Монголын улс төр
Монголын улс төр нь парламентын засаглалтай олон намын төлөөллийн ардчиллын хүрээнд явагддаг. Гүйцэтгэх эрх мэдлийг ерөнхий сайдаар ахлуулдаг Засгийн газар хэрэгжүүлдэг. Ерөнхийлөгч төрийн тэргүүн боловч хязгаарлагдмал эрх мэдэлтэй. Хууль тогтоох эрх мэдлийг Улсын Их Хурал хэрэгжүүлдэг. Шүүх нь гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдлээс хараат бус.
Өнөөгийн системийг 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулинд тодорхой тусгагдсан байдаг. Монгол Улсын Үндсэн хууль нь Монгол Улсын иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний үндсэн эрх, шашин шүтэх эрх зэргийг хуульчлан баталгаажуулдаг. Монголын мэдээллийн салбар нь хувийн болон нийтийн эзэмшлийн телевизийн сувгууд, цахим хуудас, сонин сэтгүүлүүдээс бүрддэг. Монголын олон улс төрийн намуудаас Монгол Ардын Нам (хуучны МАХН) ба Ардчилсан Нам олон гишүүнтэй, зохион байгуулалттай учир илүү хүчин чадал, нөлөө ихтэй.
Ардчилсан хувьсгал
[засварлах | кодоор засварлах]1992 онд шинэ Yндсэн хуулийг баталснаар, Улсын Их Хурлын сонгуулийг олон намын тогтолцоотой ардчилсан зарчмаар явуулж эхэлжээ.
Улс төрийн өрнөл
[засварлах | кодоор засварлах]1990-ээд оноос хойш
[засварлах | кодоор засварлах]1992 оны Улсын Их Хурлын анхны сонгуульд МАХН үнэмлэхүй олонхын ялалт байгуулж, УИХ-д 70 суудлыг авчээ. Харин сөрөг хүчний ардчилсан намууд нийт 5-н суудал авсан.
Уг сөрөг хүчний намууд 1996 онд эвсэж Ардчилсан Холбоо Эвслийг байгуулж, тус улсын эдийн засаг ба улс төрд шинэчлэлт, өөрчлөлтийг гүйцэтгэх шинэ хөтөлбөр боловсруулж оролцсоны дүнд 1996 оны сонгуульд онцгой ялалт байгуулсан. Энэ сонгуулиар Улсын Их Хурлын 76 суудлын 50-ийг нь Ардчилсан Холбоо эвсэл, 25 суудлыг МАХН авсан. УИХ-ын олонх хэдий ч намын дотоод зөрчил, сөрөг хүчний МАХН-ын УИХ-ын бүлэг, 1997 онд МАХН-аас сонгогдсон Ерөнхийлөгч Н.Багабанди, засгийн газрын хэрэгжүүлж буй бодлогоос болж Ардчилсан Холбооны засгийн газар 1996-аас 2000 оны хооронд гурван удаа унасан. 1998 оны улс төрийн хямралаас болж хоёр ерөнхий сайд (М.Энхсайхан болон Ц.Элбэгдорж) нэг жилийн дотор огцорсон.
2000-аад оноос хойш
[засварлах | кодоор засварлах]2000 оны сонгуулиар МАХН 72, бусад нам эвсэл (АХ эвсэл, Эх орон-МАШСН, ИЗН, Бие даагч) 4 суудал авсан юм. Төд удалгүй 2000 оны сүүлээр ардчиллын төлөөх таван сөрөг хүчний нам нэгдэж өнөөгийн Ардчилсан Нам /АН/-ыг байгуулсан. Дараагийн 2004 оны сонгуулиар МАХН 38, сөрөг хүчний Эх Орон-Ардчилал эвсэл 34, Монголын Бүгд Найрамдах Нам 1, бие даагчид 3 суудал авсан байна. Засгийн газар байгуулах хангалттай олонх аль ч намуудад байгаагүй тул МАХН болон АН хоёр 2004 оны 8-р сард их эвслийн засгийн газар байгуулсан. Уг засгийн газрыг АН-ын дарга Ц.Элбэгдорж 2006 онд огцрох хүртлээ тэргүүлсэн. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар анх удаагаа дөрвөн нам өрсөлдсөн ба МАХН-ын дарга Намбарын Энхбаяр олонхын санлаар сонгогдсон. 2006 оноос 2008 он хүртэл МАХН-ын М.Энхболд, 2008 оны эхээс С.Баяр АН-гүй эвслийн засаг ахласан.
