Латви
Бүгд Найрамдах Латви Улс | |
---|---|
Төрийн дуулал: Dievs, svētī Latviju! (Латви) ("Бурхан Латвийг адислаг!") | |
Нийслэл ба томоохон хот | Рига 56°57′N 24°6′E / 56.950°N 24.100°E |
Албан ёсны хэл | Латви хэлa |
Хүлээн зөвшөөрөгдсөн хэл | Ливони хэл Латгал хэл |
Угсаатны бүлгүүд (2022[1]) |
|
Шашин (2018)[2] | |
Ард түмний нэршил | Латвичууд |
Төр засаг | Нэгдмэл парламентын бүгд найрамдах улс |
Эдгарс Ринкевичс | |
Кришьянис Кариньш | |
Эдвардс Смилтенс | |
Хууль тогтоох байгууллага | Сейм |
Тусгаар тогтнол | |
11 сарын 18, 1918 | |
1 сарын 26, 1921 | |
11 сарын 7, 1922 | |
8 сарын 21, 1991 | |
5 сарын 1, 2004 | |
Газар нутаг | |
• Нийт | 64,589 км2 (122) |
• Усны эзлэх талбай (%) | 2.09 (2015)[5] |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 1,842,226[6] (146) |
• Нягтаршил | 29.6/км2 (147) |
ДНБ (ХАЧП) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $72.03 тэрбум[7] (105) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $38,124[7] (48) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $40.588 тэрбум[7] (100) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $21,482[7] (44) |
ОТББИ (2021) | 35.7[8] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.863[9] маш өндөр · 39 |
Мөнгөний нэгж | Евро (€) (EUR) |
Цагийн бүс | UTC+2 (ЗЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+3 (ЗЕЗЦ) |
Огнооны формат | өө/сс/жжжж |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +371 |
Домэйн нэр | .lvc |
|
Латви (латв. Latvija) албан ёсоор Бүгд Найрамдах Латви Улс (латв. Latvijas Republika) Умард Европт оршдог Балтын 3 орны нэг юм. Латви хойгуураа Эстони (хилийн урт 343 км), урдуураа Литва (588 км), зүүнээрээ Орос (276 км), Беларусь (141 км)[14] гэх дөрвөн улстай газраар хиллэхээс гадна баруун талаараа Балтын тэнгисээр өрнө зүгийн Шведтэй усан хил тогтсон байдаг. Латви нь 64,589 км2 газар нутагтай бөгөөд 1,957,200 хүн амтай. Нийслэл хот нь Рига ба Даугавпилс, Лиепая, Елгава, Юрмала хотууд томд тооцогддог байна.
Хэдэн зууны Швед, Польш-Литва, Оросын ноёрхлын дараа ба Дэлхийн 1-р дайны дараа Бүгд Найрамдах Латви Улс 1918 оны 11-р сарын 18-нд Оросын эзэнт гүрнээс салж тусгаар тогтнолоо зарласан. Хориод жил тусгаар байсны сүүлчээр дэлхийн II дайны дараа ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж ЗХУ-ын нэг Бүгд Найрамдах улс бол 45 жил ЗХУ-ын эрх мэдэлд багтаж байсан.
1987 оноос эхлэн тайван "Дуулж буй хувьсгал" нь Балтийн улсуудыг Зөвлөлт холбоот улсаас чөлөөлөгдөхийг уриалж, Коммунист дэглэм хууль бусаар булаан авсныг буруушааж байв. 1990 оны 5-р сарын 4-ний өдөр Бүгд Найрамдах Латви Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, 1991 оны 8-р сарын 21-ний өдөр де-факто тусгаар тогтнолоо сэргээсэн. Латви нь тусгаар тогтносон, бүгд найрамдах засаглалтай улс. Нийслэл Рига нь 2014 онд Европын Соёлын төв болж байсан. Улсын албан ёсны хэл нь латви хэл юм. Латви хэл бол Балт төрлийн одоогоор оршин байгаа хоёр хэлний нэг.
XIII-XX зууны үед харийн эрхшээлд байсан хэдий ч Латви үндэстэн нь хэл, хөгжмийн уламжлалаараа үе дамжин өөрийн онцлог шинжийг хадгалсаар ирсэн. Гэсэн хэдий ч олон зуун жилийн турш үргэлжилсэн Оросын ноёрхлын үр дүнд (1710-1918), дараа нь Зөвлөлтийн ноёрхлын үр дүнд, Латви улсын хүн амын 26.9%-г оросууд эзэлж байна. Дэлхийн 2-р дайн хүртэл Латви улсад цөөн тооны герман, еврей үндэстнүүд амьдарч байсан.
2011 оны тооллогоор хүн амын 62.1% (1,284,194)-ийг Латвичууд, 26.9-ийг Оросууд, 11.0%-ийг бусад яс үндэст хүмүүс эзлэж байна. Гэхдээ бас дээр үед Эстонийн өвөг дээдэстэй нэг улсад багтан явсан түүх байдаг.
Латви улс нь 119 ширхэг, үүний 110 нь Латвиар "novads" гэх нэгж, 9 нь "republikas pilsēta" (Англи: republican city) нэгжид хуваагддаг. Эхнийхийг дүүрэг харин хоёр дахь нь «улсын хот» юм.
Латви нь өндөр хөгжилтэй, эдийн засагтай, хөгжингүй орон юм, Хүний хөгжлийн индексээр 39-д жагсаж байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагад 1991 оны 9 сарын 17-нд, Европын Холбоонд 2004 оны 5 сарын 1, НАТО-д 2004 оны 3 сарын 29-нд элсчээ. 2014 оны 1-р сарын 1-ий өдрөөс еврог мөнгөн тэмдэгт ашиглаж эхэлсэн.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Латви – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Social Statistics Department of Latvia. "Pastāvīgo iedzīvotāju etniskais sastāvs reģionos un republikas pilsētās gada sākumā".
- ↑ "Latvia".
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedGermanis
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedFINemb
- ↑ "Surface water and surface water change". Organisation for Economic Co-operation and Development (OECD). Татаж авсан: 11 October 2020.
- ↑ "Latvia". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 24 September 2022. (Archived 2022 edition)
- ↑ 7.0 7.1 7.2 7.3 "World Economic Outlook Database, October 2022". IMF.org. International Monetary Fund. October 2022. Татаж авсан: October 11, 2022.
- ↑ "Gini coefficient of equivalised disposable income". Eurostat. Архивласан огноо 9 October 2020. Татаж авсан: 22 June 2022.
- ↑ "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. September 8, 2022. Татаж авсан: September 8, 2022.
- ↑ "The Constitution of the Republic of Latvia, Chapter 1 (Article 4)". The Parliament of the Republic of Latvia. Archived from the original on 5 December 2013. Татаж авсан: 20 November 2013.
- ↑ "Official Language Law, Section 3 (Article 1)". The Parliament of the Republic of Latvia. Archived from the original on 4 January 2014. Татаж авсан: 20 November 2013.
- ↑ "Official Language Law, Sections 4, 5 and 18 (Article 4)". Likumi.lv. Архивласан огноо 5 July 2019. Татаж авсан: 7 October 2019.
- ↑ "Official Language Law, Section 3 (Articles 3 and 4)". The Parliament of the Republic of Latvia. Archived from the original on 4 January 2014. Татаж авсан: 20 November 2013.
- ↑ "Latvia" (Memento 16. Наймдугаар сар 2011 цахим архивт) CIA. Retrieved 2008-12-15.