Умард Македон
Бүгд Найрамдах Умард Македон Улс | |
---|---|
Төрийн дуулал: Денес над Македонија (Македон) "Македоны өнөөдөр" | |
Нийслэл ба томоохон хот | Скопье 42°0′N 21°26′E / 42.000°N 21.433°E |
Албан ёсны хэл | |
| |
Угсаатны бүлгүүд |
|
Шашин | |
Ард түмний нэршил |
|
Төр засаг | Нэгдмэл парламентын бүгд найрамдах улс |
Стево Пендаровский | |
Димитар Ковачевский | |
Талат Жафери | |
Хууль тогтоох байгууллага | Ассамблей |
Түүх | |
8 сарын 2, 1944 он | |
9 сарын 8, 1991 он | |
Газар нутаг | |
• Нийт | 25,713 км2 (145) |
• Усны эзлэх талбай (%) | 1.9 |
Хүн ам | |
• 2021 тооллого | ▼ 1,836,713[2] |
• Нягтаршил | 80.1/км2 (122) |
ДНБ (ХАЧП) | 2022 тооцоо |
• Нийт | ▲$49.9 тэрбум[4] (130) |
• Нэг хүнд ноогдох | ▲$19,783[4] (75) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $14.1 тэрбум[4] (143) |
• Нэг хүнд ноогдох | ▲$6,816[4] (90) |
ОТББИ (2019) | 30.7[5] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.770[6] өндөр · 78 |
Мөнгөний нэгж | Македоны денар (MKD) |
Цагийн бүс | UTC+1 (ТЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+2 (ТЕЗЦ) |
Огнооны формат | өө.сс.жжжж (МЭ) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +389 |
ISO 3166 код | MK |
Домэйн нэр |
Бүгд Найрамдах Умард Македон Улс (Македон хэл: Република Северна Македонија), товчоор Хойд Македон (Македон хэл: Северна Македонија) нь Зүүн Европын Балканы хойгт орших бүгд найрамдах улс юм. Хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан бөгөөд өмнөд талаараа Грек, зүүн талаараа Болгар, баруун талаараа Албани, хойд талаараа Серби болон Косовотой хиллэдэг, далайд гарцгүй улс болно.
2020 оны 3 дугаар сарын 27-нд НАТО-гийн 30 дахь гишүүн болсон. Европын Холбоонд элсэх хүсэлтээ нэг бус удаа гаргасан боловч элсээгүй байгаа. Нийслэл хот нь Скопье.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсыг задарч түүний бүрэлдэхүүнд байсан 6 Бүгд найрамдах улс бүрэн бие даасан тусгаар тогтносон улс болох үед хошин ч гэмээр, сургамжтай ч гэхээр нэгэн үйл явдал болсон билээ. ХБНСЮУ-ын бүрэлдхүүнд байсан Македон улсыг энэхүү нэрээрээ тусгаар тогтнолоо зарлан НҮБ-ын гишүүн болох хүсэлтээ гаргахад уг хүсэлтийг Грек улс эрс эсэргүүцсэн байна. Учир нь Грек улс Македон гэдэг нэр нь Грекийн түүх соёлтой салшгүй холбоотой, түүнээс гадна уг нэрээр нэрлэгдэж байсан нутаг дэвсгэр, ард түмэн нь мөн Гректэй холбоотой учир үүнтэй ямар ч холбоо, үндэслэл байхгүй, сүүлд суурьшсан слав гаралтай үндэстэнд энэхүү нэршлийг өгөх нь буруу гэж үзэж эсэргүүцэл илэрхийлсэн байна. Энэхүү байдлыг харгалзан НҮБ-аас тус улсыг Хуучин Югославын Бүгд Найрамдах Македон Улс гэдэг нэрээр НҮБ-ын гишүүн болгосон түүхтэй билээ. Улмаар 2018 оны 6 сарын 12-нд Грек улс тус улсыг Бүгд Найрамдах Умард Македон Улс гэж нэрлэхэд татгалзах зүйлгүй хэмээн тохирч, Македоны бүх нийтийн санал асуулга, мөн хоёр улсын парламентаар хэлэлцэж албан ёсоор шийдсэнээр 2019 оны 2 сараас улсынхаа нэрийг сольсон байна.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]2016 оны байдлаар 2 073 702 хүн амтай байсан. Үүнээс:
- македончууд — 1 297 981 (64,18 %)
- албанчууд — 509 083 (25,17 %)
- түркүүд — 77 959 (3,85 %)
- цыганууд — 53 879 (2,66 %)
- сербууд — 35 939 (1,78 %)
- босничууд — 17 018 (0,84 %)
- аромунчууд — 9695 (0,48 %)
- бусад — 20 993 (1,04 %)
Хүн амын 70% орчим нь Македоны Үнэн алдартны шашинтай бөгөөд 27% нь исламын шаинтай ажээ.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Умард Македон дорно өмнө Европ, Балканы хойгт оршдог. Өмнөд талаараа Грек, дорнод талаараа Болгар, умардаараа Серби, бүр нарийн хэлбэл Косово, өрнөд талаараа Албанитай хиллэдэг далайд гарцгүй орон. Хойд өргөргийн 40°50'-аас 42°20', зүүн өргөргийн 20°27'-оос 23°05' зэргэдийн торонд 25,713 ам дөрвөлжин километр нутаг дэвсгэр эзлэн байна.[8] Жижигдүү буюу дэлхийн 146-р том орон.
