Jump to content

Тбилиси

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Тбилиси
თბილისი
Тифлис
Хуучин Тбилиси ба Нарикала цайз үдшийн бүрийд
Map
Тбилиси is located in Тбилиси
Тбилиси
Тбилиси
Тбилиси is located in Гүрж
Тбилиси
Тбилиси
Тбилиси is located in Кавказын нуруу
Тбилиси
Тбилиси
Солбицол: 41°43′21″N 44°47′33″E / 41.72250°N 44.79250°E / 41.72250; 44.79250Солбицол: 41°43′21″N 44°47′33″E / 41.72250°N 44.79250°E / 41.72250; 44.79250
Улс Гүрж
БайгуулагдсанМЭ 455 он[2]
Засаг захиргаа
  ТөрөлХотын дарга–зөвлөл
  БиетТбилиси Хотын Хурал
  Хотын даргаКаха Каладзе (ГМ)[3]
Газар нутаг
  Нийслэл504.2 км2 (194.7 бээр2)
  Бөөгнөрөл
726 км2 (280 бээр2)
Хамгийн өндөр цэг
770 м (2,530 фут)
Хамгийн нам цэг
380 м
Хүн ам
 (2023)
  Нийслэл1,241,709[1]
  Нягтрал2,462.73/км2 (6,378.4/бээр2)
  Бөөгнөрөл
1,485,293
Иргэдийн нэршилТбилисичүүд
Тбилисели (Гүржээр)
Хүн ам угсаатны бүлгээр[5]
  Гүржүүд89.9%
  Арменичууд4.8%
  Азербайжан1.4%
  Оросууд1.2%
  Бусад2.7%
Цагийн бүсUTC+4 (Гүржийн Цаг)
Бүсийн дугаар+995 32
Бүс нутгийн нийт бүтээгдэхүүн[6]2021
 – НийтGEL26.3 тэр.
($10 тэрбум)
 – Нэг хүнд ноогдохGEL21,900
US$8,300
ХХИ (2021)0.824[7]very high
Вэб сайтtbilisi.gov.ge

Тбилиси (монгол бичгээр ᠲᠪᠢᠯᠢᠰᠢ; гүржээр თბილისი [тпилиси], орч. дулаан хот) нь Гүрж улсын нийслэл бөгөөд хамгийн том хот нь юм. Кура голын эрэг дээр орших бөгөөд газар нутаг нь 726 км², хүн ам нь 1,201,035 (2021). Энэ хот заримдаа 1939 оноос өмнөх хуучин нэр нь болох Тифлис буюу Тиффлис гэж нэрлэгддэг.

Тбилиси бол Гүржийн аж үйлдвэр, нийгэм, соёлын төв юм. Энэ нь мөн үндэстэн дамнасан эрчим хүч, худалдааны дамжин өнгөрөх чухал зангилаа юм. Европ, Азийн уулзвар дахь стратегийн байрлал нь Тбилисийг Кавказ дахь янз бүрийн хүчний хоорондын маргааны талбар болж байжээ.

Тбилиси хотод 17-19-р зууны үеийн архитектурын олон тооны дурсгалууд байдаг. Аялал жуулчлалын гол бүсүүд нь Абанотубани, Авлабари, Хуучин хотын төв хороолол бөгөөд Шота Руставелийн өргөн чөлөө юм.

Тбилиси бол их ногоон хот юм. "4-р сарын 9-ний цэцэрлэг" хамгийн хуучин бөгөөд Ваке цэцэрлэг нь хамгийн том нь юм.

Ерөнхийдөө орчин үеийн Тбилиси бол орчин үеийн архитектур, Кавказын уламжлалыг хослуулсан сонирхолтой хот бөгөөд улс орон шинэчлэгдэж, эдийн засаг өргөжин тэлэхийн хэрээр хурдацтай өөрчлөгдөж байна.

Тбилиси хот V зуунд Иберийн хаан Вахтанг I Горгасали байгуулсан бөгөөд 6-р зуунд нийслэл болсон гэж үздэг. Хотын зарим дүүрэгт МЭӨ VI—III зууны үед хүн амьдарч баримтууд олдсон байна.