2008 оны парламентийн сонгуульд МАХН дахин ялалт байгуулсан ч сөрөг хүчний намууд болон ард түмэн тус оны 7-р сарын 1-нд сонгуулийг шударга бус явагдсан хэмээн үзэж, эсэргүүцлийн жагсаал хийсэн нь сүүлдээ үймээн самуун болж хувирсан. Улс оронд үүссэн нөхцөл байдлын уламаас МАХН ба АН эвсэхээр шийдвэрлэж хамтарсан Засгийн газар байгуулжээ. Уг хамтарсан засгийн газрыг МАХН-ын С.Баяр 2008-09 оны хооронд, С.Батболд 2009-12 оны хооронд удирдсан.
2010-аад оноос хойш
[засварлах | кодоор засварлах]2010 оны 10-р сард МАХН нь нэрээ сольж Монгол Ардын Нам /МАН/ болсон бөгөөд Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр шинээр нам байгуулж түүнийгээ МАХН хэмээн нэрлэжээ. 2012 оны Улсын Их Хурлын сонгууль анх удаа холимог тогтолцоогоор явагдаж, аль ч нам олонхи болж чадаагүй бөгөөд хамгийн олон суудал авсан Ардчилсан Нам Шударга ёс эвсэл, Иргэний Зориг Ногоон нам-тай хамтран эвслийн засгийн газар байгуулан ажиллаж байв. 2016, 2020 оны Улсын Их Хурлын сонгуулиуд мажоритар системээр явагдахад Монгол Ардын Нам 65, 62 суудал тус тус авч, үнэмлэхүй олонх болсноор өөрийн Засгийн газраа дангаараа байгуулан ажиллаж байна.
Гүйцэтгэх засаглал
[засварлах | кодоор засварлах]| Албан тушаал | Нэр | Нам | Огноо |
|---|---|---|---|
| Ерөнхийлөгч | Ухнаагийн Хүрэлсүх | Монгол Ардын Нам | 2021 оны 6 сарын 25 |
| Ерөнхий Сайд | Ням-Осорын Учрал | Монгол Ардын Нам | 2026 оны 3 сарын 30 |
Ерөнхийлөгч
[засварлах | кодоор засварлах]
Үндсэн Хуульд зааснаар Ерөнхийлөгч нь Монгол Улсын төрийн тэргүүн бөгөөд ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болно. Ерөнхийлөгчийг 6 жил тутамд ард түмний шууд сонгуулиар сонгодог (2020 онд Үндсэн Хуульд өөрчлөлт оруулахаас өмнө 4 жил тутамд сонгодог байв).
