Jump to content

Монголчууд Сүн улсыг байлдан дагуулсан нь

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Монголчууд Сүн улсыг байлдан дагуулсан нь
Хамаарах дайн: Монголчуудын Хятад дахь байлдан дагуулалт

Монгол байлдан дагуулалтын өмнөх Сүн улс
Огноо 1235-1279
Байрлал Өмнөд Хятад
Үр дагавар Монголын бүрэн ялалт, Өмнөд Сүн улсыг мөхөөсөн
Байлдагч талууд
Монголын эзэнт гүрэн Сүн улс
Удирдагчид
Өгэдэй хаан
Хубилай хаан
Мөнх хаан
Гүюг хаан
Цагаан ноён (Тангуд)
Хүчү 
Турхан хатан 
Баян жанжин
Ажу жанжин
Арихги
Жан Хонфан
Лизон
Дүзон
Гонди
Сүн Дуанзун
Хуаизон 
Жиа Шидао
Лү Вэнхуан
Ли Тинзи
Жан Шижиэ
Вэн Тианшиан
Цэргийн хүч
450,000 гаруй (Монголчууд, Зүрчид, Хятадууд, Дундад Азийнхныг оролцуулаад) 1,500,000-аас их
Хохирол
Их боловч Сүн улстай харьцуулвал бага Жирийн иргэдийг оролцуулаад 10,000,000-аас их

Монголын эзэнт гүрэн Сүн улсыг байлдан дагуулсан нь Хубилай хаанаар (1260-1294) удирдуулсан Сүн улсыг байлдан дагуулсан нь бүх Хятадыг эзлэхэд хийсэн эцсийн алхам байлаа. Мөн энэ нь Их Монгол Улсын цэргийн томоохон амжилтуудаас сүүлчийнх нь байсан хэмээн тооцогддог.

Монгол-Алтан улсын дайнаас өмнө, Сүн улсын тусгай элч Монголын түшмэдэд бараалхаж байсан нь Алтан улстай(1115–1234) хүчээ нэгтгэж дайтах санал тавьсан байх магадлалтай. Хэдийгээр Чингис хаан зөвшөөрөөгүй ч 1227 онд нас барахдаа Алтан улсын нийслэлийг Сүн улсын нутгаар дамжин довтлох төлөвлөгөө гэрээслэн үлдээсэн байдаг. Үүний дараахан тодорхойгүй нөхцөл байдлын дор Монголын элчийг Сүн улсын захирагч хороосон байна.[1] Ямарваа нэгэн тайлбар сонсохын завдалгүй Монголчууд Алтан улсын Хэнань дахь бэхлэлт рүү хүрэхийн тулд Сүн улсын газар нутаг руу нэвтрэн оров. 1223 онд Сүн улс нь Монголын талд орж Шар мөрний өмнөд хэсгийн нутгийг хамтарч эзэмшихээр болсон байна. Сүн улсын жанжин Мен Гонг нь Алтан улсын жанжин Вү Шианиыг цэргийг ялан, зүрчидийн сүүлчийн ноён зугатаан очсон Цайжю хотыг бүслэхийг цэргүүддээ тушаав. Монголчуудын туслалцаатайгаар Сүн улс нь Хятадын хойд хэсгийг зуу гаран жил эзэгнэсэн Алтан улсыг устгасан байна. Жилийн дараа Сүн улсын жанжингууд цэргээ улсынхаа хуучин нийслэлдээ очиж суурьшихыг тушаасан боловч Тайчир ахлагчтай Монгол цэргүүдэд хөөгджээ. Тайчир нь Чингис хааны өрлөг жанжины нэг болох Боорчийн удмын хүн байв. Түүгээр ч барахгүй Өгөдэй хааны хөвгүүд өмнө зүг рүү аажим довтолсоор байв. Сүн улсын ширүүхэн эсэргүүцэл нь Монгол гүрний хувьд тулалдаж байсан хамгийн хүнд тулаануудын нэг байлаа. Монголчууд Хятадуудыг дийлэхийн тулд байгаа бүхий л нөөц боломж, тухайн цагийн цэргийн ов мэхээс бүгдийг шавхсан байна.[2][3]

Монгол-Сүн улсын дайны эхний шат (1235-1248)

[засварлах | кодоор засварлах]

