Jump to content

Дамаск

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дамаск
دِمَشق
Умайядын сүм Дамаскийн ерөнхий үзэмж • Касиюн уул Мактаб Анбар • Аль-Азм ордон Сулаймания Такия
Дамаск далбаа
Дамаск албан ёсны тамга
Хоч: 
Мэлрэг цэцгийн хот[1] (مَدِيْنَةُ الْيَاسْمِينِ)
Дамаск is located in Сири
Дамаск
Дамаск
Сири дэх Дамаскийн байршил
Дамаск is located in Дорнод Газар дундын тэнгис
Дамаск
Дамаск
Дамаск (Дорнод Газар дундын тэнгис)
Дамаск is located in Ази
Дамаск
Дамаск
Дамаск (Ази)
Солбицол: 33°30′47″N 36°17′31″E / 33.51306°N 36.29194°E / 33.51306; 36.29194Солбицол: 33°30′47″N 36°17′31″E / 33.51306°N 36.29194°E / 33.51306; 36.29194
Улс Сири
МужДамаск, Нийслэл хот
Хотын захиргаа16
Засаг захиргаа
  ЗахирагчМохаммад Тарик Креишати[3]
Газар нутаг
  Нийслэл105 км2 (41 бээр2)
  Хотын нутаг
77 км2 (29.73 бээр2)
Өндөр
680 м (2,230 фут)
Хүн ам
 (2022 тооцоо)
  Нийслэл2,503,000[2]
Иргэдийн нэршилДамаскчууд
Араб: دِمَشقِيّ, галиглал: Dımaşkî
Цагийн бүсUTC+3
Бүсийн дугаарУлсын код: 963, Хотын код: 11
ГеодугаарC1001
ISO 3166 кодSY-DI
Уур амьсгалBWk
HDI (2021)0.612[5]medium
Олон улсын нисэх буудалДамаскийн олон улсын нисэх буудал
Вэб сайтwww.damascus.gov.sy
Албан нэрДамаскийн эртний хот
ТөрөлСоёлын
Шалгуурi, ii, iii, iv, vi
Бүртгэгдсэн1979 (3-р ( чуулган)
Эшлэл ду.20
Бүс нутагАрабын улсууд

Дамаск [daˈmaskʊs] (Араб: دمشق, Димашк, мөн الشام аш-Шам гэгддэг) нь Сири Улсын нийслэл ба хамгийн том хот нь бөгөөд хамгийн удаан хугацааны туршид тасралтгүй оршин суугдаж ирсэн хотуудын нэг юм. Хүн ам нь 1.67 сая хэмээн тооцогдож байна. Хот нь өөрөө муж бөгөөд үүнээс гадна Риф Димашк (тосгоны Дамаск) мужийн төв юм.

Дамаск хот нь МЭӨ 6000 - МЭӨ 5000 жилийн өмнө үндэслэгдсэн хүн төрөлхтний түүхэнд дэх хамгийн эртний хотуудын нэг билээ. Дамаскийн тухай анхны түүхэн мэдээлэл нь МЭӨ 15-р зууны үед буюу энэ хот Египетийн фараонуудын захиргаанд байсан үеэс эхтэй.

Дамаск нь Ассирийн нэг хэсэг, Шинэ-Вавилоны хаант улс, Израилийн хаант улс, Ахеменидийн гүрэн, Александр Македонскийн эзэнт гүрэн, түүнийг нас барсны дараа үүссэн Эллинистын Селевкид хаант улсын бүрэлдэхүүнд байжээ.

МЭӨ 83 онд Дамаск болон бүх Сири Армений эзэнт гүрний нэг хэсэг болсон. МЭӨ 64 онд Ромын жанжин Гней Помпей түүнийг Ромын эзэнт гүрэнд нэгтгэв. Энд Персүүдийн эсрэг тулалдаж байсан Ромын легионуудын түшиц газар байрладаг байжээ.

395 онд хот Византийн эзэнт улсын нэг хэсэг болжээ. Анхны Христэд итгэгчид Дамаскт МЭ 1-р зуунд Төлөөлөгч Паулын айлчлалын дараа гарч ирсэн байна.

Ярмук гол дахь тулалдаанд (636 оны 8-р сард) Арабчууд Византийн армийг ялсаны үр дүнд Дамаск Арабын Халифатын нэг хэсэг болжээ. 661-750 онд Дамаск нь Умайя Халифатын нийслэл байсан.

1260 онд Египетийн мамлюкууд Дамаскийг эзлэн эрх мэдлээ тогтоосон байна.

1300 онд Дамаскийг монголчууд эзлэн авчээ. Тэдний байлдан дагуулалтыг Арабын түүхч аль-Макризи-гийн хэлснээр "цус гудамжаар гол мэт урсаж байв" гэжээ. Зуун жилийн дараа 1400 онд Доглон Төмөр хотыг сүйрүүлжээ. Шилдэг зэвсгийн дархчууд, гар урчуудыг Самарканд руу боолчлолд авч явсан байна.

