Jump to content

Таван замын байлдаан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Таван замын тулаан
Хамаарах дайн: Монгол-Хятадын дайнууд

Өвөр монголыг чөлөөлөх дайны үеийн монгол цэргүүд
Огноо1912-1915 он
Байршил
Үр дүн Гурван улсын Хиагтын хэлэлцээр
Нутаг дэвсгэрийн
өөрчлөлт
Өвөр Монгол болон бусад монголчууд амьдардаг нутгийг алдсан ба хожим Хятадын нутаг болсон
Байлдагч талууд
Богд Хаант Монгол Улс Дундад иргэн улс
Командлагч болон удирдагчид

Манлайбаатар Дамдинсүрэн,
бэйсийн зэрэг туслагч гүн Чимидцэрэн,
дэс түшмэл чин зүтгэлт гүн Хайсан,
дэд сайд Бавуужав,
дэд сайд бишрэлт бэйс Насан-Аривжих,
сайд гүн Сономдорж,
дэд түшмэл Зүтгэлт гүн Лаварын Сумъяа

маршал Ван Хуайчин
Цэргийн хүч
Богд Хаант Монгол Улсын арми,
Өвөр Монголын сайн дурын цэрэгийн ангиуд нийтдээ 10000 орчим цэрэг
70000 цэрэг,
янз бүрийн калибрийн 146 их буу
, 80-90 пулемёт
Хохирол
алуулсан 400 орчим,
олзлуулсан 60
шархадсан 48
алуулсан 3795,
олзлуулсан 76
зөвхөн 3 тулалдаанд 4-8 их буу,410-аад их бууны сум,
7 пулемёт түүний 5000 сум,
1080 буу, 85600 ширхэг сум,
421 сэлэм олзлуулсан.
Манлайбаатар Дамдинсүрэн

Таван замын байлдаан- Монгол-хятадын хооронд 1912-1915 онуудад болсон дайныг хэлдэг бөгөөд Монголын тал Өвөр Монголын нутгийг хятадын цэргээс чөлөөлөн өөртөө нэгтгэх зорилготой байсан бол Хятадын тал Өвөр монголыг алдахгүй байх төдийгүй Богд Хаант Монгол Улсыг устган түүний нутгийг булаан эзлэх зорилготой байжээ. Энэ дайныг хятадад "Үхэр жилийн үймээн" гэж нэрлэдэг бөгөөд дайны үед хятадын үлэмж давуу цэргийн байлдааны ажиллагаанууд нь бүтэлгүй болж ихэвчлэн ялагдаж байсан тул гүнзгийрүүлэн судалдаггүй бөгөөд эх сурвалжуудад ялагдлуудаа ялалт болгон хуурамчаар тэмдэглэсэн байдаг онцлогтой.

Таван замын байлдааны үед Ховдын хязгаарыг хамгаалах Баруун Монгол буюу Шинжааныг хятадаас чөлөөлөх зорилгоор Богд хааны Засгийн газар Гурван замаар цэрэг хуваан оруулсан байна. Энэ тухай судалгаа бараг байдаггүй бөгөөд эх сурвалжуудад цөөн тооны мэдээлэл байдаг. Энэхүү таван замын байлдаанаас тусдаа явагдсан Монгол-хятадын дайныг Гурван замын байлдаан гэж нэрлэн оруулав.

Богд Хаант Монгол Улс байгуулагдаж зарлан тунхагласан явдалд Өвөр Монголын Зуу Үд, Зост, Жирэм, Шилийн гол, Улаанцав, Их зуу зэрэг 6 чуулган Хөх хотын Түмэдийн зүүн баруун гарын засаг Хар мөрний их мянган, Өөлдийн засаг, Алшаа, Ар хорчин, Илийн мөрний Цахар зүүн гар болон Тарвагатайн аймгийн хошууд талархан дагаж баясахаа илэрхийлж, Нийслэл хүрээнээс цэрэг илгээж, Өвөр Монголыг бүхэлд нь Хятадын дарлалаас чөлөөлөхийг хүсэн гуйжээ. Хөлөнбуйрын Барга, Өвөр зургаан чуулганы 49 хошууны 36 нь Монгол улсад нэгдсэнээс гадна Хөх нуурын 24 хошуу, Цахар 8 хошуу, Или мөрөн болон Тарвагатайн 16 хошуу дагаар орж албан ёсоор нэгдэхээ илэрхийлсэн юм. Богд хааны зарлигаар 1913 оны 7-р сард зүүн хязгаарын хэргийг захиран шийтгэх тусгай газар байгуулагдаж, Сайдаар нь цэцэн хан аймагийн харьяат Егүзэр ачит зан бадарсан эрдэнэ мэргэн хамба Галсандашийг томилсон.

Урьдчилсан нөхцөл

[засварлах | кодоор засварлах]
Шударга баатар Бавуужав

Богд Хаант Монгол Улс байгуулагдсаны дараа Монгол үндэстэнг нэгтгэн Нэгдмэл Монгол Улс байгуулахыг Монголын тухайн үеийн эрх баригчид эрмэлзэж байв. Богд Хаант Монгол Улсад Өвөр Монгол болон бусад монголчууд нэгдэх эрмэлзлээ илэрхийлж, хуучин Манж Чин улсын харъяаны Монголчуудын хэмжээнд бослого, хөдөлгөөнүүд газар сайгүй өрнөж байлаа. Үүнийг эсэргүүцэн Манж Чин улсын дарлалыг авч хаян Дундад Иргэн улсыг байгуулсан Хятадууд өөрсдийгөө манж нарын өв залгамжлагч гэж үзэн хуучин Манж Чин улсын нутагт гарсан үндэстэнүүдийн тусгаар тогтнох эрмэлзэл бүхий эсэргүүцэл, тэмцлийг цэрэг, зэвсгийн хүчээр нухчин дарж хэлсэн. Түүхийн ийм эгзэгтэй үед Богд хаан Монгол улс, Өвөр монголчуудыг Хятадын дарлалаас чөлөөлөх, өөрт сайн дураар нэгдсэн монголчуудыг нэгтгэж, хязгаар нутгаа батлан хамгаалах зорилгоор Чуулалт хаалга, Бат хаалга (Хорчин зүүн гарын дунд хошуу), Долнуур, Хөх хот, Бугат хотын чиглэлд таван замаар их цэрэг хөдөлгөв.

Монгол дах нөхцөл байдал

[засварлах | кодоор засварлах]

Богд Хаант Монгол Улс байгуулагдсанаас эхлэн түүний Засгийн газраас Ар ба Өвөр Монгол төдийгүй нийт Монголчуудыг нэгтгэн Их Монгол улсыг байгуулахыг өөрийн үндсэн бодлого болгон хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэхүү бодлогын дагуу Өвөр Монголын олон түмэнд хандан “Манай засгийн газраас их цэргийг томилж дотоод монголд сэргийлэн суулгасан хятад цэргүүд лүгээ байлдаж хятад түшмэл цэргийг бүрмөсөн гаргасугай хэмээмой. Их цэрэг хүрэхийг үзэж хүчин хавсран газар орноо эзлэн авсугай. Бид язгуураас нэгэн үндэстэн тул зовлон жаргаланг хамтатгаваас зохимой” хэмээн ухуулан таниулах зарыг түгээн дэлгэрүүлж байв[1] Монголын засгийн газар нь Манж чин гүрэн задран унасан учир Манж нарын нэгтгэсэн Монгол, хятад, түвд болон бусад үндэстэнгүүд өөрийн тусгаар улсыг байгуулах эрхтэй гэсэн түүхэн үндэс бүхий зарчмын дагуу Манж нарын эрхийг шууд залгамжлан авах гэсэн хятадын үндэслэлгүй их гүрний дээрэнгүй бодлогыг эрс эсэргүүцэн дээрх бодлогыг сөргүүлэн дэвшүүлжээ.

Мөн тэд өөрийн дээрх бодлогыг хэрэгжүүлэхэд Оросын тусламжид түшиглэхээр тооцоолж байжээ. Гэхдээ Богд хаан болон түүний Засгийн газрын эрх бүхий ноёд барууны дипломат ёс гэж нэрлэдэг гадаад өнгөндөө найрсаг мэт боловч хүчтэй нь хүчгүйгээ дарладаг зарчим бүхий өөрийн их гүрний эрх ашгийг бүхний тэргүүнд тавьдаг тэрхүү ёс зүйг мэдэхгүйн улмаас Оросын эрх ашиг юу болохыг танин мэдэж чадалгүй хэт найдлага тавин хүлээж байсан байна. Монголын талын энэхүү найдварыг ашиглан өөрсдийнхөө Монгол дахь эрх ашиг ба худалдааны хэргийг завдан тогтоох гэсэн Оросын засгийн газрын ажиллагаа нь эрчимтэй болж, гадаад явдлын тэргүүн сайд Сазанов 1912 оны есдүгээр сарын 3-нд хаандаа бичиг өргөж, “Монголд онц элч томилон, Орос-Монголын найрамдлын гэрээг тогтоох учир бол Оросод туйлын чухал ашигтай явдал болно” гээд онц элчийн тушаалд Хаант засгийн Алс Дорнодын гадаад харилцааны томоохон зүтгэлтэн Кростовецыг томилох хэргийг хаандаа зөвлөжээ. Ийнхүү Гадаад яамны тэргүүн сайдын саналаар хаант Оросын бүрэн эрхт онц элчийн хувиар Кростовец Монголтой хэлэлцээр хийхээр болж Нийслэл хүрээнээ ирсэн байна.