Умард Македон 2000 метрээс өндөр 34 оргилтой үндсэндээ уулархаг орон. Хамгийн өндөр Кораб уул далайн түвшнээс дээш 2,764 м өндөр оргилтой.[9] Уул толгодоос гадна тэгш өндөрлөг, гол горхийн жалга, хөндий бий.[8] Нутгийн баруун хойноос эх авч зүүн урагш урсаад Грек рүү орж Эгейн тэнгист цутгахаар Умард Македоны нутгаар 301 км урсдаг Вардар гол хамгийн урт нь гэнэ.[9] 225 км Брегальница, 207 км Црна зэрэг бусад гол Вардарт цутгадаг.[10] Вардарын сав газар Умард Македон нутгийн 80 хувийг хамарчээ.[10] Умард Македоны нутагт 53 нуур цөөрөм байгаагаас Охрид нуур 349 км² талбайтай, Преспа нуур 274 км² талбайтай.[9] Ууландаа халуун рашаан элбэг.[11]
Умард Македонд газар хөдөлдөг. 1963 онд хүчтэй газар хөдөлж, Скопье хотыг нурааж байв.
Уур амьсгал
[засварлах | кодоор засварлах]Хойд Македонд дөрвөн улирал тохионо. Зун халуун, хуурай, өвөлдөө цастай хүйтэн. Өвөл -20 °C, зун 40°C температурт хүрдэг. Хур тунадас бага, Вардарын хөндийд жилд 450 мм унана.[12]
Тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]<ref>
tag with name "Kosovo" defined in <references>
is not used in prior text.Зүүлт
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Census final data" (PDF). stat.gov.mk. 2002.
- ↑ 2.0 2.1 "State Statistical Office - News release: Census of Population, Households and Dwellings in the Republic of North Macedonia, 2021 - first dataset ,2021". Stat.gov.mk. Татаж авсан: 30 March 2022.
- ↑ "Попис на населението, домаќинствата и становите во Република Северна Македонија, 2021 - прв сет на податоци" (PDF). Archived from the original on 31 March 2022. Татаж авсан: 7 July 2022.
- ↑ 4.0 4.1 4.2 4.3 "World Economic Outlook Database, October 2022". IMF.org. International Monetary Fund. October 2022. Татаж авсан: October 11, 2022.
- ↑ "Gini coefficient of equivalised disposable income - EU-SILC survey". ec.europa.eu/eurostat. Eurostat. Татаж авсан: 12 August 2021.
- ↑ "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.
- ↑ "Св. Климент Охридски е патрон на македонскиот народ и неговата историја". dnevnik.mk. Archived from the original on 22 July 2015.
- ↑ 8.0 8.1 Romina Kabranova et Zlatko Arsov, «Territorial and Natural Priorities of Macedonia - Important Factor for Tobacco Production Development»
- ↑ 9.0 9.1 9.2 Georgieva et Konechni 1998, p. 1
- ↑ 10.0 10.1 Georgieva et Konechni 1998, p. 249
- ↑ Mira Gorgieva et Kiril Popovski, « Thermal waters in Macedonia » (Memento 3. Гуравдугаар сар 2016 цахим архивт)
- ↑ Georgieva et Konechni 1998, p. 73
- ↑ Macedonia recognizes Kosovo Архивлагдсан 15 Аравдугаар сар 2008 at the Wayback Machine, Macedonian Information Agency, 9 October 2008
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Хойд Македоны засгийн газар (Македон, англи хэлээр)
- Хойд Македоны ерөнхийлөгч (Англи хэлээр)