Jump to content

Умард Македон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Република Македонија-с чиглүүлэгдэв)
Бүгд Найрамдах Умард Македон Улс
Република Северна Македонија (Македон)
Republika e Maqedonisë së Veriut (Албани)
Төрийн дуулал: Денес над Македонија (Македон)
"Македоны өнөөдөр"
 Умард Македон улсын байршил (ногоон) Европ (хар саарал)  –  [Legend]
 Умард Македон улсын байршил (ногоон)

Европ (хар саарал)  –  [Legend]

Нийслэл
ба томоохон хот
Скопье
42°0′N 21°26′E / 42.000°N 21.433°E / 42.000; 21.433
Албан ёсны хэл
  • Албан ёсны орон нутгийн хэл
Угсаатны бүлгүүд
Шашин
Ард түмний нэршил
  • Македончууд
Төр засагНэгдмэл парламентын бүгд найрамдах улс
Стево Пендаровский
Димитар Ковачевский
Талат Жафери
Хууль тогтоох байгууллагаАссамблей
Түүх
8 сарын 2, 1944 он
9 сарын 8, 1991 он
Газар нутаг
• Нийт
25,713 км2 (145)
• Усны эзлэх талбай (%)
1.9
Хүн ам
• 2021 тооллого
1,836,713[2]
• Нягтаршил
80.1/км2 (122)
ДНБ (ХАЧП)2022 тооцоо
• Нийт
$49.9 тэрбум[4] (130)
• Нэг хүнд ноогдох
$19,783[4] (75)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$14.1 тэрбум[4] (143)
• Нэг хүнд ноогдох
$6,816[4] (90)
ОТББИ (2019)  30.7[5]
дундаж
ХХИ (2021) 0.770[6]
өндөр · 78
Мөнгөний нэгжМакедоны денар (MKD)
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+2 (ТЕЗЦ)
Огнооны форматөө.сс.жжжж (МЭ)
Жолооны талбаруун
Утасны томьёо+389
ISO 3166 кодMK
Домэйн нэр

Бүгд Найрамдах Умард Македон Улс (Македон хэл: Република Северна Македонија), товчоор Хойд Македон (Македон хэл: Северна Македонија) нь Зүүн Европын Балканы хойгт орших бүгд найрамдах улс юм. Хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан бөгөөд өмнөд талаараа Грек, зүүн талаараа Болгар, баруун талаараа Албани, хойд талаараа Серби болон Косовотой хиллэдэг, далайд гарцгүй улс болно.

2020 оны 3 дугаар сарын 27-нд НАТО-гийн 30 дахь гишүүн болсон. Европын Холбоонд элсэх хүсэлтээ нэг бус удаа гаргасан боловч элсээгүй байгаа. Нийслэл хот нь Скопье.

Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсыг задарч түүний бүрэлдэхүүнд байсан 6 Бүгд найрамдах улс бүрэн бие даасан тусгаар тогтносон улс болох үед хошин ч гэмээр, сургамжтай ч гэхээр нэгэн үйл явдал болсон билээ. ХБНСЮУ-ын бүрэлдхүүнд байсан Македон улсыг энэхүү нэрээрээ тусгаар тогтнолоо зарлан НҮБ-ын гишүүн болох хүсэлтээ гаргахад уг хүсэлтийг Грек улс эрс эсэргүүцсэн байна. Учир нь Грек улс Македон гэдэг нэр нь Грекийн түүх соёлтой салшгүй холбоотой, түүнээс гадна уг нэрээр нэрлэгдэж байсан нутаг дэвсгэр, ард түмэн нь мөн Гректэй холбоотой учир үүнтэй ямар ч холбоо, үндэслэл байхгүй, сүүлд суурьшсан слав гаралтай үндэстэнд энэхүү нэршлийг өгөх нь буруу гэж үзэж эсэргүүцэл илэрхийлсэн байна. Энэхүү байдлыг харгалзан НҮБ-аас тус улсыг Хуучин Югославын Бүгд Найрамдах Македон Улс гэдэг нэрээр НҮБ-ын гишүүн болгосон түүхтэй билээ. Улмаар 2018 оны 6 сарын 12-нд Грек улс тус улсыг Бүгд Найрамдах Умард Македон Улс гэж нэрлэхэд татгалзах зүйлгүй хэмээн тохирч, Македоны бүх нийтийн санал асуулга, мөн хоёр улсын парламентаар хэлэлцэж албан ёсоор шийдсэнээр 2019 оны 2 сараас улсынхаа нэрийг сольсон байна.

