Jump to content

Мозамбик

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бүгд Найрамдах Мозамбик Улс
República de Moçambique (Португал)
Төрийн дуулал: Pátria Amada (Португал)
"Хайрт эх орон"
Нийслэл
ба томоохон хот
Мапуту
25°57′S 32°35′E / 25.950°S 32.583°E / -25.950; 32.583
Албан ёсны хэлПортугал хэл
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэлМакуа, Сена, Тсога, Ломве хэл
Угсаатны бүлгүүд
(2017)[1]
Шашин
(2020)[2]
Ард түмний нэршилМозамбикчүүд
Төр засагНэгдмэл ноёрхогч-намын хагас-ерөнхийлөгчийн бүгд найрамлах улс[3][4][5]
Филипе Ньюси
Адриану Малеяни
Хууль тогтоох байгууллагаБүгд Найрамдах Улсын Хурал
Үүсгэн байгуулалт
6 сарын 25, 1975
• НҮБ-д элсэв
9 сарын 16, 1975
1977–1992
12 сарын 21, 2004
Газар нутаг
• Нийт
801,590 км2 (35)
• Усны эзлэх талбай (%)
2.2
Хүн ам
• 2023 тооцоо
32,513,805[6] (45)
• Нягтаршил
28.7/км2
ДНБ (ХАЧП)2022 тооцоо
• Нийт
$48.0 тэрбум[7] (121)
• Нэг хүнд ноогдох
$1,457[7] (187)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$17.8 тэрбум[7] (128)
• Нэг хүнд ноогдох
$542[7] (185)
ОТББИ (2014)  54.0[8]
өндөр
ХХИ (2021) 0.446[9]
бага · 185
Мөнгөний нэгжМетикал (MZN)
Цагийн бүсUTC+2 (ТАЦ)
Огнооны форматөө/сс/жжжж
Жолооны талзүүн
Утасны томьёо+258
Домэйн нэр.mz
  1. Иудаизм, Хиндүизм, болон Бахайг багтаасан.

Бүгд Найрамдах Мозамбик Улс (порт. República de Moçambique) Африк тивийн зүүн урд эрэг дахь Португалийн колони байсан 1975 онд тусгаар тогтносон улс юм. Дорно талаараа Энэтхэгийн далайгаар 3000 км хүрээлэгддэг байна. Мозанбик улсыг нар зөв тойруулан Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Эсватини, Зимбабве, Замби, Малави, Танзани гэх зургаан улс хил залгадаг байна.

"Мозамбик" гэдэг үг нь тус улсын өнөөгийн нутаг дэвсгэрийн зүүн хойд эргийн ойролцоох арал дээр захирч байсан нутгийн султан Муса бин Бик-ийн нэрнээс гаралтай юм. 1498 онд Португалчууд арал дээр анх бууж, арлыг султаны нэрээр нэрлэж, дараа нь энэ нэр улс даяар тархжээ.

Эхэндээ Мозамбикийн нутаг дэвсгэрт ан агнуураар амь залгуулдаг байсан Бушмен, Хоттентот овгууд амьдардаг байв. 5-9-р зуунд банту овог аймгууд гарч ирэв. 8 -р зуунаас эхлэн Арабчууд Зүүн Африкт нэвтэрч, Энэтхэгийн далайн эрэг дээр олон худалдааны цэгүүдийг бий болгож эхлэв. Арабчууд алт, зааны яс, амьтны арьс зөөж байв. 15-р зууны дунд үе гэхэд феодалын эрт үеийн Мономотапа улс одоогийн Мозамбикийн дунд хэсэгт үүсчээ.

1498 онд Мозамбикийн нутаг дэвсгэрт Васко да Гама-гийн удирдлаган дор Энэтхэг рүү явж буй Португалийн усан экспедиц иржээ. 16 -р зууны эхэн үед Португалчууд Зүүн Африкийн эргийг судалж эхлэв. 1505 онд тэд Софалд цайз, 1508 онд Мозамбик арал дээр мөн цайз барьжээ.