1235 оноос эхлээд Күдуон Хэкү хэмээх Монгол жанжин Чэндү хөндийгөөр дамжин Сычуань хэсгийг довтлох болов. Өмнө зүгийн аян дайн амжилттай болоход энэ газрыг эзлэх нь чухал алхам байсан. Хөх мөрөн рүү нэвтрэх үүд болох Сяньян хэмээх чухал хот нь Сүн улсын жанжин Цао Юүвэн ээр хамгаалагдсан байсан бөгөөд түүний толгойг 1236 онд авсан байна.[4] Тухайн үед дорно зүгт Мэн Гон, Дү Гүо зэрэг Сүн улсын жанжид, Улсын ван Бухагаар удирдуулсан монголын хүчийг тогтоон барьж байв. Учир нь тухайн үед Монголын гол хүч Европ руу чиглэж байлаа. Сычуань мужийн захирагч Юү Жи нь Ран Жин ба Ран Пү нарын ах дүүсээр уулархаг хэсэгт чухал газруудад Дай юү шэн шиг бэхлэлт бариулах төлөвлөгөө боловсруулжээ. Энэ аргаар 10 жилийн турш Сычуань мужийг хамгаалав. 1239 онд Мэн жанжин Монголчуудыг ялан Сяньяныг буцаан авч ахиад хэдэн жил Сычуанийг мэдэлдээ байлгалаа.[5] 1241 он гэхэд Монголчууд зөвхөн Чэнду хотыг баттай эзэлсэн байв. Хуай мөрний хэсэгт Дөргэнэ хатан болон Гүюг хаан довтлох зарлиг буулгасан боловч Сүн улсын хэдэн том хотыг эзэлснийг эс тооцвол Монголын эзэнт гүрний командлагч нар хамгаалах талдаа байлаа.[6]

Монгол болон Сүн улсын цэргийн мөргөлдөөн Чэндү хэсэгт өрнөж байв. Турхан хатан энхийн хэлэлцээр хийхээр элчээ явуулахад Сүн улс барьж хорьсон байна.[7] Монголчууд Ханжү мужийг эзлэн 1242 онд Сычуань руу довтоллоо. Үүний дагуу монголын талаас Цагаан болон Жан Рү нарын удирдсан цэргийн хүч, Сүн улс руу довтлосон. Тэд Сүн улсын нутгыг дээрэмдэхэд Сүн улсын засаг гал зогсоох хэлэлцээр хийхээр төлөөлөгчөө илгээв. Монголын тал хэлэлцээрийн нөхцлийг хүлээн зөвшөөрсний дараа Цагаан болон Жан Рү хойшоо буцсан байна.[8]

Монголын Нанжин рүү хийсэн довтолгоон болон Хятадуудын дарь ашигласан тухай тэмдэглэлд: “Монголчууд газар нүх ухан орсон үед тэд галт сумнаас хамгаалагдсан байсан. Бид чен-тиен-лэй хэмээх төмөр машиныг хавсаргахаар шийдэж … тэднийг доош буулгасан”[9]

Дайны хоёрдугаар шат (1251-1260)

[засварлах | кодоор засварлах]

1251 онд Мөнх Хаан хаан ширээнд өргөмжлөгдснөөр Хятадын Өмнөд Сүн улс рүү хийх довтолгоо эрчимжэв. Сычуаны Чэнду хөндийг гатлан Монголчууд 1253 онд одоогийн Юньнань мужид байрлах Далийн хаант улсыг эзлэв. Мөнх хааны дүү Хубилай ба Урианхадай нар Юньнань болон Төвдийг номхотгон Вьетнам дахь Тран удмын улсыг довтолж, Монголчууд Хо-чиү хотыг бүслэн удалгүй 1254 эзлэн авсан байна.

1257 оны аравдугаар сард Мөнх хаан Өмнөд Хятад руу морьдож дараа оны таван сар гэхэд Лиу-пан уулсын ойролцоо ирж суурьшжээ. Тэрээр 1258 онд Монголын нийт цэргийн хүчийн гуравны хоёрыг дагуулан Шичуанд нэвтрэн оров. 1259 онд Мөнх хаан Ван Жиан аар хамгаалуулсан Даюучен хотын тулалдааны үед холер буюу булчин задрах тахал тусан тэнгэрт хальжээ. Хятадын жанжин Жя Шидао Хубилайтай эвсэж Мөнх хааны өнгөрснийг далимдуулан Монголын өмнөөс Сычуаныг захирах болов.