Османы эзэнт гүрний үед Дамаск нь Мекка руу хаж мөргөл хийхээр явж буй мөргөлчдийн дамжин өнгөрөх гол цэг гэгддэг мужийн төвүүдийн нэг болжээ.

1833 онд Мехмед-Али Сирийг эзлэж Дамаскийг түр захирсан боловч Султаны Европын холбоотнууд түүнийг Сирийн хамт 1840 онд Туркт буцааж өгчээ.

Дэлхийн нэгдүгээр дайнд ялагдсаны дараахан Османы эзэнт гүрэн задарч, олон газар нутаг хуваагдсан. 1920 онд Сирийн Арабын Хаант улс байгуулагдаж, төв нь Дамаск хотод байрладаг. Хожим Иракийн хаан болсон Хашимуудын угсааны Фейсалыг тус нутгийн хаан хэмээн зарлав. Гэвч Сирийн тусгаар тогтнол тийм ч удаан үргэлжилсэнгүй. Хэдэн сарын дараа Францын арми Сирийг эзэлж, 1920 оны 7 дугаар сарын 23-нд Майсалуны давааны тулалдаанд Сирийн цэргүүдийг бут ниргэжээ.

Франц 1922 онд Сирийн нутаг дэвсгэрт Үндэстнүүдийн Лигийн мандаттай болсон. 1926 онд мандаттай газар нутгийг Ливан, Сири гэж хоёр хуваасан байна.

1920-1943 онд Дамаск нь Францад харьяалагддаг Сирийн мандаттай нутаг дэвсгэрийн засаг захиргааны төв байсан бөгөөд 1943 онд Сири улс тусгаар тогтнолоо зарласны дараа нийслэл нь болсон түүхтэй.

Тус хот нь Газар дундын тэнгисээс 80 орчим километрийн зайд, Антиливан нурууны зүүн хэсэгт байрладаг бөгөөд далайн түвшнээс дээш 680 метрийн өндөрт өргөгдсөн тэгш өндөрлөг дээр байрладаг.

Дамаск хотын нийт талбай нь 105 км².

Дамаск
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
56
 
12
1
 
 
36
 
15
2
 
 
26
 
19
4
 
 
16
 
24
7
 
 
7
 
30
11
 
 
0
 
34
14
 
 
0
 
36
17
 
 
0
 
36
16
 
 
0
 
33
13
 
 
8
 
28
8
 
 
28
 
20
4
 
 
47
 
14
2
Температур °CТунадас мм
Эх сурвалж: wetterkontor.de
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Дамаск
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 12.4 15.1 19.1 24.2 29.6 33.9 35.8 35.6 32.6 27.7 20.3 14.1 Ø 25.1
Мин. Температур (°C) 0.5 1.6 3.8 7.4 10.5 14.3 16.5 16.0 12.6 8.3 3.8 1.5 Ø 8.1
Тунадас (мм) 56 36 26 16 7 0 0 0 0 8 28 47 Σ 224
Нартай цаг (h/d) 5.3 6.5 7.3 8.3 10.4 11.9 11.8 11.4 10.2 8.6 6.9 5.3 Ø 8.7
Бороотой өдөр (d) 7 4 4 3 1 0 0 0 0 1 3 5 Σ 28
Агаарын чийгшил (%) 76 68 59 53 47 42 46 50 51 50 61 74 Ø 56.4
Т
е
м
п
е
р
а
т
у
р
12.4
0.5
15.1
1.6
19.1
3.8
24.2
7.4
29.6
10.5
33.9
14.3
35.8
16.5
35.6
16.0
32.6
12.6
27.7
8.3
20.3
3.8
14.1
1.5
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
56
36
26
16
7
0
0
0
0
8
28
47
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: wetterkontor.de
  1. "Biggest Cities In Syria". 25 April 2017. Архивласан огноо 25 October 2019. Татаж авсан: 25 October 2019.
  2. "Damascus population 2022". World Population Review. Архивласан огноо 2 October 2022. Татаж авсан: 23 September 2022.
  3. "President al-Assad issues decrees on appointing new governors for eight Syrian provinces". SANA. 20 July 2022. Архивласан огноо 20 July 2022. Татаж авсан: 10 August 2022.
  4. Albaath.news statement by the governor of Damascus, Syria (Memento 16. Тавдугаар сар 2011 цахим архивт) Архивлагдсан 16 Тавдугаар сар 2011 at the Wayback Machine (Араб хэлээр), April 2010
  5. Sub-national HDI. "Area Database - Global Data Lab". hdi.globaldatalab.org (англи хэлээр).
 Commons: Дамаск – Викимедиа дуу дүрсний сан
 Commons: Дамаск муж – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 Wikivoyage: Дамаск – Аяллын хөтөч
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Дамаск – Энэ үгийг тайлбар толиос харна уу