Пёньян
Пёньян
| |
---|---|
Солонгос үсэг: | 평양직할시 |
Ханз үсэг: | сол. 平壤直轄市 |
Маккьюна-Райшауэр: | Пёньян Чихалси |
Солонгос хэлний шинэ хөрвүүлэг: | Пёньянг Жихалси |
Ерөнхий мэдээлэл | |
Газар нутаг: | 2,653 км²
|
Хүн ам: | 3,038,000 (мэдээ: Тавдугаар сар 2018) |
Хүн амын нягтрал: | 1,145 хүн км² тутамд |
Захиргааны гишүүд: |
18 хотын дүүрэг; |
Захиргааны төв: | Пёньян |
Пёньян (солонгосоор 평양, «тэгш газар», → Пёнъя́н, урьд Пхенья́н ) — Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (БНАСАУ)-ын нийслэл хот.
Пёнъян хот Умард Солонгос орныхоо баруун хэсэгт Тэдун мөрний эрэгт байрладаг улсынхаа хамгийн том, ганц саятан хот нь юм. 1946 онд Өмнөд Пёнъань аймгийн харьяанаас салан дэвшиж улсын хот болсон. Энэ нь улсын доор шууд захирагддаг, аймагтай эн тэнцүү эрхт нэгж гэсэн үг. Бүрэн хэлвэл Шууд захирагдах Пёнъян хот ([пёнъян чикалши]) гэнэ. Бодит байдалд хот, хөдөө аль алиныг багтаасан 3,194 км² талбайт Пёнъян нутагт 2008 оны байдлаар 3,255,388 хүн оршин сууж байна.[1]
Нэр
[засварлах | кодоор засварлах]Хотын нэрийг монголоор зөв бичиж дуудах эсэх тухай ярьцгаах болсон. Солонгосоор 《평양》 (пёнг-янг) гэж бичээд [пёнъ я́нъ] гэж хэлдэг. Энэ хоёр үеийг кирилл бичгээр [ъ] тэмдэг жийрэглэн холбож Пёнъян гэж бичнэ. Үүнээс жаахан будилж Пёнян, Пёньян, Пён-Ян гэсэн нь ч байна. Орост түрэлтийг [х] үсгээр галигласан нь XX зууны Монголд тэр хэвээр Пхеньян гэж бичигдээд нэг үе нэмж [пэ-хэ-ньяан] маягаар гажин дуудагджээ.[2] Монгол бичгээр харин ᠫᠶᠣᠩᠶᠠᠩ (pyongyang) [пён яан] гэх нь маргаангүй юм.[3]
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Уур амьсгал
[засварлах | кодоор засварлах]Пёньян | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Температур, хур тунадасны олон жилийн дундаж (1971–2000 он)
|
Түүх
[засварлах | кодоор засварлах]Пёнъян 25 - 220 онд байгуулагдсан.[6]
Пхеньяны тулалдаан
[засварлах | кодоор засварлах]Хятад-Японы анхдугаар дайны хүрээнд хуурай газар дээр явагдсан хоёр дахь том тулалдаан юм. 1894 оны 9 сарын 15-нд Солонгосын Пхеньянд Мэйжигийн Япон болон Манж Чин гүрний хооронд болжээ.
Хятадын Бэйянгийн Армийн 13,000 - 15,000 орчим цэрэг бүхий хүч Пхеньянд 1894 оны 8 сарын 4-нд ирж, эртний хотын хана хэрмийг засварлаж, өөрсдийн хүний тоо, хамгаалалтдаа найдан суув.
Маршал Ямагата Аритомогийн удирдлага доорх Японы Эзэн Хааны Армийн 1-р бүлэглэлийн 10,000 цэрэг бүхий (цэргийн тоо баталгаатай бус) арми нь дэслэгч генерал Нозү Мичицүрагийн удирдсан 5-р дивиз (Хирошима), дэслэгч генерал Кацүра Тароогийн удирдсан 3-р дивиз (Нагоя)-ээс бүрдэж байв. Японы цэргийн хүч Чемульпо (одоогийн Инчон)-д 1894 оны 6 сарын 12-нд ямар ч эсэргүүцэлгүйгээр бууж чаджээ. 7 сарын 29-нд Сёнгхваны тулалдаанаар бага зэрэг урагшилж чадсан 1-р арми хойд зүг рүү Пхеньяныг чиглэн маршлав. Ингэх замдаа Пусан, Вонсанд буусан десанттайгаа нийлж чаджээ.