Гэрээ байгуулах хэлэлцээнд Монголын талын төлөөлөгч Сайн ноѐн хан Намнансүрэн, Да лам Цэрэнчимэд нараас “Монголын засгийн газраас бүх монгол үндэстнийг нэгтгэсэн тусгай бүрэн эрхт эзэнт улс төр байгуулах явдалд их Орос улсаас зүйл бүрийн тусламж үзүүлэх ба, хятад улсаар зөвшөөрүүлэхийг хүсмой” хэмээсэнд Оросын талын төлөөлөгч Кростовецоос “Монгол овогтон бүхнийг нэгтгэх явдал болвоос тус улсын засгийн бодлогтой харшилдах бөгөөд Армонголын өөртөө эзэрхэх эрхээ олох нь маш чухал тул одоо үүнийг даруй хэлэлцвээс зохимой” гэж хэлэлцээрийн агуулгыг зөвхөн Армонголын тухай ярихаас биш Өвөр Монголд холбогдуулж болохгүй гэж анхааруулсан байна. Үүнд Да лам Цэрэнчимэдээс “1911 онд миний бие Ханддоржийн хамт Оросын засгийн газар лугаа Монгол овогтныг нэгтгэсэн улс төр байгуулахыг илэрхийлж тусламж гуйхад Орос улсаас зөвшөөрөн хүлээсэн байгаад одоо яагаад ийнхүү санал гаргасан бэ. Үүнийг бид зөвшөөрч чадахгүй. Хэрвээ Гадаад Монгол тусгаарлаж Дотоод Монгол Хятад улсад хэвээр эзлэгдэх аваас үнэхээр ашиггүй явдал болмой. Энэ учраас Монголын цэрэг нь хятад лугаа байлдахад гагцхүү Орос улсын тусламжийг түших юм. Ингэж сая бидний хүсэл биелэгдэж Монгол овогтон бүгдээрээ нэгдэж нэгэн улс болж чадмой. Учир иймээс Ар, Өвөр Монголыг салгаж болохгүй” гэжээ.

Орос улсын төлөөлөгч Кростовецоос мөн Ар, Өвөр Монгол нэгдсэн улс байгуулах явдалд Орос улсын талаас туслаж болохгүйн учир шалтгааныг тайлбарлан хэлээд гэрээ бичгийн эхийг тус тус бэлтгэсэнээ дахин ярилцахаар тогтоод анхны хурал дуусжээ. Дараагийн хуралд Монголын талын дэвшүүлсэн бичигт “Монголчууд Манж, Хятадын эрх мэдлийг устгаж бүх Монголыг нэгтгэсэн бүрэн эрхт их улсыг байгуулсан явдлыг Орос улсаас эн тэргүүнд зөвшөөрч цаашдаа эрхбиш хамгаалах үүргийг хүлээн гүйцээх хэрэгтэй. Түүний дараа, бид бас бусад гадаад улсуудаар тусгаар тогтносон эрхээ зөвшөөрүүлнэ” гэж дурджээ. Эдгээр шаардлага нь Оросын засгийн газрын бодлоготой нийцэхгүй болохоор Оросын төлөөлөгчид зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлжээ. Хоѐр этгээдийн ширүүн маргалдааны дунд Да лам Цэрэнчимэд “Манж, Хятадын захиргаанаас гараад дахиад бас Оросын боол болохыг бид хүсэхгүй. Тус хэлэлцээрийг зогсоож, Бээжингийн засгийн газраас өөрийн монгол төлөөлөгч Наянт ванг ирүүлж хэлэлцээр хийх нь зөв байна” гэж хэлсэнд Оросын төлөөлөгч Кростовиец ихэд уурлаж, монголын бэлтгэсэн бичгийг шалан дээр хаяж “Гэрээний хурлыг харшилсан хариуцлагыг монголын тал үүрэх хэрэгтэй. Тус төлөөлөгч би Да ламын гүжир үгүүдийг хүлээж чадахгүй учрыг өөрийн улсын хаан эзэн ба засгийн газартаа мэдүүлнэ”гэж хурлыг хаян гарсан байна. Ийнхүү хэлэлцээрт хямрал гарч ямарч бүтэмжгүй байгаад хэдэн өдрийн дараа, Оросын төлөөлөгч Кростовец урам зориггүй тархаж явсан Монголын тэргүүн сайдуудыг дуудан аваачиж “Сая хүлээн авсан мэдээнээс үзэхэд Хятад улсын Монголыг байлдах их цэргүүд монголын баруун хязгаарын Ховд, Алтайн замаар нэгэнтээ ойртож ирсэн болохыг манай хязгаар захын албан газруудаас цахилгаан мэдээгээр надад хэд удаа мэдүүлж ирсэн бөгөөд тэдгээр хятад цэргийн тоо маш и бөгөөд зэвсэг хэрэглэл хурц чадамгай хэмээх тул түүн лүгээ эсэргүүцэн тулах арга бодлогыг бэлтгэвээс зохимой” гэсэнд Монголын сайд ноѐд нар ихэд айн сүрдэж зэр зэвсгийн тусламж гуйсанд Оросын төлөөлөгч Кростовецоос “Хоѐр улсын найрамлын гэрээ бичгийг үсэг зурахын өмнө ямар ч тусламжыг үзүүлж үл болмой. Хэрвээ бичгийг одоо даруй миний төлөвлөгөөгөөр зөвшөөрөн тогтоох юм бол цэрэг зэвсгийн тусламж хамгаалалыг үтэр түргэн үзүүлж,тэдгээр хятад цэргийг монголын хязгаарт оруулахгүй болгохыг миний бие батлан хүлээж авмой” гэжээ. Энэ үед монголын талын хүмүүс өргөгүй байдалд орж Кростовецын зохиосон гэрээ бичиг дээр гарын үсгүүдээ зурж батлан тогтоожээ.[2]

Монгол улсын газрын зураг (1913)

Ийнхүү -Орос-Монголын найрамдлын гэрээ нь 1912 оны арваннэгдүгээр сарын 3-нд Нийслэл Хүрээнд байгуулагджээ. Найрамдлын гэрээ дөрвөн хэсэг, хавсралт арван долоон зүйлсээс бүрдэнэ Тус гэрээний хэлэлцээр хийхэд Өвөр Монголын асуудлаар хоѐр талын төлөөлөгчдийн хооронд зарчимын чанартай санал зөрөлдөөн байсан нь тодорхой мэдэгдэж байна. Богд хааны засгийн газар нь Өвөр Монголыг багтаасан нэгдмэл улсыг байгуулахыг зорьж байхад, хаант Оросын засгийн газар зөвхөн Армонголын өөртөө эзэрхэх эрхийг батлах саналыг баримталжээ. Гарын үсэг зурж батлагдсан гэрээгээр Орос улс, Монголыг үндэстний цэрэг анги байгуулж болох, хятад улсын цэргийг Монголын хилд оруулахгүй, нүүдлийн иргэдийг өөрийн нутагт суурьшуулахгүй байх эрх бүхий автономит орон гэж хүлээн зөвшөөрчээ. Мөн Оросын хөрөнгөтнүүдийн капиталыг Монголд татваргүй чөлөөтэй нэвтрэх бололцоог олсон байна.

Монголын талын төлөвлөгөө

[засварлах | кодоор засварлах]

Богд хааны засгийн газар нь Ар, Өвөр Монголыг нэгтгэх бодлогоо шаргуу явуулж өөрийн төлөөлөгчидөө Петирбургт удаа дараа явуулж дэмжлэг тусламж олох гэж оролдсон боловч Орос улс хүлээн авахгүй татгалзаж ганц Армонголыг хятад улсын түрэмгийлллээс хамгаалахад зориулан зэвсгийн тусламж үзүүлсэн байна[3]

Богд хааны засгийн газар,1912 оны Орос-Монголын гэрээ байгуулагдсаны дараа уг гэрээний зарим зүйлд түшиглэн Өвөр Монголыг хятадаас чөлөөлөн авч Монгол улстай нэгтгэх зорилгоор цэрэг мордуулах, Гадаад явдлын яамны тэргүүн сайд Ханддорж тэргүүтэй төлөөлөгчдийг Хаант Орос ба Европын зарим улсад явуулах, Төвдтэй найрамдлын харилцан туслалцах гэрээ байгуулах, Дотоод явдлын яамны тэргүүн сайд Цэрэнчимэд тэргүүтэй төлөөлөгчдийг Японд томилох зэрэг арга хэмжээг яаравчлан авчээ. Монголын Засгийн газар, ялангуяа Цэргийн яам нь Өвөр Монголоос дүрвэж ирсэн монголчуудаас тухайн орон нутгийн байдал% хүн амын санаа сэтгэл, хятад цэргийн тоо байрлал зэргийг тодруулахаас гадна туршуул илгээн тагнуулын мэдээлэл цуглуулж байв. эдгээр мэдээлэлд үндэслэн цэргийн яамнаас Өвөр Монголыг чөлөөлөх байлдааны ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсан байна. Төлөвлөгөөнд оросоос авсан зэр зэвсгийн хэмжээнд түшиглэн бэлтгэх боломжтой цэргүүдийг 5 чиглэлд анги болгон зохион байгуулах, тэдгээрийг унаа уналга, хоол хүнсээр орон нутгйин бололцоог ашиглан хангахаар тооцоолсон байна. Мөн таван замын цэргийг еранхийлөн удирдах командлагчийг сонгон томилсон ба бусад ангиудын захирагч болон туслах жанжин нарыг томилжээ.

