Балба

Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улс
सङ्घीय लोकतान्त्रिक गणतन्त्र नेपाल (Балба)
Saṅghīya Lokatāntrika Gaṇatantra Nepāla
Уриа: जननी जन्मभूमिश्च स्वर्गादपि गरीयसी (Санскрит)
Janani Janmabhumishcha Swargadapi Gariyasi
"Эх, эх орон хоёр диваажингаас ч эрхэм"
Төрийн дуулал: सयौँ थुँगा फूलका (Балба)
Sayaun Thunga Phulka
"Зуу зуун цэцгийн үр"
Балбын хяналтад байгаа газар нутгийг тод ногооноор; нэхэмжилсэн газар нутгийг цайвар ногооноор.
Нийслэл
ба томоохон хот
Катманду[1]
28°10′N 84°15′E / 28.167°N 84.250°E / 28.167; 84.250Солбицол: 28°10′N 84°15′E / 28.167°N 84.250°E / 28.167; 84.250
Албан ёсны хэлБалба хэл[2]
Хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний хэлБүх эх хэлүүд[3][4]
(Балбын хэлүүдийг харах)
Угсаатны бүлгүүд
(2011)
Шашин
(2011)
Ард түмний нэршил
Төр засагХолбооны парламентын бүгд найрамдах улс
Рам Чандра Поудел
Рам Сахая Ядав
Пушпа Камал Дахал
Хари Кришна Карки[5]
Хууль тогтоох байгууллагаХолбооны Парламент
Үндэсний Ассамблей
Төлөөлөлгчдийн танхим
Түүх
9 сарын 25, 1768 оны[6]
3 сарын 4, 1816 он
12 сарын 21, 1923 он
5 сарын 28, 2008 он
9 сарын 20, 2015 он
Газар нутаг
• Нийт
147,516 км2 (93)
• Усны эзлэх талбай (%)
2.8%
Хүн ам
• 2022 тооцоо
30,666,598[9] (49)
• Нягтаршил
180/км2
ДНБ (ХАЧТ)2022 тооцоо
• Нийт
$141.1 тэрбум[10] (84)
• Нэг хүнд ноогдох
$4,677[10] (150)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$39 тэрбум (102)
• Нэг хүнд ноогдох
$1,293[10] (167)
ОТББИ (2010)32.8[11]
дундаж
ХХИ (2019) 0.602[12]
дундаж · 142
Мөнгөний нэгжБалбын рупи (Rs, रू) (NPR)
Цагийн бүсUTC+05:45 (Балбын Стандарт Цаг)
Огнооны форматЖЖЖЖ/СС/ӨӨ
Жолооны талзүүн
Утасны томьёо+977
Домэйн нэр.np

Ази тивийн өмнөд хэсэгт Хятад, Энэтхэг хоёр орноор хүрээлүүлж Хималайн өвөр бэлээр уртаашаа 800 км, өргөөшөө 200 км тэлсэн 147,181 км2 сунайсан орон бөгөөд НҮБ-ийн 1955 оны гишүүн, тусгаар тогтносон бүрэн эрхт улсыг Балба (монгол бичгээр «ᠪᠠᠯᠪᠤ» → balbv, балбаар नेपाल → [небал], гуравдагч хэлээр Непал) гэдэг 26 сая хүн амтай орон. Нийслэл нь Катманду. Албан ёсоор Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улс (балба хэл. संघीय लोकतान्त्रिक गणतन्त्र नेपाल). БНХАУ-тай умард, Энэтхэг улстай өмнөд хэсгээрээ хил залгадаг далайд гарцгүй орон юм.

Төр улс[засварлах | кодоор засварлах]

Бурангуй нийгэмт 1768 онд Притви Нараян Шах олон газрыг хураан захирснаар Балба улс тогтжээ. Эрчээ авсан үедээ Төвөд, Энэтхэгт нэвтэрч 1788-1792 онд Чин улс, 1815–1816 онд Британитай дайтаж байв. 1846 онд Жан Бахадур (баатар) Рана сайдын хүч нөлөө вангийн сүрийг дарж нэр төдий болгожээ. Англичуудын дэмжлэгтэйгээр гарсан Рана омгийнхон тийнхүү зуун гаран жил ноёлов. Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1940-өөд оны сүүлээр ардчилсан хөдөлгөөн, нам, зэвсэгт тэмцэл үүсээд 1951 онд Ранын дэглэмийг унагаж, вангийн засгийг сэргээн тогтоосон.[13] Энэтхэг дэмжин оролцож байв. Ван, засгийн газар харшиж ван аргагүй дийлж 1959 онд намгүй болжээ. Балбын вант улс (1768–2008) 1990-ээд оноос ахин ардчиллыг хүсэгчдийг бай болж 1996 онд байгуулагдсан маоист үзэлтэй Балбын эв хамт намын толгойлсон иргэний дайн 18 мянган хүний аминд хүрсний эцэст 2008 онд хаант төр халагдаж,[14] бүгд найрамдах засаг, холбооны төрийн байгууламж бүхий албан ёсоор Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улс (ХБНАБУ) үүсээд байгаа юм. Гүйцэтгэх (Засгийн газар), хууль тогтоох (601 гишүүнтэй), шүүх засаглал гэсэн гурван бүтэц бүхий төртэй. 2008 оноос Рам Баран Ядав ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Газар орон[засварлах | кодоор засварлах]

