Нидерланд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Нидерланд улс» гээд холбогдов —
Jump to navigation Jump to search
Nederland (нидерландаар)
Nederlân (фризээр)
Нидерланд
ᠨᠢᠳ᠋ᠧᠷᠯᠠᠨᠳ᠋
ᠤᠯᠤᠰ
Нидерландын төрийн далбаа
Нидерландын төрийн сүлд
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа: Je maintiendrai (францаар)
«Би бат зогсоно»
Албан хэл Нидерланд
орон нутагт:
Өрнөд фриз (Фрисланд аймаг)
Папиаменто (Бонэйр)
Англи (Синт Эстатиус ба Саба)
Нийслэл Амстердам
Засгийн газрын байршил Хааг
Төрийн тэргүүн Хан Виллем-Александер
Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Марк Рүттэ
Газар нутгийн талбай 41.543[1] км²
Хүн ам 17.290.688 (мэдээ: 31. Нэгдүгээр сар 2019)[2]
Хүн амын нягтрал 413 хүн/км²
Хүн амын өсөлт +0,6 %[3] (2017)
ДНБ
  • Нийт (нэрлэсэн)
  • Нийт (ХАЧХ)
  • ДНБ/Хүн ам (нэрл.)
  • ДНБ/Хүн ам (ХАЧХ)
2019[4]
  • 907,2 тэрбум USD (17.)
  • 1.028,6 тэрбум USD (27.)
  • 52.646 USD (12.)
  • 59.693 USD (14.)
Хүний хөгжлийн илтгэцүүр 0,944 (8.) (2019)[5]
Мөнгөн тэмдэгт Евро (EUR)
Америк доллар (USD) (БЭС-Арлууд)
Тусгаар тогтносон 1581 оны 7-р сарын 2 (тунхагласан)
1648 онд хүлээн зөвшөөрсөн (Вестфалийн энхтайван)
Төрийн дуулал Het Wilhelmus
Үндэсний баярын өдөр Ханы өдөр
Цагийн бүс UTC+1 ТЕЦ
UTC+2 ТЕЗЦ (3-10-р сар хүртэл)
ТХ-н дугаар NL
ISO 3166 NL, NLD, 528
Домэйн нэр .nl
Утасны бүсчлэлийн дугаар +31
НидерландБельгиГерманХойд тэнгисВенесуэлАрубаКурасаоБонэйрКарибын тэнгисСинт ЭстатиусСабаСен-МартенСинт МаартенСен-БартелемиКарибын тэнгисАрубаКурасаоБонэйрНидерландСинт МаартенСабаСинт ЭстатиусИх БританиИрландПортугалИспаниБельгиГерманФранцШвейцарАвстриИталиМароккоМавританиКабо-ВердеТунисЛивиАлжирМалиВенесуэлГайанаТринидад ба ТобагоБүгд Найрамдах Доминикан УлсПуэрто РикоХаитиБахамТөркс ба Кайкосын арлуудЯмайкаКубаКайманы арлуудСалхин талын арлуудАмерикийн Нэгдсэн УлсКанадКолумбиПанамНижерНигериСьерра ЛеонГвиней-БисауГвинейЛибериГамбиСенегалКот-д'ИвуарГанаТогоБенинБуркина ФасоKingdom of the Netherlands. administrative divisions -mn (3x zoom).png
About this image

Нидерланд (нид. Nederland) нь Нидерландын Хант Улсыг бүрдүүлэгч 4 орны нэг юм. Нидерланд нь Баруун Европын, парламентын ардчилсан Үндсэн хуульт хаант засагтай улс юм. Европт орших үндсэн нутаг болон Карибын тэнгист орших Бонэйр, Синт Эстатиус болон Саба арлуудаас бүрддэг. Тус улс хойд болон баруун талаараа Умард тэнгисээр хүрээлэгдсэн ба өмнө зүгт Бельги (450 км), зүүн хэсгээрээ Германтай (577 км) тус тус хиллэдэг байна.

Тус улсын Үндсэн хуулийн дагуу албан ёсны нийслэл нь Амстердам хот гэвч бодит байдал дээр Хааг хотод хааны албан ёсны өргөө, парламент, Засгийн газар болон гадаад орнуудын ихэнх ЭСЯ-д байралдаг байна. Мөн түүнээс гадна Роттердам хот бол дэлхийн томоохон боомт юм. Утрехт гэж хот бол тус улсын төмөр замын төв, Эйндховен хот бол цахим болон өндөр технологийн төв болоод байна.