Хятад дах нөхцөл байдал

[засварлах | кодоор засварлах]

1912 оны сүүлч болоход Өвөр Монголын улс төрийн байдал Бээжингийн засгийн газарт хүнд чухал асуудал болж тулгамдаж байжээ. Засгийн газарт Монголын асуудлаар Зэвсэгт хүчнийг хэрэглэхээр санаачилсан бүлэг болон үүний эсрэг аядуу бүлэг гэсэн 2 бүлэг байсан байна. Гэхдээ эдгээр бүлгүүд нь Монголыг бүхэлд нь өвөр, ар гэлгүй бүгдийг нь хятадын захиргаанд нэгтгэх зорилготой байсан ба зөвхөн түүнийг хэрэгжүүлэх арга замын хувьд зөрчилтэй байсан байжээ. Зэвсэгт хүчнийг хэрэглэхээр санаачилсан бүлэг нь Монголыг дайлах цэргээ томилон Монголыг дайран цохих чиглэлээ бататгажээ. Ийнхүү Монголыг дайлах цэргийг томилохын дагуу Бээжингийн засгийн газрын дотоодод тун ширүүн яриа хэлэлцээр болжээ. Энэхүү санал зөвлөгөөн нь юуны урьд Төрийн явдлын хорооны хянан тогтоолыгхүлээх хэрэгтэй байжээ. Есдүгээр сарын 16-ны өдрийн зөвлөгөөний хорооны цэргийн явдлын нууц хуралдаан дээр хатуу бүлэг болох хуурай замын цэргийн ерөнхий дарга Дуан Чирүи болон энх бүлэг болох төрийн явдлын сайд Жао Бинжүн санал зөрөн маргалдаж, эцсийн дүнд гадаад харилцааны хэлэлцээр хийх шийдвэрлэх санал нь засгийн газрын зөвлөгөөнөөр батлагджээ. Үүний зэрэгцээ Юань Шикай ерөнхийлөгчөөс Өвөр Монголын Гүнсэнноров ван болон Ар монголын Наянт вантай уулзан ярилцжээ. Тэгээд есдүгээр сарын 25-ны өдрийн төрийн явдлын хуралдаанд Юань Шикай 16-ны өдрийн зөвлөгөөний хорооны нууц хуралдаан дээр батлагдсан засгийн газрын тогтоол болон Монголын ван гүн нарт зөвшөөрөгдсөн саналыг үндэслэж, Монголын асуудлыг шийдвэрлэх аядуу арга бодлогыг илэрхийлжээ. Гэвч хуралд оролцогсодын олонх нь эсэргүүцсэн. Тухайн үед Бээжингийн засгийн газрын дотоодод Юань Шикай, Жао Бинжүн нарын саналаар төлөөлүүлсэн зэвсэгт хүчнийг хэрэгжүүлэхийг эсэргүүцэх санал зөвлөгөө байхад Дуан Чирүи, Шүи Шүжан (Хуурай замын цэргийн газрын товчоон дарга), Иан Шишань (Шаньши дүдү) мэтийн цэрэг дайнаар дайлан дагуулахыг санаачилсан цэрэг засгийн ноѐд түшмэд нэлээд байсан мөртлөө энэхүү цэрэг дайны хүчинд түшиглэн Монголын тусгаар тогтнолыг устгахыг санаачилсан хүчин нь олонхи байж хүчтэй байжээ. Гацхүү цэрэг засгийн хэмжээнд биш, улсын дотоод дахь энгийн хүн амын хувьд чгэсэн Монголын тусгаар тогтнолыг эсэргүүцэх санал илэрхий давуу байжээ. Тэд Монгол бол манай нутаг дэвсгэр, Төвдийн нэг хэсэг бол үнэндээ хятад хүний манасан газар учраас Монгол болон Төвд нь яриангүй Дундад иргэн улсад харъяалагдах ѐстой. Эдгээр орны тусгаар тогтнол гэгч ёсонд үл нийцэх ялт ажиллагаа" гэж эсэргүүцсэн санал давамгайлж байсан байна. [4]

Юань Шикайн аядуу бүлгийг дэмжиж байсан нь Тэр үед Бээжингийн засгийн газар Оросын Хаант Улстай гадаад харилцааны хэлэлцээр хийхээр бэлтгэж байсан тул цэргийн хүч хэрэглэн Монголын асуудлыг шийдвэрлэхээс түр татгалзан хойшлуулах үндсэн шалтгаан болсон байна. 1912 оны арван хоѐрдугаар сарын 3-ны өдрийн “Мүгдэний цагийн сонин”-ы “Иргэн улсын чухал мэдээ”-д доорх мэт өгүүлж, Монгол тусгаарласанд чанга эсэргүүцэл тавьж байх нийгмийн сэтгэлгээг тусгажээ. Сонин мэдээнд эл газрын байдал тусгагдаж “...Шаньдун-д... Бүх улсын ах дүү нар хүчин хамтран дайтахаар зорьж буй. Гэхдээ дайн хийхэд сүйтгэл их. Ах дүү нар бүх хүчнээр зоос мөнгө цуглуулж тус болох нь зохистой. Сонсохоор мужийн төвийн нэгэн Чин овогт авхай эх улсаа хайрлах баатар хөвгүүдийн зориг санаагаар хүчир бэрхшээлийг хайхралгүй боомтын гадна үхэж сэхэхээ үзэлцье хэмээн, эмэгтэйчүүд буу зэвсэг үүрч дайн байлдаанд эрчүүдтэй адил явж дийлэхгүй тул онцгойлон цэргийн ам хүнс цуглуулах бүлгэм байгуулахаар уриалж, далайд дусал нэмэх хувь нэмэр үзүүлэх гэсэн...” “...Шандунь мужийн Жинан хотод эмэгтэйчүүдийн цэрэг зохион байгуулж Монголыг дайлах дайнд оролцохоор бэлтгэж буй...” гэж мэдээлж байжээ.

Хятадын талын төлөвлөгөө

[засварлах | кодоор засварлах]

1911 оны байдлаар Оросуудын хийсэн судалгаанд Манж Чин улс нь нийт 160 мянган явган цэрэгтэй, 285 батальоноос бүрдэх 11 дивиз, үүнд тусгай 25 бригадтай байсан. Манж чин улсын хаант төр мөхсөнөөр түүнийг шахан зайлуулж гарсан Дундад иргэн улс 1913 он гэхэд хятадын хуурай замын цэрэг дотооддоо олон үймээн самуунд оролцчихсон туршлагатай, чадварлаг арми болсон байлаа гэж тэмдэглэснийг иш татав.

1912 оны 10-р сараас Өвөр Монголд болсон зэвсэгт мөргөлдөөн улмаар хурцдаж байжээ. Дундад Иргэн улсын сэргийлэлтийн цэрэг анги нь Богд Хаант Монгол Улсын цэргийг дайрахын зэрэгцээгээр Өвөр Монголын дотоод дахь бослогыг дарангуйлан дарахаар бэлтгэж байжээ. Иргэн улсын талаас жилийн эцэс болтол цэргийн хүчнээ байрлуулж дуусаад, дайтах төлөвлөгөөг дараагын шатанд оржээ. Тухайлбал, цэгцлэн тохируулсан Монголыг дайлах цэрэг нь тохиолыг хүлээж давшилт хийхэд бэлэн болжээ. 1913 оны эхээр Дундад Иргэн улсын цэргийн дайтах цэрэг ангийн цэгцлэн тохируулсан байдлыг Японы гадаад явдлын яамны тэмдэглэлээс нарийн ойлгож болно. Түүнийг үндэслэн ДИУ-ын цэргийн Өвөр Монгол хилийн ойр хавийн газар оронд тохируулсан цэргийн хүчний байдлыг ажиглан мэдэж болно. Ар, Өвөр Монголын хамаа бүхий газар оронд эл улсын цэрэг байрлуулсан байдал. (1913 оны нэгдүгээр сарын цэргийн захиргааны данс эвхмэл)д доорх мэт тэмдэглэж байна.

  • Хөх хотын чиглэл (Өвөр Монголын баруун хэсгээр):

Явган цэрэг: 5 860 хүн Морьт цэрэг: 1 400 хүн Хөх хотын буут цэрэг: 230 хүн, 15 их буу, 6 пулѐмот

  • Чуулалт хаалганы чиглэл (Өвөр Монголынбаруун хэсгээр): Явган цэрэг: 4 120 хүн Морьт цэрэг: 2 470 хүн Буут цэрэг: 400 хүн, 24 их буу Барилгын цэрэг: 220 хүн Пулѐмёт: 22 [5] Хүнд, хөнгөн (?) цэрэг: 100 хүн
  • Чэндэ (Халуун гол)-ийн чиглэл(Өвөр Монголын дунд хэсэг) Явган цэрэг: 7 720 хүн Морьт цэрэг: 1 650 хүн Буут цэрэг: 230 хүн, 14 их буу Инжнерийн цэрэг: 100 хүн Пулѐмёт: 12
  • Кайлү-гийн чиглэл: (Өвөр Монголын дунд зүүн өмнө хэсгээр) Явган цэрэг: 4 340 хүн Морьт цэрэг: 1 590 хүн Буут цэрэг: 250 хүн, 27 их буу Пулѐмот: 24
  • Таонон (Шаазгай хот[6])-ын чилэл: (Өвөр Монголын зүүн хэсгээр) Явган цэрэг: 1 600 хүн Морьт цэрэг: 900 хүн Буут цэрэг: 100 хүн, 6 их бууд
  • Манжуур-Хайлаар-Цичигарын чиглэл: (Өвөр Монголын зүүн хойд хэсгээр) Төмөр замыг сахих ангийн, явган цэргийн 6 холбоот анги, морьт цэргийн 6 холбоот анги, буут цэргийн 4 дунд анги, барилгын цэрэг 1 дунд анги, төмөр замын 64 дунд анги, Энд Манжуур-Хайлаар-Цичигарын чиглэлд байгаа бодит тоог тэмдэглээгүй. Эл чиглэлийн бүх цэргийн хүчин (нийт тоо нь)-ний тухай Өвөр Монголд суугаан хятад цэргийн ерөнхий тооны их төлөв бүртгэл: цэрэг 33 460 хүн, 85 их буу, 54 пулѐмот гэж тэмдэглэж байна. Энэ нь "Монгол газрын ойллого"д тэмдэглэж байгаа
  • Нийт цэргийн хүчин 39 900 гаруй хүн, их буу 54, пулѐмот 4[7] байна.

