Улаангом
Улаангом
| |
---|---|
Уланһом сум ᠤᠯᠠᠭᠠᠩᠭ᠋ᠣᠮᠰᠤᠮᠤ | |
Улс | Монгол |
Аймаг | Увс |
Байгуулагдсан | 1686 |
Газар нутаг | |
• Нийт | 30 км2 (10 бээр2) |
Өндөр | 939 м (3,081 фут) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▲33,218 |
Цагийн бүс | UTC+7 (UTC + 7) |
Шуудангийн код | 85160 |
Улаангом нь Увс аймгийн төв юм. Увс нуурын хотгорын баруун урд захад, Хархираа уулын бэлд оршдог. Мөн ОХУ-ын хилийн ойролцоо оршдог. Газар нутаг нь 39 км2 бөгөөд Улаанбаатараас 1456 км зайтай газарт оршино.
Улаангом нь Монгол улсын хамгийн нам цэгүүдийн нэг болох д.т.д 939 м өндөрт оршино. Хүн ам нь 37554 (2022 оны тооллого ) , 26,319 (2000 оны тооллого), 34,450 (2010 оны тооцоо[1]). Чандмань ба Улиасны Хэв гэсэн 2 хэсэгт хуваагддаг.
ОХУ-ын Тува улсын консул Улаангомд байдаг ба Увс аймгийн төлөөлөгч Тувагийн нийслэл Кызыл хотод байдаг.
Нэр
[засварлах | кодоор засварлах]Улаангом гэдэг нэрийн тухайд гэвэл тус хотын дэргэдэх Чандмань уулыг "Чандмань улаан", " Улаан уул" гэж нэрлэсээр ирсэн бөгөөд уг уул үнэхээр улаавтар өнгийн чулуунаас тогтсон тэр орчимдоо улаан өнгийн хайрган хөрстэй юм. Yүнээс үзэхэд тус хотын улаан гэдэг нэр нь энэ уулын өнгөтэй холбоотой нь эргэлзээгүй. Ойрад аялгуунд өндөр уулын бэл, нам дор, тал газрыг "гом" гэж нэрлэдэг. Мөн "гом" гэдэг нь шороо гэсэн утгатай үг гэж тайлбарласан нь ч бий. "Гом" гэдэг нь элс гэх утгатай "кум" хэмээх түрэг үгийн монголжсон хувилбар байх магадлалтай.
Соёл урлаг
[засварлах | кодоор засварлах]Аймгийн засгийн газрын ордны өмнө байдаг Юмжаагийн Цэдэнбалын хөшөө гэх зэрэг коммунизмын үеийн хөшөө дурсгалууд их байдаг. Боловсролын ба соёл урлагийн байгууллагууд ба эвлэлүүд хотод элбэг байдаг. Их сургуулийн салбар, коллеж, 2 цогцолбор сургууль, 4 ахлах сургууль байдаг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Улаангом нь 1686 онд байгуулагдсан гэж үздэг. 1871 онд Дэчинравжаалин хийд нэртэйгээр Улаангом хийдийн суурь тавигдсан. 1600-гаад оны сүүлээр одоогийн Улаангом хотын орчимд үр тарианы тариалан байсан гэсэн түүхэн баримт бий.
Тээвэр
[засварлах | кодоор засварлах]Улаангом нь ОХУ-ын хил хүртэл, замаар холбогдсон байдаг бөгөөд эрчим хүчээ ОХУ-аас авдаг. 1 нисэх буудалтай (ULO) ба Улаанбаатар хот руу Аэро Монголиа, Изинис Аэрвэйз компаниудаар байнгын нислэгтэй.
Уур амьсгал
[засварлах | кодоор засварлах]Улаангом нь Монголын хамгийн хүйтэн нутгийн нэг юм. Өвөл −52° C хүрдэг бол зун +40° C гаруй градус болтлоо халдаг.2009 оны оны 01 сард шөнөдөө -46° хүрч хүйтэрлээ.
Улаангом | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Улаангом
Эх сурвалж: wetterkontor.de
|
Аялал жуулчлал
[засварлах | кодоор засварлах]Улаангом сумын Хархираа багт үзэсгэлэнт Хархираа уулынхаа аманд байрлах аялал жуулчлал амралт зугаалгын бааз байрладаг. Мөн Увс нуурын хөвөөнд жуулчны гэр бааз байрладаг ба 2015 онд Ардчилсан намын хурал тус баазад зохион байгуулагдсан юм.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Ministry of Health of Mongolia. National Center for Health Development. Health Indicators 2006Archive copy (Memento 25. Аравдугаар сар 2007 цахим архивт)