Нидерландыг Холланд гэж дууддаг нь буруу юм. Учир нь Хойд Холланд болон Өмнөд Холланд нь Нидерландын 12 аймгийн хоёр нь л төдий юм.

Нидерланд нь олон улсын тавцанд идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг. Тус улс нь НҮБ-ын гишүүн бөгөөд Европын Холбоо, НАТО, ЭЗХАХБ (OECD)-ыг үндэслэн байгуулагч гишүүдийн нэг юм. Түүнчлэн Киотогийн Протоколд гарын үсэг зурсан. Нидерланд нь Бельги, Люксембургийн хамтаар Бенилюкс хэмээх эдийн засгийн холбоог бүрдүүлдэг. Тус улсад олон улсын таван шүүх байрладаг. Тухайлбал: Арбитрын байнгын шүүх, Олон Улсын Шүүх, Хуучин Югославын асуудлаарх олон улсын эрүүгийн шүүх, Олон Улсын Эрүүгийн Шүүх, Ливаны асуудлаарх тусгай шүүх байрладаг. Эхний дөрвөн шүүх нь ЕХ-ны эрүүгийн цагдаагийн агентлаг болох Европолын хамт Хаагт байрладаг. Тийм учраас тус хотыг "дэлхийн хууль зүйн нийслэл" гэж нэрлэдэг ажээ."[6]

Киндердийк дэх салхин тээрмүүд

Нидерланд нь газар зүйн хувьд нам дор байрлалтай улс бөгөөд нийт нутаг дэвсгэрийнх нь 27% болон хүн амынх нь 60% далайн түвшнээс доор байдаг.[7][8] Ихээхэн нутаг дэвсгэрээ газрын нөхөн сэргээлтээр бий болгосон. Нидерландын ихээхэн хэсгийг Европын гурван томоохон голын адаг бүрдүүлдэг ба тэдгээр гол салаануудынхаа хамтаар Райн-Мойз-Шелдтийн дельта гэгддэг. Тус улсын зүүн өмнөд хэсэг дэх Арденнийн нуруу болон мөсөн галвын мөсөн голоор үүссэн төв хэсгийн намхан толгодыг тооцохгүй бол нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг нь маш хавтгай.

Нидерланд нь хүн ам шигүү суусан улс. Уламжлалт салхин тээрэм, алтанзул, бяслаг, модон ултай шаахай, гауда вааран эдлэл, унадаг дугуй, уламжлалт үнэт зүйл, сонгодог хүлцлээрээ алдартай. Хуучны парламентын ардчилсан улс болох Нидерланд сүүлийн жилүүдэд мансууруулах бодис, биеэ үнэлэх явдал, ижил хүйстний хоорондоо гэрлэх эрх, эвтанази зэрэгт орчин үеийн либерал бодлого баримтлах болсон.

Нидерландын газрын зураг

Улс төрийн тотолцоо[засварлах | edit source]

1815 оны Холландын анхны Үндсэн хууль нь Хаанд үндсэн эрх мэдлийг олгосон боловч хууль тогтоох эрх мэдлийг хоёр танхимтай парламентад (нидерланд. Staten-Generaal ) өгсөн. Тус улсын орчин үеийн үндсэн хуулийг 1848 онд Виллем II хаан, алдарт либерал үзэлтэн Иоганн Рудольф Торбеке нарын санаачлагаар батлаж байсан байна. Энэхүү Үндсэн хуулиар Хааны эрх мэдлийг эрс хязгаарлаж, гүйцэтгэх эрх мэдлийг Засгийн газрын кабинетэд шилжүүлсэн тул "тайван хувьсгал" гэж үздэг. Үүнээс хойш Парламентаа шууд сонгуулиар сонгож, Засгийн газрын шийдвэр гаргахад ихээхэн нөлөө үзүүлсэн. Ийнхүү Нидерланд улс бүрэн Хаант засаглалаас Үндсэн хуульт Хаант засаглал, парламентын ардчилалд шилжсэн Европын анхны улсуудын нэг болсон байна. 1917 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж 23-аас дээш насны бүх эрчүүд санал өгөх эрхтэй болжээ. Хоёр жилийн дараа буюу 1919 онд насанд хүрсэн бүх эмэгтэйчүүд сонгох эрхээ авсан. 1971 оноос хойш 18-аас дээш насны бүх иргэд сонгох эрхтэй. Үндсэн хуулийн хамгийн том шинэчлэлт 1983 онд болсон. Одооноос эхлэн хүн амд улс төрийн төдийгүй нийгмийн эрхүүд ялгаварлан гадуурхахаас хамгаалах (шашин шүтлэг, улс төрийн итгэл үнэмшил, арьсны өнгө, хүйс болон бусад шалтгаанаар), цаазаар авах ялыг хориглох, амьдрах эрхийг баталгаажуулсан болно. Засгийн газар хүн амаа ажилгүйдлээс хамгаалах, хүрээлэн буй орчныг хамгаалах үүргийг мөн хүлээх болсон. 1983 оноос хойшхи Үндсэн хуулийн хэд хэдэн өөрчлөлтөөр албадан цэрэг татахыг цуцалж, армийг гадаадад энхийг сахиулах үйл ажиллагаанд ашиглах боломжийг нээсэн байна.