Энэ үеээр Өмнөд Сүн улсын төр засаг Монголчуудын дайралт болон одоогийн Фүжянь ба Фунанд өрнөсөн тариачдын бослогыг намжааж хүчирхэхгүй байв. Эзэн хаан Лизунгийн захиргаа нь Ян Бажа, Дон Сончен ба Лү Юншэн тайган нарын эрхшээлд орсон байлаа. 1260 онд Жя Шидао нь шинэ эзэн хаан Жао Чигээс төрийн эрхийг булааж өөрийгөө ерөнхий сайдаар өргөмжилөн Вэн Тяншан ба Ли Фү зэрэг өрсөлдөгчдөө зайлуулав. Өмнөд Сүн улсын санхүүгийн орлого маш бага байсан тул Жя Шидао газрын худалдааны дүрэм журмуудыг өөрчилөх оролдлого хийжээ.

Хятадууд Монголчуудын эсрэг Тү хуо чян зэрэг дарьт галт зэвсэг хэрэглэсэн байдаг. Энэ нь хулсан хоолойгоор сумаар бууддаг зэвсэг байв.[10]

Дайны гуравдугаар шат, Сүн улс бууж өгсөн нь (1268-1279)

[засварлах | кодоор засварлах]

1260 онд Хубилай, Их хуралдайгаар хаан ширээнд сонгогдож 1271 онд Юань гүрнийг байгуулав. 1260-аад оноос эхэлсэн тулалдаанууд 1265 онд Сычуань мужийн Даиюуд томоохон тулаанд хүргэв. Монголын цэрэг Сүн улсын газрын болон тэнгисийн хүчийг буулгаж аван 100 гаруй хөлөг онгоцыг олзлов.[11] Хятадууд галт зэвсэгийг хамгаалалтандаа ашиглаж байлаа. [12]

Хубилай хаанд өмнөд зүгийг буулгаж авахад амаргүй байлаа. Эхлээд Хархорумд суурьшин хойд хэсгийг захирч байсан Аригбөхтэй дайтаж,[13] дараа нь 1268 онд Линьань (өнөөгийн Ханжоу хот) руу нэвтрэх хаалга болох Хөх мөрний хөвөөнд орших Сяньянд ирээд Монголын давшилт зогссон байв. Энэхүү хот нь голын нөгөө эрэг дээр байрлах Фөнчэн хот руу хөвөгч гүүрээр холбогдсон байлаа. Сяньян хот нь зургаа, долоон метр зузаан хэрмээр хамгаалагдсан, таван километр өргөн, гол хаалга нь зуны цагт усан сувгаар, өвлийн цагт гатлаж боломгүй намаг шавраар хүрээлэгдсэн байв.

Сяньян болон Фөнчэн ихэр хотуудыг хамгаалж байсан цэргүүд бүслэлтийг давах гэсэн боловч Ажу жанжинаар удирдуулсан Монгол цэргүүд удаа дараа дийлдэж байв. Сүн улсаас илгээсэн мянга мянгаар тоологдох хүнтэй нэмэлт хүч бүгдийг бут цохиж байлаа.[14] Ажу жанжины хүсэлтийн дагуу Их Монгол улсын эзэн хааны зарлигаар Ил Хант улсын, Исмайл болон Ал-ауд-Дин нарыг тэсэрдэг сум харвадаг оньсон техник хийх дархан болгохоор Хубилай хааны ордонд илгээсэн.[15] Тэсэрдэг сумыг Хятадад хэдэн зууны өмнөөс хэрэглэж ирсэн боловч шинээр ирүүлсэн оньсон техник нь эрчлээт төрлийн бус эсрэг ачааны төрлийг хэрэглэсэн байсан нь хол зайнд харвах бөгөөд илүү өндөр нарийвчилалтай онилж байв.[16] Мосулын Персүүдээр хийлгэсэн оньсон техник нь хол зайнаас харваж Фөнченг хотыг устгахад нэмэр болсон байна.[17] Оньсон техникийг Хятад болон Мусульман инжинерүүд ажиллуулж байв.[18] Техникийн загварыг нь Хүлэгү хааны Багдадын ханыг буулгахад хэрэглэж байснаас авчээ. Хятадууд анх замтай оньсон техникийг зохион бүтээсэн бол одоо тэд Мусульманчуудын зохиосон эсрэг ачааны оньсон техниктэй тулгарлаа. Хятадын тал өөрсдийн эсрэг ачааны оньсон техникийг хийж хариу үзүүлсэн бөгөөд Хятадын сурвалж бичиг дурьдсанаар “1273 онд хилийн зурвасын хотууд бүгд эзлэгдсэн. Мусульманчуудын оньсон техник илүү шинэлэг бөгөөд дэвшилттэй байснаас гадна олон төрлөөр гарч ирж байсан нь өмнө хэрэглэж байснаас хамаагүй илүү байв.”[19]

