Jump to content

Ирак

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Ирак улс-с чиглүүлэгдэв)
Бүгд Найрамдах Ирак Улс
  • جمهورية العراق (Араб)
    Жумхуриет аль-Ирак
  • کۆماری عێراق (Курд)
    Комари Эрак
Төрийн дуулал: موطني
Мавтини
"Эх нутаг минь"
Location of Ирак
Нийслэл
ба томоохон хот
Багдад
33°20′N 44°23′E / 33.333°N 44.383°E / 33.333; 44.383
Албан ёсны хэл
  • Зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл
Угсаатны бүлгүүд
[2])
Шашин
(2020)[4]
Ард түмний нэршилИракчууд‎
Төр засагХолбооны парламентын бүгд найрамдах улс
Абдул Латиф Рашид
Мухаммед Шиа ас-Судани
Мухаммед аль-Хальбуси
Фаик Зидан
Хууль тогтоох байгууллагаТөлөөлөгчдийн Зөвлөл
Тусгаар тогтнол 
10 сарын 3, 1932 он
7 сарын 14, 1958 он
10 сарын 15, 2005 он
Газар нутаг
• Нийт
438,317 км2 (58)
• Усны эзлэх талбай (%)
4.62 (2015)[5]
Хүн ам
• 2023 тооцоо
43.5 сая (35)
• Нягтаршил
82.7/км2 (125)
ДНБ (ХАЧП)2022 тооцоо
• Нийт
$512.926 тэрбум[6] (48)
• Нэг хүнд ноогдох
$12,141[7] (114)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$297.341 тэрбум[7] (47)
• Нэг хүнд ноогдох
$7,038 [8] (111)
ОТББИ (2012)29.5[9]
бага
ХХИ (2021) 0.686[10]
дундаж · 121
Мөнгөний нэгжИрак динар (IQD)
Цагийн бүсUTC+3 (АСЦ)
Жолооны талбаруун
Утасны томьёо+964
Домэйн нэр.iq
  1. Иракийн Үндсэн хууль, 4 дүгээр зүйл (1)

Ира́к, албан ёсоор Бүгд Найрамдах Ирак Улс (БНИраУ) — Өрнө Азид оршдог бүрэн эрхт улс юм.

Ирак Персийн буланд гарцтай, хуурай газраар Турк, Иран, Кувейт, Саудын Араб, Иордан, Сиритэй хиллэдэг.

438 мянган км² газар, 38 сая хүн амтай. Нийслэл хот нь Багдад бөгөөд Басра, Мосул зэрэг томоохон хоттой.

Тигр-Евфрат мөрний үржил шимт сав газар бүхий Иракт араб, курд, ассир, туркмен зэрэг ард түмэн амьдарч байна.

Лал шашны шийт, суннит урсгалын шүтлэгтэй. 2004 оноос араб, курд албан ёсны хоёр хэл хэрэглэгддэг байна.

Эртний Ирак буюу Месопотамийг үсэг бичиг, газар тариалан үүссэн өлгий нутаг гэдэг. Шумер, Ассири, Вавилони зэрэг семит төрлийн хэлт хот улс, соёл иргэншил оршин байв. Перс, грекийн улсын мэдэлд ээлжлэн орж явсан.

Арабчууд эртний эртний (Лахмидууд) Иракийн нутаг дэвсгэрт нэвтэрч эхлэв. 636 онд Халиф Умар эцэст нь Месопотамийг эзлэн Исламын шашныг авчирсан байна. Иракийн Арабын анхны төвүүд нь Аль-Куфа, Басра хотууд байв. Халиф Алигийн үед Ирак иргэний дайны талбар болж (Анхны Фитна), Аль-Куфа нь Халифын оршин суух газар болжээ. Халиф Алигийн нэр нь одоо Иракийн шашны олонхийг бүрдүүлдэг шийтүүдийн дүр төрхтэй холбоотой юм. 762 онд Халиф Аль-Мансур Багдад хотыг байгуулж, Арабын Халифатын (Аббасидын) нийслэл болгосон. "1001 шөнө" үлгэрт дүр төрхийг нь дүрсэлсэн Харун аль-Рашидын үед Багдадын халифатын дээд цэгт хүрсэн. 945 онд Ирак дахь эрх мэдэл Ираны Буйдуудад шилжсэн бөгөөд түүний төгсгөлийг Селжук Тогрул-бек тавьжээ.

Халифын вант улс унасан нь 1258 онд Монголчуудын довтолгооны үеэр Багдад сүйрч, Халифыг устгасан юм.