2016 оны байдлаар 2 073 702 хүн амтай байсан. Үүнээс:

  • македончууд — 1 297 981 (64,18 %)
  • албанчууд — 509 083 (25,17 %)
  • түркүүд — 77 959 (3,85 %)
  • цыганууд — 53 879 (2,66 %)
  • сербууд — 35 939 (1,78 %)
  • босничууд — 17 018 (0,84 %)
  • аромунчууд — 9695 (0,48 %)
  • бусад — 20 993 (1,04 %)

Хүн амын 70% орчим нь Македоны Үнэн алдартны шашинтай бөгөөд 27% нь исламын шаинтай ажээ.

Физик газар зүйн зураг
Эртний гарвалтай Охрид нуур

Умард Македон дорно өмнө Европ, Балканы хойгт оршдог. Өмнөд талаараа Грек, дорнод талаараа Болгар, умардаараа Серби, бүр нарийн хэлбэл Косово, өрнөд талаараа Албанитай хиллэдэг далайд гарцгүй орон. Хойд өргөргийн 40°50'-аас 42°20', зүүн өргөргийн 20°27'-оос 23°05' зэргэдийн торонд 25,713 ам дөрвөлжин километр нутаг дэвсгэр эзлэн байна.[8] Жижигдүү буюу дэлхийн 146-р том орон.

Умард Македон 2000 метрээс өндөр 34 оргилтой үндсэндээ уулархаг орон. Хамгийн өндөр Кораб уул далайн түвшнээс дээш 2,764 м өндөр оргилтой.[9] Уул толгодоос гадна тэгш өндөрлөг, гол горхийн жалга, хөндий бий.[8] Нутгийн баруун хойноос эх авч зүүн урагш урсаад Грек рүү орж Эгейн тэнгист цутгахаар Умард Македоны нутгаар 301 км урсдаг Вардар гол хамгийн урт нь гэнэ.[9] 225 км Брегальница, 207 км Црна зэрэг бусад гол Вардарт цутгадаг.[10] Вардарын сав газар Умард Македон нутгийн 80 хувийг хамарчээ.[10] Умард Македоны нутагт 53 нуур цөөрөм байгаагаас Охрид нуур 349 км² талбайтай, Преспа нуур 274 км² талбайтай.[9] Ууландаа халуун рашаан элбэг.[11]

Умард Македонд газар хөдөлдөг. 1963 онд хүчтэй газар хөдөлж, Скопье хотыг нурааж байв.

Хойд Македонд дөрвөн улирал тохионо. Зун халуун, хуурай, өвөлдөө цастай хүйтэн. Өвөл -20 °C, зун 40°C температурт хүрдэг. Хур тунадас бага, Вардарын хөндийд жилд 450 мм унана.[12]

  1. Улсын бүх нутаг дэвсгэр, олон улсын харилцаанд үндэсний болон албан ёсны хэл.
  2. Төрийн түвшинд (батлан хамгаалах, цагдаагийн төв, мөнгөний бодлогоос бусад) болон 20% ба түүнээс дээш ярьдаг орон нутгийн засаг захиргааны нэгжүүдэд албан ёсны хэл.
Иш татахад гарсан алдаа: <ref> tag with name "Kosovo" defined in <references> is not used in prior text.
  1. "Census final data" (PDF). stat.gov.mk. 2002.
  2. 2.0 2.1 "State Statistical Office - News release: Census of Population, Households and Dwellings in the Republic of North Macedonia, 2021 - first dataset ,2021". Stat.gov.mk. Татаж авсан: 30 March 2022.
  3. "Попис на населението, домаќинствата и становите во Република Северна Македонија, 2021 - прв сет на податоци" (PDF). Archived from the original on 31 March 2022. Татаж авсан: 7 July 2022.
  4. 4.0 4.1 4.2 4.3 "World Economic Outlook Database, October 2022". IMF.org. International Monetary Fund. October 2022. Татаж авсан: October 11, 2022.
  5. "Gini coefficient of equivalised disposable income - EU-SILC survey". ec.europa.eu/eurostat. Eurostat. Татаж авсан: 12 August 2021.
  6. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.
  7. "Св. Климент Охридски е патрон на македонскиот народ и неговата историја". dnevnik.mk. Archived from the original on 22 July 2015.
  8. 8.0 8.1 Romina Kabranova et Zlatko Arsov, «Territorial and Natural Priorities of Macedonia - Important Factor for Tobacco Production Development»
  9. 9.0 9.1 9.2 Georgieva et Konechni 1998, p. 1
  10. 10.0 10.1 Georgieva et Konechni 1998, p. 249
  11. Mira Gorgieva et Kiril Popovski, « Thermal waters in Macedonia » (Memento 3. Гуравдугаар сар 2016 цахим архивт)
  12. Georgieva et Konechni 1998, p. 73
  13. Macedonia recognizes Kosovo Архивлагдсан 15 Аравдугаар сар 2008 at the Wayback Machine, Macedonian Information Agency, 9 October 2008
 Commons: Republic of Macedonia – Викимедиа зураг, бичлэг, дууны сан