Унгар
Унгар Magyarország (Унгар)
| |
|---|---|
| Төрийн дуулал: "Himnusz" (Унгар)[1] (Монгол: "Төрийн дуулал") | |
Унгар улсын байршил (хар ногоон) – Европ (ногоон & хар саарал) | |
| Нийслэл ба томоохон хот | Будапешт 47°26′N 19°15′E / 47.433°N 19.250°E |
| Албан ёсны хэл | Унгар хэл[2] |
| Угсаатны бүлгүүд (2022 тооллого) |
|
| Шашин (2011 тооллого)[4] | |
| Ард түмний нэршил | Унгарчууд |
| Төр засаг | Нэгдмэл ноёрхогч-намын парламентын бүгд найрамдах улс |
| Шуйок Тамаш | |
| Орбан Виктор | |
| Хууль тогтоох байгууллага | Үндэсний Ассамблей |
| Түүх | |
| 895[5] | |
| 12 сарын 25, 1000 он[6] | |
| 4 сарын 24, 1222 он | |
| 8 сарын 29, 1526 он | |
| 9 сарын 2, 1686 он | |
| 3 сарын 15, 1848 он | |
| 3 сарын 30, 1867 он | |
| 6 сарын 4, 1920 он | |
| 10 сарын 23, 1989 он | |
| 3 сарын 12, 1999 он | |
| 5 сарын 1, 2004 он | |
| Газар нутаг | |
• Нийт | 93,030[7] км2 (108) |
• Усны эзлэх талбай (%) | 3.7[8] |
| Хүн ам | |
• 2023 тооцоо | 9,678,000[9] (92) |
• Нягтаршил | 105/км2 (78) |
| ДНБ (ХАЧП) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $427 тэрбум[10] (54) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $43,907[10] (42) |
| ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $188 тэрбум[10] (58) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $19,385[10] (57) |
| ОТББИ (2020) | 28.3[11] бага |
| ХХИ (2021) | ▲ 0.846[12] маш өндөр · 46 |
| Мөнгөний нэгж | Форинт (HUF) |
| Цагийн бүс | UTC+1 (ТЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+2 (ТЕЗЦ) |
| Огнооны формат | жжжж.сс.өө. |
| Жолооны тал | баруун |
| Утасны томьёо | +36 |
| Домэйн нэр | .hu[a] |
| |
Унгар (Унгар: Magyarország, Мажярорсааг), албан ёсоор Унгар Улс нь Карпатын нам дор газарт орших далайд гарцгүй, төв Европын улс юм. Хуурай газраар Австри, Словак, Украин, Румын, Серби, Хорват, Словени улсуудтай хиллэдэг. 2024 оны байдлаар 9,603,634 хүн амтай, 93,036 км² газар нутагтай улс. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Будапешт.
Унгар улс нь НҮБ, НАТО, Европын Холбоо болон ЭЗХАХБ-ын гишүүн, Шенгений гэрэнд нэгдсэн. Албан ёсны хэл нь Урал хэлний бүлгийн унгар буюу мажяр хэл. Европын Холбооны 24 албан ёсны хэлний нэг боловч Энэтхэг-Европ хэлний язгуурт багтдаггүй.
Түүх
[засварлах | кодоор засварлах]235 оноос хойш Ромын эзэнт гүрэн бослого, өрсөлдөөн, эзэн хаадын хурдацтай өөрчлөлтөөс үүдэлтэй үймээн самууныг туулсан. Баруун Ромын эзэнт гүрэн 5-р зуунд герман овог аймгуудын нүүдэл, Карпийн шахалтын дор нуран унасан. Энэ үед Хүннү гүрнээс (370-469 он) Төв Европт олон нүүдэлчид ирсэн. Хүннү гүрний хамгийн хүчирхэг удирдагч нь Аттила хаан (434–453) байсан бөгөөд хожим Унгарын домогт гол дүр болсон хүн юм. Хүннү гүрэн задран унасны дараа Хүннү гүрний вассал байсан Зүүн Германы овог Гепидүүд Карпатын сав газарт өөрсдийн хаант улсаа байгуулсан нь Унгар байсан гэж үздэг.