Исламын шашин дэлгэрч, арабын соёлын төв болов. Куфад Рашидун, Багдадад Аббасын улс байгуулагдаж газар нутаг тэлэн гүрэн болцгоожээ. Лалын алтан үед Багдад шинжлэх ухаан, соёл гэгээрлийн төв байв. Дараа нь Османы эзэнт гүрний задралаар 1920 онд Британийн эрхэнд оржээ. 1932 оны 10-р сарын 3-нд Их Британиас Иракийн вант улс тусгаар тогтнож, 1958 оны бүгд найрамдах улс болсон. Саддам Хусейн 1970-аад оноос хойш 2003 он хүртэл Иракийг удирдаж Иран, Кувейтийг эзлэхээр халдан дайрсан ч эцсийн дүндээ амжилт олоогүй. 2003 онд Америкийн тэргүүлсэн эвслийн цэрэг Иракт халдан довтолж шинэ төр засаг байгуулсан ба Иракт одоог хүртэл иргэний дайн үргэлжилж байна.

Ирак 437,072 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, дэлхийн 59-р том орон юм.

Дээрээс харвал
Физик газрын зураг

Хойд өргөргийн 29° — 38°, зүүн уртрагийн 39° — 49° дотор Өрнө Ази, Өрнө өмнөд Азид хамааран байна. Өмнөд үзүүр талаараа Персийн буланд (58 км эрэг) тулж, бусад талаараа Иран (1599 км), Саудын Араб (79 км), Сири (599 км), Турк (367 км), Кувейт (254 км), Иордан (179 км) хиллэдэг. Тэгш өнцөгтөрхүү хэлбэртэй. Эргийн нийт урт - 3809 км.

Иракийн газар нутаг ерөнхийдөө Тигр-Евфрат хоёр мөрний сав, нам доор газар байна. Газрын тогтцоор цөл (баруун биед), Дээд Месопотам (Тигр-Евфратын хоорондох газар), Иракийн Курдистан буюу умардын уулархаг нутаг, Доод Месопотам буюу Персийн булан-Тикритийн хоорондох нам доор газар гэж дөрөв хуваана. Уулархаг нутаг нь Ираны тэгш өндөрлөг, Армены тэгш өндөрлөгт хуваагдана. Цөл нь Сирийн цөл, Арабын цөл юм. Хамгийн өндөр цэг нь Чеехадар (3611 м) уул, нам доор цэг нь Персийн булан (0 м).

Тигр, Евфрат хоёр мөрөн Иракийн нутгийн голоор урсдаг. Үржил шимт газар юм. Хоёр мөрний бэлчирээс Шатт аль-Араб мөрөн үүсч Персийн буланд цутгадаг.

Нутгийн 7.89% газар тариаланд тохиромжтой.

Вавилоны байгаль

Иракийн нутгийн 2%-д ой байна. Өмнөд нутгаар дал мод, умард нутгаар царс, голын эргээр бургас ургадаг.

Ирак газрын тосны нөөцөөр Саудын Араб, Америкийн дараа дэлхийд 3-р байрт байна.

Ирак цөлийн, эрс тэс уур амьсгалтай. Өвөлдөө 0 °C хүртэл сэрүүсч, зундаа 40 °C хүртэл хална.

Жилийн дундаж хур тунадас - 150 мм.

Он Хүн ам (сая)
1878 2.0
1947 4.8
1977 12.0
2009 31.9
2015 38.1
Шашин угсааны газрын зураг
Басрагийн оюутан
Али имамийн сүм

Ирак улсад 2015 оны байдлаар 38,146,025 хүн оршин сууж байна. Арабын хавтан дээрх хамгийн олон хүнтэй улс юм. Үүнд 0-14 насны багачууд 38%, 15-64 насны хөдөлмөрийн чадвартан 59%, 65-аас дээш өндөр настан 3%-ийг бүрдүүлж байна. Дундаж наслалт - 68 жил. Хүйсийн харьцаа - 1.03 эр/эм. Хүн амын жилийн өсөлт - 2.2%. Хүн амын 78.2% бичиг үсэгт тайлагдсан. Эрэгтэйд 86.0%, эмэгтэйд 70.6% байна.

Иракийн хүн амын 75%–80% нь араб угсаатан, 15% нь курд үндэстэн байдаг бол үлдсэн цөөн хувийг ассир, туркмен, армен, черкес, перс, шабак, язиди зэрэг ард түмэн эзэлдэг.

Улсын албан ёсны хоёр хэл нь 2004 оноос хойш араб, курд хэл байна.

Араб хэлийг араб үсгээр, курд хэлийг сорани үсгээр бичдэг. Курд нь иран төрлийн хэл болно.

