Английн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг
Англи | |||
Хоч | Three Lions (Гурван Арслангууд) | ||
Эвсэл (тив) | УЕФА (Европ) | ||
Холбоо | Английн хөлбөмбөгийн холбоо | ||
Дасгалжуулагч | Пабио Капелло | ||
Ахлагч | Стивен Жеррард | ||
Домогт тоглогч |
Петер Шилтон (125) | ||
Домогт мэргэн бууч |
Бобби Чарлтон (49) | ||
Чансаа (ФИФА) | 7 | ||
| |||
Анхны тоглолт Шотланд Англи (1872 оны арваннэгдүгээр сарын 30-нд Шотландын Патрик хотноо) | |||
Илт ялалт Ирланд 0–13 Англи (1882 оны хоёрдугаар сарын 18-нд Ирландын Белфаст хотноо) | |||
Илт ялагдал Унгар 7–1 Англи (1954 оны тавдугаар сарын 23-нд Унгарын Будабешт хотноо) | |||
ДАШТ | |||
Оролцоо | 13 (Анх: 1950) | ||
Амжилт | Түрүү: 1966 | ||
Европын Аварга шалгаруулах тэмцээн | |||
Оролцоо | 7 (Анх: 1968) | ||
Амжилт | Гуравдугаар байр: 1968 Хагас шигшээ: 1996 |
Английн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг (англи. England national football team) нь олон улсын хэмжээний хөлбөмбөгийн тэмцээнд Английн хөлбөмбөгийн холбоог төлөөлж оролцдог баг. Англи болон Шотландыг дэлхийн хамгийн анхны хөлбөмбөгийн шигшээ баг гэдэг ба олон улсын хөлбөмбөгийн тэмцээн анх 1872 онд оролцсон гэдгээр нь тодорхойлж болох юм. Хамгийн олон шигшээ багуудыг эгнээндээ багтаасан Хэмжээгүй эрхт Хаант засагт Умард Ирландын Нэгдсэн вант улсын бүрэлдэхүүн билээ. Английн шигшээгийн цэнгэлдэх хүрээлэн нь «Уэмбли» ба ерөнхий дасгалжуулагч нь Фабио Капелло хэмээх эрхэм юм. ФИФА буюу «Олон Улсын Хөлбөмбөгийн холбооноос» дөрвөн жилд нэг удаа байгуулдаг Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өдгөөг хүртэл долоон улсын үндэсний шигшээ баг түрүүлсэн байдгийн нэг нь 1966 онд тэмцээнийг зохион байгуулсан орон болох Англи юм. Тэд аваргын төлөөх тоглолтод тухайн үеийн Баруун Германтай үндсэн цагт тэнцэж нэмэлт цагт 4-2 харьцаагаар ялж байсан түүхтэй. Түүнээс хойш ДАШТ-д үзүүлсэн хамгийн сайн амжилт нь 1990 оны дөрөвдүгээр байр юм. Европын Аварга шалгаруулах тэмцээнд 1968 ба 1996 онуудад хагас шигшээд шалгарч байсан байна. Английн шигшээ баг Нэгдсэн улсын бүрэлдэхүүн улсын хооронд явагддаг Бритиш Хоом Чемпионшип нэртэй тэмцээнд хамгийн олон буюу 54 ялж байв. ФИФА-гийн болоод Э-Л-Өү буюу Дэлхийн хөлбөмбөгийн эрэмбэ-ийн жагсаалтад тогтмол эхний аравт бичигддэг шигшээ баг ажээ.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Английн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг нь Шотландын нэгэн адил дэлхийн хамгийн анхных нь юм. 1870 оны 3-р сарын 5-нд Англи болон Шотланд хоёр улсын дунд зохион байгуулагдсан хөлбөмбөгийн тэмцээний үеэр Английн хөлбөмбөгийн холбоог үүсгэн байгуулагдсан гэдэг. 