Кельт (НТӨ 450 оноос хойш) болон Ромын (НТӨ IX-IV зуун) үеэс хойш IX зууны сүүл үед мажааруудын удирдагч Арпад Унгар улсыг үндэслэн байгуулсан бөгөөд түүний гуч I Иштван 1000 онд Ромоос илгээсэн титмийг хүлээн авч хаан ширээнд суужээ. Унгарын Вант Улс дундаа бага сага тасалдалтай 946 жилийн турш оршин тогтносон. Зарим үед тус улс Өрнөдийн соёлын төвүүдийн нэг гэж тооцогдож байлаа.
ХХ зуунд Унгарын хант улс (1920—1946) залгаад дэлхийн хоёрдугаар дайны дараа коммунист үе (1947-1989) тогтсон бөгөөд энэ үед гарсан 1956 оны Унгарын хувьсгал, 1989 онд Австритай залгаа хилээ нээж социалист орнуудын эвслийн бутралыг түргэсгэсэн зэрэг нь олон улсын анхаарлыг татсан юм.
Одоо тус улс нь Парламентын Бүгд найрамдах засаглалтай (1989 оноос хойш). Өнөөдөр Унгар улс өндөр орлоготой эдийн засаг[13] болсон бөгөд зарим эдийн засгийн үзүүлэлтээрээ бүс нутагтаа тэргүүлдэг[14]. Тус улсын одоогийн зорилго нь ОУВС-гийн стандартаар (тус улсын ХХИ[15] дэлхийд 36-д орох бөгөөд улам бүр өссөөр байгаа билээ) хөгжингүй улс болоход оршино.
Унгар нь сүүлийн арван жилд дэлхийн хамгийн их жуулчид очдог 15 газрын нэг байсан[16][17]. Нийслэл Будапешт хот нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг гэж тооцогддог[18][19]. Тус улсад дэлхийн хоёр дахь том халуун Хэвиц нуур, Төв Европын хамгийн том Балатон нуур, Европ дахь хамгийн том байгалийн хээр байдаг.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]2024 оны байдлаар Унгарын хүн ам 9,603,634 байв. Хүн амын дийлэнх нь унгарууд (8,314,029 буюу 2011 оны хүн амын 83.7%) юм.
2011 оны хүн амын тооллогоор (хүмүүс гарал үүслээ олон үндэстнээр зааж болох тул эцсийн тооллого 100%-иас давсан) Унгарын хамгийн чухал үндэсний цөөнх нь германчууд (29,647 буюу 0.3%), цыганууд (131,951 буюу 1.3%), румынчууд (26,345 буюу 0.3%), словакууд (26,345 буюу 0.3%), хорватууд (23,561 буюу 0.2%), сербичүүд (0.2%) юм. Судалгаанд оролцогчдын 1,455,883 нь (тухайн үеийн хүн амын 14.7%) гарал үүслээ заагаагүй байна.
Хөрш зэргэлдээ орнуудад, ялангуяа Словак, Украин, Румын (Трансильвани), Серби (Воеводина), Хорват зэрэг улсуудад Унгарын томоохон нийгэмлэгүүд байдаг.
Унгарын томоохон хотууд — Дебрецен, Сегед, Мишкольц, Печ болон бусад.
Төрийн тогтолцоо
[засварлах | кодоор засварлах]Унгар бол парламентын Бүгд найрамдах улс юм. Хууль тогтоох байгууллага нь ард түмнээс 4 жилийн хугацаатай сонгогддог Төрийн чуулган (унгар. Országgyűlés) юм. Төрийн тэргүүн Ерөнхийлөгч нь Төрийн чуулганаар 5 жилийн хугацаатай сонгогддог (elnök) юм. Гүйцэтгэх засаглал нь Унгарын Засгийн газар бөгөөд Ерөнхий сайд (Miniszterelnök) болон сайд нараас бүрддэг. Төрийн чуулганаар томилогдон түүний өмнө хариуцлага хүлээдэг байна. Үндсэн хуулийн хяналтын байгууллага нь Унгарын Үндсэн хуулийн шүүх юм.
2010 оноос хойш Орбан Виктор Ерөнхий сайдаар ажиллаж байна.