Балба орныг байгалийн гурван бүс болгож үзнэ. Нутгийн умард хөвөөгөөр альпийн нуга, нүцгэн хад, мөнх цас, мөсөн гол бүхий хүйтэн Хималайн өндөр нуруу сунайна. Балба-Хятадын хилийн зурваст Канченжунга, Лхоцэ, Макалу, Чо Оюу, Дхаулагари болон дэлхийн хамгийн өндөр Жомолунгма (балба хэлээр сагармата гэх) зэрэг далайн түвшнээс дээш 8000 м-ээс өндөр уулс сүндэрлэжээ. Дунд бүс буюу навчит, шилмүүст ойтой уулс, өндөрлөг газарт д.т.д 800-4000 м өндөр нутаг хамрагдана. Энэтхэгтэй хиллэх өмнөд хэсгийн Ганга мөрний нам доор газрын зах зурвасаар тропикийн ой тархсан бөгөөд 2000 мм-ээс их тунадас унаж, I сард +15°С, VII сард +30°С халуун дулаан байдаг.[13] Засаг захиргааны хувьд 14 аймаг (अञ्चल - анчал), тэдгээр нь дотроо 75 хошуу (जिल्ला - жилла) болж хуваагдана. Гэхдээ аймгуудаа багцлаад зүг чигээр нэрийдсэн 5 муж (бүс нутаг) болгон хөгжүүлж байгаа.

Аж ахуй[засварлах | кодоор засварлах]

Катмандугийн гудамж, зээл

Балба нь феодалын харилцаа ноёрхсон хөдөө аж ахуйн орон. Нийгмийн нийт бүтээгдэхүүний 70 орчим хувийг хөдөө аж ахуй гаргадаг. Хөдөө аж ахуйд буудай, эрдэнэ шиш, хөх тариа, арвай, шар будаа, гурвалжин будаа, тропикийн ойд чихрийн нишингэ, жут, тослог ургамал, тамхи, цайны бут тариалдаг. Хүнсний ногооны ба үр жимсний аж ахуй эрхэлнэ.

Одос, сарлаг, хонь, ямаа, гахай өсгөдөг. Аж үйлдвэрийн хөгжлөөр дорой. Нүүрс, төмрийн хүдэр, гялтгануур, догшин шүү болон хөдөө аж ахуйн түүхий эдийг гар үйлдвэрийн аргаар боловсруулдаг. Чихэр, тамхи, хөвөн, бөс даавуу, жут, тутарга цэвэрлэх фабрик, завод ажилладаг. Металл боловсруулах, гэр ахуй ба гар урлалын үйлдвэртэй. Гадаадад жут, жутийн эдлэл, үр тариа, чихрийн нишингэ, тамхи, ноос, арьс, эмийн ургамал гаргадаг.[13]

Нийгэм соёл[засварлах | кодоор засварлах]

1950 онд 9 сая хүнтэй байсан Балба улс 2022 онд 30,666,598 хүнтэй болжээ. Хүн амын тооны жилийн дундаж өсөлт — 1.35%.[15] Тэр ч үүднээс залуусын орон. 14 хүртэлх насны багачууд 35 хувь, 15-60 насны хүн 54 хувь, 60-аас дээш ахмад настан 8 хувийг бүрдүүлж байгаа. Дундаж наслалт — 66.2 жил. Эр эм хүйсийн харьцаа —0.96. Хойд талын уулархаг газраар хүн ам цөөн, урд талын Инд-Гангын нам доор газраар хүн ам шигүү суудаг. Нийслэл Катмандуд 975 мянган хүн, эргэн тойронд нь 2.5 сая хүн бүчин суужээ. Биратнагар (700 мянган хүнтэй), Покхара (260 мянга), Лалитпур, Бхаратпур, Бирганж (135,904) зэрэг бумаас олон хүнтэй хот бас байна.

