Jump to content

Буриад

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бүгд Найрамдах Буриад Улс
Республика Бурятия
Албан ёсны галиглал
 • БуриадБуряад Улас
Дуулал: "Бүгд Найрамдах Буриад Улсын төрийн дуулал"
Location of Бүгд Найрамдах Буриад Улс
Солбицол: 53°48′N 109°20′E / 53.800°N 109.333°E / 53.800; 109.333Солбицол: 53°48′N 109°20′E / 53.800°N 109.333°E / 53.800; 109.333
Улс Орос
Холбооны тойрог[1]Алс Дорнодын ХТ
Эдийн засгийн бүс[2]Алс Дорнодын ЭЗБ
НийслэлУлаан-Үд
Засаг захиргаа
  ТөрөлАрдын Хурал[3]
  Тэргүүн[3]Алексей Цыденов[4]
Газар нутаг
  Нийт351,334 км2 (135,651 бээр2)
Хүн ам
  Нийт 978,588
  Байр54-р байр
  Нягтрал2.79/км2 (7.2/бээр2)
  Хотын нутаг
59.1%
  Хөдөө
40.9%
Цагийн бүсUTC+8 (MSK+5[7])
ISO 3166 кодRU-BU
Улсын дугаар03
Албан ёсны хэлБуриад;[8] Орос хэл[9]
Вэб сайтegov-buryatia.ru

Буриад (Орос: Бурятия; бур. Буряад Улас) — Оросын Холбооны Улс (ОХУ)-ын 83 субьектын нэг, Бүгд Найрамдах Улс нэг юм. Сибирийн холбооны тойрог, Дорнод Сибирийн эдийн засгийн бүст хамаарна.

Буриад нутаг 17-р зуунаас Оросын эзэнт гүрний мэдэлд орсон бөгөөд 1923 онд Зөвлөлт Оросын дотор «Буриад Монгол» нэртэй автономит улс үүсэн байгуулагдаж 1958 онд «Буриад» болгон нэрийг ЗХУ-ын удирдлага өөрчилсөн байна. ЗХУ бутарч ОХУ байгуулагдсан 1992 онд зэрэг нэгээр ахиж ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс (БНБурУ) хэмээх албан нэртэй болсон.

351 мянган км² газар нутаг, 2021 оны байдлаар 985 мянган хүн амтай. Нийслэл — Улаан-Үд (411 мянга хүн амтай).

Орос (65%), буриад (30%), татар зэрэг олон ард нутаглах ба христ, буддын шашин дэлгэрсэн.

Орос, буриад хос хэл бичиг чухалчлан хэрэглэнэ. Орноо 21 аймаг, 2 хотод хуваан захирдаг.

Оноосон нэрийг кирилл монголоор Буриад, монгол бичгээр ᠪᠣᠷᠢᠶᠠᠳ (бурийад), буриадаар Буряад гэх ба буриад монголчууд орон гэсэн үг тодотгож Буряад орон, оросууд -ия дагавар залгаж Бурятия хэмээдэг.

1923 оноос «Буриад Монгол» байсныг 1958 онд ЗСБНХУ-ын Дээд зөвлөлийн шийдвэрээр «Буриад» болгон товчилжээ.

Буриад орон Төв Ази, дорно Сибирь (Шивэр)-ийн өмнө захаар Монголын хээр тал, Сибирийн өтгөн шугуйн хооронд 351,334 км² (Оросын холбооны наян гурван махбодын дунд 15-р том нутаг) эзлэсэн ой мод, уул тал, ус нуур харамгүй бүрдсэн газар оршдог. Орос улсын хил дотроо зүүн талдаа Өвөр Байгалын хязгаартай өргөн зурвасаар, хойгуураа Эрхүү мужтай хиллэж, баруун хойд талаараа Байгал нуурт тулж, баруун талаараа бага шиг зайд Тува оронтой хаяа нийлдэг. Урд талаараа Монгол улсын Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймагтай хил залгадаг.

