Jump to content

Швед

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Шведийн Вант Улс-с чиглүүлэгдэв)
Шведийн хаант улс
ᠱᠸᠧᠳ᠋ ᠤ᠋ᠨ
ᠬᠠᠭᠠᠨᠲᠤ
ᠤᠯᠤᠰ
Konungariket Sverige (Швед)
Төрийн дуулал: 
Du gamla, Du fria[a]
(Монгол: "Та эртнийх, та эрх чөлөөтэй")
Хааны дуулал: 
Kungssången
(Монгол: "Хааны дуу")
 Швед улсын байршил (хар ногоон)

– Европ (ногоон & хар саарал)
– Европын холбоо (ногоон)  –  [Legend]

Нийслэл
ба томоохон хот
Стокхольм
59°21′N 18°4′E / 59.350°N 18.067°E / 59.350; 18.067
Албан ёсны хэлШвед хэл[b]
Үндэсний цөөнхийн хэл
Шашин
(2020)[9][10]
Ард түмний нэршилШведүүд
Төр засагНэгдмэл парламентын
үндсэн хуульт хаант засаг
• Хаан
XVI Карл Густав
Андреас Норлен
Ульф Кристерссон
Хууль тогтоох байгууллагаРиксдаг
Швед
• Шведийн нэгдсэн хаант улс байгуулагдав
12-р зууны эхэн үе
• Кальмарын холбооны нэг хэсэг
1397 оны 6 сарын 17 – 1523 оны 6 сарын 6
1814 оны 11 сарын 4 – 1905 оны 10 сарын 26[11]
1995 оны 1 сарын 1
Газар нутаг
• Нийт
447,425 км2 (55)
• Усны эзлэх талбай (%)
8.97 (2022)[12]
Хүн ам
• 2022 тооцоо
Neutral increase 10,481,937[13] (87)
• Нягтаршил
25/км2 (198)
ДНБ (ХАЧП)2022 тооцоо
• Нийт
$684.45 тэрбум [14] (39)
• Нэг хүнд ноогдох
$63,877[14] (17)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$603.92 тэрбум[14] (25)
• Нэг хүнд ноогдох
$56,361[14] (12)
ОТББИ (2021)  26.8[15]
бага
ХХИ (2021) 0.947[16]
маш өндөр · 7
Мөнгөний нэгжШвед крон (SEK)
Цагийн бүсUTC+1 (CET)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+2 (CEST)
Огнооны форматжжжж-сс-өө
Жолооны талбаруун[d]
Утасны томьёо+46
ISO 3166 кодSE
Домэйн нэр.se[e]
Вэбсайт
sweden.se

Швед, албан ёсоор Шведийн Хант Улс (Швед хэл: Konungariket Sverige) нь Умард Европт Скандинавын хойг дээр орших нордикийн улс болно. Нийслэл хот Стокхольм. Швед улс нь Норвеги (баруун зүгт), Финланд (зүйн хойд зүгт), Скагеррак, Каттегат, Өресундын хоолойнууд (баруун өмнө зүгт) болон Балтын тэнгистэй хиллэнэ (зүүн зүгт). Далайгаар Дани, Герман, Польш, Оросын Холбооны Улс, Литва, Латви, Эстони улсуудтай хиллэх бөгөөд Дани улстай (баруун өмнө зүгт) Өрэсүндийн гүүрээр холбогддог. 1995 онд Европын Холбоонд, 2024 онд НАТО-д гишүүнээр элссэн.

450 295 км² нутаг дэвсгэрийн хэмжээгээр Швед улс нь Өрнөд Европт гурав дахь том улсад тооцогдоно. Хотожсон бүсүүдээс бусад нутгууд нь хүн амын нягтшил багатай. Хүн амын 84 хувь нь нийт газар нутгийн 1.3 хувийг эзлэх хот суурин газарт амьдардаг.