Ерөнхийлөгч нь Их хурлын шийдвэрүүдийн хэрэгжилтэд хориг тавьж болдог байна. Гэвч энэ хоригийг Улсын Их Хурал 2/3-с дээш хувийн саналаар эсэргүүцвэл ерөнхийлөгчийн хориг мөн хүчингүй болдог байна. Монгол улсын Үндсэн Хуулиар Ерөнхийлөгчийн албыг хаших хүнд гурван үндсэн шаардлага тавигддаг. Үүнд:
- Монгол Улсад төрсөн бөгөөд Монгол Улсын иргэн байх,
- Доод тал нь 50 настай байх,
- Ерөнхийлөгчид нэр дэвшихээс өмнөх таван жилд Монголд байнга оршин суусан байх ёстой зэрэг юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч нар:
- Пунсалмаагийн Очирбат (1992 оны 9-р сарын 3 - 1997 оны 6-р сарын 20)
- Нацагийн Багабанди (1997 оны 6-р сарын 20 - 2005 оны 6-р сарын 24)
- Намбарын Энхбаяр (2005 оны 6-р сарын 24 - 2009 оны 6-р сарын 18)
- Цахиагийн Элбэгдорж (2009 оны 6-р сарын 18 - 2017 оны 7-р сарын 10)
- Халтмаагийн Баттулга (2017 оны 7-р сарын 10 - 2021 оны 6-р сарын 25)
- Ухнаагийн Хүрэлсүх (2021 оны 6-р сарын 25-наас 6 жилийн хугацаатай сонгогдон ажиллах байна)
Улсын Их Хурал
[засварлах | кодоор засварлах]
Улсын Их Хурал нь 126 суудалтай ба УИХ-ын дарга хурлыг удирдана. Одоо мөрдөгдөж буй сонгуулийн хуулиар 126 гишүүдийн 78-ыг нь олон мандаттай өргөтгөсөн 13 тойргоос, 48-ыг нь пропорциональ тогтолцоогоор хаалттай намын жагсаалаар сонгоно. УИХ-ын даргыг УИХ-ын гишүүд дундаасаа анхны чуулганаар сонгоно. 2026 оны байдлаар одоогийн УИХ-ын дарга бол Сандагийн Бямбацогт юм.
Монгол Улсын Ерөнхий Сайд
[засварлах | кодоор засварлах]Ерөнхий сайд нь парламентад хамгийн олон суудал бүхий нам эвслээс Ерөнхийлөгчтэй зөвшилцөн санал болгосны дагуу Улсын Их Хурлаас томилогддог. 2026 оны байдлаар одоогийн Монгол Улсын Ерөнхий сайд бол Ням-Осорын Учрал юм.
Засгийн газар
[засварлах | кодоор засварлах]Монгол Улсын Засгийн газар нь 16 яам, 20 сайдаас (ерөнхий сайдыг оролцуулаад) бүрдэнэ.
| № | Яамд | Хөрөг | Сайдын нэрс | Ажилласан хугацаа | Нам, эвсэл |
|---|---|---|---|---|---|
| 1 | Монгол Улсын Ерөнхий сайд | Ням-Осорын Учрал | 2026 оны 3 сарын 30 - одоо хүртэл | МАН | |
| 2 | Тэргүүн шадар сайд бөгөөд
Эдийн засаг, хөгжлийн сайд |
Жадамбын Энхбаяр | 2026 оны 4 сарын 4 - одоо хүртэл | МАН | |
| 3 | Онцгой байдлын алба хариуцсан Шадар Сайд | Тогмидын Доржханд | 2026 оны 4 сарын 4 - одоо хүртэл | ХҮН | |
| 4 | Худалдан авах, хөрөнгө оруулалт, өрсөлдөөн хариуцсан
Шадар Сайд |
Нямтайширын Номтойбаяр | 2026 оны 4 сарын 4 - одоо хүртэл | ҮЭ | |
| 5 | Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга | Баттөмөрийн Энхбаяр | 2026 оны 4 сарын 4 - одоо хүртэл | МАН | |
| 6 | Гадаад харилцааны яам | Батмөнхийн Батцэцэг | 2026 оны 4 сарын 4 - одоо хүртэл | МАН | |
| 7 | Сангийн яам | Загджавын Мэндсайхан | 2026 оны 4 сарын 4 - одоо хүртэл | МАН | |
| 8 | Батлан хамгаалах яам | Дамбын Батлут | 2026 оны 4 сарын 4 - одоо хүртэл | МАН | |
| 9 | Хууль зүй, дотоод хэргийн яам | Сайнбуянгийн Амарсайхан | 2026 оны 4 сарын 4 - одоо хүртэл | МАН | |
| 10 | Боловсролын яам | Лувсанцэрэнгийн Энх-Амгалан | 2026 оны 4 сарын 4 - одоо хүртэл | МАН | |
