Бүгд Найрамдах Македон Улс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бүгд Найрамдах Македон Улс
Република Македонија →
(Република Македония)
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дууллын нэр:
мак. «Денес над Македонија» (Македоны өнөөдөр)
Нийслэл Скопье (0.5 сая)
Том хот Скопье, Битола ...
Албан хэл македон хэл
Ард түмэн 
(2002[1] он)
Македоны ард түмэн →
64.2% – македон үндэстэн
25.2% – албани үндэстэн
  3.9% – турк үндэстэн
  2.7% – цыган ястан
  4.0% – бусад ард түмэн
 -  Нутгийн олон Македоныхон
(Македон улсынхан)
Төр засаг Ардчилсан дэглэм, нэгдмэл
байгууламж
, парламентын
бүгд найрамдах засагтай
 -  Ерөнхийлөгч Георге Иванов (2009)
 -  Ерөнхий сайд Никола Груевски (2006)
 -  Улсын хурал мак. «Собрание» (Хурал)
Югославаас тусгаар тогтносон өдөр
 -  1991-09-08 Тунхаглан зарласан 
 -  1993-04-08 Хүлээн зөвшөөрөгдсөн 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 25,713 км2 (148)
 -  Гадаргын ус (%) 1.9 %
Хүн ам
 -  Тооцоо (2011) 2,058,539 хүн [2] (146)
 -  Тооллого (2002) 2,022,547 хүн [3] 
 -  Нягт сийрэг 80.1 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2012 оны тооцоо
 -  Нийт дүн $22.147 тэрбум 
 -  Нэг хүнд $10,718 [4] 
ДНБ (Нэрлэсэн) 2012 оны тооцоо
 -  Нийт дүн $0.198 тэрбум [4] 
 -  Нэг хүнд $4,935 [4] 
ОТББИ (2008) 44.2 (дундаж
ХХИ (2012) 0.728 (сайн) (78)
Мөнгөний нэгж Македоны денар (MKD)
Цагийн бүс ТЕЦ (НЗНЦ+1)
 -  Зуны цаг ТЕЗЦ (НЗНЦ+2)
Утас, домэйн +389 / .mk
Нэр томъёо MK, MKD / БНМакУ

Бүгд Найрамдах Македон Улс (Македон хэл: Република Македонија) нь Зүүн Европын Балканы хойгт орших бүгд найрамдах улс юм. Хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан бөгөөд өмнөд талаараа Грек, зүүн талаараа Болгар, баруун талаараа Албани, хойд талаараа Серби болон Косовотой хиллэдэг, далайд гарцгүй улс болно.

Түүх[засварлах]

Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсыг задарч түүний бүрэлдэхүүнд байсан 6 Бүгд найоамдах улс бүрэн бие даасан тусгаар тогтносон улс болох үед хошин ч гэмээр, сургамжтай ч гэхээр нэгэн үйл явдал болсон билээ. ХБНСЮУ-ын бүрэлдхүүнд байсан Македон улсыг энэхүү нэрээрээ тусгаар тогтнолоо зарлан НҮБ-ын гишүүн болох хүсэлтээ гаргахад уг хүсэлтийг Грек улс эрс шийдвэртэй эсэргүүцсэн байна. Учир нь Грек улс Македон гэдэг нэр нь Грекийн түүх соёлтой салшгүй холбоото, түүнээс гадна уг нэрээр нэршигдэж байсан нутаг дэвсгэр, ард түмэн нь мөн Гректэй холбоотой учир үүнтэй ямар ч холбоо, үндэслэл байхгүй, сүүлд суурьшсан слав гаралтай үндэстэнд энэхүү нэршлийг өгөх нь буруу гэж үзэж эсэргүүцэл илэрхийлсэн байна. Энэхүү байдлыг харгалзан НҮБ-аас тус улсыг Хуучин Югославын Бүгд Найрамдах Македон Улс гэдэг нэрээр НҮБ-ын гишүүн болгосон түүхтэй билээ.

Газар зүй[засварлах]

Физик газар зүйн зураг
Эртний гарвалтай Охрид нуур

Македон дорно өмнө Европ, Балканы хойгт оршдог. Өмнөд талаараа Грек, дорнод талаараа Болгар, умардаараа Серб, бүр нарийн хэлвэл Косово, өрнөд талаараа Албанитай хиллэдэг далайд гарцгүй орон. Хойд өргөргийн 40°50'-аас 42°20', зүүн өргөргийн 20°27'-оос 23°05' зэргэдийн торонд 25,713 ам дөрвөлжин километр нутаг дэвсгэр эзлэн байна.[5] Жижигдүү буюу дэлхийн 146-р том орон.

Македон 2000 метрээс өндөр 34 оргилтой үндсэндээ уулархаг орон. Хамгийн өндөр Кораб уул далайн түвшнээс дээш 2,764 м өндөр оргилтой.[6] Уул толгодоос гадна тэгш өндөрлөг, гол горхийн жалга, хөндий бий.[5] Нутгийн баруун хойноос эх авч зүүн урагш урсаад Грек рүү орж Эгейн тэнгист цутгахаар Македоны нутгаар 301 км урсдаг Вардар гол хамгийн урт нь гэнэ.[6] 225 км Брегальница, 207 км Црна зэрэг бусад гол Вардарт цутгадаг.[7] Вардарын сав газар Македоны нутгийн 80 хувийг хамарчээ.[7] Македонд 53 нуур цөөрөм байгаагаас Охрид нуур 349 км² талбайтай, Преспа нуур 274 км² талбайтай.[6] Ууландаа халуун рашаан элбэг.[8]

Македоны газар хөдөлдөг. 1963 онд хүчтэй газар хөдөлж, Скопье хотыг нурааж байв.

Уур амьсгал[засварлах]

Македонд дөрвөн улирал тохионо. Зун халуун, хуурай, өвөлдөө цастай хүйтэн. Өвөл -20 °C, зун 40°C температурт хүрдэг. Хур тунадас бага, Вардарын хөндийд жилд 450 мм унана.[9]

Зүүлт[засварлах]

Гадаад холбоос[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Бүгд Найрамдах Македон Улс»