1872 оны арваннэгдүгээр сарын 30-нд болсон дахин тоглолтын үеэр Шотландын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг байгуулагдаж байсан байна. Олон Улсын Хөлбөмбөгийн холбооны(ФИФА) эгнээнд 1906 онд элсэн орж 1908 онд Төв Европын тэмцээнд оролцож эхэлжээ. Алдарт Уэмблийн цэнгэлдэх хүрээлэн 1923 онд нээлтээ хийсэн. Англи болон ФИФА-гийн хооронд 1928 онд маргаантай байдал бий болж тухайн оноос 1946 оныг хүртэл байгууллагын гадуур явж байсан. Эгнээндээ буцаж нэгдэн орсон байна. 1950 оны ДАШТ-ийг хүртэлх ДАШТ-үүдэд амжилт тун тааруу оролцож байлаа. 1949 оны 9-эр сарын 21-нд Ирландыг талбай дээрээ хүлээн авч тоглож 0-2 харьцаагаар хожигдсон нь Английн талбай дээрээ хожигдсон анхны тохиолдол байв. 1954 оны ДАШТ-ний үеэр дэлхийн аваргын тэмцээний шигшээ тоглолтод хоёр гоол оруулсан анхны Англи тоглогч хэмээгддэг Ивор Броадиш гэгч эрхэм хоёр гоолоо оруулсан түүхтэй. Энэ нь Белгитэй 4-4 тэнцэж дөрөвний нэг шигшээд шалгарсан хариуцлагатай тоглолт байв. Харин шигшээд Уругвайн багт 4-2 харьцаагаар ялагдаж тэмцээнээ дуусгажээ.
Уолтер Уинтерботтом хэмээх эрхэм нь Английн шигшээ багийг өөрийн бүхий л кареерийнхаа туршид дасгалжуулсан анхны дасгалжуулагч юм. 1946 оноос 1963 оныг хүртэл ажилласан түүхтэй. 1963 онд түүний халааг дасгалжуулагч Альф Рамсей авсан бөгөөд тэр хүний удирлаган дор 1966 оны ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтонд Баруун Германыг 4-2 харьцаагаар Жеффри Херстийн оруулсан гурван гоолын ачаар түүхэн ялалт байгуулж түрүүлсэн билээ. Мексик улсад зохион байгуулагдсан 1970 оны ДАШТ-ий дөрөвний нэг шигшээн тоглолтонд Баруун Германыг үндсэн цагт 2-0 харьцаагаар хожиж яваад нэмэлт цагт 3-2 харьцаагаар хожигдож тэмцээнийг орхисон түүхтэй. 1974 болон 1978 оны дэлхийн аваргад шалгарч чадаагүй. Рон Гриинвүүдийн удирлаган дор Испанид болсон 1982 оны ДАШТ-д оролцож хоёрдугаар шатанд нэг ч хожигдолгүй атлаа хэсгээсээ гарч чадалгүй тэмцээнийг өндөрлөсөн. Дараагийн дасгалжуулагчаар Бобби Робсон ажилласан бөгөөд түүний үед 1986 оны ДАШТ-д дөрөвний нэг шигшээ, 1990 оны ДАШТ-д дөрөвдүгээр байранд шалгарсан байдаг байна. 1990 онд Английн шигшээ баг дөрвөн дасгалжуулагчийн нүүр үзэв. Робсоны халааг Граам Тайлор авсан ба түүний үед Англичууд 1994 оны ДАШТ-д шалгарч чадаагүй. Дасгалжуулагч Терри Венаблесийн удирдлаган дор нутаг дээрээ зохион байгуулагдсан Евро-96 тэмцээнд хамгийн сайн амжилтаа(Европын Аварга шалгаруулах тэмцээн) үзүүлж хагас шигшээд шалгарсан юм. Глен Ходле дасгалжуулагчийн үед Англичууд 1998 оны ДАШТ-д дөрөвний шигшээд шалгарсан амжилт үзүүлэв. Глен Ходлийн дараа 1972-1982 оны хооронд Английн шигшээг дасгалжуулж байсан туршлагтай мэргэжилтэн Кевин Кийгэн шигшээ багт ирсэн хэдий ч Евро-2000 тэмцээнд амжилт тун тааруу оролцсон байдаг байна.