Хятадын тал 2000 хүнээ алдаж, 4000 орчим цэрэг шархадсан бол Япончууд дөнгөж 102 хүнээ алдаж, 433 хүн шархадсан бөгөөд 33 цэрэг сураггүй болсон аж.
1894 оны 9 сарын 16-ны өглөө гэхэд Японы хүч Пхеньяныг бүрэн эзэлж авсан байна.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]Он | Хүн ам[7] |
---|---|
1986 | 1,300,000 |
1993 | 2,354,898 |
2002 | 2,724,700 |
2010 | 3,270,582 |
Он | Хүн ам[7] |
---|---|
1962 | 653,000 |
1967 | 840,000 |
1970 | 940,000 |
1981 | 1,283,000 |
Он | Хүн ам[7] |
---|---|
1929 | 120,000 |
1935 | 182,100 |
1938 | 232,700 |
1944 | 388,000 |
Он | Хүн ам[7] |
---|---|
1890 | 40,000 |
1906 | 43,000 |
1911 | 36,800 |
1920 | 58,600 |
Пхеньян (Пёнъян) XX зууны эхэнд 4 түмэн хүнтэй байв.
1972 онд нэг сая хүнтэй болж байлаа.
2010 оны тооцоогоор 3.3 сая оршин суугчтай байна.
Засаг захиргааны хуваарь
[засварлах | кодоор засварлах]Пхеньян (Пёнъян) 19 дүүрэг (күёг), 4 хошуу (군, күнь)-наас бүрдэнэ.[8]
Дүүрэг (күёг):
|
|
Хошуу (күнь):
|
|
Метро
[засварлах | кодоор засварлах]Пхеньян хотод метроны шугам сүлжээ бий. Пхеньяны метро 1968 онд байгуулагдсан.
Өртөөнүүд:
- «Пульгынбёль» (сол. 붉은별)
- «Чону» (сол. 전우)
- «Кэсон» (сол. 개선)
- «Тхонъиль» (сол. 통일)
- «Сынни» (сол. 승리)
- «Понхва» (сол. 봉화)
- «Ёнгван» (сол. 영광)
- «Пухын» (сол. 부흥)
Өртөөнүүд:
- «Рагвон» (сол. 락원)
- «Самхын» (сол. 삼흥)
- «Чонсын» (сол. 전승)
- «Хёксин» (сол. 혁신)
- «Консоль» (сол. 건설)
- «Хвангымболь» (сол. 황금벌)
- «Конгук» (сол. 건국)
- «Кванбок» (сол. 광복)
Зураг
[засварлах | кодоор засварлах]-
1920 оны зураг
-
Нийтийн тээврийн трамвай
-
Телевизийн цамхаг
-
Хуучирсан хороолол
-
Шинэхэн хороолол
-
Боулинг тоглох газар
-
Мангёндэ хүүхдийн ордон
Aх дүү хотууд
[засварлах | кодоор засварлах]Лавлах бичиг
[засварлах | кодоор засварлах]- ↑ United Nations Statistics Division; Preliminary results of the 2008 Census of Population of the Democratic People’s Republic of Korea conducted on 1–15 October 2008 (pdf-file) (Memento 25. Гуравдугаар сар 2009 цахим архивт) Retrieved on 2009-03-01.
- ↑ Мягмарын Саруул-Эрдэнэ. Үсгийн эндүүрлийг хэлэлцье – 2
- ↑ Монгол Улсын Их Сургууль - МХСС. «Монгол хэлний хадмал толь». 2011 он.
- ↑ "World Weather Information Service". Archived from the original on 2019-03-17. Татаж авсан: 2018-09-04.
- ↑ wetterkontor.de
- ↑ Nanglang-state is different from Lelang Commandery. Lelang Commandery was one of the four commanderies that Western Han instituted in the occupied territory of Wiman Joseon around the Liao river in western Manchuria in 108 BC.
- ↑ 7.0 7.1 7.2 7.3 Загвар:Cita web
- ↑ "행정구역현황 (Haengjeong Guyeok Hyeonhwang)". NK Chosun. Archived from the original on 2008-03-29. Татаж авсан: 2006-01-10. Also Administrative divisions of North Korea (Memento 18. Аравдугаар сар 2004 цахим архивт) (used as reference for hanja)