Jump to content

Абхаз

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Эрт дундад зууны үеийн улсын тухай Абхазын хаант улс өгүүллээс үзнэ үү.
Бүгд Найрамдах Абхаз Улс
  • Аԥсны Аҳәынҭқарра (Абхаз)
  • Республика Абхазия (Орос)
Төрийн дуулал: Аиааира (Абхаз)

"Ялалт"
Гүрж (хар саарал) дэх Абхаз (ногоон)
Гүрж (хар саарал) дэх Абхаз (ногоон)
ТөлөвНҮБ-ын 5 гишүүн улс хүлээн зөвшөөрсөн
Нийслэл
ба томоохон хот
Сухуми
43°00′N 40°59′E / 43.000°N 40.983°E / 43.000; 40.983
Албан ёсны хэл
Ярианы хэл
Ард түмний нэршил
Төр засагНэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс
Аслан Бжания
Александр Анкваб
Хууль тогтоох байгууллагаАрдын Хурал
Байгуулагдсан
3 сарын 31, 1921
2 сарын 19, 1931
• Абхазын бүрэн эрхт байдлын тунхаглал
8 сарын 25, 1990
• Абхазын тусгаар тогтнолын тунхаглал
7 сарын 23, 1992
• Төрийн тусгаар тогтнолын тухай хуульb
10 сарын 12, 1999
Газар нутаг
• Нийт
8,665[1] км2
Хүн ам
• 2020 тооцоо
244,926[2] (185)
• 2011 тооллого
240,705
• Нягтаршил
28.3/км2
ДНБ (нэрлэсэн)2020 тооцоо
• Нийт
31.4 сая рубль (439.6 сая $)
• Нэг хүнд ноогдох
128,203 рубль (1,795 $)
Мөнгөний нэгж (RUB)
Цагийн бүсUTC+3 (MSK)
Жолооны талбаруун
Утасны томьёо+7 840 / 940 ба +995 44[3][4]
  1. Абхазын Үндсэн хуулийн 6-р зүйлд бүх угсаатанд эх хэлээ ашиглах эрхийг баталгаажуулсан байдаг.
  2. 1992–1993 оны дайнаас хойшхи де-юре тусгаар тогтнолыг буцаан тогтоохЫн тулд.
  3. Де-факто валют. Абхазын апсарын дурсгалын хэд хэдэн зоос гаргасан. Апсар нь Оросын рубльтэй холбосон тогтмол ханштай (1 рубль = 0.10 апсар).

Абхаз (абхазаар Аҧсны́, гүржээр აფხაზეთი, оросоор Абха́зия) гэж Кавказын нурууны өвөрт Хар тэнгисийн эрэгт тулан байдаг зүй ёсоор бол Гүрж улсыг бүрдүүлэх нутаг боловч тус нутгийнхны тэмцсэн ёсоор тусгаар тогтноод хэдэн жил болсон орон юм. Абхазийн газар нутгийг ОХУ эзлэн түрэмгийлсэн гэж Гүрж улс үздэг.

780—1008 оны хооронд Абхазын вант улс гэж байгаад Гүржийн эзэнт улсад нэгтгэгджээ. XVI зуунд тэрхүү улс задрахад Абхазын гүнт улс тогтсон ч Османы хараат байв. Энэ үед ард түмэн ислам шашинтай болсон. Орос-Түркийн дайн үр дүнгээр 1864 онд Абхаз нутаг Оросын хааны мэдэлд шилжив. Зөвлөлт засгийн үед Зөвлөлт Гүржийн бүрэлдэхүүнд орсны дараа гүрж, орос, арменчууд ихээр нүүн иржээ. Гүрж улс тусгаар тогтноход 1992-1993 оны Абхазын дайн, абхазаас бусад үндэстнийг онцлон хядсан зөрчил үргэлжилсээр абхазчууд дийлэнх олонх болсон 2008 онд Өмнөд Осетийн явдлаас дахин сэдэрч Оросын цэргийн тусламжтай тусгаар тогтноод байна.

Оршин буй «Бүгд Найрамдах Абхаз Улс»-ыг Орос, Никарагуа, Венесуэл, Тувалу, Науру таван улс хүлээн зөвшөөрөөд байна.

Ард түмэн 1887 оны тооцоо 1989 оны тооллого 2011 оны тооллого
тоо хувь тоо хувь тоо хувь
Абхаз ястан 58,960 85.7% 93,267 17.8% 122,069 50.7%
Гүрж үндэстэн 4,166 6.1% 239,872 45.7% 46,367 19.3%
Армен үндэстэн 1,090 1.6% 76,541 14.6% 41,864 17.3%
Орос үндэстэн 1,216 1.8% 74,913 14.3% 22,077 9.2%
Нийлбэр 68,773 100% 525,061 100% 240,705 100%
  1. Hoiberg, Dale H., ed. (2010), "Abkhazia", Encyclopedia Britannica, vol. I: A-ak Bayes (15th ed.), Chicago, IL: Encyclopedia Britannica Inc., ISBN 978-1-59339-837-8, <https://archive.org/details/newencyclopaedia2009ency/page/33>
  2. "Государственный комитет Республики Абхазия по статистике". ugsra.org. Archived from the original on 6 Зургадугаар сар 2020. Татаж авсан: 25 August 2020. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  3. "Abkhazia remains available by Georgian phone codes". today.az. 6 January 2010. Архивласан огноо 12 July 2012. Татаж авсан: 20 January 2010.
  4. "World Telephone Numbering Guide". wtng.info. Archived from the original on 20 December 2013. Татаж авсан: 23 June 2014.