Хятад болон Монголын талд хоюуланд нь тэсрэх бөмбөг байсан бөгөөд Монголчууд нумт болон замтай оньсон техник ашиглаж байв.[20] Сүн улсын талаас өөрийн тэсрэх бөмбөгөөс гадна галт нум сум ба галт жад харвасан байна. Усан завин дээрээс мөн Монголчуудын эсрэг галт зэвсгээр харважээ.[21] Хятадын Жэн тиан лэй нэртэй тэсрэх бөмбөгийг дариар дүүргэсэн төмөр хайлшаар хийж оньсон техникээр харвана. Энэхүү бөмбөг нь тэсрэх үедээ 50 километр зайд сонсогдох бөгөөд цэргийн төмөр хуягийг нэвтлэх чадвартай байжээ.[22]

Харин энэ үед Сүн улсын дотоод улс төрийн тэмцэл нь Сяньян ба Фанчен хотуудын унах бас нэгэн шалтгаан байсан юм. Лү-гийн гэр бүл хүчтэй байсан тул тэдний Сүн улсад үнэнч байхыг олон хүн эргэлзэж, эзэн хаан цэргийн эрх мэдлийг Жиа Шидаод бус түүний дайсан Ли Тяньзид олгов. Ингээд Жиа жанжин Ли-гийн тушаалыг үл биелүүлэн нэгдмэл бус удирдлагатай болсноор Сяньян ба Фөнчэнд ирэх цэргийн ба хүнсний хангамж тасалдсан байна.[23]

Монголын цэргийн удирдагч Баян цэргийн тал хүчээ Ян-ло цайзыг эзлэхээр гол өөд өгсөн гүүр бариулах тушаал өгөв. Хан гол өөд Сүн улсын гурван мянга гаруй завь өгссөн боловч няцаагдан, тавин завь устаж 2,000 хүн үхсэн байна. Ингээд Сяньян хотын командлагч Хөх мөрөн уруудаж байсан бүх усан цэргийн хүч, бэхлэлтүүд, мөн голын доод хэсэгт байсан цэргийн нэгтгэлүүдийн хамт Монголын талд бууж өгөн нэгдэв. 1270 онд Хубилай хаан таван мянган усан онгоц барих тушаал өгөв. Гурван жилийн дараа нэмж хоёр мянган усан онгоц барих үүрэг өгсөн нь Сүн улс руу дайрах 50,000 цэргийг зөөвөрлөнө. 1273 онд Фенчен хот эзлэгдэхэд Монголчууд Сяньян дахь хүчийг сүрдүүлэх гэж хотын бүх хүн амыг илдээр цавчсан байна. Сяньян хот бууж өгсний дараа хэдэн мянган усан онгоц байрлуулжээ. Сүн улсын усан флот хэдийгээр эргийн хамгаалалт төдий байсан ч Монголчуудад багагүй эсэргүүцэл үзүүлжээ. Их жанжин Баянаар удирдуулан Хубилай хаан, Хан голоос Сяньян хот руу дайралт хийв. Монголчууд дийлсэн боловч үүний тулд таван жилийн турш ширүүхэн тулаан хийсэн.[24]