Хүн амын 97% лалын шашин шүтлэгтэй. Үүний 51% нь шийт, 42% нь суннит урсгалыг дагагч байна.

Үлдсэн бага хувьд христ, манд, язиди шашин шүтлэг байна.

Багдад
Мосул

Иракийн хүн амын 65% хот газар суудаг. Томоохон хотоос дурдвал:

Ассирын ордны сийлбэр

Иракт 65,000 жилийн настай эртний олдвор Шанидар агуйнаас олджээ. Иракийг эртнээс Месопотам гэсэн.

Месопотам Левант нутгийн нэгэн хэсэг болохын хувьд бичиг үсэг, газар тариалан, хурд дугуй үүссэн өлгий юм.

Шумер, Ассир, Аккад, Вавилон зэрэг семит төрлийн хэлтэн, эртний улс, соёл иргэншил Месопотамд төвлөн оршиж байв.

НТӨ 6-р зуунд персийн Ахемен, НТӨ 4-р зуунд грек Селевк, НТ 3-р зуунд персийн Парфян, Сасаны улсын харьяанд тус тус оржээ. Шинэ Ассирын хот улсууд 256 онд персэд эзлэгдсэн байв.

850 он. Аббасын халифт улсын нийслэл нь Багдад байв.

Лал шашны дэлгэрэлт, арабын байлдан дагууллын хүрээнд Рашидун улс Иракийн Куфа хотод нийслэл байгуулжээ. 7-р зуунд Сирийн Дамаскад төвлөсөн Умаяны улсын харьяанд оржээ.

8-р зуунд Аббасидын Халифат Улс Иракийн Багдадад төвлөн байгуулагдаж, хол ойрыг байлдан дагуулсан эзэнт гүрэн болов. Аббасидын улсын үеийг Лалын алтан үе гэдэг бөгөөд гүн ухаан (философи), тооны ухаан (математик), одон орон, утга зохиол, дүрслэх урлаг, уран барилга, анагаах ухаан, арга ухаан (технологи)-д ололт амжилт гарчээ.

Османы харьяанд Аль-Жазира, Курдистан, Ирак, Аль-Шам гэсэн дөрвөн муж болж байв

1257 онд Ираны Табризад төвлөсөн монгол Хүлэгүгийн улс Багдадыг эзэлж, халифыг хороожээ. Багдад ихээр сүйтгэгдсэнд лалын шашинтны төв Египетийн Каирт шилжиж, Аббасын угсааны язгууртан Каирт халиф өргөмжлөгджээ.

1401 онд түрэг монгол Төмөр хаан Багдадыг байлдан дагуулав. 15-р зуунд Туркменистан Иракийг эзэлжээ.

Ирак 1508 онд Цагаан хоньт туркмений харьяанаас Иран дахь персийн Сафавын улсын харьяанд шилжив.

1639 онд турк Османы эзэнт гүрний харьяанд оржээ. Османы үед Ирак овог аймаг, улс орнуудын байлдааны талбар болсоор байв. Арабын хойгийн Наждаас бедуйн цэрэг довтолдог байв. 1747-1831 онд Иракийг гүрж үндэстэн, мамлюк давхрааны ноён эзэн мэдэж байсныг 1831 онд Османы улс халж шууд харьяа нутаг болгожээ.

Дэлхийн нэгдүгээр дайнд нутгийн ардын дэмжлэгтэйгээр Британийн цэрэг Иракт Османтай байлдан дийлж эзлэв. Үндэстний холбооноос Иракийг тохинуулах эрх авсан Британи Хашимын угсааны I Фейсалыг вангаар өргөмжлөв. 1920 онд боолчлох ёсыг халав. Үүнээс хойш 2004 он хүртэл суннит шашинтан Иракийн төрийн өндөр албан тушаалд ажиллаж байв.

1932 онд Иракийн вант улс тусгаар тогтнов. Британийн цэрэг Иракт байрласан хэвээр байв. 1933 онд Гази ван эцгийн халааг авч, 1939 онд II Фейсал ванд ор залгуулжээ. Абд аль-Ила балчир вангийн өмнөөс төр барьж байхад 1941 онд Рашид Али аль-Гаялани төр эргүүлэв. Газрын тосны нийлүүлэлт зогсох вий гэж эмээсэн Британи Иракт байрлаж буй цэргээ хөдөлгөн шинэ төр засагтай байлдан дийлж вангийн төрийг буцаан сэргээжээ.