Нидерландын хаан албан ёсоор төрийн тэргүүн боловч Засгийн газарт буюу Сайд нарын танхимд эрх мэдлээ шилжүүлдэг. Хаан- төрийн тэргүүний хувьд олон чиг үүрэгтэй. Үүнд:- жил бүр Парламентын жилийн чуулганы эхэнд хааны айлддаг үг байдаг ( 9 дүгээр сарын 3 дахь мягмар гарагт тохиодог). Хаан ширээнээс тавьсан илтгэлд засгийн газрын ирэх оны төлөвлөгөөг танилцуулдаг байна. Хаан засгийн газар байгуулахад мөн чухал үүрэг гүйцэтгэдэг. Сонгуулийн дараа төрийн тэргүүн фракцуудын удирдагчид, Парламентын хоёр Танхимын дарга нар, Төрийн зөвлөлийн дэд даргатай зөвлөлддөг. Тэдний зөвлөмжийн дагуу Хаан Засгийн газрын тэргүүнийг томилж болно. Өнөөг хүртэл нэг нам үнэмлэхүй олонх болсон тохиолдол нэг ч хараахан гараагүй байна. Аль намууд хамтарч хэлэлцээр явуулж эвсэл болон засгийн газар байгуулах тохиролцож гэрээ байгуулдаг байна. Энэхүү гэрээ нь эвслийн засгийн газрын ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөөг тодорхойлдог байна. Энэхүү тохиролцоонд хүрсний дараа Хаан нь кабинет байгуулах үүрэг бүхий "тэргүүлэгч" томилдог. Ихэнх тохиолдолд "тэргүүлэгч" нь шинэ Засгийн газрын ерөнхий сайд болдог. Шинэ сайд нарыг хааны зарлигаар томилж, хаан тангараг өргүүлдэг байна.

Хууль тогтоох эрх мэдлийг хаан (нэр төдий), парламент, бага хэмжээгээр засгийн газарт олгодог. Парламент нь эхний (75 суудал), хоёр дахь (150 суудал) гэсэн хоёр танхимаас бүрдэнэ. Гол эрх мэдэлтэй хоёр дахь танхимыг бүх нийтийн шууд сонгуулийн эрхээр 4 жилийн хугацаатай сонгодог байна.

Гүйцэтгэх эрх мэдэл нь засгийн газрын гарт төвлөрдөг. Засгийн газар томоохон шийдвэрийг парламенттай зөвшилцөх үүрэгтэй тул парламентын олонхын үндсэн дээр байгуулагдана. Нидерландын сүүлийн үеийн түүхэн дэх аль ч нам парламентад үнэмлэхүй олонх болж байгаагүй тул засгийн газрууд үргэлж эвсэж бүрдүүлж ирсэн байсан.

Хүн ам[засварлах | edit source]

2021 оны 4 дүгээр сарын байдлаар 17 483 864 хүн амтай байна. Европын бусад орнуудтай харьцуулахад Нидерланд сүүлийн зуунд ихээхэн өссөн байна: 1850 онд 3 сая хүн амтай, 1900 онд 5 сая хүн амтай, 2000 онд 16 сая хүн амтай болж өссөн байна.