Орон нутаг
[засварлах | кодоор засварлах]| Газар (орон) |
Муж (бүс) |
Аймаг (хошуу) |
Хүн ам (2012) |
|---|---|---|---|
| Төв Унгар (Унгарын төв газар) |
Төв Унгар (Унгарын төв муж) |
1,740,041 | |
| 1,245,048 | |||
| Дунантуль (Дунайн цаад газар) |
Төв Дунантуль (Дунайн цаад газрын төв муж) |
425,581 | |
| 310,200 | |||
| 354,565 | |||
| Өрнө Дунантуль (Дунайн цаад газрын өрнөд муж) |
451,827 | ||
| 256,458 | |||
| 285,154 | |||
| Өмнө Дунантуль (Дунайн цаад газрын өмнөд муж) |
388,907 | ||
| 315,850 | |||
| 229,116 | |||
| Умард Альфёльд хоёр (Умард газар ба Нам доор газар) |
Умар Унгар (Унгарын умард муж) |
678,261 | |
| 305,336 | |||
| 198,933 | |||
| Умар Альфёльд (Умард нам доор газар) |
538,037 | ||
| 383,128 | |||
| 551,871 | |||
| Өмнө Альфёльд (Өмнөд нам доор газар) |
522,312 | ||
| 357,740 | |||
| 419,366 | |||
| 3 газар | 7 муж | 19 аймаг + Будапешт | 9,957,731 |
Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]Унгар бол дунд зэргийн хөгжсөн аж үйлдвэр-хөдөө аж ахуйн орон бөгөөд зах зээлийн шилжилт хийж дууссан байна.
Унгарын гол экспорт нь машин бүтээн байгуулалтын бүтээгдэхүүн болон бусад үйлдвэрийн бараа юм.
Унгарын гадаад худалдааны гол түнш нь Герман (2006 онд Унгарын худалдааны эргэлтийн 1/4-ээс илүү хувийг эзэлдэг).
Унгарын хамгийн том банк бол OTP банк юм.
Валют нь Унгарын форинт (forint) бөгөөд задгай мөнгө нь филер (fillér) юм. Форинтыг Унгарын Үндэсний Банк (унгар. Magyar Nemzeti Bank) гаргадаг.
2026 оны 1-р сарын 1-нээс эхлэн мэргэшсэн ажилчдын хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 322,800 форинт буюу 1000 орчим америк доллар (цэвэр цалин 214,662 форинт), харин чадварлаг мэргэжлийн ажилчдын хувьд 373,200 форинт (цэвэр цалин 248,178 форинт) болсон.
Тус улс тогтвортой зах зээлийн эдийн засагт амжилттай шилжсэн. Инфляци бага (3.2%) байна. Тус улс нь Европын Холбооны нэгдсэн зах зээлийн гишүүн юм. Эдийн засгийн өсөлтийн хурд харьцангуй өндөр, улсын өр багатай.
Аж үйлдвэр
[засварлах | кодоор засварлах]- Унгарын хамгийн том газрын тос, байгалийн хийн компани — MOL.
- Автомашин үйлдвэрлэл:
- Suzuki (Эстергом хотод);
- Audi (Дьёр хот) — хөдөлгүүр, Audi ТТ, «А3 седан»;
- Rába — автомашины эд ангийн үйлдвэр (Дьёр хот);
- Mercedes-Benz — Кечкемет хотод;
- Knorr-Bremse — Будапешт болон Кечкемет хотод.
- Химийн аж үйлдвэр:
- BorsodChem (Боршодхем);
- TVK.
- Эм зүйн аж үйлдвэр:
- Gedeon Richter;
- Egis.
Унгарын гадаад худалдаа Европын Холбооны улсууд руу голлон чиглэгдсэн байдаг. 2017 онд экспорт -$98,72 тэрбум, импорт — $93,28 тэрбум. Гол түншүүд:
- экспорт: Герман— 27,7%, Румын— 5,4%, Итали— 5,1%, Австри— 5%, Словак— 4,8%, Франц— 4,4%, Чех— 4,4%, Польш — 4,3%;
- импорт — Герман— 26,2%, Австри— 6,3%, Хятад — 5,9%, Польш— 5,5%, Словак— 5,3%, Нидерланд— 5%, Чех— 4,8%, Итали— 4,7%, Франц— 4%.
