Jump to content

Африк

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Африк
Нутаг дэвсгэр 30.221.532 км²
Хүн ам ≈ 1,38 тэрбум
Нягтшил 30,51 хүн/км²
Улс орон 55[1]
Цагийн бүс UTC-1 (Кабо-Верде - UTC+4 (Маврики, Сейшелийн арлууд)

Африк тив нь Еврази, Америк тивийн дараах дэлхийн гурав дахь том тив бөгөөд 30,221,532 км² талбайтай (дэлхийн нийт гадаргуугийн 6.0%, хуурай газрын 20.4% [2]). 2021 оны 9-р сарын байдлаар 1,380,000,000 орчим [3] хүн амтай (дэлхий хүн амын 18,2%), 54 тусгаар улс оршдог тив юм. Хойд талаараа Газар дундын тэнгис, зүүн хойд талаараа Суэцийн суваг, Улаан тэнгисээр, зүүн өмнөд талаараа Энэтхэгийн далай, баруун талаараа Атлантын далайгаар хүрээлэгдэнэ.

Африк тивийн нийт нутгийн 90% нь ой, цөл бөгөөд үлдэх 10% нь хөдөө аж ахуйд тохиромжтой. Уг тивд заан, арслан, анааш зэрэг олон ховор зүйл амьтад байх бөгөөд 2,000 гаруй төрлийн загастай.

Африк тивд анх хүн үүссэн гэж зарим судлаачид үздэг.

Африк тивд 54 тусгаар улс, хүлээн зөвшөөрөөгүй 6 улс байдаг. Тэдний ихэнх нь олон жилийн турш Европын улсуудын колони байсан бөгөөд зөвхөн XX зууны 50-60-аад онд тусгаар тогтнолоо олж авч эхэлсэн юм. Үүнээс өмнө зөвхөн Египет (1922 оноос хойш), Этиоп (Дундад зууны үеэс), Либери (1847 оноос хойш), Өмнөд Африк (1910 оноос хойш) тусгаар тогтносон байжээ;

Өмнөд Африк, Өмнөд Родезид (Зимбабве) уугуул иргэдээ ялгаварлан гадуурхсан апартеидын дэглэм 1980, 1990 -ээд он хүртэл үргэлжилсэн ажээ. Өнөөдөр Африкийн олон орныг цагаан арьстнуудыг ялгаварлан гадуурхдаг дэглэмүүд удирддаг. Freedom House судалгааны байгууллагын мэдээлснээр сүүлийн жилүүдэд Африкийн олон оронд (жишээлбэл, Нигери, Мавритани, Сенегал, Конго (Киншаса), Экваторын Гвинейд) ардчилсан ололт амжилтаасаа авторитаризм руу ухрах хандлага ажиглагдаж байгаа ажээ.

Тивийн умард хэсэгт Испанийн (Сеута, Мелилла, Канарын арлууд), Португалийн (Мадейра) гэсэн газар нутаг байдаг.