Японы гадаад явдлын архивын материалын дагалт зурагт, дайтах цэрэг анги зургаан бүлэг хувааж байх бөгөөд тус тусын цэрэглэн харалт нь тодорхой бий. Үүнийг монголын талын түүхэн материалтай харьцуулж үзвэл, ДИУ-ын цэргийг зургаан бүлэг хуваасан учир бол Монголын цэрэг таван бүлэг болж ёиглэл гарган байсны эсрэг авсан төлөвлөлт ажээ. Ингэж Дундад улсын засгийн газар нууцаар цэрэг томилон Өвөр Монголд хувиарлан суулгаж бага багаар нэмэгдүүлж байжээ. Чуулалт хаалганы зүүн хэсэгт суугаа цэрэг гурав, дөрвөн мянгаас нэмэгдээд хоѐр түм гаруй болж, Монголыг дайлах хошууч цэрэг анги нэгэнтээ бэлтгэлээ дуусгаж төвийн шилжүүлэн томилохыг хүлээж байсан байна. Энэ үед ДИУ-ын цэрэг нь Өвөр Монголд дайтахаар бэлтгэсэн ѐсоор Өвөр Монголын эл газар цаашлан Ар монголд дайран орохоор төлөвлөж байсан байна. Бээжингийн засгийн газарт ―Ерөнхийлөгчийн ордон өдөр дараалан хуралдаж, бүр л цэрэг татан шилжүүлэх ба цэргийн сүйтгэл цуглуулах хоѐр учирт зүтгэлцэн, цэрэг ба санхүүгийн хоѐр яамыг тусгайлан хариуцуулахаар зарлигджээ. Дуан (Дуан Чириү) ерөнхий дарга ойрд зөвлөгчийн газартай ярилцан зөвлөж одоогийн эл мужийн дүдү нар тус тус цахилгаан мэдээ ирүүлж "Монголыг дайлах зориг санаа чанга байх нь эрхэм. Эл муж урьдаар өөрийн сэргийлэлтээ чангатгаж, үнэхээр дайны явдал үүсвэл даруй түр умард орны эл мужийн цэргийг шилжүүлнэ. Бусад өмнөд орны эл мужид хөдлөхгүй. Гэвч эл муж шилдэг хүчтэнийг шилэн сонгож чанга боловсруулж төвийн зарлигийг сонсохоор үүрэг болгох хэрэгтэй" гэж тохируулжээ. Бээжингийн засгийн газар нь хуурай замын цэргийн ерөнхий дарга Дуан Чириү-гийн шаардлага доор эцэстээ Монголд зэвсэгт хүчин хэрэглэх горьдлогоо дахин дурдаж, нэгэнтээ тогтсон төсвийн хувиар ерөнхийлөгчийн ордонд батлагджээ. ДИУ хүчирхэг цэрэг ангиа төвлөрүүлж зүүн хэсэг орноос дайралт хийх гэж байжээ. Үүний тухай "Мүгдэний цагийн сонин"-д доорх мэт тэмдэглэж байна:-"Гадаад Монголыг эрхшээхэд урьдаар Өвөр Монголын зүүн монгол, зүүн хойдын гурван мужаас гар орох хэрэгтэй, сэргийлэлтээ чангатгах хэрэгтэй, сэргийлж дийлсэний дараа сая дайтаж дийлнэ. Одоо нэгэнтээ бэлтгэж дуусчээ" Тухайлбал, Ар монголыг дайлах үед урьдаар Өвөр Монголын зүүн хэсгээс эхлэх гэсэн байлдах бодлогийн чиглэлийг арван хоѐр сарын эхний үеэр нэгэнт тогтжээ.

Эхлэл, тулалдагч талуудын хүчний харьцаа

[засварлах | кодоор засварлах]

Өвөр Монголыг чөлөөлөх таван замын цэргийг ерөнхийлөн захирагч жанжнаар Манлайбаатар Дамдинсүрэнг зарлигаар томилсон. Таван замын цэргийг дараах байдлаар хуваан мордуулсан байна. Үүнд:

Өвөр монголыг чөлөөлөх дайны үеийн монгол цэргүүд

1913 оны дунд үеийн Монгол цэргийн тоог 4300 гаруй, түүн дээр 3500 орчим орон нутгийн сайн дурын цэрэг байсан гэж үздэг. Дундад иргэн улсын ерөнхийлөгч Юан Ши Кай Монголын эсрэг 70 000 цэрэг татаж, их буу, явган цэргээс бүрдсэн орчин үеийн зэвсэглэл бүхий армийг эмхлэн байгуулж, маршал Ван Хуайчинаар удирдуулан хөдөлгөлөө. Тэр маршалд өгсөн бас нэг нууц даалгавар нь Дэмчигдонров вангийн өргөөнд хадгалагдаж буй Хубилай хааны тамгыг ямар ч хамаагүй аргаар авчрах явдал байв. Хятадын цэргийн байдлыг авч үзвэл: 1912 оны намар Дарьгангын чиглэлд 500-аад, Цагаан Түнгийн чиглэлд 1-2 мянга орчим, Цицикарт, Хөлөнбуйрын чиглэлд 4 мянга гаруй хүнтэй холимог бригад, Жиримийн чуулганы нутаг, Таононфу гэж буй (Шаазгай) хотноо 10 мянга орчим цэрэг байрлуулжээ. Өөрөөр хэлбэл, Дундад иргэн улс 1912 оны адаг, 1913 оны эх гэхэд Жиримийн чуулган, Цицикар, Шаазгай хот орчим 14 мянгаад цэрэг (зүүн чиглэл), Өмнөд Монгол буюу Хөх хот, Хаалган боомт, Долоннуур, Бяруу зэрэг хотод 39 мянган цэрэг (төвийн чиглэл), харин Цагаан Түн, Алтайн Шар сүм, Чингэл зэрэг газраар 6 мянгаад цэргийг байрлуулсан мэдээ бий. Эдгээр бүлэглэл нийт янз бүрийн калибрийн 146 их буу, 80-90 пулемёттой байв. Харин 1913 оны 9, 10 дугаар сарын үед Шаньси мужийн умард хилийн нутгаар 23 янз бүрийн анги нэгтэл, 28 их буу, 4 пулёмёттой 9500 явган, 1500 морьт цэрэг байрлаж байсан бол Хаалган, Долоннуур зэрэг хотын чиглэлийн цэргийн бүлэглэлд 30 их буу, 16 пулёмёт бүхий 35 батальон (20 мянган хүнтэй) явган цэрэг, 9 дивизион (2500 хүнтэй) морин цэрэгтэй анги, салбарууд байрлаж байжээ.

Өвөр монголыг чөлөөлөх дайны үеийн монгол цэргүүд

Байлдаан эхлэх үеийн цагийн байдал

[засварлах | кодоор засварлах]

1912 оны сүүлийн хагас жил хятадын цэрэг Өвөр Монголын олон газарт улмаар давшин орж бэхлэн суужээ. Нөгөөтэйгүүр, мөн оны есдүгээр сард "Монгол-Оросын гэрээ" байгуулахаар зөвшилдөж байсан үед Богд хааны засгийн газар дотооддоо Өвөр Монголд цэрэг оруулах төлөвлөгөө зохиож эхлэв. Ингээд ДИУ болон Монголын хоорондох зөрчил ихээр хурцдаж асуудлыг хэлцлийн шуагмаар шийдэх боломжгүй болж цэрэг дайны ажиллагаагаар шийдэхэд хүргэх болов. 1912 оны сүүлчээс эхлэн жил гаруйн хугацаанд Хятад улсын Бээжингийн засгийн газар ба Монголын Богд хааны засгийн газар Өвөр Монголын тойронд байлдаан болжээ. Монголын цэрэг Өвөр Монголд байгаа Хятадын цэрэгтэй тулалдаж эхлэн Эзний гол, Ноён уул, Алшаагийн яамд хотын орчим, Шандын гол, Үхэрчин уул, Тэнгэр элс, Сургага Хөөрөг, Дархан уул, Шулуун хөх хошуу, Долнуур, Бяруу хот, Хөх хотын орчим, Хөвөөт шар хошуу зэрэг олон газар ялалт байгууллаа. Энэ явдлыг Лондон «Times», Японы «Manshū Nichi-Nichi Shimbun» зэрэг олон сонин дэлхий нийтэд зарлаж байсан ба Оросын Хаант Улс «Танай улс учиргүй их улс болохыг бүү яар. Гагцхүү тогтнохыг хичээх нь эрхэм!» гэж зөвлөж, цэргээ татахыг Хятадын засгийн газрын түлхээсээр шаардаж байсан.