Бүгд найрамдах улс

[засварлах | кодоор засварлах]
Саддам Хусейн

1958 оны 7 сарын 14-нд Абд аль-Карим Касим генерал цэргийн хүчээр төрийн эрхийг авч, вангийн амийг тасдав. Энэ хувьсгал хаант ёсыг халахад голлон чиглэсэн, бага зэрэг социалист үзэлтэй байсан. 1963 онд Абдул Салам Ариф хурандаа өмнөх удирдлагыг хөнөөж, цэргийн хүчээр төр эргүүлсэн бол 1968 онд Арабын Социалист Баас Нам төр эргүүлэв.

1970-аад онд Саддам Хусейн аажмаар төрийн эрхэнд гарав. 1973 оны газрын тосны үнийн өсөлтөөр санхүүжигдэн боловсрол, бичиг үсэг тайлагдалтыг ахиулж, эдийн засгийг олон талт байдлаар хөгжүүлж, дэд бүтцийг хөгжүүлэв. 1979 онд Иранд хаант ёсыг халсан хувьсгал гарч, шийт шашинтныг хувьсгалд уриалсанд Саддам Хусейн Иракийн ерөнхийлөгч болж, хүн амын олонх болсон шийт шашинтныг төрийн эргэлт гаргуулахгүй сэргийлэхийн тулд цэрэг, цагдаагийн байгууллагыг хүчирхэгжүүлжээ.

1980 онд Ирак Иран луу довтлон Хузестаныг эзэлсэн ч хоёр жилийн дотор Иран эзлэгдсэн нутгийг чөлөөлж Ирак руу давшив. 1988 онд 1 сая орчим хүний амь гарзадсан дайн намжжээ.

1990 онд Ирак Кувейт рүү довтлон эзэлсэнд Америк тэргүүтэй эвслийн хүчин Иракийг бөмбөгдөн Кувейтийг чөлөөлжээ. Иракийн шийт, курдын эсэргүүцлийг цагдаагийн хүчээр дарав. Хуссейн дарангуй удирдагч байсан бөгөөд химийн зэвсгийг хөгжүүлж босогч, эсэргүүцэгчдийн эсрэг хэрэглэжээ.

Курд, шийтийн Ирак

[засварлах | кодоор засварлах]
2003 он. Америкийн эргүүл
2016 оны 11 сар. Иргэний дайны газрын зураг. Ягаан (Иракийн төр засаг), саарал (Исламын улс), шар (курд)

2003 онд Америк тэргүүлсэн эвслийн цэрэг Ирак руу халдан довтолж Саддам Хусейныг огцруулж, 2006 онд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгтэн гэж яллан цаазаар аваачжээ. 2003-2011 онд Ирак Америк, Их Британи зэрэг олон улсын энхийг сахиулах зэвсэгт хүчний хяналтанд байсан. Америкийн цэргийн эсрэг халдлага болсоор байв.

Иракийн шинэ төр засгийн өндөр албан тушаалд курд, шийтийн хүн томилогдож, араб хэл улсын албан ёсны хэл байсны дээр курд хэлийг нэмж мөн албан ёсны болгожээ. Иракийн Курдистан нутгийн өөртөө засах эрх нэмэгджээ.

Иракт суннит-шийтийн мөргөлдөөн байнга явагдаж, 2011 оны Сирийн иргэний дайны нөлөө 2014 оноос Иракт дайн болов. Суннит босогчид Исламын улс зэвсэгт бүлэглэлд нэгдэж Тикрит, Мосул, Фаллужа зэрэг томоохон хот бүхий умард нутгийг хяналтандаа байлган төр засгийн эсрэг байлдаж байна.

  1. 1.0 1.1 "Iraq, Ministry of Interior – General Directorate for Nationality: Iraqi Constitution (2005)" (PDF). Archived from the original (PDF) on 4 March 2011.
  2. 2.0 2.1 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named cia
  3. "Iraqi religions". www.state.gov. OFFICE OF INTERNATIONAL RELIGIOUS FREEDOM. 12 May 2021. The constitution establishes Islam as the official religion and states no law may be enacted contradicting the "established provisions of Islam." It provides for freedom of religious belief and practice for all individuals, including Muslims, Christians, Yezidis, and Sabean-Mandeans, but does not explicitly mention followers of other religions or atheists.
  4. "National Profiles".
  5. "Surface water and surface water change". Organisation for Economic Co-operation and Development (OECD). Татаж авсан: 11 October 2020.
  6. "World Economic Outlook Database, April 2022".
  7. 7.0 7.1 "World Economic Outlook Database, April 2022".
  8. "World Economic Outlook Database, April 2022".
  9. "Gini Index - Iraq". World Bank. Архивласан огноо 8 December 2015. Татаж авсан: 9 October 2022.
  10. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 9 October 2022.