Хөдөө газар

Гүн, цэнгэг, үзэсгэлэнт Байгал нуурын эргийн 60% нь Буриадаар дайрдаг. Буриад Монголчууд нуураа Байгал далай гэж нандигнан биширдэг билээ. Буриадад Ангар Лена хоёр мөрөн, Байгал нуурын (52%) гэсэн гурван сав газар байна. Бүгд 25 мянга гаруй гол горхи урсдгаас >99% нь 200 км-ээс богино, 61% нь Байгал далайд цутгадаг. Томоохноос нэр дурдвал Зэд, Цөх, Хялга, Үд голыг хураан ирэх Сэлэнгэ мөрөн, цолгин цутгадаг Баргажин, Байгалын оройд цутгадаг Дээд Ангар байна. Лена мөрөн (буриадаар Зүлхэ мүрэн)-өө зүглэн оддог Витим Муя хоёр, Ангарыг чиглэн аяарладаг Эрхүү гол бас бий.

Хамгийн нам дор цэг нь далайн түвшнээс дээш 456 м өндөр дэх Байгал нуурын мандал бол, хамгийн өндөр цэг нь хоёр улсын хилийн цэг болсон Соёны ноён оргил Мөнх сарьдаг (3491 м) юм. Энд Зүүн Соёны нуруунаас гадна Хамар даваан, Байгалын, Улаан бургасан, Ахын, Баргажины, Витимийн гэх мэт нуруу, өндөрлөг орон бий.

Эртнээс нааш Монгол угсааны нүүдэлчид оршин сууж ирсэн тус нутаг 1206 онд байгуулагдсан Их Монгол Улсын бүрэлдэхүүнд багтаж байв.

Оросууд 1648 онд Баргажинд анхны шивээгээ барьснаас хойш улам лавшруулсаар Буриад Монголыг эзэлжээ. 16-р зууны үеэс алт, ангийн арьсаар баялаг тус нутагт Хаант Орос Улсын худалдаачид, цэргүүд суурьшиж эхэлсэн аж. Оросууд 1666 онд Үд голын хөндийд цайз барьж, Дээд Үд буюу Верхне-Удинск хэмээн нэрлэсэн нь хожмын Улаан-Үд хот бөгөөд тэр үеэс тус бүс нутгийн төв болсон юм. 1689 онд Манж Чин гүрэн, Хаант Оросын хооронд байгуулсан Нерчинскийн гэрээ ёсоор албан ёсоор Оросын мэдэлд шилжсэн байна.

1929 оны ЗСБНАБМУ-ын газрын зураг. 1937 оноос өмнөх Буриад Монгол орон Аг, Усть-Орд хоёрыг багтаасан том байжээ.
Татан буугдсан болон өөр мужид нэгтгэгдсэн нутгууд

Хожим 1917 оны Октябрийн хувьсгалын дараа нэг хэсэг цагаан арми болон Япон улсад эзлэгдэж байсан бөгөөд 1920 онд Алс Дорнодын Бүгд Найрамдах Улс Дээд Үдэд нийслэлтэйгээр оршин тогтнож байв. 1922 онд Зөвлөлт Холбоот Улсад нэгтгэгдсэний дараа 1923 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Буриад Монгол Улс болон зохион байгуулагдсан юм. 1958 онд тус улсын нэрнээс Монгол гэдэг үгийг хасчээ.

1923 онд ЗХУ-ын ЗСБНХОУ-ын бүрэлдэхүүнд "Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Буриад Монгол Улс" байгуулагдав. 1927 онд Зөвлөлт засгийг эсэргүүцсэн буриадын ард түмний бослого гарсан боловч ЗХУ цэрэг, зэвсгийн хүчээр цус урсган даржээ. Зэвсэгт бослогоос хойш буриадчуудыг нэн ялангуяа боловсролтой хэсгийн эсрэг хэлмэгдүүлэлт эрчимтэй явуулснаар 1929 он гэхэд 35000 хүнийг хэлмэгдүүлсэн баримт байдаг.