Швед улс нь орчин үеийн өндөр хөгжилтэй, ардчилсан улс бөгөөд иргэдийн амьдралын түвшин өндөр. Хувийн хэвшил аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 90 хувийг гаргах бөгөөд үүнд инженерийн салбар тэн хагасыг нь эзлэнэ. Энэ нь Икеа, Волво зэрэг дэлхийд данстай компаниудыг дурдахад ойлгомжтой. Хөдөө аж ахуй үндэсний нийт бүтээгдэхүүний зөвхөн 1 хувийг эзэлдэг онцлогтой. Швед улс нь урт хугацааны турш төмөр, зэс, модны гол экспортлогчдын нэг байсан. 1890-ээд оноос эхлэн боловсролын болон аж үйлдвэрийн салбар эрчимтэй хөгжин 20-р зуунд Швед улс нь эдийн засаг, нийгмийн хамгааллын хувьд хүчирхэг улс болон дэлхийн тавцанд гарч ирсэн бөгөөд өнөөдөр НҮБ-ын хүний хөгжлийн индексээр топ орнуудын тоонд байнга дээгүүр бичигдэх түвшинд хүрсэн. Усны баялаг нөөцтэй боловч нүүрс, газрын тосны нөөцөөр дутмаг.

Дэлхийд алдартай Нобелийн шагналыг үндэслэгчийн эх орон.

100-аад жилийн өмнө сая гаруй Шведүүд Америкийн Нэгдсэн Улс руу шилжин суурьшсан гэгддэг. Тэдний ихэнх нь газар тариалан эрхэлдэг байжээ. Аж үйдвэржилт хөгжихийн зэрэгцээ гадаад улсаас цагаачдыг олноор хүлээн авах болсон.

  1. Du gamla, Du fria нь хэзээ ч төрийн дуулал болгон батлагдаагүй ч, уламжлалт ёсоор тийм юм.
  2. 2009 оны 7 сарын 1-ээс.[1][2] Бусад таван хэл нь албан ёсоор цөөнхийн хэлээр зөвшөөрөгдсөн:[3] Фин хэл, Меянкиели, Цыган хэл, Саам хэлнүүд, ба Идиш хэл. Шведийн Дохионы Хэл нь мөн тусгай статустай.
  3. Хаан ба хааны гэр бүлийн гишүүд бүгд Шведийн сүмийн Протестант христ итгэгчид байх ёстой, боловч протестантизм нь 2000 оноос хойш төрийн албан ёсны шашин биш юм.[4][5][6] Гэсэн хэдий ч Сүмийг хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн[7] ба улсаас дэмжлэг авдаг.[8]
  4. Since 3 September 1967.
  5. Мөн .eu, Европын Холбооны бусад улсуудтай хамт хэрэглэгддэг.
  1. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Swedish
  2. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Swedish2
  3. "Är svenskan också officiellt språk i Sverige?" [Is Swedish also an official language in Sweden?] (швед хэлээр). Swedish Language Council. 1 February 2008. Archived from the original on 6 February 2014. Татаж авсан: 22 June 2008.
  4. "The Act of Succession". The Riksdag. Татаж авсан: 24 October 2014.
  5. Nergelius: pp. 42–44.
  6. "Svenska kyrkan i siffror". Church of Sweden (Svenska kyrkan).
  7. ."SFS 1998:1591" (Memento 29. Есдүгээр сар 2011 цахим архивт), Riksdagen
  8. "Church of Sweden". www.sweden.org.za. Archived from the original on 16 April 2021. Татаж авсан: 8 August 2020.
  9. "Statistik 2020 - Myndigheten för stöd till trossamfund". Myndighetensst.se. Archived from the original on 10 Хоёрдугаар сар 2022. Татаж авсан: 18 September 2022.
  10. "Statistik".
  11. Norborg, Lars-Arne. "svensk–norska unionen". ne.se (швед хэлээр). Nationalencyklopedin. Архивласан огноо 15 January 2016. Татаж авсан: 6 August 2015.
  12. "Land- och vattenareal per den 1 januari efter region och arealtyp. År 2012 - 2022". Statistics Sweden (SCB). Татаж авсан: 11 January 2023.
  13. [1] Statistics Sweden. Retrieved 8 July 2021.
  14. 14.0 14.1 14.2 14.3 "World Economic Outlook Database, October 2022". IMF.org. International Monetary Fund. October 2022. Татаж авсан: 23 November 2022.
  15. "Gini coefficient of equivalised disposable income – EU-SILC survey". ec.europa.eu. Eurostat. Татаж авсан: 21 June 2022.
  16. "Uncertain Times, Unsettled Lives: Shaping Our Future in a Transforming World" (PDF). Human Development Report 2021/2022. UNDP. ISSN 2412-3129. Татаж авсан: 5 December 2022.