Jump to content

Грек

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Грек улс-с чиглүүлэгдэв)
Бүгд Найрамдах Грек Улс
Ελληνική Δημοκρατία (Грек)
Ellinikí Dimokratía
Уриа: Ελευθερία ή Θάνατος
Elefthería í Thánatos
(Монгол: "Эрх чөлөө эсвэл үхэл")
Төрийн дуулал: Ύμνος εις την Ελευθερίαν
Ímnos is tin Eleftherían
(Монгол: "Эрх чөлөөний дуулал")
 Грек улсын байршил (хар ногоон)

– Европ (цайвар ногоон & хар саарал)
– Европын Холбоо (цайвар ногоон)

Нийслэл
ба томоохон хот
Афин
37°58′N 23°43′E / 37.967°N 23.717°E / 37.967; 23.717
Албан ёсны
болон үндэсний хэл
Грек хэл
Шашин
(2017)
Ард түмний нэршил
Төр засагНэгдмэл парламентын бүгд найрамдах улс
Константинос Тасулас
Кириакос Мицотакис
Никитас Какламанис
Хууль тогтоох байгууллагаГрекийн Парламент
Түүх
3 сарын 25, 1821 он (Дайны эхлэлийн уламжлалт огноо), 1 сарын 15, 1822 он (албан ёсны зарлал)
2 сарын 3, 1830 он
7 сарын 24, 1974 он
6 сарын 11, 1975 он
Газар нутаг
• Нийт
131,957 км2[2] (95)
• Усны эзлэх талбай (%)
1.51 (2015)[3]
Хүн ам
• 2021 тооллого
Neutral decrease 10,482,487[4] (88)
• Нягтаршил
79.1[5]/км2 (133th)
ДНБ (ХАЧП)2023 тооцоо
• Нийт
$418.113 тэрбум[6] (54)
• Нэг хүнд ноогдох
$39,478[6] (53)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$239.300 тэрбум[6] (53)
• Нэг хүнд ноогдох
$22,595[6] (44)
ОТББИ (2022)  31.4[7]
дундаж
ХХИ (2021) 0.887[8]
маш өндөр · 33
Мөнгөний нэгжЕвро () (EUR)
Цагийн бүсUTC+02:00 (ЗЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+03:00 (ЗЕЗЦ)
Огнооны форматөө.сс.жжжж (МЭ)b
Жолооны талбаруун
Утасны томьёо+30
Домэйн нэр
  1. Грекийн сүмийг Грекийн үндсэн хуулиар Грект зонхилох шашин хэмээн хүлээн зөвшөөрдөг,[9] бөгөөд Зүүний Үнэн алдартны шашныг төрийн шашин хэмээн тодорхой хүлээн зөвшөөрсөн дэлхийн цорын ганц улс юм.[10]
  2. Бусад товчлолууд: өө-сс-жжжж, өө/сс/жжжж
  3. Европын холбооны гишүүн тул мөн .eu-г хэрэглэнэ.

Грек (гре. Ελλάδα, Эллада), албан ёсоор Бүгд Найрамдах Грек Улс (гре. Ελληνική Δημοκρατία) нь Балканы хойгийн өмнөд хэсэгт орших зүүн өмнөд Европын орон юм. Хойд талдаа Албани, Умард Македон, Болгар, зүүн талдаа Турк орнуудтай хиллэдэг. Зүүн болон өмнөд талд нь Эгейн тэнгис, баруун талд нь Ионий тэнгис оршино. Зүүн Газар дундын тэнгисийн сав газрын хоёр талын хоёуланд нь маш олон арал байдаг. 2021 оны байдлаар — 10,48 сая хүн амтай, газар нутаг— 131 957 км² байсан. Төрийн хэл нь- грек хэл юм.

Грек нь Европ, Ази, Африк гурвыг холбосон газар оршдог. Мөн Эртний Грек, Ром, Визант гүрнүүд, Османы эзэнт гүрний 4 зууны турших захиргааны өвийг залгамжлагч юм. Грект ардчилал, барууны философи, Олимпын наадам, барууны утга зохиол, түүх судлал, улс төрийн шинжлэх ухаан, шинжлэх ухааны болон математикийн гол зарчмууд, барууны жүжгийн урлаг (эмгэнэлт болон хошин) зэрэг анх үүсч хөгжжээ.

Грек нь хөгжингүй орон бөгөөд 1981 оноос Европын Холбооны, 2001 оноос Европын Холбооны Эдийн засаг, Санхүүгийн Холбооны, 1952 оноос НАТО-гийн, 1961 оноос Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD), 1995 оноос Баруун Европын Холбооны (WEU), 2005 оноос Европын Сансрын Агентлагийн гишүүн болжээ.

Нийслэл нь Афин бөгөөд бусад томоохон хотууд нь: Салоники, Патрас, Ираклио, Волос, Янина, Лариса, Валака зэрэг орно.

Грек улс Үнэн алдартны шашныг "зонхилох шашин" хэмээн үндсэн хуульдаа заасан байдаг бөгөөд хүн амын 96% уг шашныг дагадаг байна.

Тус улсын тусгаар тогтнолыг 1821 оны 3-р сарын 25-нд тунхагласан бөгөөд үүнээс өмнө Османы эзэнт гүрний нэг хэсэг байжээ.

2025 оны 3-р сард Константинос Тасулас ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдсон бөгөөд Засгийн газрын тэргүүн нь Ерөнхий сайд Кириакос Мицотакис болсон юм.

  1. "Religious Belief and National Belonging in Central and Eastern Europe". Pew Research Center. 10 May 2017. Татаж авсан: 9 September 2017.
  2. "Country Comparison: Area". The World Factbook. Central Intelligence Agency. Эх хувилбараас архивласан: 13 November 2020. Татаж авсан: 7 January 2013.
  3. "Surface water and surface water change". Organisation for Economic Co-operation and Development (OECD). Татаж авсан: 11 October 2020.
  4. Αποτελέσματα Απογραφής Πληθυσμού – Κατοικιών 2021 [Results of Population-Housing Census 2021] (Грек хэлээр). 19 July 2022. Эх хувилбараас архивласан: 6 Зургадугаар сар 2023. Татаж авсан: 19 July 2022. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  5. "Announcement of the results of the 2011 Population Census for the Resident Population" (PDF). Hellenic Statistical Authority. 28 December 2012. Эх хувилбараас (PDF) архивласан: 13 November 2013. Татаж авсан: 24 August 2013.
  6. 6.0 6.1 6.2 6.3 "World Economic Outlook Database, April 2023". Washington, D.C.: International Monetary Fund. 7 April 2023. Татаж авсан: 12 April 2023.
  7. "Income inequality, 2022". Piraeus: Hellenic Statistical Authority. 8 May 2023. Эх хувилбараас архивласан: 8 Тавдугаар сар 2023. Татаж авсан: 8 May 2023.
  8. "Country Insights". New York: Human Development Report Office, United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.
  9. Archive copy (Memento 2. Аравдугаар сар 2017 цахим архивт) The Constitution of Greece: Section II Relations of Church and State: Article 3, Hellenic Resources network (Memento 1. Наймдугаар сар 2017 цахим архивт).
  10. Enyedi, Zsolt; Madeley, John T.S. (2 August 2004). Church and State in Contemporary Europe. Routledge. х. 228. ISBN 9781135761417. Both as a state church and as a national church, the Orthodox Church of Greece has a lot in common with Protestant state churches, and even with Catholicism in some countries.