Душанбе: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 90: Мөр 90:
{{Азийн улс орон бүрийн нийслэл хот}}
{{Азийн улс орон бүрийн нийслэл хот}}
[[Ангилал:Азийн улс орны нийслэл]]
[[Ангилал:Азийн улс орны нийслэл]]
[[Ангилал:Тажикийн хот]]
[[Ангилал:Тажик улсын хот]]

13:24, 1 Дөрөвдүгээр сар 2014-ий байдлаарх засвар

Душанбе хот
таж. Душанбе

Сүлд тэмдэг
Улс орон  Тажик
Муж Улсын ач холбогдолтой нутаг
Хот Душанбе
Дүүрэг (4) Нэр бүхий 4 дүүрэгтэй
Газар нутаг 126.6 км²
Газрын байц д.т.д. 706 м
Хүн ам 747,600 хүн
Нутгийн олон Душанбегийнхан
17-р зуун суурин үүссэн
Цагийн бүс НЗНЦ+5
ТХ-улсын дугаар 01TJ
Цахим хуудас dushanbe.tj (тажикаар)

Душанбе (Тажик: Душанбе, мөн دوشنبه Дюшанбе) нь 679,400 хүнтэй, Тажик улсын хамгийн том болон нийслэл хот юм. Тажик хэлний Душанбе гэдэг нь монголчилбол Даваа гараг гэх утгатай[1] бөгөөд Даваа гарагт нээгддэг зах зээл байснаа өргөжиж хот болсон түүхтэй юм.

Түүх

Варзоб, Кофарнихон хоёр голын бэлчирт байрладаг Дюшанбе нь 20-р зууны эхэн үе хүртэл тосгон эсвэл гацаа байжээ. 1920-1921 онуудад Бухарын сүүлчийн эмир болон Оросын улаан армийн эрхэнд ээлж дараалан орж байв. 1925 онд хот сэргээгдэж, Тажикийн өөртөө засах холбооны социалист бүгд найрамдах улсын нийслэл болсон байна. 1929 онд хотын нэрийг Сталинабад хэмээн өөрчилж, 1961 онд эргэн нэрээ авсан бөгөөд оросжсан кирилл үсэгт тохируулсан Душанбе хэмээн нэрлэгджээ.

Социализмын жилүүдэд энэ хот нь хөвөн даавуу болон торго үйлдвэрлэлээр төрөлжиж, хотын хүн ам өссөн. 1992-1997 онд үргэлжилсэн Тажикистаны иргэний дайны үеэр хот багагүй сүйдсэн.

Хүн ам зүй

Душанбегийн хүн амыг нь үндэстэн, ястны бүтцээр ангилвал: 83.4% тажик, 9.1% узбек, 5.1% орос, 2.4% бусад болно.

Душанбе хотын хүн ам
Он Хүний тоо
1926 6,000
1936 83,000
1956 227,000
1971 388,000
1991 582,000
2002 579,000
2006 661,000

Дүүрэг

Душанбе хот нь доорх 4 дүүрэгтэй:

  1. Абу Али Ибн Сина
  2. Фирдавси
  3. Исмаил Сомони
  4. Шохмансур

Эшлэл

  1. D. Saimaddinov, S. D. Kholmatova, and S. Karimov, Tajik-Russian Dictionary, Academy of Sciences of the Republic of Tajikistan, Rudaki Institute of Language and Literature, Scientific Center for Persian-Tajik Culture, Dushanbe, 2006.