Нидерландад уугуул иргэд болох голланд, фризчууд бөгөөд олон тооны цагаачид амьдардаг. Хүн амын угсаатны бүрэлдэхүүн хэсэг: 80.7% - Холланд, 2.4% - Герман, 2.4% - Индонез, 2.2% - Турк, 2% - Суринам, 2% - Мароккочууд, 1.5% - Энэтхэгчүүд, 0, 8% нь Антилианчууд ба Арубанчууд, 6.0% нь бусад угсаатны бүлгүүд байна. Хүн амын шашин шүтлэг: 33% - протестант шашинтнууд, 31.27% - католик шашинтнууд, 6% - мусульманчууд, 0.6% - Хинду шашинтнууд, 0.5% нь Буддын шашинтнууд, 2.2% нь бусад шашныг шүтдэг. Нидерландын хүн ам нь дэлхийн хамгийн өндөр хүмүүс гэдэг: насанд хүрсэн эрчүүдийн дундаж өндөр 182.5 см, насанд хүрсэн эмэгтэйчүүдийн дундаж өндөр 168.7 см байна.

Нидерландад 16-аас доош насны хүүхдэд үнэ төлбөргүй боловсрол олгодог хуультай. Бага сургуульд 5-аас (мөн 4-ээс дээш насны эцэг эхийн хүсэлтээр) 12 хүртэлх насны хүүхдүүд суралцдаг. Энэ нь олон төрлийн боловсролын хөтөлбөрөөр ялгагдана. 12-16 насны хүүхэд бүрт заавал байх ёстой ерөнхий боловсролын сургууль нь сургалтын үйл явцад илүү жигд байдаг. Дээд боловсролыг коллеж, их сургууль эсвэл нээлттэй их сургуулиас (оройн болон эчнээ) авах боломжтой. Тус улсад 14 их сургууль байдаг (Нидерландын хамгийн эртний их сургууль нь Лейден, 1575 онд байгуулагдсан) ба насанд хүрэгчдэд зориулсан нээлттэй их сургууль байдаг байна. Дээд боловсрол нь ихэвчлэн зургаан жилийн сургалттай.

Засаг захиргааны хуваарь[засварлах | edit source]

Далбаа Аймаг Нийслэл Хамгийн том хот Нутаг дэвсгэр (км²) Хүн ам[10] Нягтшил
(км² тутамд)
Flag of Gelderland.svg Гелдерланд Арнем Нэймеген 4,971 1,979,059 398
Flag Groningen.svg Гронинген Гронинген Гронинген 2,333 573,614 246
Flag Drenthe.svg Дренте Ассен Ассен 2,641 486,197 184
Flag of Zeeland.svg Зеланд Мидделбург Мидделбург 1,787 380,497 213
NL-LimburgVlag.svg Лимбург Маастрихт Маастрихт 2,150 1,127,805 525
Flag Overijssel.svg Оверэйссел Зволле Энсхедэ 3,325 1,116,374 336
Flag Zuid-Holland.svg Өмнөд Холланд Хааг Роттердам 2,814 3,455,097 1228
Flag North-Holland, Netherlands.svg Умард Холланд Хаарлем Амстердам 2,671 2,613,070 978
Utrecht (province)-Flag.svg Утрехт Утрехт Утрехт 1,385 1,190,604 860
Flevolandflag.svg Флеволанд Лелистад Алмере 1,417 374,424 264
Frisian flag.svg Фрисланд Лэүварден Лэүварден 3,341 642,209 192
North Brabant-Flag.svg Хойд Брабант ’с-Хертогенбос Эйндховен 4,916 2,419,042 492

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Нидерланд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | edit source]

  1. CIA: The World Factbook
  2. Bevolkingsontwikkeling; regio per maand – Centraal Bureau voor de Statistiek, Niederlande
  3. Google Public Data – Niederlande. Google Inc., хандсан 2016-03-21
  4. World Economic Outlook
  5. Table: Human Development Index and its components. In: Entwicklungsprogramm der Vereinten Nationen (Hrsg.): Human Development Report 2020. United Nations Development Programme, New York, S. 343 (undp.org [PDF]).
  6. van Krieken, Peter J.; David McKay (2005). The Hague: Legal Capital of the World. Cambridge University Press. ISBN 9067041858. , "1990-ээд онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бутрос Бутрос-Гали Хаагийг дэлхийн хууль зүйн нийслэл гэж нэрлэж эхэлсэн"
  7. The Netherlands: The land » Relief. Encyclopædia Britannica. 2008-08-25-д хандсан.
  8. Rosenberg, Matt. Polders and Dykes of the Netherlands. About.com : Geography. 2008-08-23-д хандсан.
  9. Regionale Kerncijfers Nederland (Dutch). Statistics Netherlands (2007). 2007-10-13-д хандсан.
  10. Bevolking per regio naar leeftijd, geslacht en burgerlijke staat (Dutch). Statistics Netherlands (2007). 2007-10-13-д хандсан.