Байлдааны ажиллагааны эхлэл

[засварлах | кодоор засварлах]

ДИУ болон Монголын цэргийн анхны байлдаан Өвөр Монголд хэзээ болсон цаг нь тодорхойгүй боловч Японы гадаад яамны Дайшѐо- гын тэргүүн он (大正元年-1912)-ы есдүгээр сарын 9-ний өдрийн тэмдэглэлд "Жэн Жиатүнд бэлгийн улиралын долоон сарын 8-наа хятад монгол хоѐр цэргийн хооронд нэгэн их дайн болов" [8]гэсэн мэдээ бий. Энэ нь Өвөр Монголд болсон ДИУ-ын цэрэг болон Монгол цэргийн хамгийн анхны зэвсэгт мөргөлдөөн. 1912 оны арван сарын 11-ний өдөр Оросын элчингийн Бээжийнгээс явуулсан цахилгаанд: "Дундад улсын сонин мэдээнийхний ба нам бүлгийнхэн Оросын эсрэг ухуулгаа үргэлжлүүлэн чангатгаж байна. Хүрээг дайлах аян цэрэг (远征军)-ийг зэвсэглэхээр илээр хандивын мөнгө цуглуулж [9][10][11] байна. Зөвлөгөөний хурлын даргаар тэргүүлүүлсэн улс төрчид цөм энэхүү учирт оролцов. Засгийн газар яг улсын доторх цэргийн зээллэгийн төсвийг ярилцаж аян цэргийн төлөвлөгөө хийж эл газарт үүний төлөө идэвхтэй бэлтгэл арга авч байна."[12] гэжээ. Бээжингийн засгийн газрын зөвлөгчийн яам ба хуурай цэргийн яамны удирдлага дор, юуны өмнө Дарьгангад дайран Монголын цэргийг устгах дайны зорилгийг тогтоов. Залгаад Халуун гол (Рехэ), Цахар, Шианши, Сиүюаньд суугаа цэргийн дайралт бараг адилхан цагт эхэлсэн байв[13]. Дарьгангын дайралтад Иргэн улсын цэрэг ихэд ялагдаж, Дарьгангын өмнө талд байгаа Шилийн голын газар Монголын цэрэгт эзлэгдэв. Энэ үед Иргэн улсын цэрэг бараг цөм Шилийн голоос ухарсан байв. Тэгээд ―Хятадын засгийн газар Улаанхад ба Кайлү-д цэргийн байрлуулт хийж Дарьгангыг эзэлсэн Гадаад Монголын цэргийг хөөн гаргахаар Жинжоү-гээс И Жүн (毅军) цэргийн явган цэрэг 2 000, морьт цэрэг нэг дунд анги, буут анги нэг дунд ангийг, Халуун голоос И Жүн цэрэг 2 000, Хуай Жүн (淮军) цэрэг 1 000, шадар цэрэг хоѐр хороог, Жан Чигү-гээс 500-г, Гүй Хуачэн хотоос шадар цэрэг хоѐр хороог, жич Шианши-гийн хуурай замын цэргийн нийлмэг багаас нэг бригадыг татан төвлөрүүлж Дарьгангийг дайрах хүчнээ чангатгав. [14] Хэдийн тэгсэн боловч 1919 оны арван нэдүгээр сард Армонголын өөртөө засахыг үгүйсгэх болтол, Иргэн улсын цэрэг Дарьгангад орж чадаагүй. Анхан шатны баруун талын дайн нь бараг цөм Шилийн голын хэмжээнд явагдав. 1912 оны сүүлчээр Иргэн улс ба Монголын хоорондох хоѐр цэргийн мөргөлдөөн үүссэнээс нааш, Шилийн голын чуулган ба зүүн талын Зуу-Удын чуулган тун бачим байдалд ороод байв. Энэ хоѐр чуулган нь Хөлөнбуйрынх шиг Богд хаант засгийг дагахаар эрс тэс хөдлөөгүй бөгөөд Цахарын зарим хэсэг мэтээр эсрэг зогсолт бас аваагүй юм. Мөн бас Их зуу,Улаанцавын чуулган мэт өнгөн дээрээ Иргэн улсыг дагаад үнэндээ Богд хаант засаг лугаа үргэлжлэн харилцаж байсан ч биш, өдөр тутам бачуурч байгаа байдалд энэ хоѐр чуулган ямар овроор хандвал зохихоо өөрсдөө тогтоож чадалгүй хар шар нийгмээрээ самгардаж байв. Гэхдээ 1913 оны зэвсэгт мөргөлдөөнд хамгийн их хохирол амссан нь ч энэ хоѐр чуулган юм. Шилийн голын чуулганы нутаг нь дунд ба баруун Өвөр Монголын хойд хэсгийг бүрхэж Армонгол лугаа шууд залгалдаж байдаг. Тухайн чуулган нь Иргэн улс ба Монголын хоорондох халхавч орон болж байсан учраас түүний өмнөх Цахар орон цохилтонд учирсан боловч хохирол нь бага байв. Монголын талаас Шилийн голын дайнд оролцсон нь Дамдинсүрэнгийн удирдсан баруун замын цэрэг болон Бавуужав, Хайсан хоѐрын удирдсан дунд замын цэрэг байв. Дамдинсүрэнгий доор байсан 1 000 цэрэг бүгд Өвөр Монголын хүн бөгөөд Дамдинсүрэн 1912 онд тэднийг Хөлөнбуйр, Шилийн гол, Цахараас элсүүлэн авсан[15] 1913 оны нэгдүгээр сарын дунджаар Дамдинсүрэнгийн удирдсан цэрэг нь Иргэн улсын цэргийн Долон нуурын хуарныг авахаар довтлоход Иргэн улсын талаас умардын шинэ цэргийн нэгдүгээр дивиз (дарга нь Хэ Зүнлиан 何宗莲)-г хөдөлгөж Долон нуурын баруун хойнох элсэрхэг газарт ширүүн дайн хийв. Монгол цэргийн дайралт эхэлмэгц хөдөлгөөн шаламгай Монголын морьт цэргийн салбар анги Долон нуур орчим шувтлан орж Иргэн улсын цэргийн буцах замыг тасалсан тул Иргэн улсын цэрэг бүслэгдсэн байдалд орж ширүүн дайнд хагас тооны цэрэг нь алагдаж, үхэж шархдагсад зууны наяд хүрч тун ихээр хохирсон байна[16] Иргэн улсын талынхан энэхүү учрыг чухал болгон тухайн газрын цэрэгт гол хүчний шинэ цэрэг хүрэхээс өмнө дайсны дайралтыг Шангуан гол (闪光河, Долон нуурын хойгуур урсах гол)д хориглох хэрэгтэй гэж тушааж байв. Тэгээд умардын хуурай замын цэрэг (北洋陆军)-ын гуравдугаар дивизын гурав дугаар бригад (дарга нь 卢永祥 Лү Еншиан), наймдугаар дивизын 16-р нийлмэл бригад (дарга нь 王汝贤 Ван Рүшиан), Хуайжиүн цэргийн морьт цэргийн нэгдүгээр бригад (дарга нь 陈文运 Цен Венюунь)-ыг Долон нуур орчим томилоод, бас Халуун голын И Жиүн цэргийг байлдааны байдлыг очиж туслуулахаар дайны бэлтгэл хийлгэв.Энэ үед 1913 оны эхэнд Цахарын зүүн хэсэг ба Халуун голын хойд хэсэгт Иргэн улсын цэргийн хүч 21 400 хүн болсон. Долон нуурын батлан сахих сайд Ван Хуайчин (王怀庆) Монгол цэргийг эвдэхээр шуудаж, буут цэргийн галлалтын хамгаалалт доор давуулга олон цэргийн хүчнээр гэдрэг дайралт хийв. Гэвч илэрхий ялалт олсон байдал мэдэгдэхгүй[17]. Тус газарт суугаа Иргэн улсын цэрэг явган, морьт, буут ангийг хамтруулсан 4 000 хүн олноор дайнд гарсан гэдэг боловч магад тоо нь мэдэгдэхгүй бөгөөд ерөнхийдөө цэргийн сүр алдагдсан байна[18]