Овог аймаг, отог яс маш олон. Кастын системтэй.[16] 15.5% нь чтери ястан, 12.5% нь бахун, 7.1% нь магар гэх мэтээр зуугаад өөр нэр дурдаж болно. Улсын албан ёсны бөгөөд хүн амын 44.6%-ийн төрөлх хэл нь балба хэл. Самгарди суурьт энэ хэлээ диваа үсгээр бичдэг. Балба, майтхили (11.7%), бхожрупи (6.0%) зэрэг ихэнх хэл энэтхэг-ари төрөлд хамаарна. Таманг, невар гэх мэт төвөд-бирм төрлийн хэлтэн хойд нутагт төвлөн байна. Хэл угсаагаа дагаад 80% хиндү, 10% будда, 4% ислам шашин шүтдэг.[17] НТӨ 563 онд шагж хааны агь, хожмын Бурхан багш мэндэлсэн газар одоо Балбын Лумбинид байна. 1997 онд дэлхийн газрын өвөөр бүртгэгдсэн.

Балбад үлгэр домог арвин. «Дал бхат» хэмээх цагаан будаа, ногоо, шөл зэрэгцүүлсэн хоол байдаг. Мөн «момо» хэмээх бууз бий.

Балбынхан хөлбөмбөг, крикет их тоглоцгоодог. 1988 онд Бидхан хэмээх лам тэгвоньдугаар олимпийн хүрэл медаль авсан.

Хэл[засварлах | кодоор засварлах]

Балба улсын хүн амын 49 % нь непал хэлийг төрлөх хэл үздэг байна. Бусад дэлгэрсэн хэл: майтхили (12,4 %), бхожпури (7,6 %), тхару (5,9 %), таманг (5,2 %), невари (3,6 %) болон магар (3,4 %).

Зүүлт, тайлбар[засварлах | кодоор засварлах]

 Commons: Балба [улс орны зураг] – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. "Nepal | Facts, History & News". www.infoplease.com (in англи). Retrieved 29 June 2020.
  2. "Nepal | Culture, History, & People". Encyclopædia Britannica (in англи). Retrieved 29 June 2020.
  3. "नेपालको संविधान २०७२" [Constitution of Nepal 2015] (PDF). 20 September 2015. Archived from the original (PDF) on 8 August 2019. Retrieved 16 July 2019 – via Nepal Law Commission.
  4. Mandal, Bidhi; Nayak, Ravi (9 June 2019). "Why English?". Republica (in англи). Retrieved 17 April 2020.
  5. "President Bhandari administers oath of office to Oli". The Rising Nepal. 15 February 2020. Archived from the original on 22 March 2020. Retrieved 17 April 2020.
  6. Subba, Sanghamitra (20 December 2019). "A future written in the stars". Nepali Times (in америк-англи). Archived from the original on 31 January 2021. Retrieved 31 January 2021.
  7. The Sugauli Treaty of 1816 rendered moot the degree of independence of Nepal. The sixth point of the treaty directly questions the degree of independence of Nepal. The fact that any differences between Nepal and Sikkim will be "referred to the arbitration of the East India Company" sees Nepal as a semi-independent or a vassal state or tributary of the British empire.
  8. Их Британи албан ёсоор Балбыг тусгаар, бүрэн эрхт улс гэж хүлээн зөвшөөрөв.
  9. "Nepal". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Retrieved 24 September 2022. (Archived 2022 edition)
  10. 10.0 10.1 10.2 "World Economic Outlook Database, October 2022". IMF.org. International Monetary Fund. October 2022. Retrieved October 11, 2022.
  11. "Gini Index (World Bank Estimate) – Nepal". World Bank. Archived from the original on 8 June 2014. Retrieved 16 April 2020.
  12. "Human Development Report 2019" (in англи). United Nations Development Programme. 2019. Archived from the original (PDF) on 31 May 2020. Retrieved 16 April 2020.
  13. 13.0 13.1 13.2 Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь - III боть (монголоор)
  14. 17,800 people died during conflict period, says Ministry of Peace.
  15. "National Population and Housing Census 2011 (National Report)" (Memento 18. Дөрөвдүгээр сар 2013 цахим архивт).
  16. Nepal — Caste and Ethnicity".
  17. ""Nepal — Pew-Templeton Global Religious Futures Project"". Archived from the original on 2016-03-14. Retrieved 2014-03-06.

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]