Швед мэргэжилтэн Свен-Горан Эриксон 2001 оноос 2006 оны хооронд Английн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж анхны Англи угсааны бус гэдгээрээ онцлог байв. 2002 болон 2006 оны ДАШТ-дбагаа удирдан дөрөвний нэг шигшээд шалгаруулсан юм.
2006 онд Стив Макларен ерөнхий дасгалжуулагчаар томилогдож Евро-2008 тэмцээнд Английг шалгаруулж чадсангүй. Макларен 16 сар ажилласан бөгөөд 1946 оноос дасгалжуулагчийг томилдог болсноос хойшхи Английн хамгийн богино хугацаанд алба хашсан гэдгээрээ ялгагддаг. 2007 оны арванхоёрдугаар сарын 14-нд Реал Мадрид болон Милан клубийг дасгалжуулж байсан Фабио Капелло томилогдсон. Английн шигшээг удирдсан гараагаа Швейцарийн багтай хийж 4-1 харьцаагаар ялж эхлүүлж, 2010 оны ДАШТ-ий сонгон шалгаруулалтын бүхий л тоглолтуудад багаа ялуулсан эрхэм билээ.
2010 оны ДАШТ-д тийм ч сайн амжилтыг үзүүлсэнгүй. Эхний тоглолтонд Америкийн шигшээтэй тоглосон тоглолтонд Стивен Жерардын дөрөв дэх минутанд гоол оруулсан бөгөөд түүний дараа өрсөлдөгч багийн Клинт Дэмпсигийн тийм ч хүчтэй биш цохилтыг Английн багийн хаалгач Роберт Грийн хааж чадалгүй гоол болгон хувиргасан. 1-1 харьцаагаар өндөрлөсөн тоглолтын дараа Английн хэвлэлүүдээр Грийнийг нилээд их шүүмжлээд өнгөрөв. Дараагийн тоглолтонд Алжиртай тоглосон тоглолтонд багийн хурд, тактикт тодорхой өөрчлөлт оруулсан ч гоолгүйгээр тэнцэж, энэ удаа дасгалжуулагч руу хэвлэлүүд байгаа чиглүүлсэн байна. Словентэй хэсгийн сүүлийн нэн тоглолтоо хийж Жермэйн Дефогийн гоолын ачаар 1-0 харьцаагаар хожиж хэсгээсээ Америкийн хойноос хоёроор гарав. Харин шөвгийн 16-гийн тоглолтонд Германы багтай таарч 4-1 харьцаагаар ялагджээ. Английн хэвлэлүүдээр шүүгчийн алдаатай шүүлт энэ тоглолтыг урвуугаар эргүүлсэн талаар бичсэн байна.
Цэнгэлдэх хүрээлэн
[засварлах | кодоор засварлах]Уг цэнгэлдэх хүрээлэн нь Английн Лондон хотын баруун хойд хэсэгт Вэмблийн нутагт байрладаг бөгөөд The Venue of Legends - Home of Football гуншин бүхий тодорхойлолттой, 90000 хүний суудалтай. 2007 оноос Английн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг эхлэн хөлслөх болсон. Вэмбли бол УЕФА-гийн элит цэнгэлдэх хүрээлэн юм.
Үндсэн өнгө
[засварлах | кодоор засварлах]Английн өөрийн талбайн өмсгөлийн үндсэн өнгө нь цагаан цамц, хар хөх шорт, цагаан оймс ажээ. 2001 оноос эхлэн цагаан өнгийн шортыг тогтмол өмсөх болсон. 2005 оноос хойш Дэвид Блэнчийн зохион бүтээсэн өмсгөлийг Англичууд өмсөх болжээ.