1913 оны эхэнд Бавуужав, Хайсан, Наваангомбо нарын удирдсан Дарьгангийн чиглэлийн цэрэг, Өвөр Монголыг дахин давтан дайрч байв. Эдгээр цэрэг юуны өмнө нэгдүгээр сард Дарьгангийг дайраад ялалт олж, Бэйсийн сүм (贝子庙,Одоогын Шилийн голын төв Шилийн хот жич түүний орчим)-ээр гарч зүүн өмнөш урагшлав. Бавуужав Лиан Күйсү (梁魁苏) нар хэдэн мянган цэргийн хүчээр Бэйсийн сүмийг довтолсон нь Иргэн улсын цэрэг болон Монгол цэргийн эсэргүүлэн байлдсан хамгийн анхны дайн болсон бөгөөд түүнээс хойш Монгол цэрэг Шилийн голын Үзэмчин хийгээд Зуу-Удын Их вангийн сүм (大王庙), Мисан сүм (米僧庙), Шавартай, Шар даваа зэрэг газрыг эзлэж байв. Бэйсийн сүмийн байлдаанаас хойш Иргэн улсын сахих цэрэг удаа дараалан ялагдан ухарч байв. 1912 оны 4 дүгээр сар болохоос өмнө, Шилийн голын зүүн хэсэг Зуу-Уд аймгийн Хишигтэн хошуу Монгол цэрэгт эзлэгдэв.аравдугаар сарын үеэс Монголын цэрэг Шилийн гол дэх Иргэн улсын цэргийн хуарныг голчлон сөнөөгөөд, хэдэн салбар салж Цахар оронд түрж, Зуу-Удын хойд хэсэгт гүн орж, Шилийн голын бүх нутгийг эзэлсэн байв. Иргэн улсын цэрэг дайн эхэлснээс нааш үндсэндээ ялагдав. шаламгайлан урагшлах Богд хааны засгийн газрын цэргийн ажиллагааны тухай өгүүлэхдээ: "Монгол цэрэг монголын бүх нутгийг дэвжээрүүлэв"гэж гайхсан Оуэн Латтимор (Owen Lattimore) бас Богд хааны засгийн газрын цэргийн тухай ―Хүрээнээс томилсон аян цэрэг бүмэтжгүй биш‖ гэж байсан бөгөөд ―Тэд нар хүрсэн газар бүрдээ хятадын цэргийг эвдсэн бөгөөд түр зуураа Жанчхүүгээс умарших дайнд их ялалт олж" байсан гэж тэмдэглэжээ. Түүний хэлэхээр Иргэн улсын цэрэг шинээр сургуулалт хүртэж шинэ маягын зэвсгээр зэвсэглэсэн тухай үеийн шилдэг цэрэг анги байсан боловч байлдах бүрд ялагдаад байсан тул аргагүй эвсэхийг хүсэх болов гэдэг. Ийнхүү явцад Иргэн улсын төлөөлөгч болон Монгол цэргийн хошууч ангийн дарга Дамдинсүрэнгийн хооронд хэлэлцээр хийх болов. Тэр үед Иргэн улсын төлөөлөгч "Дамдинсүрэн хэрвээ Иргэн улсыг дагавал Их Жунтан өөрийн биеэрээ вангийн зэрэг хүртээж ѐсныг гүйцэтгэн угтах болно" гэж Бээжингийн саналыг уламжлав Дамдинсүрэн Бээжингийн саналыг хүлээн авсангүй тул хэлэлцээр нь бүтэлгүй төгсөв[19] Иргэн улсын эвсэх "Зөөлөн бодлого" нь Дамдинсүрэнд үйлдэл гаргасангүй боловч, бусад талаар харин бүтэмжтэй байв. Жишээлбэл, тэр үед Сөнөдийн талын цэргийн ерөнхий жолоодогч байсан Насанравжих 208 Иргэн улсын талын хүсэлтийг хүлээж Бээжингийн засагт орж өгөв. Насанравжих "Үндэсний чөлөөлөлтийн хөдөлгөөн"-өөс урвав гэсэн мэдээ нь Богд хааны засгийн газрыг ихэд цочоов. Энэ нь Богд хааны засгийн цэргийг тун ашиггүй байдалд оруулав. Түүний дараа баруун хэсгийн дайны Монгол цэрэг эмх дэглэмгүй байдалд орсноос ялагдаж эхэлсэн нь Богд хааны цэргийн явдлын төлөвлөгөөнд оролцож байсан Насанравжихын урвасантай холбоотой. Нөгөө талаар Бээжингийн засгийн газар, Иргэн улсын цэрэг Өвөр Монголын дайнд удаа дараалан ялагдсаныг чухал том хэрэг болгон үзэж, цэргийн хүчээ зузаатгахаар чармайж сэргийлэлтээ чангатгав. Түүнчлэн 1913 оны наймаас есөн сарын завсрын үеэс зүүн хэсгийн дайны байдалд эргэлт гарав. Тухайлбал, Иргэн улсын цэрэг хамгаалалтаас дайралтад шилжиж байв. Онцгойлон баруун хэсэгт мөн тэр намраас Богд хааны цэргийн хүнс хангалт бэрхдэж эхлэв. Байлдааны газраас Богд хааны засгийн газарт хандан, буу сум хурдан хүргэж ирүүлтүгэй гэсэн бачим шаардлагуудыг дахин давтан гаргаж байсан боловч засгийн газраасаа хариу олсонгүй. Энэ үед Богд хааны засгийн газар Оросын шаардлагаар Иргэн улс лугаа Өвөр Монголын дайныг зогсоохоор хэлэлцэж байсан. Нөгөөтэйгүүр мөн 1913 оны сүүлчийн хагасаас Орос, Хятад, Япон зэрэг улсуудад яаж хандах тухай Богд хааны засгийн газрын ноѐдын санал нэгдэлгүй болж улс төр улам будлиантай байдалд орж байв.

Байлдааны ажиллагааны өрнөл буюу дунд үе

[засварлах | кодоор засварлах]

1913 оны 6 сард Богд Хаант Монгол Улсын засгийн газар Жанчхүүгээс ирсэн туршуулын мэдээнээс Иргэн улс буюу хятадын цэрэг өвөр монголыг эзэлсэний дараа давшилт хийн Монгол газар орж Хүрээг эзлэхээр төлөвлөж байгааг мэдсэний үндсэн дээр цэргийн нууц хурал хуралдуулж хятад цэргийн давшилтыг хориглоход бараг гурван түм таван мянган цэргийг дайчлах шаардлагатайг тул холбогдох арга хэмжээг авсан байна .[20]

ДИУ “Зөөлөн илбэлэх”-ийн эвсэх бодлогын дагуу, дайны бодлогоо шинээр төлөвлөжээ. Төлөвлөгөө нь: Нэг. Жанчхүүгээс Долон нуур, Бяруу балгас зэрэг Монголын чухал боомт газар хүрэх замд уулын морин улааг хаяж хурдхан цахилгаан утас тавин цэргийн хөдөлбөрийг хурдатгах хэрэгтэй. Хоёр. Үүнээс хойш Жанчхүүд суусан нэгдүгээр дивизыг цөм Монгол газар суулгаж, Жанчхүү орчимд гуравдугаар дивизын тавдугаар нийллэг бригадыг байршуулна. Гурав. Монголын байдал улам бачим болж Монголын эл газар суух цэрэг нэмэгдэн байгаа тул урьдын цэргийн өртөөний дүрэм бэрх болов. Жанчхүүд хурдхан цэргийн өртөө гаргаж зөөвөрлөх байгууламжийг бүрдүүлэн, эл газрын цэргийг хангах хэрэгтэй. Дөрөв. Уулын Монголыг дайлах цэрэг нь Цахар, Халуун гол, Сиүюань хэмээх гурван газрын цэрэгт хуваагдаж байх тул тус тусдаа хөдөлж хоорондоо ямарч холбоогүй байсан шалтгаанаар удаа дараалан ялагдав. Иймээс хойшдоо гурван замын цэргийн хуаран нягт холбоо авч хөдөлгөөнөө хамтруулж байдлаа хоорондоо мэдэгдэх хэрэгтэй[21].

Монголын Засгийн газар Ар монгол болон Өвөр Монгол нийлэх зорилтыг хурдхан биелүүлэхээр түшмэд, сайд, ван, гүн нарыг цуглуулан төрийн хурал хийв. Хурлаас цэргийн бэлтгэл хийж, элч нарыг хошуудад мордуулан, өмнө зүг дайлахад хэрэглэх морь, тэмээ, хөсөг, хүнсийг цуглуулахын хамт, Өвөр Монголын нутагт хоѐр хүн томилон очуулж тэндэх ван гүн нартай уулзуулан Хүрээнд нийлэхийг уриалж, болох эсэхийг арван өдрийн дотор тогтоох болов[21]. Энэ үед Монгол цэргийн давшилт амжилттай байлаа. Зургаадугаар сарын 4-ний өдрийн Монгол цэргийн дайралт Цахарын чиглэлд амжилттай байсан байна. Японы Гадаад яамны тэмдэглэлээс үзвэл, хятад улс “Зургаадугаар сарын хуучдаар Цахарын цэргийн төлөвлөгөө”-г батлав. Үүнд: “Цахар аймагт тэргүүн фронтын байдал өдөр тутам бачим болсон бөгөөд олон мэдээнээс үзвэл Хүрээний цэрэг өмнөшлөх буюу эсвэл төсөөлөшгүй учир гарч мэдэх тул гуравдугаар дивизын тавдугаар бригадын дарга Лү Шаожиан (卢少将)-ийг Цахарыг сахих командлагчаар дэвшүүлж, цэргийн гол хүчнээ Шавартай орчимд төвлөрүүлж, Долон нуур ба Хүрээ-Жанчхүүгийн зам зүгийн алинд ч боловч тохиол алдахгүй хөдөлж болохоор төлөвлөсөн” гэж бий. Монголын тал тавдугаар сарын хуучдаар Тогтох, Хайсаны удирдсан зургаан мянган хүнтэй цэргийг Дарьгангад байршуулсан байна Тогтох, Хайсан нарын цэрэг Дарьгангад ар талын хүчнийг чангатгаж байхад Бавуужав Дарьгангын тэргүүн фронтын цэргийг удирдаж хошуучлан байлдсан байна. Тухайлбал, Бавуужавын цэрэг Зуу-Уд чуулган зүг дахин дайрсан байна. [22] Зуу-Уд зүг дайрсан Монгол цэргийн тэргүүн фронтын салбар анги нь Хурх сүм, Тата сүм (塔塔庙), Шавартай зэрэг газрын хэдэн удаагын байлдаанд олон хүнээ алджээ. Хятад тал тулалдаанд өөрийн шавхагдашгүй хүний нөөцөөс Монголын талаас олон дахин давуу том цэргийн хүчнийг төвлөрүүлэн оруулав.[23]

