Словак
Бүгд Найрамдах Словак Улс Slovenská republika (Словак)
| |
---|---|
Төрийн дуулал: Nad Tatrou sa blýska (Словак) (Монгол: "Татра уулсын дээгүүр цахилгаан цахив") | |
Нийслэл ба томоохон хот | Братислава 48°09′N 17°07′E / 48.150°N 17.117°E |
Албан ёсны хэл | Словак хэл |
Угсаатны бүлгүүд (2021)[1] |
|
Шашин (2021)[2] |
|
Ард түмний нэршил | Словакчууд |
Төр засаг | Нэгдмэл парламентын бүгд найрамдах улс |
Зузана Чапутова | |
Роберт Фицо | |
Петер Пеллегрини | |
Хууль тогтоох байгууллага | Үндэсний Зөвлөл |
Түүх | |
10 сарын 28, 1918 | |
9 сарын 30, 1938 | |
• Словакийн Өөртөө Засах Газар (2-р БНУ-ын бүрэлдэхүүнд) | 11 сарын 23, 1938 |
3 сарын 14, 1939 | |
10 сарын 24, 1945 | |
1948 | |
7 сарын 11, 1960 | |
• Бүгд Найрамдах Социалист Словак Улс (Социалист Чехословак Улсын бүрэлдэхүүнд, нэгдмэл Чехословак улс холбооны улс болов) | 1 сарын 1, 1969 |
• Бүгд Найрамдах Словак Улс (change of name within established Чех ба Словакийн Холбооны Бүгд Найрамдах Улс) | 3 сарын 1, 1990 он |
1 сарын 1, 1993 | |
Газар нутаг | |
• Нийт | 49,035 км2 (127) |
• Усны эзлэх талбай (%) | 0.72 (2015)[3] |
Хүн ам | |
• 2022 тооллого | 5,460,185[4] (117) |
• Нягтаршил | 111/км2 (88) |
ДНБ (ХАЧП) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $225.706 тэрбум[5] (70) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $41,515[5] (48) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $127.533 тэрбум[5] (62) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $23,457[5] (43) |
ОТББИ (2019) | 22.8[6] бага |
ХХИ (2021) | ▲ 0.848[7] маш өндөр · 45 |
Мөнгөний нэгж | Евро (€) (EUR) |
Цагийн бүс | UTC+1 (ТЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+2 (ТЕЗЦ) |
Огнооны формат | ө. с. жжжж |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +421 |
Домэйн нэр | .sk and .eu |
Бүгд Найрамдах Словак Улс (словак. Slovenská republika) нь далайд гарцгүй, төв Европын улс юм. Баруун хилээрээ Бүгд найрамдах Чех улс болон Австри улсуудтай, хойд хөрш нь Польш, Унгар улстай урд талаараа, Украинтай зүүн талаараа тус тус хиллэнэ. Нийслэл - Братислав.
Европын холбоо, НАТО, НҮБ-ийн гишүүн орон.
Хүн ам нь 5 443 120 (2017 сар), газар нутаг -48 845 км².
Албан ёсны хэл нь-словак хэл. Мөнгөн тэмдэгт нь-евро.
Словак нь хэдийгээр хэл болон соёлоороо Чехтэй төстэй боловч түүхийн талаасаа хоорондоо ялгаатай. 10-р зуунд Их Моравийн уналтын дараа Словакууд Чехүүдээс ялгаатай нь бие даасан улс үүсгээгүй. 10-р зуунаас 1918 он хүртэл одоогийн Словакийн газар нутаг Унгарын вант улсын харъяалалд байсан. 19-р зууны үед Чех болон Словакийн сэхээтнүүдийн дунд "нэг ард түмний хоёр салаа" хэмээх үзэл дэлгэрч, улмаар нэгдэж 1918 оны 10 сарын 18-нд Чехословак улс бий болсон. 1993 оны 1 сарын 1-нд Словакууд өөрийн түүхэндээ анх удаа тусгаар тогтносон улс байгуулжээ.
Төрийн байгуулалт
[засварлах | кодоор засварлах]Бүгд найрамдах Словак улсын төрийн тэргүүн нь бүх нийтийн шууд санал хураалтаар 5 жилийн хугацаатай сонгогддог ерөнхийлөгч юм. Гүйцэтгэх эрх мэдлийн дийлэнх нь Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайдад байдаг юм. Түүнийг ихэвчлэн парламентын сонгуульд олонхи болсон нам буюу эвслийн удирдагч байдаг бөгөөд ерөнхийлөгч томилогддог юм. Гүйцэтгэх засаглал нь Бүгд Найрамдах Словак Улсын Засгийн газар юм. Засгийн газрын танхимын гишүүдийг Ерөнхий сайдын санал болгосноор Ерөнхийлөгч томилдог байна.
Словакийн хууль тогтоох дээд байгууллага нь 150 суудалтай нэг танхимтай Бүгд Найрамдах Словак улсын Үндэсний Зөвлөл юм. Үндэсний Зөвлөлийн төлөөлөгчдийг нэг тойргоор пропорциональ хэлбэрээр 4 жилийн хугацаатай сонгодог.
Парламентын гишүүдийн тавны гурав нь дэмжсэн тохиолдолд Ерөнхийлөгчийг огцруулах боломжтой байдаг ажээ. Ерөнхийлөгч сонгогдсоны дараа Засгийн газрын бодлогын мэдэгдлийг 1 сарын дотор гурван удаа батлахгүй бол парламентыг тараах эрхтэй байдаг.
Нутгийн Засаг захиргаа
[засварлах | кодоор засварлах]Бүгд Найрамдах Словак улс 8 мужид хуваагддаг байна. Үүнд:
- Братиславын муж (словак. Bratislavský kraj),
- Трнавын муж (словак. Trnavský kraj),
- Тренчины муж (словак. Trenčiansky kraj) ,
- Нитрианы муж (словацк. Nitriansky kraj),
- Жилины муж (словак. Žilinský kraj),
- Банскобистрицк муж (словак. Banskobystrický kraj) ,
- Прешов муж (словак. Prešovský kraj),
- Кошицкий муж(словак. Košický kraj).
Мужууд нь 79 дүүрэгт (2022 оны байдлаар) хуваагддаг байна.
Wiktionary: Словак – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "SODB2021 - Population - Basic results".
- ↑ "SODB2021 - K rímskokatolíckemu vyznaniu sa prihlásilo 56 % obyvateľov". Archived from the original on 20 May 2022. Татаж авсан: 20 January 2022.
- ↑ "Surface water and surface water change". Organisation for Economic Co-operation and Development (OECD). Татаж авсан: 11 October 2020.
- ↑ "Slovakia Population 2022 (Live)". World Population Review. Татаж авсан: 11 July 2022.
- ↑ 5.0 5.1 5.2 5.3 "World Economic Outlook Database, April 2023". IMF.org. International Monetary Fund. Татаж авсан: 26 July 2023.
- ↑ "Gini coefficient of equivalised disposable income – EU-SILC survey". ec.europa.eu. Eurostat. Татаж авсан: 10 August 2021.
- ↑ "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.