Английн айлын талбайд тоглохдоо өмсдөг өмсгөл нь улаан цамц, цагаан шорт болон улаан оймс. 1945-1952 оны хооронд Англичууд хөх өмсгөл өмсдөг байв. 1996 онд айлын талбайд саарал цамц, шорт, оймс бүхий өмсгөлтэй гарах болсон ч энэ нь Болгар, Герман, Гүржийн багийн өмсгөлтэй адилавтар байсан тул өмсгөл буцаад улаан өнгөтэй болсон байна.
Цайралттай цэнхэр цамц, шорт, оймс бүхий өмсгөлийг Чехсловакийн багтай тоглох үедээ өмссөн нь Английн гурав дахь өмсгөл юм. Мөн л адил энэ нь Бразилийн өмсгөлтэй төстэй байсан тул 1973 онд цамцны өнгийг шар, шортны өнгийг цэнхэр болгож Чехсловак, Польш, Италийн багтай тоглож байв. 1986-1992 оны хооронд гурав дахь өмсгөлийн өнгө цайвар цэнхэр байлаа.
Үр дүн
[засварлах | кодоор засварлах]2010 оны ДАШТ
[засварлах | кодоор засварлах]Тус тэмцээнд C хэсэгт тоглосон. Эхний тоглолт зургадугаар сарын 12-нд Америкийн багтай 1-1 харьцаагаар тэнцэж, зургадугаар сарын 19-нд Алжиртай гоолгүйгээр тэнцсэн. Хэсгийн сүүлийн тоглолтондоо зургадугаар сарын 23-нд Словений багийг 1-0 харьцаагаар хожсон. Хэсгээсээ хоёроор гарч зургадугаар сарын 27-нд Германы багтай оноолт таарч 4-1 харьцаагаар ялагдаж дэлхийн аваргын тэмцээнийг орхисон.
2010 - 06 - 19 02:30 |
Англи | 0 - 0 | Алжир | Кэп Таун Үзэгчдийн тоо: 64,100 Шүүгч: Равшан Ирматов (Узбекстан) |
---|---|---|---|---|
Тайлан |
2010 - 06 - 23 22:00 |
Словени | 0 – 1 | Англи | Нелсон Мандела Бэй Үзэгчдийн тоо: 36,893 Шүүгч: Волфганг Штарк (Герман) |
---|---|---|---|---|
Тайлан | Жэрмэйн Дефо 23' |
2010 - 06 - 27 22:00 |
Герман | 4 – 1 | Англи | Фри Стэйт Үзэгчдийн тоо: 40,510 Шүүгч: Ёргэ Ларрионда (Уругвай) |
---|---|---|---|---|
Клозэ 20' Подольски 32' Мюллер 67', 70' |
Тайлан | Апсон 37' |
2009–10 оны нөхөрсөг тоглолтууд
[засварлах | кодоор засварлах]Онооны хувд эхлээд Английг бичсэн.
Өрсөлдөгч | Хаана | Хэзээ | Үр дүн |
---|---|---|---|
Испани | Эстадио Рамян Санчес Пизуан, Севилья | 2009 - 02 -11 | 0–2 Хд |
Словак | Уэмбли, Лондон | 2009 - 03 -28 | 4–0 Хо |
Нидерланд | Амстердам Арена, Амстердам | 2009 - 08 - 12 | 2–2 Тц |
Словени | Уэмбли, Лондон | 2009 - 09 - 05 | 2–1 Хо |
Бразил | Халифа, Доха | 2009 - 11 - 14 | 0–1 Хд |
Египет | Уэмбли, Лондон | 2010 - 03 - 03 | 3–1 Хо |
Мексик | Уэмбли, Лондон | 2010 - 05 - 24 | 3–1 Хо |
Япон | UPC-Арена, Graz | 2010 - 05 - 30 | 2–1 Хо |
Унгар | Уэмбли, Лондон | 2010 - 08 - 11 | 2–1 |
Болох тоглолтууд
[засварлах | кодоор засварлах]Нөхөрсөг тоглолтууд
[засварлах | кодоор засварлах]Онооны хувд эхлээд Английг бичсэн.