Монгол цэргийн анги нь Богд хааны зарлигаар дайны талбараас Шилийн голын баруун сөнөд дэх Монголын цэргийн суурин зүг буцаж ирэв. Үүнд хятад эх сурвалжид: “Зургаан сарын 23-нд, явган цэргийн гуравдугаар хорооны гол нь болох Гүн (宫)-ийн салбар анги болон морьт цэргийн хорооны Мэн (孟) даргын удирдсан цэрэг баруун Сөнөдийг эзэлсэн бараг 400 монгол дээрмийг дайлж хэдэн цаг байлдсаны эцэст тэднийг цохин ухруулав. Монгол цэргийн үхэж шархдагсад зуу гаруй, хятад цэргийн үхэж шархдагсад дөч гаруй болов” бий.[24]

Мөн энэ үед Хайсаны цэрэг Дарьгангаас Хөх хотын баруун биеэр орж лагерь байгуулжээ. Долдугаар сарын 18-ны өдөр, Булан (布兰, Бугатаас баруунш бараг наян газрын зайд бий) гэдэг газарт умард Шиан Ши-гийн командлагч Лиү Тинсэн (晋北司令官刘廷森)-ий удирдсан явган цэрэг нэг хороо, морьт цэрэг гурван суман, буут цэрэг нэг салаа болон хоѐр пулѐмёт Хүрээний дээрэмд (Хайсаны харъяанд байгаа цэргүүд) их төлөв 1 200 хүнтэй мөргөлдөөн болж зургаан цаг илүү явагдсан ширүүн байлдааны эцэст Хятад цэргүүд ихэд ялагдаж 400 хүн шархадсан бөгөөд их буу 1, винтов 180-тай Тулуй худаг (托雷井, Бугатаас дөчин газар зайтай)-д ухарч одов. [25] Энэ мэтээр Жанчхүү-Хүрээний зам дагуу Хөх хот, Зуу-Удын Их вангийн сүм орчмын байлдаан ширүүн болов. Энэ үед хятадын морьт цэрэг, их буугаар дэмжүүлэн умард хил дагуу төвлөрч эхлэв. Долдугаар сарын 18-нд морьт цэргийн гуравдугаар бригад (Морьт цэргийн зургаадугаар хороо)-ны явган цэргийн нэг суман туршихын зорилгоор Цахараас Ар Монгол руу давшилтанд оров. Урагшлах замдаа тэд “Мөн хошуу (Цахарын хөвөөт шар)-наас умарш хорин газрын үзүүрт 500 орчим Монгол дээрэмтэй тааралдаж тэднийг ухруулав. Монгол дээрэм 30 гаруй үхдэлээ орхиж алс умарш ухрав” гэж бий[26]. Энэ мэтээр зунд дулаан улирлыг ашиглан хятадын хэсэг цэрэг хилийн бүсэд оров. Долдугаар сарын үед Монгол цэрэг Өвөр Монголын олон газрыг эзлээд байсан тул Богд хааны засаг Дарьгангад байсан Монгол цэргийн “Өмнөш дайлах захиргааны газар”-ыг хилээс урагшлуулах хэрэгцээтэй болов. Долдугаар сарын эхээр Агваандорж захирсан 800 гаруй монгол цэрэг Зайр Ус орчим ирж довтлоод тухайн газрыг эзлэж, хөмрөг барьж, өмнө хилийг хамгаалах хязгаарын хэргийн товчоо байгуулах зэргээр бэлтгэл хийв. Үүнд Сүи Юань хотын жанжин Жан Шаоцэн (张绍曾) нэгэн салбар ангийг томилж (Долдугаар сарын) хорин гурванд тэднийг довтлон ширүүн байлдаан хийжээ. Хүчний хувьд хэт давуу хятад цэрэг тухайн газрыг дахин эзэлжээ. Хятад сурвалжид монгол цэрэг 30, 40 хүнээ алдаад умард зүг ухарсан гэжээ. Долоон сарын дундуур Монгол цэрэг их вангийн сүмийг дахин довтолж, 22-ны өдөр түүнийг эзлэв. Наймдугаар сард хоѐр талын цэргийн Жанчхүүгийн төлөө тулалдаан ширүүсэв. Гэвч хүн хүчээр дутуу, сум хэрэгсэл дууссан тул 10-ны өдөр Монгол цэрэг ухрав Наймдугаар сарын сүүлийн хагасын байлдаанд хятадууд удаа дараа нэмэлт цэргийг татан хүчээ эрс нэмэгдүүлэн цэргийн хүчин давуу болж ирэв. Олноо өргөгдсөний гуравдугаар оны долоон сарын 9-д Богд хаан Өвөр Монголд байлдаж байгаа Монгол цэрэгт зарлиг буулгав. Зарлигт: “Улсын мандаж мөхөх нь тэнгэрийн цагийг дагана... хэрвээ энэхэн чөлөөг алдвал гэмшвээс юуны тус...Монгол газартаа хүрвээс барваа, бусдын газар нутагт халдаж эс болмой” гэжээ[27].

Дайны дунд шатанд хятад улсын цэрэг дайсны эсэргүүцлийг бут цохих шинэ бодлогыг тогтоож цэргийн ажиллагаагаа явуулсанаар фронтын шугамыг ухруулж эрс бэхжүүлсэнээс болж цэрэг дайны байдал монголын талд ашиггүй болж байгааг мэдсэн монголын тал ч байдалд тохирхоо больсон дайны төлөвлөгөөгөө дахин хянаж нэмэлт өөрчлөлт хийсэн байв.

Байлдааны ажиллагааны сүүлийн шат

[засварлах | кодоор засварлах]

Хятадын тал Монгол цэргийг ухруулсан байдлаа ашиглан 1913 оны есдүгээр сард Монголыг дайлах цэргийн захиргаагаа Улаанхадад шилжүүлжээ. Наймдугаар сарын 14-нд зүүн Сөнөдийн зүүн өмнө байгаа Шулуун хөх орчимд Хуай Жиүн цэргийн үндсэн анги болон Монгол цэргийн гол хүчин (Мянга шахам хүн) тулалдав. Энэхүү ширүүн тулалдаанд хятад цэрэг Монгол цэргийг ухруулсан байна.[28] “Найман сарын 14, Шулуун хөхийн байлдаан” Мөн Шулуун шарын чиглэлд болсон тулалдаанд Монгол цэрэг ухарсан байна[29]. Монгол цэрэг энэ үед сум хэрэгслээр гачигдан хүнд байдалтай байсан боловч хятад цэргийн эсрэг сөрөг довтолгоонуудыг амжилттай хийсэн байна. Есөн сарын 11-нд Монгол цэрэг Бяруу хот, Долон нуур зүг довтолсонд тухайн газрын батлан сахих сайд Ван Хуайчин (宣化镇守使王怀庆) өөрийн хятад цэргийг шаардсан боловч Хятад цэрэг ялагдсан буюу хүнд байдалд орсрн байжээ[30]. Энэ үеийн дайны тухай хэдэн зүйлийн сурвалж материал байх боловч Японы гадаад явдлын яамны тэмдэглэл болон хятадын эх сжрвалжид тэмдэглэгдсэн агуулга хоорондоо тун их зөрөөтэй[31]. Хятад эх сурвалжид Хятад цэрэг есөн сараас эхлэн бүх талын дайралт хийж Монгол цэргийг мөхтөл цохьсон байна. Гэвч тухайн үеийн дайныг бараг л өдөр бүр тодорхой мэдээлж байсан Японы гадаад яамны тэмдэглэлд Хятад цэрэг Цахараас хойшх газарт нэг л хэсэг цэрэг оруулсан төдий байв. Богд хааны засгийн газрын цэрэг дайралтаа үргэлжлүүлж арван нэгдүгээр сарын эхнээс хориглолтын байдалд орсон боловч эзэлсэн газраасаа бараг ухраагүй сэргийлэн сахьсаар байжээ.

Мөн гадаад яамны тэмдэглэлээс үзвэл аравдугаар сард Богд хааны цэрэг Зуу-Удын чуулганы баруун захаас дайрч тус чуулганы Баарин хошууны газарт Хятадын цэрэгтэй дахин тулалдаж байжээ. Үүний тухай 1913 оны аравдугаар сарын 22-ны өдөр илгээсэн ―Квантуны захирагчын мэдээлэлд “(关东都督报告)-д Линшигийн зүгийн Монгол хулгайн дайралтын байдал” гэдэг гарчигаар доорх мэт тэмдэглэж байна: “Есдүгээр сарын 30-ны шөнө Лиү Жиаинз (刘家营子)-ийг сахисан И Жиүн цэргийн салбар ангиас томилсон бага суман дарга Лиү Жиүнши (少佐刘君实)-гийн удирдсан хоѐр зуун цэрэг мөн тэр газарт найман зуу гаруй монгол цэрэгт дайрагдаж Лиу ангийн дарга байлдаанд үхсэн бөгөөд үхэж шархадсан цэрэг ная шахаж эдүгээ мөн Лиу Жиаинз-ыг бат сахисаар байна” гэжээ. Түүний дараа өдөр нь “Аравдугаар сарын 1-ний өдөр Монгол цэрэг Лиү Жиаинз-ийг дайран байлдаан бүхэл өдөр үргэлжлэн бага суман дарга ч байлдаанд үхэж үхдэл шархдал үлэмж гарсан” байв.[32]

Юань Шикайн бичээч Цай Тинганд өгсөн Моррисоны 1913 оны арван нэгдүгээр сарын 28-ны захидал болон дурдатгалд, тухайн үеийн Хятадын цэргийн “Дайны ялалтын мэдээлэл”-ийг ярихдаа: “Тэр бол зэвсэггүй Өвөр Монголын ардыг дарангуйлсан төдий юм. Монгол цэргийн дайралтыг тэд мөн л эсэргүүцэж чадахгүй байсаар” гэж хатуу шүүмжилж байв[33].

