэг улсууд оршин тогтнож байсны ул мөр хөшөө дурсгал олон байдаг. 12-13-р зууны үеийн Мэргид, Хэрэйд зэрэг овог аймаг, Чингисийн нэр хаягтай газар нутаг, уул ус цөөнгүй бий.

Аймгийн нутаг дэвсгэр нь Манжийн ноёрхлын үе болон Богд хаант Монгол улсын үед Түшээт хан аймагт, Ардын засгийн эхний жилүүдэд Богд хан уулын аймагт харьяалагдаж байлаа.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Сайд нарын зөвлөлийн 1937 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Булган аймаг байгуулах тухай шийдвэр гарч энэ дагуу 1938 оны 1 сарын 15-ны өдөр аймгийн яамны хурал хуралдаж Булган аймгийг 15 сум, 128 баг, 10360 өрх, 43500 хүн ам, 1.1 сая мал, 42.2 мянган ам дөрвөлжин километр нутагтайгаар байгуулжээ.

Нутгийн хуваарь

[засварлах | кодоор засварлах]

Булган аймаг дотроо 16 сум болж хуваагдана.

Сумдыг ялгасан газрын зураг
Булган аймгийн сумдын нэр, хүн амын тоо
Сумын нэр Хүн ам
(2005)[1]
Хүн ам
(2009)[1]
Хүн ам
(2010)[2]
2022
Баян-Агт 2,823 3,048 2,879 3,375
Баяннуур 1,303 1,526 1,523 1,878
Бугат 1,623 1,800 1,874 2,144
Булган* 11,984 12,396 11,320 12,817
Бүрэгхангай 2,123 2,406 2,491 2,924
Гурванбулаг 3,221 3,119 2,754 3,267
Дашинчилэн 2,422 2,574 2,341 3,008
Могод 2,609 2,738 2,467 2,666
Орхон 2,941 3,012 2,599 3,364
Рашаант 3,206 3,131 2,828 3,204
Сайхан** 3,685 3,747 3,246 3,559
Сэлэнгэ 3,057 3,271 2,831 3,355
Тэшиг 3,520 3,514 3,179 3,568
Хангал*** 4,442 4,700 4,041 4,528
Хишиг-Өндөр 3,057 3,171 2,576 3,021
Хутаг-Өндөр 4,236 4,591 4,226 5,039
Аймгийн дүн 56,428 58,834 53,023 61,717



* - Аймгийн төв Булган хоттой давхцан багтаадаг.

** - Сумын төвөөс баруун хойд зүгт 25 км зайтай байх Сайхан-Овоо сууринг (500 хүнтэй) багтаадаг.

*** - Сумын төвөөс хойд зүгт 25 км зайтай байх Хялганат тосгоныг (3,300 хүнтэй) багтаадаг.

Үйлдвэр, уурхай

[засварлах | кодоор засварлах]
 Commons: Булган аймаг – Викимедиа дуу дүрсний сан
  1. 1.0 1.1 "Булган аймгийн Статистикийн хэлтэс. Жилийн тайлан 2009". Archived from the original on 2011-07-22. Татаж авсан: 2016-05-26.
  2. 2010 оны улсын тооллогоорх Монгол Улсын нутагт оршин суугаа Монгол Улсын харьяат иргэдийн тоо (сум, дүүргээр)