Өрсөлдөгч | Хаана | Хэзээ | Үр дүн |
---|---|---|---|
Франц | Уэмбли, Лондон | 2010 - 11 - 17 | – |
Аргентин | TBA | 2011 - 02 - 09 | – |
Польш | PGE Arena Gdańsk, Gdańsk | 2011 - 06 - 08 | – |
Тайланд | Rajamangala Stadium, Bangkok | 2011 - 06 | – |
Нидерланд | Уэмбли, Лондон | 2011 - 08 - 10 | – |
Евро 2012 тэмцээний сон. – G хэсэг
[засварлах | кодоор засварлах]2010 - 09 - 03 20:00 UTC+1 |
Англи | 4 – 0 | Болгар | Уэмбли, Лондон Үзэгчдийн тоо: 73,246 Шүүгч: Виктор Кассай (Унгар) |
---|---|---|---|---|
Дефо 3', 61', 86' A. Жонсон 83' |
Тайлан |
2010 - 09 - 07 20:45 UTC+2 |
Швейцар | 1 – 3 | Англи | Санкт-Якоб Парк, Базель Үзэгчдийн тоо: 39,700 Шүүгч: Никола Риццоли (Итали) |
---|---|---|---|---|
Шакири 71' | Тайлан | Рүүни 10' A. Жонсон 69' Бент 88' |
2010 - 10 - 12 20:00 UTC+1 |
Англи | v | Монтенегро | Уэмбли, Лондон |
---|---|---|---|---|
2011 - 03 - 26 |
Уэльс | v | Англи | Миленниум Стадион, Кардифф |
---|---|---|---|---|
2011 - 06 - 04 |
Англи | v | Швейцар | Уэмбли, Лондон |
---|---|---|---|---|
2011 - 09 - 02 |
Болгар | v | Англи | Василий Лёвскийн цэнгэлдэх хүрээлэн, Софи |
---|---|---|---|---|
2011 - 09 - 06 |
Англи | v | Уэльс | Уэмбли, Лондон |
---|---|---|---|---|
2011 - 10 - 07 |
Монтенегро | v | Англи | Подгорика хотын цэнгэлдэх хүрээлэн, Подгорика |
---|---|---|---|---|
Дасгалжуулалтын алба
[засварлах | кодоор засварлах]Дасгалжуулагч | Фабио Капеллло |
Ерөнхий менежер | Франко Балдини |
Туслах менежер | Итало Галбиати |
21-ээс доошхи насныханы багийн менежер | Стьюрт Пиерс |
Дасгалжуулагч | Рэй Клеменс |
Хаалгачийн дасгалжуулагч | Франко Танцреди |
18-аас доошхи насныханы багийн менежер | Брайн Истик |
19-аас доошхи насныханы багийн менежер | Ноел Блэке |
17-аас доошхи насныханы багийн менежер | Жон Пикок |
16-аас доошхи насныханы багийн менежер | Кенни Швайн |
Эрүүл мэндийн дасгалжуулагч | Массимо Нери |
Физиотерапист | Гэри Левин |
Багийн эмч | Иан Бислей |
Арын өрөөны баг | Дэн Хич |
Рожер Нарбет | |
Стив Слатери | |
Род Торнлей |
Гарааны бүрэлдэхүүн
[засварлах | кодоор засварлах]Евро 2012 тэмцээний урьдчилсан шатны Болгар болон Швейцарийн шигшээ багуудтай хийсэн тоглолтонд бүрэлдэхүүнд дуудагдсан тоглогчдын нэрсийг үзүүлэв.
2010 оны есдүгээр сарын 3-ны байдлаар.
1Болгарын шигшээтэй тоглох тоглолтонд гэр бүлийн асуудлаас шалтгаалан оролцоогүй[1] Багийн бусад тоглогчид[засварлах | кодоор засварлах]Сүүлийн хорин сарын хугацаанд шигшээ багт дуудагдсан тоглогчдыг энд үзүүлсэн болно.
|