1991 онд Оросын Холбооны Улс тусгаар тогтноход байр суурь дээшилж одоогийн эрх хэмжээ, нэрээ олжээ.

1991 оны 5 дугаар сарын 27-нд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс болгож нэрээ өөрчилсөн тус улс нь мөн оны 12 сарын 25-нд ЗХУ задрахад ОХУ-ын бүрэлдэхүүнд үлдэж, 1994 онд түүхэндээ анх удаа ардчилсан замаар ерөнхийлөгчөө сонгоход Леонид Потапов хэмээх орос хүн тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

Бурханч (1900 он)

1970 оноос хойш Буриад ястны эзлэх хувь өсч байна[10]:

Ястад/он 1926 1939 1959 1970 1979 1989 2002 2010
Оросууд 52,9 % 72,0 % 74,6 % 76,5 % 72,0 % 69,9 % 67,8 % 66,1 %
Буриадууд 43,9 % 21,3 % 20,2 % 19,0 % 23,0 % 24,0 % 27,8 % 30,0 %
Украинчууд 0,4 % 2,5 % 1,5 % 1,3 % 1,7 % 2,2 % 0,98 % 0,6 %
Татарууд 0,6 % 0,7 % 1,2 % 1,2 % 1,1 % 1,0 % 0,83 % 0,7 %

2010 онд Оросын иргэн Буриадуудын 62.16% нь Буриад улсад оршин сууж байна.

Буриад орны хорин гурван нутгийн үндсэн мэдээлэл
Нутгийн нэр Газар нутгийн
хэмжээ, талбай
Хүн амын тоо
(2012.1.1-ээр)[11]
Нутгийн
төв
Дүүрэг,
сумын
тоо
монгол кирил орос кирил буриад кирил км² ↑↓ хүн ↑↓
хотбүгд найрамдах улсад шууд харъяалагддаг хот (город республиканского подчинения) (2)
1 Улаан-Үд хот Город Улан-Удэ Улаан-Үдэ хото 348 22 411,646 1 3
2 Хойдбайгал Город Северобайкальск Хойто-Байгал хото 23 24,615 11
аймагхот суурин, сум хөдөө аль алиныг агуулсан нутаг (муниципальный район) (21)
3 Ах аймаг Окинский район Ахын аймаг 26012 4 5,401 23 Өрлөг 4
4 Бабант аймаг Баунтовский район Баунтын аймаг 66816 1 9,389 22 Багдарин 9
5 Байгал шадар аймаг Прибайкальский район Байгал шадар аймаг 15472 7 26,904 9 Турунтаево 10
6 Баргажин аймаг Баргузинский район Баргажанай аймаг 18533 6 23,238 13 Баргажин 10
7 Бичүүр аймаг Бичурский район Бэшүүрэй аймаг 6201 17 24,742 10 Бичүүр 18
8 Загарай аймаг Заиграевский район Загарайн аймаг 6605 16 49,513 3 Загарай 20
9 Захаамин аймаг Закаменский район Захааминай аймаг 15320 8 28,016 7 Захаамин 24
10 Зэд аймаг Джидинский район Зэдын аймаг 8600 13 27,450 8 Шивээ 23
11 Муя аймаг Муйский район Муяын аймаг 25,164 5 12,834 21 Таксимо 3
12 Мухаршивэр аймаг Мухоршибирский район Мухар-Шэбэрэй аймаг 4532 19 24,562 12 Мухаршивэр 16
13 Сэлэнгэ аймаг Селенгинский район Сэлэнгын аймаг 8269 14 45,412 4 Галуутнуур 15
14 Тарвагатай аймаг Тарбагатайский район Тарбагатайн аймаг 3300 20 16,657 17 Тарвагатай 10
15 Түнхэн аймаг Тункинский район Түнхэнэй аймаг 11800 12 22,278 14 Хэрээн 14
16 Хабаан аймаг Кабанский район Хабаансхын аймаг 13470 9 59,274 2 Хабаан 19
17 Хиагт аймаг Кяхтинский район Хяагтын аймаг 4684 18 39,240 5 Хиагт 19
18 Хойдбайгал аймаг Северо-Байкальский район Хойто-Байгалай аймаг 53990 2 13,688 20 Доод Ангар 10
19 Хорь аймаг Хоринский район Хориин аймаг 13431 10 18,236 16 Хорь 11
20 Хурамхаан аймаг Курумканский район Хурамхаанай аймаг 12450 11 14,704 19 Хурамхаан 10
21 Хэжэнгэ аймаг Кижингинский район Хэжэнгын аймаг 7871 15 16,154 18 Хэжэнгэ 9
22 Эвлэг аймаг Иволгинский район Эбилгын аймаг 2663 21 39,078 6 Эвлэг 6
23 Яруу аймаг Еравнинский район Яруунын аймаг 30725 3 18,360 15 Нарст 14
Буриад орны дүн 351334 971,391 3+254


