Jump to content

Бельги

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бельгийн Хаант Улс
ᠪᠧᠯᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠬᠠᠭᠠᠨᠲᠤ
ᠤᠯᠤᠰ
Уриа: Eendracht maakt macht (Нидерланд)
L'union fait la force (Франц)
Einigkeit macht stark (Герман)
Төрийн дуулал: 
La Brabançonne
("Брабант")
 Бельги улсын байршил (хар ногоон) – Европ (ногоон & хар саарал) – Европын Холбоо (ногоон)
 Бельги улсын байршил (хар ногоон)

– Европ (ногоон & хар саарал)
– Европын Холбоо (ногоон)

Нийслэл
ба томоохон хот
Брюссель
50°51′N 4°21′E / 50.850°N 4.350°E / 50.850; 4.350
Албан ёсны хэл
Угсаатны бүлгүүд
(2022[1])
Шашин
(2019[2])
Ард түмний нэршил
Төр засагХолбооны парламентын
үндсэн хуульт хаант засаг[3]
• Хаан
Филипп
Александр Де Кро
Хууль тогтоох байгууллагаХолбооны Парламент
Сенат
Төлөөлөгчдийн танхим
Түүх
• Тунхагласан
1830 оны 10 сарын 4
1839 оы 4 сарын 19
Газар нутаг
• Нийт
30,528[4] км2 (136)
• Усны эзлэх талбай (%)
0.71 (2015)[5]
Хүн ам
• 2022 тооцоо
Neutral increase 11,584,008[6] (82)
• Нягтаршил
376/км2 (22)
ДНБ (ХАЧП)2022 тооцоо
• Нийт
$723 тэрбум [7] (37)
• Нэг хүнд ноогдох
$62,065[7] (20)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$589 тэрбум[7] (26)
• Нэг хүнд ноогдох
$50,598[7] (17)
ОТББИ (2021)  23.9[8]
бага
ХХИ (2021) 0.937[9]
маш өндөр · 13
Мөнгөний нэгжЕвро () (EUR)
Цагийн бүсUTC+1 (CET)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+2 (CEST)
Жолооны талбаруун
Утасны томьёо+32
Домэйн нэр.be
  1. Албан ёсны 13:15 пропорцтой туг ховор харагддаг; 2:3 эсвэл төстэй туг илүү өргөн ашиглагддаг.
  2. Брюссель муж нь де-факто нийслэл боловч Брюссель Хотын захиргаа нь де-юре нийслэл юм.[10]
  3. Мөн .eu домейн мөн ашиглагддаг, Европын холбооны бусад гишүүн орнуудтай хамт ашигладаг.

Бельги, албан ёсоор Бельгийн Хаант Улс нь баруун-хойд Европт байрлах улс юм. Нидерланд, Герман, Люксембург, Франц орнуудтай хиллэнэ. Европын Нэгдэл, НАТО зэрэг байгууллагуудыг үүсгэсэн орнуудын нэг бөгөөд Европын Нэгдэлийн төв байр нь энд байрлана. Газар нутаг нь 30,528 квадрат километр бөгөөд хүн ам нь 10.5 сая орчим юм. Монгол Улстай 1971 оны 7 сарын 8-нд дипломат харилцаа тогтоосон.[11]

Герман болон Латин Европын соёлуудын хил дээр орших Бельги улсын хамгийн том бүсүүд нь хойд талын нидерланд хэлээр ярьдаг Фландерс (хүн амын 58%), франц хэлээр ярьдаг өмнөд талын Валлониа (32%) юм. Брюссель-Нийслэлийн бүс нь албан ёсны хоёр хэлтэй боловч голдуу франц хэлтэй, Фландерс бүсийн дунд, Валлонийн бүсийн орчим орших бөгөөд хүн амын 10% нь амьдардаг. Зүүн Валлонид Герман хэлээр ярьдаг жижиг хүн ам бий. Бельгийн хэлний олон янз байдал, улс төр, соёлын сөргөлдөөнүүд нь улс төрийн түүх, засаглалын төвөгтэй системд тусгалаа олжээ.

Бельги гэсэн нэр нь Галлиа Бельгика (Gallia Belgica) гэгч Галлын хойд хэсэгт орших Ромын эзэнт гүрний мужийн нэрнээс гаралтай. Энд Белги (Belgae) гэгч Селт, Германы хүн ам амьдарч байжээ. Түүхийн хувьд Бельги, Нидерланд, Люксембург улсууд нь нам доор улсууд гэгддэг байсан бөгөөд энэ нь одоогийн Бенилюкс холбооноос арай илүү газрыг эзлэдэг байв. Дундад зууны үеэс 17-р зууны үеэс худалдаа, соёл урлагийн томоохон төв байжээ. 16-р зуунаас 1830 оны хувьсгал хүртэл Бельгийн нутаг дэвсгэр дээр олон Европын улсууд дайтаж байсан бөгөөд үр дүнд нь "Европын дайны тавцан" гэгдэх болсон байна. Тусгаар тогтносноос хойш Бельги нь Аж үйлдвэрийн хувьсгалд идэвхитэй оролцон баяжиж, хэрэгцээт түүхий эдээ олохын тулд Африкт олон колонийг байгуулжээ.

  1. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Demographics2020
  2. Eurobarometer 90.4: Attitudes of Europeans towards Biodiversity, Awareness and Perceptions of EU customs, and Perceptions of Antisemitism. European Commission. Archived from the original on 13 Гуравдугаар сар 2020. Татаж авсан: 9 August 2019 – via GESIS.
  3. "Government type: Belgium". The World Factbook. CIA. Archived from the original on 7 February 2012. Татаж авсан: 19 December 2011.
  4. "be.STAT". Bestat.statbel.fgov.be. 26 November 2019.
  5. "Surface water and surface water change". Organisation for Economic Co-operation and Development (OECD). Татаж авсан: 11 October 2020.
  6. "Structure of the Population" (англи хэлээр). Statbel. Татаж авсан: 30 June 2022.
  7. 7.0 7.1 7.2 7.3 "World Economic Outlook Database, October 2022". IMF.org. International Monetary Fund. October 2022. Татаж авсан: November 27, 2022.
  8. "Gini coefficient of equivalised disposable income – EU-SILC survey". ec.europa.eu. Eurostat. Татаж авсан: 21 June 2022.
  9. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. September 8, 2022. Татаж авсан: September 8, 2022.
  10. The Belgian Constitution (PDF). Brussels, Belgium: Belgian House of Representatives. May 2014. p. 63. Архивласан (PDF) огноо 10 August 2015. Татаж авсан: 10 September 2015.
  11. Archive copy (Memento 27. Хоёрдугаар сар 2020 цахим архивт) Монгол Улсын Гадаад харилцааны яам