Африкийн бүсчлэл
 
 
Сансараас авсан зураг.
Африк
Африкийн хэлнүүд:
  Afroasiatic (Semitic-Hamitic)
  Austronesian (Malay-Polynesian)
Niger-Congo:
  Bantu
  Central and Eastern Sudanese
  Central Bantoid
  Eastern Bantoid
  Guinean
  Mande
  Western Bantoid
Nilo-Saharan:
  Kanuri
Улс орны нэр, далбаа Нутаг дэвсгэр
(км²)
Хүн ам
(2009 оны тооцоо) except where noted
Нягтшил
(км²)
Нийслэл
Дорнод Африк: 6,384,904 316,053,651 49.5
Бурунди Бурунди 27,830 8,988,091 322.9 Бужумбура
Коморос Коморос 2,170 752,438 346.7 Морони
Жибути Жибути 23,000 516,055 22.4 Жибути хот
Эритрей Эритрей 121,320 5,647,168 46.5 Асмара
Этиоп Этиоп 1,127,127 85,237,338 75.6 Аддис-Абеб
Кени Кени 582,650 39,002,772 66.0 Найроби
Мадагаскар Мадагаскар 587,040 20,653,556 35.1 Антананариво
Малави Малави 118,480 14,268,711 120.4 Лилонгве
Маврики Маврики 2,040 1,284,264 629.5 Порт Луи
Майотт Майот (Франц) 374 223,765 489.7 Мамудзу
Мозамбик Мозамбик 801,590 21,669,278 27.0 Мапуто
Реюньон Реюньон (Франц) 2,512 743,981(2002) 296.2 Сент-Дени
Руанда Руанда 26,338 10,473,282 397.6 Кигали
Сейшелийн арлууд Сейшелийн арлууд 455 87,476 192.2 Виктори
Сомали Сомали 637,657 9,832,017 15.4 Могадишу
Танзани Танзани 945,087 41,048,532 43.3 Додома
Уганда Уганда 236,040 32,369,558 137.1 Кампала
Замби Замби 752,614 11,862,740 15.7 Лусака
Зимбабве Зимбабве 390,580 11,392,629 29.1 Хараре
Төв Африк: 6,613,253 121,585,754 18.4
Ангол Ангол 1,246,700 12,799,293 10.3 Луанда
Камерун Камерун 475,440 18,879,301 39.7 Яунде
Төв Африкийн Бүгд Найрамдах Улс Төв Африкийн Бүгд Найрамдах Улс 622,984 4,511,488 7.2 Бангүй
Чад Чад 1,284,000 10,329,208 8.0 Нджамена
Бүгд Найрамдах Конго Улс Конго 342,000 4,012,809 11.7 Браззавилл
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс 2,345,410 68,692,542 29.2 Киншаса
Экваторын Гвиней Экваторын Гвиней 28,051 633,441 22.6 Малабо
Габон Габон 267,667 1,514,993 5.6 Либревилл
Сан-Томе ба Принсипи Сан-Томе ба Принсипи 1,001 212,679 212.4 Сан Томе
Умард Африк: 8,533,021 211,087,622 24.7
Алжир Алжир 2,381,740 34,178,188 14.3 Алжир
Египет Египет 1,001,450 82,868,000 82.9 Кайро
Ливи Ливи 1,759,540 6,310,434 3.6 Триполи
Марокко Марокко 446,550 35,740,000 78.0 Рабат
Судан Судан 2,505,810 41,087,825 16.4 Хартум
Тунис Тунис 163,610 10,486,339 64.1 Тунис
Баруун Сахар Баруун Сахар[4] 266,000 405,210 1.5 Эль Аюн
Хойд Африк дахь Испани болон Португалын нутаг дэвсгэр:
Канарын арлууд Канарын арлууд (Испани)[5] 7,492 2,154,905 226.2 Лас Пальмас,
Санта Круз де Тенерифе
Сеута Сеута (Испани)[6] 20 85,107 3,575.2
Мадейра Мадейра (Португал)[7] 797 245,000(2001) 307.4 Фуншал
Мелилла Мелилья (Испани)[8] 12 66,411(2001) 5,534.2
Өмнөд Африк: 2,693,418 56,406,762 20.9
Ботсван Ботсвана 600,370 1,990,876 3.3 Габороне
Лесото Лесото 30,355 2,130,819 70.2 Масеру
Намиби Намиби 825,418 2,108,665 2.6 Виндхук
Өмнөд Африк Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс 1,219,912 49,052,489 40.2 Блумфонтейн, Кейптаун, Преториа[9]
Эсватини Эсватини 17,363 1,123,913 64.7 Мбабане
Өрнөд Африк: 6,144,013 296,186,492 48.2
Бенин Бенин 112,620 8,791,832 78.0 Порто-Ново
Буркина-Фасо Буркина Фасо 274,200 15,746,232 57.4 Уагадугу
Кабо-Верде Кабо-Верде 4,033 429,474 107.3 Прайа
Кот-д'Ивуар Кот-д'Ивуар 322,460 20,617,068 63.9 Абижан,[10] Ямусукро
Гамби Гамби 11,300 1,782,893 157.7 Банжул
Гана Гана 239,460 23,832,495 99.5 Аккра
Гвиней Гвиней 245,857 10,057,975 40.9 Конакри
Гвиней-Бисау Гвиней-Бисау 36,120 1,533,964 42.5 Бисау
Либери Либери 111,370 3,441,790 30.9 Монровиа
Мали Мали 1,240,000 12,666,987 10.2 Бамако
Мавритани Мавритан 1,030,700 3,129,486 3.0 Нуакшот
Нижер Нижер 1,267,000 15,306,252 12.1 Ниамей
Нигери Нигери 923,768 149,229,090 161.5 Абужа
Гэгээн Елена, Асенсион ба Тристан да Кунья Сент Хелена, Тристан да Кунья (Нэгдсэн Вант Улс) 410 7,637 14.4 Жэймстаун
Сенегал Сенегал 196,190 13,711,597 69.9 Дакар
Сьерра Леон Сьерра Леон 71,740 6,440,053 89.9 Фритаун
Того Того 56,785 6,019,877 106.0 Ломе
Африк Нийт 30,368,609 1,001,320,281 33.0

Европын колоничлол

[засварлах | кодоор засварлах]
1913 он
  Бельги
  Герман
  Испани
  Франц
  Их Британи
  Итали
  Португал
  Тусгаар улс орнууд
  1. бүх улсаар хүлээн зөвшөөрөгдөөгүй Баруун Сахарын хамт
  2. Sayre, April Pulley. (1999) Africa, Twenty-First Century Books. ISBN 0-7613-1367-2.
  3. "World Population Prospects: The 2004 Revision" НҮБ (Department of Economic and Social Affairs, population division)
  4. НҮБ-ийн 46 гишүүн хүлээн зөвшөөрдөг боловч НҮБ-д элсүүлэгдэж байгаагүй, өмнөд хэсэг нь де факто Мароккогийн захиргаан доор байдаг 1 улс: Баруун Сахарын Бүгд Найрамдах Ардчилсан Арабын Сахар Улс
  5. The Spanish Canary Islands, of which Las Palmas de Gran Canaria are Santa Cruz de Tenerife are co-capitals, are often considered part of Northern Africa due to their relative proximity to Morocco and Western Sahara; population and area figures are for 2001.
  6. The Spanish exclave of Ceuta is surrounded on land by Morocco in Northern Africa; population and area figures are for 2001.
  7. The Portuguese Мадейра are often considered part of Northern Africa due to their relative proximity to Morocco; population and area figures are for 2001.
  8. The Spanish exclave of Melilla is surrounded on land by Morocco in Northern Africa; population and area figures are for 2001.
  9. Блумфонтейн шүүх , Кейптаун хууль тогтоох, Преториа гүйцэтгэх.
  10. Ямусукро нь албан ёсны нийслэл боловч, Абижан нь де факто .