1273 он гэхэд Монголчууд Хан гол дээр ялалтаа байгуулж, Хөх мөрөнд томоохон усан флоттойгоор Өмнөд Сүн улсыг байлдан дагуулахаар зорчиход нээлттэй болсон юм. Нэг жилийн дараа хунтайж Жао Шиань хаан ширээнд залрав. Эсэргүүцэл хүчтэй болж 1275 онд Баян жанжин Чанжоу хотын иргэдийг хоморголон устгаж, 1276 онд Чанша хотын иргэдийг хүйс тэмтрэв. Юан улсын Монгол-Хятад цэргүүд Хятадын нутаг рүү гүн нэвтрэн мужуудыг нэг нэгээр Юан улсад нэгтгэхэд Жя Шидао ч нэгдэх санал тавьсан боловч Хубилай хаан зөвшөөрсөнгүй. Сүн улсын сүүлчийн бүрэлдэхүүн хэсэг хүндээр ялагдаж, эртний хот Жяньсу эзлэгдэн, Жя Шидао алуулсан байна. Сүн улсын нийслэл Линьань нь Вэн Тианшангаар хамгаалуулсан байв. 1276 оны хоёрдугаар сард Баян болон Дун Вэн Бин нар Линьань хотыг бүслээд байх үед хатан эх Шиэ болон хааны хатан Чүань нар насанд хүрээгүй Эзэн хаан Гунди нар төрийн түшмэдийн хамтаар төрийн тамгаа барьж хотын хаалгаа нээж бууж өгсөн.

Эзэн хаан Гунди хэдийгээр бууж өгсөн ч төрдөө үнэнч Жан Жүэ, Вэн Тиан Шиан, Жан Ши Жиэ болон Лү Шиү Фү нар эзэн хааны дүү болох Жао Ши болон Жао Бинийг авч өмнө зүг зугтааж, тэднийг дараалан хаан ширээнд залж, монголын эсэргүүцэн байлдсан.

Жао Ши-г нийслэлээс алсад орших Сүн улсын эзэн хаанаар өргөмжилсөн боловч Гуандун руу зугатаж яваад амь эрсдэв. Жао Бинийг Хонконгийн Лантау арал дээр Сүн улсын эзэн хаанаар өргөмжилжээ. 1279 оны гуравдугаар сарын 19-нд Монголчууд Сүн улсын сүүлчийн хүчийг Яамэн дахь тулаан дээр устгав. Тулааны дараа эзлэн Лү Шиу фү найман настай эзэн хааныг тэврэн Яа уулын оргилоос үсэрч амиа хорлосноор Сүн улс мөхөж үгүй болсон байна.[25]