  • Уул уурхай, мод боловсруулах, хөнгөн аж үйлдвэр, хонины аж ахуй зэрэг нь тус улсын аж үйлдвэрийн гол салбарууд болно.
  • Сибирийн төмөр зам тус улсын нутгаар дайрч өнгөрөх бөгөөд Улаан-Үд нь Монгол улсаар дамжин БНХАУ орох төмөр замын чухал зангилаа болно.
  1. Президент Российской Федерации. Указ №849 от 13 мая 2000 г. «О полномочном представителе Президента Российской Федерации в федеральном округе». Вступил в силу 13 мая 2000 г. Опубликован: "Собрание законодательства РФ", No. 20, ст. 2112, 15 мая 2000 г. (President of the Russian Federation. Decree #849 of May 13, 2000 On the Plenipotentiary Representative of the President of the Russian Federation in a Federal District. Effective as of May 13, 2000.).
  2. Госстандарт Российской Федерации. №ОК 024-95 27 декабря 1995 г. «Общероссийский классификатор экономических регионов. 2. Экономические районы», в ред. Изменения №5/2001 ОКЭР. (Gosstandart of the Russian Federation. #OK 024-95 December 27, 1995 Russian Classification of Economic Regions. 2. Economic Regions, as amended by the Amendment #5/2001 OKER. ).
  3. 3.0 3.1 Constitution, Article 5.3
  4. "Ruling Party Dominates Russian Elections Amid Low Turnout, Opposition Claims Strong Moscow Showing". RadioFreeEurope/RadioLiberty.
  5. Федеральная служба государственной статистики (Federal State Statistics Service) (2004-05-21). "Территория, число районов, населённых пунктов и сельских администраций по субъектам Российской Федерации (Territory, Number of Districts, Inhabited Localities, and Rural Administration by Federal Subjects of the Russian Federation)". Всероссийская перепись населения 2002 года (All-Russia Population Census of 2002) (орос хэлээр). Federal State Statistics Service. Archived from the original on 2011-09-28. Татаж авсан: 2011-11-01.
  6. "Оценка численности постоянного населения по субъектам Российской Федерации". Federal State Statistics Service. Татаж авсан: 1 September 2022.
  7. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (орос хэлээр). Татаж авсан: 19 January 2019.
  8. Constitution, Article 67
  9. Official throughout the Russian Federation according to Article 68.1 of the Constitution of Russia.
  10. Демоскоп
  11. Таблица 35. Оценка численности постоянного населения на 1 января 2012 г.
 Commons: Буриад орон – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  • egov-buryatia.ru — Засгийн газрын сайт  (орос.)  (бур.)  (англ.)
  • buryatia.org — Буриад ардын сайт  (бур.)  (орос.)
  • buryatia.ru — сонин мэдээний сайт  (орос.)  (бур.)
  • infpol.ru — сонин мэдээний сайт  (орос.)  (бур.)