| 11 | Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам | Цэндийн Сандаг-Очир | 2026 оны 4 сарын 4 - одоо хүртэл | МАН | |
| 12 | Аж Үйлдвэр, эрдэс баялгийн яам | Гонгорын Дамдинням | 2026 оны 4 сарын 4 - одоо хүртэл | МАН | |
| 13 | Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам | Цагаанхүүгийн Идэрбат | 2026 оны 4 сарын 4 - одоо хүртэл | МАН | |
| 14 | Гэр бүл, нийгмийн хамгааллын яам | Тилеуханы Аубакир | 2026 оны 4 сарын 4 - одоо хүртэл | МАН | |
| 15 | Зам тээврийн яам | Борхүүгийн Дэлгэрсайхан | 2026 оны 4 сарын 4 - одоо хүртэл | МАН | |
| 16 | Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам | Энхтайваны Бат-Амгалан | 2026 оны 4 сарын 4 - одоо хүртэл | МАН | |
| 17 | Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яам | Жуковын Алдаржавхлан | 2026 оны 4 сарын 4 - одоо хүртэл | МАН | |
| 18 | Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам | Чинбатын Номин | 2026 оны 4 сарын 4 - одоо хүртэл | МАН | |
| 19 | Эрчим хүчний яам | Бадрахын Найдалаа | 2026 оны 4 сарын 4 - одоо хүртэл | ХҮН | |
| 20 | Эрүүл Мэндийн Яам | Энхбаярын Батшугар | 2026 оны 4 сарын 4 - одоо хүртэл | МАН |
Шүүх эрх мэдэл
[засварлах | кодоор засварлах]Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Монгол улсын шүүхийн дээд байгууллага нь Улсын Дээд Шүүх юм. Одоогийн Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь Дамдины Ганзориг Э.Дөлгөөн Э.Сугарбаяр
Гадаад харилцаа
[засварлах | кодоор засварлах]1961 онд НҮБ-ын гишүүнээр элссэн.
1991 оноос хойш Монгол Улс нь АНУ, ОХУ, БНХАУ, Хойд ба Өмнөд Солонгос, Япон зэрэг олон орнуудтай найрсаг гадаад харилцаатай бөгөөд Засгийн газар гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг ихэд дэмжиж нээлттэй гадаад бодлого хэрэгжүүлж ирсэн.
2023 оны байдлаар Монгол Улс Абу-Даби, Астана, Анкара, Бангкок, Берлин, Бишкек, Брюссель, Будапешт, Бээжин, Варшав, Вашингтон, Вена, Вьентьян, Хавана, Дели, Жакарта, Каир, Канберра, Кувейт, Лондон, Москва, Минск, Ром, Оттава, Парис, Пхеньян, Прага, Софи, Сөүл, Сингапур, Стокхолм, Токио, Ханой зэрэг 33 улсад Элчин сайдын яамтай бөгөөд Алматы, Истанбул, Эрхүү, Улаан-Үд, Кызыл, Хөх хот, Эрээн хот, Хонконг, Осака, Сан-Франциско, Чикаго хотуудад албан ёсоор Ерөнхий Консулын болон Консулын газруудтай юм. Нью-Йорк ба Женев хотуудад НҮБ-ын дэргэдэх Байнгын төлөөлөгчийн 2 газар ажилладаг. Монгол Улс НҮБ-ын гишүүн, дэлхийн 193 оронтой дипломат харилцаа тогтоогоод байна.
2005 оны 11-р сарын 21-нд Жорж Буш Монголд айлчилсан нь АНУ-ын анхны ерөнхийлөгч болсон[1]. 2004 онд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг Болгар улс толгойлж байх үед Монгол тус байгууллагын Азийн нэгэн хамтран ажиллагч болсон.
2016 оны 7-р сарын 15-16-ны өдрүүдэд АСЕМ-ийн ээлжит 11 дүгээр дээд хэмжээний Ази, Европын 53 орны тэргүүн нарын хурлыг Улаанбаатар хотноо хүлээн авч зохион байгуулсан.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "President George W. Bush Visits Mongolia". US embassy in Mongolia, 2005.