Боловсролын тогтолцоо
[засварлах | кодоор засварлах]Дээд боловсролын байгууллага — Их сургууль эрдмийн 3 шатлалтай — бакалавр (alap), магистр (mester) болон доктор (doktor); Дунд тусгай боловсролын байгууллагууд — мэргэжлийн сургуулиуд (szakközépiskola); ерөнхий дунд боловсролын байгууллагууд — гимнази (gimnázium); анхан шатны боловсролын байгууллагууд — бага сургуулиуд (általános iskola).
Унгар улс дээд боловсролын эртний уламжлалтай: тус улсын их сургуулиудад дэлхийн хамгийн эртний их сургуулиудын нэг болох 1367 онд байгуулагдсан Печийн Их Сургууль багтдаг. Обудагийн Их Сургууль 1395 онд байгуулагдсан. Дэлхийн анхны технологийн хүрээлэн 1735 онд Селмекбан (Унгарын Вант Улс)-д байгуулагдсан бөгөөд одоогийн залгамжлагч нь Мишкольцын Их Сургууль юм. Будапештын Технологи, Эдийн Засгийн Их Сургууль нь их сургуулийн статус, бүтэцтэй дэлхийн хамгийн эртний технологийн хүрээлэн гэж тооцогддог: түүний хууль ёсны өмнөх "Institutum Geometrico-Hydrotechnicum"-г 1782 онд Германы Эзэн хаан Лотарингийн II Иосеф байгуулсан.
Тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Унгарт хүмүүс олон угсаатан сонгож чадах тул нийлбэр нь 100% давж болно.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "The Story Behind the Hungarian National Anthem". Jules S. Vállay. Эх хувилбараас архивласан: 10 October 2017. Татаж авсан: 8 May 2017.
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedFlaw - ↑ Vukovich, Gabriella (2018). Mikrocenzus 2016 – 12. Nemzetiségi adatok [2016 microcensus – 12. Ethnic data] (PDF) (Мажар хэлээр). Budapest. ISBN 978-963-235-542-9. Татаж авсан: 10 January 2019.
{{cite book}}:|work=ignored (help)CS1 maint: location missing publisher (link) - ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedCensus2011det - ↑ Encyclopedia Americana: Heart to India. Vol. 1. Scholastic Library Pub. 2006. х. 581. ISBN 978-0-7172-0139-6.
- ↑ University of British Columbia. Committee for Medieval Studies, Studies in medieval and renaissance history, Committee for Medieval Studies, University of British Columbia, 1980, p. 159
- ↑ "Hungary". CIA The World Factbook. Татаж авсан: 27 March 2014.
- ↑ "CIA World Factbook weboldal". Татаж авсан: 3 June 2009.
- ↑ "22.1.1.1. Main indicators of population and vital events". www.ksh.hu. Hungarian Central Statistical Office (KSH). Татаж авсан: 9 February 2022.
- ↑ 10.0 10.1 10.2 10.3 "World Economic Outlook Database, April 2023". IMF.org. International Monetary Fund. April 2023.
- ↑ "Gini coefficient of equivalised disposable income – EU-SILC survey". ec.europa.eu. Eurostat. Татаж авсан: 9 August 2021.
- ↑ "Human Development Report 2021/2022" (PDF) (Англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.
- ↑ World Bank Country Classification, 2007
- ↑ "PowerPoint bemutató" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2015-09-14. Татаж авсан: 2008-09-14.
- ↑ "Microsoft Word - NHDP_HU_NSRF_en_r1.doc" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2008-05-27. Татаж авсан: 2008-09-14.
- ↑ Index - Miért menjünk Magyarországra? Miért menjünk Szlovákiába?
- ↑ "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2007-04-23. Татаж авсан: 2008-09-14.
{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link) - ↑ http://whc.unesco.org/archive/advisory_body_evaluation/400bis.pdf
- ↑ Будапешт Дунай мөрний эрэг, Буда цайз, Андрасси өргөн чөлөөний хамт Дэлхийн өвд бүртгэгдсэн - Зураг, мэдээлэл, аялал жуулчлалын сурвалжилгууд
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Official site of the National Assembly
- hungary.hu
- History of Hungary: Primary Documents
- History of Hungary – The Corvinus Library
- In The Land of Hagar - The Jews of Hungary – A Virtual Exhibition
- Translation of Hungarian literary works - a database
- Hungary Open Directory Project төслийн вэбсайт дахь
- Agricultural land use profile