1607 онд орон нутгийн удирдагчдын салан тусгаарлах хандлага гарч ирсэн Мономотапагийн захирагч зэвсэг, бослогчидтай тэмцэхэд дэмжлэг үзүүлэхийн тулд алт, мөнгөний уурхайг Португалчуудад өгөх тухай гэрээ байгуулж байжээ.

16-17-р зуунд Мозамбикт Португалчуудын байгуулсан бэхлэлтүүд нь Энэтхэгтэй худалдаа наймаа хөгжүүлэхэд тустай байжээ.

1752 онд Зүүн Африк дахь Португалийн эзэмшлийг Мозамбикийн колони гэж албан ёсоор нэрлэн зарласан байна.

Carnation Revolution гэж нэрлэгддэг Португалид цэргийн эргэлт хийсний дараа Мозамбик тусгаар тогтнолоо олж авав. Энэ үйл явдал 1975 оны 6 дугаар сарын 25 -нд болсон юм.

2017 онд Исламын терроризм Кабо Дельгадо мужид хүчээ авч, олон тооны зэвсэгт мөргөлдөөнд хүргэсэн юм. Олон улсын хамтын нийгэмлэг эдийн засгийн тусламж өөрийн олот зэргийг үл харгалзан Мозамбик дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг хэвээр байна.

Үндсэн хуульд зааснаар Мозамбикийн төрийн тогтолцоо нь Бүгд найрамдах улс юм. Төрийн тэргүүн нь 5 жилийн хугацаатай сонгогддог Ерөнхийлөгч юм (хоёр дахь удаагаа дараалан сонгогдох боломжтой).

Парламент бол Бүгд найрамдах улсын нэг танхимтай парламент бөгөөд 250 депутатыг 5 жилийн хугацаатай сонгодог ажээ.

Хамгийн том намууд (2014 оны 10 -р сарын сонгуулийг үндэслэн):

ФРЕЛИМО - 144 гишүүн

РЕНАМО - 89 гишүүн

Байр зүйн газрын зураг

309,475 км² талбайт Мадагаскар дэлхийн 35-р том (Пакистанаас ялимгүй том) орон юм. Зүүн талаараа Энэтхэгийн далайгаар хүрээлэгддэг. Эргийн урт - 3000 орчим километр. Газраар Малавитай 1 569 км, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улстай 491 км, Эсватинитай 105 км, Танзанитай 756 км, Замбитай 419 км, Зимбабветай 1 232 км зурвасаар хиллэдэг.[10] Орны тэхий голоор Африкийн дөрөвдүгээр урт мөрөн Замбези урсан Мозамбикийн хоолойд (Энэтхэгийн далай) цутгана.

  1. "Mozambique", The World Factbook (англи хэлээр), Central Intelligence Agency, 2022-09-23, Татаж авсан: 2022-10-04
  2. "National Profiles". www.thearda.com.
  3. Загвар:Cite SSRN
  4. Shugart, Matthew Søberg (September 2005). "Semi-Presidential Systems: Dual Executive and Mixed Authority Patterns" (PDF). Graduate School of International Relations and Pacific Studies. United States: University of California San Diego. Эх хувилбараас (PDF) архивласан: 19 August 2008. Татаж авсан: 20 August 2016.
  5. Shugart, Matthew Søberg (December 2005). "Semi-Presidential Systems: Dual Executive And Mixed Authority Patterns". French Politics. 3 (3): 323–351. doi:10.1057/palgrave.fp.8200087. S2CID 73642272. Of the contemporary cases, only four provide the assembly majority an unrestricted right to vote no confidence, and of these, only two allow the president unrestricted authority to appoint the prime minister. These two, Mozambique and Namibia, as well as the Weimar Republic, thus resemble most closely the structure of authority depicted in the right panel of Figure 3, whereby the dual accountability of the cabinet to both the president and the assembly is maximized.
  6. "Mozambique". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 22 June 2023.
  7. 7.0 7.1 7.2 7.3 "World Economic Outlook Database, October 2022". IMF.org. International Monetary Fund. October 2022. Татаж авсан: October 11, 2022.
  8. "Gini Index". World Bank. Архивласан огноо 8 December 2015. Татаж авсан: 30 September 2022.
  9. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 30 September 2022.
  10. "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2012-04-17. Татаж авсан: 2012-03-12.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)