Гайана
Бүгд Найрамдах Гайана Улс Co-operative Republic of Guyana (Англи)
| |
---|---|
Уриа: "One People, One Nation, One Destiny" "Нэг үндэстэн, Нэг улс, Нэг хувь заяа" | |
Төрийн дуулал: "Dear Land of Guyana, of Rivers and Plains" | |
Нийслэл ба томоохон хот | Жоржтаун 6°48′21″N 58°9′3″W / 6.80583°N 58.15083°W |
Албан ёсны хэл | Англи хэл |
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл | |
Ардын хэл | Гайанагийн Креол хэл |
Бусад хэл | |
Угсаатны бүлгүүд (2012)[1] | |
Шашин (2012)[1] | |
Ард түмний нэршил | Гайаначууд |
Төр засаг | Нэгдмэл тусгаар ассамблейн бүгд найрамдах улс[2] |
Ирфаан Али | |
Марк Филлипс | |
Баратт Жагдео | |
Манзур Надир | |
Роксан Жорж-Вилтшир (үүрэг гүйцэтгэгч) | |
Хууль тогтоох байгууллага | Үндэсний Хурал |
Байгуулагдсан | |
1667–1815 | |
1831–1966 | |
5 сарын 26, 1966 | |
2 сарын 23, 1970 | |
8 сарын 1, 1973 | |
10 сарын 6, 1980 | |
Газар нутаг | |
• Нийт | 214,970 км2 (83) |
• Усны эзлэх талбай (%) | 8.4 |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 795,408[3] (166) |
• Нягтаршил | 3.502/км2 (232) |
ДНБ (ХАЧП) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $48.156 тэрбум[4] (126) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $60,648[4] (24) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $16.309 тэрбум[4] (135) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $20,539[4] (48) |
ОТББИ (2007) | 44.6[5] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.714[6] өндөр · 108 |
Мөнгөний нэгж | Гайана доллар (GYD) |
Цагийн бүс | UTC-4 (АСЦ) |
Огнооны формат | өө-сс-жжжж |
Жолооны тал | зүүн |
Утасны томьёо | +592 |
Домэйн нэр | .gy |
Гайана (Англиар Guyana [guˈjaːna]), албан ёсоор Бүгд Найрамдах Гайана Улс эсвэл Хамтын ажиллагааны Бүгд Найрамдах Гайана Улс, хуучнаар Британийн Гайана нь Өмнөд Америкийн хойд эрэгт орших тусгаар тогтносон улс юм. Гайана нь хуучин Нидерланд (200 гаруй жил), мөн Британийн колони байсан. Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн гишүүн орнуудаас Өмнөд Америкийн эх газар дээр орших цорын ганц улс болно. Түүнчлэн Карибын Нийгэмлэг (CARICOM)-ийн гишүүн улс бөгөөд тус байгууллагын төв нь Гайанагийн нийслэл Жоржтаунд байрладаг. Гайана улс Их Британиас 1966 оны 5 сарын 26-нд тусгаар тогтнож 1970 оны 2 сарын 23-нд бүгд найрамдах улс болжээ.
"Гайана" буюу "Гвиана" гэдэг нэр нь түүхэнд "Их усны орон" гэгддэг Амазон мөрний хойд, Ориноко голын зүүн биед орших Гвианын өндөрлөгийг нэрлэдэг нэр байв. Анх тус бүс нутагт Нидерландын гурван колони байв: Эссекибо, Демерара, Бербиче. Өнөөдөр Гайана улс нь зүүн талаараа Суринам, өмнөд болон баруун өмнөд талаараа Бразил, баруун талаараа Венесуэл улстай хиллэх бөгөөд хойд талд нь Атлантын далай байрлана.
215,000 км2 газар нутагтай Гайана улс Өмнөд Америкийн хамгийн бага газар нутагтай гурван улсын нэг юм (нөгөө хоёр нь Уругвай, Суринам). Хүн ам нь ойролцоогоор 770,000.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 Compedium 2: Population Composition. Bureau of Statistics, Guyana. July 2016. Архивласан огноо 9 July 2018. Татаж авсан: 25 August 2018.
- ↑ Загвар:Cite constitution
- ↑ "Guyana Population (2022) - Worldometer". www.worldometers.info.
- ↑ 4.0 4.1 4.2 4.3 "World Economic Outlook Database, April 2023". IMF.org. International Monetary Fund. Эх сурвалжаас архивласан огноо 22 Дөрөвдүгээр сар 2023. Татаж авсан: 22 April 2023.
{{cite web}}
: CS1 maint: bot: original URL status unknown (link) - ↑ "Gini Index coefficient". CIA World Factbook. Архивласан огноо 17 July 2021. Татаж авсан: 4 August 2021.
- ↑ "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.