  1. Henry Hoyle Howorth, Ernest George Ravenstein History of the Mongols, p.228
  2. The Mongol Warlords: Genghis Khan, Kublai Khan, Hulegu, Tamerlane (illustrated ed.). Brockhampton Press. 1998. p. 57. ISBN 1-86019-407-9. Татаж авсан: 2011-11-28. For his part Kublai dedicated himself totally to the task, but it was still to be the Mongol's thoughest war. The Sung Chinese showed themselves to be the most resilient of foes. Southern China was not only densely populated and full of strongly walled cities. It was also a land of mountain ranges and wide fast-flowing {{cite book}}: Cite has empty unknown parameter: |month= (help); Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  3. L. Carrington Goodrich (2002). A Short History of the Chinese People (illustrated ed.). Courier Dover Publications. p. 173. ISBN 0-486-42488-X. Татаж авсан: 2011-11-28. Unquestionably in the Chinese the Mongols encountered more stubborn opposition and better defense than any of their other opponents in Europe and Asia had shown. They needed every military artifice known at that time, for they had to fight in terrain that was difficult for their horses, in regions infested with diseases fatal to large numbers of their forces, and in boats to which they were not accustomed. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |month= (help)
  4. John Man Kublai Khan, p.158
  5. René Grousset (1970). The Empire of the Steppes: A History of Central Asia (reprint ed.). Rutgers University Press. p. 282. ISBN 0 ''8135 ''1304-9. Татаж авсан: 2010-10-28. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (help)
  6. C. P. Atwood-Encyclopedia of Mongolia and the Mongol Empire', p.509
  7. Jeremiah Curtin The Mongols A History, p.343
  8. J.Bor Mongol hiiged Eurasiin diplomat shastir, vol.II, p.224
  9. (the University of Michigan)John Merton Patrick (1961). Artillery and warfare during the thirteenth and fourteenth centuries. Vol. Volume 8, Issue 3 of Monograph series. Utah State University Press. p. 10. Татаж авсан: 2011-11-28. A Chinese annalist describes the use of these gunpowder weapons at Nanking as follows: "As the Mongols had dug themselves pits under the earth where they were sheltered from missles, we decided to bind with iron the machines called chen-t'ien-lei. . . and lowered them into the places {{cite book}}: |volume= has extra text (help); Cite has empty unknown parameter: |month= (help)
  10. (the University of Michigan)John Merton Patrick (1961). Artillery and warfare during the thirteenth and fourteenth centuries. Vol. Volume 8, Issue 3 of Monograph series. Utah State University Press. p. 14. Татаж авсан: 2011-11-28. overthrown, as we shall see — since the final counter-offensive launched by the Chinese against their Mongol overlords of the Yuan dynasty is a story in which artillery features significantly. By 1259 at least, if not earlier during the first Mongol invasions, the Chinese were using tubes that shot bullets. The t'u huo ch'iang ("rushing- forth fire- gun") was a long bamboo tube into which bullets in the true sense (tzu-k'o) {{cite book}}: |volume= has extra text (help); Cite has empty unknown parameter: |month= (help)
  11. Warren I. Cohen East Asia at the center: four thousand years of engagement with the world, p.136
  12. (the University of Michigan)Reader's Digest Association (1985). Reader's digest almanac and yearbook. Reader's Digest Association. p. 288. ISBN 0-89577-201-9. Татаж авсан: 2011-11-28. 1269-73 Gunpowder explosives first used in war: Chinese defenders of cities in Yangtze River Valley use explosives against Mongol Invaders {{cite book}}: Cite has empty unknown parameter: |month= (help)
  13. Stephen Turnbull, Wayne Reynolds (2003). Mongol Warrior 1200-1350 (illustrated ed.). Osprey Publishing. p. 8. ISBN 1-84176-583-X. Archived from the original on 2014-01-01. Татаж авсан: 2010-10-28.
  14. John Man Kublai Khan, p.168
  15. Jasper Becker (2008). City of heavenly tranquility: Beijing in the history of China (illustrated ed.). Oxford University Press. p. 64. ISBN 0-19-530997-9. Татаж авсан: 2010-10-28.
  16. Stephen Turnbull, Steve Noon (2009). Chinese Walled Cities 221 BC-AD 1644 (illustrated ed.). Osprey Publishing. p. 53. ISBN 1-84603-381-0. Татаж авсан: 2010-10-28.[permanent dead link]
  17. Michael E. Haskew, Christer Joregensen, Eric Niderost, Chris McNab (2008). Fighting techniques of the Oriental world, AD 1200-1860: equipment, combat skills, and tactics (illustrated ed.). Macmillan. p. 190. ISBN 0-312-38696-6. Татаж авсан: 2010-10-28.{{cite book}}: CS1 maint: multiple names: authors list (link)
  18. René Grousset (1970). The Empire of the Steppes: A History of Central Asia (reprint ed.). Rutgers University Press. p. 283. ISBN 0-8135-1304-9. Татаж авсан: 2010-10-28.
  19. Stephen R. Turnbull (2003). Genghis Khan & the Mongol conquests, 1190-1400 (illustrated ed.). Osprey Publishing. p. 63. ISBN 1-84176-523-6. Татаж авсан: 2010-10-28.[permanent dead link]
  20. Stephen Turnbull (2002). Siege weapons of the Far East: AD 960-1644 (illustrated ed.). Osprey Publishing. p. 12. ISBN 1-84176-340-3. Татаж авсан: 2010-10-28.[permanent dead link]
  21. Stephen R. Turnbull (2003). Genghis Khan & the Mongol conquests, 1190-1400 (illustrated ed.). Osprey Publishing. p. 63. ISBN 1-84176-523-6. Татаж авсан: 2010-10-28.[permanent dead link]
  22. Matthew Bennett (2008). Matthew Bennett (ed.). The Hutchinson dictionary of ancient & medieval warfare. Taylor & Francis. p. 356. ISBN 1-57958-116-1. Татаж авсан: 2010-10-28.
  23. Peter Allan Lorge (2005). War, politics and society in early modern China, 900-1795. Taylor & Francis. p. 84. ISBN 0-415-31690-1. Татаж авсан: 2010-10-28.
  24. Tony Jaques (2007). Tony Jaques (ed.). Dictionary of battles and sieges: a guide to 8,500 battles from antiquity through the twenty-first century, Volume 3. Greenwood Publishing Group. p. 1115. ISBN 0-313-33539-7. Татаж авсан: 2010-10-28.
  25. History of Song