Европ, Азийн хооронд стратегийн байрлалтай учраас Перс, Византи, Араб, 1220-1320 онуудад Монголын эрхшээлд байсан. Дараа нь Османы эрхшээлд орсон. Хотын сүүлчийн сүйрлийг 1795 онд Ираны Шах Ага Магамед Хан авчирч, Тбилиси хотыг бараг бүрэн нураасан байна.

Монголд эзлүүлж байсан үед тасарсан Гүржийн Оростой харилцаа сэргэж, байнгын шинжтэй болж эхэлсэн байна. Гүржийн эрх баригчид Орост хандан цэргийн тусламж хүсч, Турк, Ираны эсрэг хамтарсан арга хэмжээ авахыг санал болгож байжээ. 17-р зууны төгсгөлд Москвад Гүржийн колони бий болсон нь Орос-Гүржийн харилцаа ойртоход чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Гүрж Оросын эзэнт гүрний нэг хэсэг болох 1801 оны үед Тбилисийг Тифлис гэж нэрлэсэн байна. Энэ хот нь засаг захиргааны чухал төв болж, 1844 оноос хойш Кавказ дахь Оросын эзэн хааны төлөөлөгчийн (захирагч) оршин суух газар болжээ.

Тбилиси
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
19
 
6
-2
 
 
26
 
7
-1
 
 
30
 
12
2
 
 
51
 
18
7
 
 
78
 
23
12
 
 
76
 
27
16
 
 
45
 
31
19
 
 
48
 
31
19
 
 
36
 
26
15
 
 
38
 
20
9
 
 
30
 
13
4
 
 
21
 
7
-1
Температур °CТунадас мм
Эх сурвалж: wetter.com
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Тбилиси
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 5.5 7.2 11.9 17.6 23.2 27.2 30.6 30.8 25.8 19.8 12.6 7.4 Ø 18.4
Мин. Температур (°C) −2.4 −1.0 2.1 7.1 12.1 15.7 18.9 18.7 14.7 9.3 3.9 −0.5 Ø 8.3
Тунадас (мм) 19 26 30 51 78 76 45 48 36 38 30 21 Σ 498
Нартай цаг (h/d) 3.2 3.6 4.6 5.7 6.9 8.3 8.3 8.0 6.9 5.3 3.4 3.0 Ø 5.6
Бороотой өдөр (d) 4 5 6 8 10 9 6 6 5 6 4 4 Σ 73
Т
е
м
п
е
р
а
т
у
р
5.5
−2.4
7.2
−1.0
11.9
2.1
17.6
7.1
23.2
12.1
27.2
15.7
30.6
18.9
30.8
18.7
25.8
14.7
19.8
9.3
12.6
3.9
7.4
−0.5
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
19
26
30
51
78
76
45
48
36
38
30
21
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: wetter.com
 Commons: Тбилиси – Викимедиа дуу дүрсний сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Тбилиси – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  1. "Population by regions". National Statistics Office of Georgia. Татаж авсан: 16 Наймдугаар сар 2023.
  2. კონსპექტი საქართველოს ისტორიიდან შედგენილი ა. ქუთათელაძისგან (Memento 5. Хоёрдугаар сар 2021 цахим архивт) Архивлагдсан 5 Хоёрдугаар сар 2021 at the Wayback Machine. რვეული I. თბილისი, სტამბა წიგნების გამომცემელ ქართველთა ამხანაგობისა, 1900. გვერდი 38.
  3. "Mayor of Tbilisi". Tbilisi City Hall. Архивласан огноо 1 Арванхоёрдугаар сар 2017. Татаж авсан: 20 Арваннэгдүгээр сар 2017.
  4. "Statistics of Tbilisi Region". National Statistics Office of Georgia. Архивласан огноо 28 Тавдугаар сар 2021. Татаж авсан: 22 Долоодугаар сар 2018.
  5. "Ethnic composition of Georgia 2014". Pop-stat.mashke.org. Архивласан огноо 20 Арванхоёрдугаар сар 2020. Татаж авсан: 10 Хоёрдугаар сар 2022.
  6. "რეგიონული სტატისტიკა".
  7. "Sub-national HDI - Subnational HDI - Global Data Lab".
  8. "Tbilisi Postal Code" (англи хэлээр). cz. 20 Долоодугаар сар 2023. Татаж авсан: 30 Нэгдүгээр сар 2023.