Бангкок
Бангкок
กรุงเทพมหานคร [Круң Теп Маха Нахон] Error: {{Lang}}: Non-latn text/Latn script subtag mismatch (help) | |
---|---|
Сахиусан тэнгэрийн хот, Том Манго | |
Улс | Тайланд |
Аймаг | Төв Тайланд |
Анхны суурингууд | 15-р зуун |
Нийслэл болсон | 4 сарын 21, 1782 |
Үүсгэн байгуулагч | I Рама хаан |
Удирдах байгууллага | Бангкок Хотын Захиргаа |
Засаг захиргаа | |
• Төрөл | Засаг захиргааны тусгай бүс |
• Захирагч | Чадчарт Ситтипунт (б.д.) |
Газар нутаг | |
• Хот | 1,568.737 км2 (605.693 бээр2) |
• Бөөгнөрөл | 7,761.6 км2 (2,996.8 бээр2) |
Өндөр | 1.5 м (4.9 фут) |
Хүн ам (2010 оны тооллого)[4] | |
• Хот | 8,305,218 |
• Тооцоо (2021)[5] | 9,034,000 |
• Нягтрал | 5,300/км2 (14,000/бээр2) |
• Бөөгнөрөл | 17,400,000 |
• Нягтрал | 2,200/км2 (5,800/бээр2) |
Иргэдийн нэршил | Бангкокчууд |
ДНБ | |
• Хот | ฿ 5.747 их наяд ($ 164 тэрбум) (2022) |
• Их хот | ฿ 8.096 их наяд ($ 232 тэрбум) (2022) |
Цагийн бүс | UTC+07:00 (ICT) |
Шуудангийн код | 10### |
Бүсийн дугаар | 02 |
ISO 3166 код | TH-10 |
Вэб сайт | main |
Бангкок (Тай: กรุงเทพมหานคร Круң Теп Маха Нахон, богиноор Крун Теп) нь Тайланд улсын нийслэл бөгөөд хамгийн том хот нь юм. Анх Айуттаяа улсын үед Чао Прая голын аманд худалдааны өртөө байдлаар байгуулсан бөгөөд 1768 онд Айуттаяа улс мөхсөний дараа шинээр байгуулагдсан Тонбури улсын нийслэл нь Бангкок болжээ. Харин 1782 онд нийслэл Бирмчуудаар дээрэмдүүлж тонуулсаны дараа голын нөгөө талд нүүлгэсний дараа Одоогийн Раттанокосын хаант улс нь байгуулагдсан байна. Раттанокосын нийслэлийг одоогоор албан ёсоор "Пра Накорн" гэдэг бөгөөд энэ нь хотжилтийн төв хэсгийг илтгэнэ. Бангкок гэсэн нэр нь 18-р зуунаас бөөгнөрсөн, тусдаа нийтийн захиргаа, захирагчтай хотын бүхлийг хэлдэг.
Хоёр зуун гаруй жилийн турш Бангкок нь Тайланд төдийгүй зүүн өмнөд азийн ихэнх хэсэг болон Индохятадын улс төр, нийгэм, эдийн засгийн төв хэвээр байна. Соёл урлаг, улс төр, хувцасны загвар моод, боловсрол, үзвэр үйлчилгээнд үзүүлэх нөлөөнүүд болон Азийн бизнес, санхүү, соёл урлагийн төв байх явдал нь Бангкокт дэлхийн хот байх статус өгчээ. Бангкокийн Тайланд, Хятад, Энэтхэг, Буддист, Исламын, Барууны соёлуудын нийлмэл байдал болон Тайланд улсын эдийн засгийн төв байдаг явдал нь үүнийг бизнес, аялал жуулчлалд таатай хот болгож байна.
Бангкок нь дэлхийд хүн амаараа 22-т ордог бөгөөд 6,704,000 орчим оршин суугчтай. Гэхдээ албан бүртгэлгүй, зүүн хойд Тайланд болон бусад орнуудаас цагаачлан ирсэн хүмүүсийг тооцвол 15 сая орчим хүн байна гэсэн тооцоо бий. Үүний үр дүнд анх ганц үндэстэн давамгайлдаг байсан Тайландыг барууны, энэтхэгийн, хятадын олон төрлийн хүмүүстэй хот болж байна. Бангкок муж нь Нонтхабури, Патхум Тхани, Чачоэнгсао, Самут Пракан, Самут Сакхон, Накхон Патхом гэсэн зургаан өөр мужтай хиллэдэг бөгөөд эдгээр нь бүгд Бангкокийн метрополи нутаг дэвсгэрт нэгддэг.
Цаг уур
[засварлах | кодоор засварлах]Бангкок | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Температур ба хур тунадасны олон жилийн дундаж (1961–1990 он)
|
Цахим хуудас
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedBMA geo
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedTangchonlatip
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedSinsakul
- ↑ "Table 1 Population by sex, household by type of household, changwat and area" (PDF). 2010 оны Хүн ам, орон сууцны тооллого: Хаант улс. Үндэсний статистикийн хороо. 2012. p. 32. Эх хувилбараас (PDF) архивласан: 2019-03-12. Татаж авсан: 2020-09-06.
- ↑ 5.0 5.1 "Gross Regional and Provincial Product (GPP)". nesdc.go.th. Архивласан огноо 2024-07-17. Татаж авсан: 2024-04-24.
- ↑ World Weather Information Service
- ↑ wetterkontor.de