Тэрээр “Монголын байдал гэвэл миний хэлснээс нэн муу байна... Хаалган (Жанчхүү)-аас Урга (одоогын Улаанбаатар), Долон нуур, Гүй Хуачэн хүртэлх зам үнэхээр муу” гэж, чухал чухал газраас Монгол цэргийг ухруулж чадсангүй гэдгийг ярьсан нь тухайн үеийн зөв мэдээлэл юм. Моррисон дайны байдлыг задлан шинжилж үзээд хүнд хэцүү байгалийн орчин бол хятад улсын цэргийн ялагдсан нэгэн шалтгаан мөн гэжээ. Мөн тэрээр “Монгол цэрэг тухайн газрын уур амьсгалд тэсвэртэй боловч ―хятад цэрэг уур амьсгал ус шороонд дасаагүй нь хятад цэрэгт тун ашиггүй” байгааг дурдав. Моррисон тэдгээр шалтгааныг үндэслэн “Хятадын цэргийн байлдах арга ба цэргийн сэтгэл санааг эртхэн өөрчлөхгүй бол Өвөр Монгол бас тусгаар тогтнох аюултай” гэж Хятадын засгийн газарт чанга сануулга өгч байв.) Хүйтэн улирал болоход хоѐр талын цэрэг хатуу байдалд оров. Хятадын цэрэг дахин давтан дайрсан боловч амжилтгүй болж бүх дайралт давшилтыг нь монгол цэрэг амжилттай няцаан цохисон байна. Гэвч хятадын хохирол нь Богд хааны бага байв. Богд хааны цэрэг давшилтаас хориглолт хамгаалалтанд орж дайны явц байршлын буюу сунжирсан дайны байдалтай болов. Хүйтэн өвлөөс өмнө дайныг дуусгах гэсэн Хятадын цэргийн Ү Жиүншэн (吴俊升) гийн дайралт нь амжилтгүй болжээ. Энэ бол таван замын байлдааны зүүн хэсгийн цэрэг дайны байдал а. Хоёр тал хориглолтонд орсноор фронтын шугам тогтворжсон байна. Байлдааны ажиллагааны баруун хэсэгт, тэр намрын тэргүүн сард Цахарын чиглэлд Монгол цэрэгт сум дарь зэрэг зэвсэглэл ихэд дутагдаж, зэр зэвсэг нэмж нийлүүлэхийг хүссэн хүсэлтийг удаа дараа Хөх хотын тэндээс Богд хааны засгийн газарт хүрч ирж байв.[34] Гэвч энэ үед Богд хааны засгийн газар, Өвөр Монголын дайны хэрэгцээг хангах үлэмж хэмжээний тусламжийн төсвөө батлаж чадаагүй тул Монгол цэргийн байлдааны ажиллагааг үргэлжлүүлж чадахгүй байдалд оров. Үүний шалтгаан нь Орос улсаас авахаар төлөвлөсөн байсан зээлийн асуудал байсан боловч Хаант оросын засгийн газар урьд нь өгөхөөр амалсан зээлээ өгөхгүй болсон явдал байлаа. Мөн Хаант Орос улс Өвөр монголыг чөлөөлөх дайнаа зогсоохыг шаардан Богд хааны засгийн газарт эдийн засаг, улс төрийн болон бусал бүх талын шахалт дарамтыг үзүүлсэн байдаг. Аравдугаар сараас хойш Богд хааны засгийн газар Өвөр Монголын дайныг амжилттай дуусгах тусламж хүсэхээр Японтой дахин харилцахаар шийдэж Богд хаанаас Японы хаанд өгсөн гарын бичиг (1913 оны арван нэгдүгээр сарын 16)-ийг Токиод хүргэв.[35] Тэр бичигт хятад цэргийг Өвөр Монголоос татаж гаргахад Японы засгийн газрыг туслахыг хүссэн байв. Гэвч Японы засгийн газар тэрхүү хутагтын гарын бичгийг нээж ч үзсэнгүй, битүүмжилсэн хэвээр нь Оросын элчин сайд Малевский Малевичаар дамжуулж 1914 оны нэгдүгээр сарын 19-ны өдөр Богд хаанд буцаав. Жилийн эцэс болтол байдал онцгой сайжрахгүй байсанд Богд хааны засгийн газар Өвөр Монголын дайныг түр шийдвэрлэхийн төлөө дайны хугацааг уртасгах төлөвлөгөөгөө орхив. Тэгээд Оросын дарамт шаардлагын дагуу Өвөр Монголын дайныг зогсоох хэлэлцээр хийх хэмжээнд хүрчээ. [36] Учир нь өмнө нь Хаант Орос улс болон Японы Эзэн хаант улсуудын засгийн газрууд нууц гэрээ хийсэн явдал байв. Энэ нууц гэрээнд хоёр тал Монгол улсыг хүлээн зөвшөөрөхгүй байх ба Ар монгол нь оросын нөлөөний бүс болох ба Өвөр монгол нь японы нөлөөний бүс болохыг талууд хүлээн зөвшөөрчээ. Оросын засгийн газар Монголд суугаа Оросын гадаад явдлын төлөөлөгч, генерал консул Миллер Александр Яковлевичид Арван нэгдүгээр сарын 10-ны өдөр нууц цахилгаан илгээжээ. Түүнд: “Монголын засгийг шийдвэртэй ятгаж Өвөр Монголын цэргийн ажиллагааг нь зогсоотугай” гэж шаардаад “... хятад цэргийн дайралт энэ мэт үргэлжилвэл Монгол цэрэг мөхөн сүйрэх аюултай гэсэн байдлаар баталгаа гарган сануулж шаардах арга хэрэглэхийг ...” дурдсан байна.[37] Оросын тал Богд хааны засгийн газрын гуйсан зэвсгийн тусламжийг Өвөр Монголын дайнаас монголын цэргийг татуулах дарамт болгон олгосонгүй. Хүсэж байсан Оросын зэвсгийн тусламж биелэгдсэнгүй тул Өвөр Монгол дах монгол цэргийн зэвсэг хамгамжийн байдал улам хүндэрч, Богд хааны засгийн газар Өвөр Монголоос цэргээ татахгүй байхын аргагүй болгов. Богд хааны засгийн газар Японтой харилцаж үзэхийн зэрэгцээгээр Оросын засгийн газарт Өвөр Монголын байдлыг мэдүүлэн, Хятадын цэргүүд өвөр монголын энгийн ардуудыг олноор хомроглон хядаж байгааг дурдсан байна. Монгол цэрэг ухарсан Өвөр Монголын Зуу-Удын чуулганы Баарин аймаг болон бусад чуулганы нутагт Хятад цэрэг давшин орсоны дараа монголчуудыг үй олноор хомроглон хядсан байна. [38]. Оросын засгийн газар Монголыг ятгаж цэрэг татуулахын зэрэгцээгээр Бээжингийн засгийн газарт ч Өвөр Монголоос цэргээ татахыг ятгав. Оросын тал Бээжинд хандан: “...хятад улсын цэрэг Монгол ардыг ихээр хядсан явдлыг Дундад улсын засгийн газар чухалчлан үзэх хэрэгтэй. Ийм байдлыг зөвшөөрч болохгүй...” гэжээ. Мөн шахалт үзүүлэх зорилгоор “...Хэрэв Бээжингийнхэн үгийг сонсохгүй үргэлжлэн хөдөлвөл Оросын засгийн газрын хувьд бид монгол цэргийн дахин дайрахыг хориглож чадахгүй...” гэх зэргээр ятгаж байжээ [39] Гэвч Өвөр Монголоос цэрэг татуулах гэсэн Оросын талын саналыг Хятадын тал хүлээн авахгүй байсан тул нууц гэрээний дагуу өвөр монгол нь Японы талын нөлөөний бүс тул Японы элчин сайдаар дамжуулан нөлөөлөх бодлогийг ч анхаарч байжээ. Гэтэл Бээжинд суугаа элчин сайд Крупенский арван нэгдүгээр сарын 15-ны өдөр Оросын засгийн газарт өгсөн нууц цахилгаандаа “...Японтой хамжилцаж болохгүй...” гэж байв. Оросын гадаад яамны сайд Сазанова арван нэгдүгээр сарын 18-нд Крупенскийд илгээсэн нууц цахилгаанд “... Хятад цэргийг Өвөр Монголоос ухруулах хэлэлцээрт Японыг оролцуулахгүй...” гэсэн албаны саналыг уламжлав[40]. Оросын тал эцэст нь энэ асуудалд японы талыг оролцуулахгүй бодлогыг баримтлах болсон нь хятад болон японы тал хамтрах улмаар хятад дах японы нөлөөлөл ихсэхээс болгоомжилсон байна. Бээжин Оросоор дамжуулж Богд хааны засгийн газарт даралт учруулах ажиллагаагаа илт идэвхижүүлсэн байна[41]. Тал талын дарамт шахалт болон байлдааны ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах зэр зэвсгийн хангамжийн асуудлыг шийдэх боломжгүй болсон зэрэг нь Богд хааны засгийн газар Оросын шаардлагийг хүлээн авахаас өөр аргагүй болгосон байна. Ингээд Монголын засгийн газрын ерөнхий сайд Намнансүрэн Оросын засгийн газарт Арван хоѐрдугаар сарын 16-ны өдөр Богд хааны засгийн газар Өвөр Монголоос цэрэг татахаа илэрхийлсэн албан бичиг илгээв. Энэхүү албан бичигт “...(Орос, Хятад, Монгол) гурван талын хуралдаанаар Монголын асуудлыг шийдвэрлэхийг зорьсон Орос, Хятадын хүсэлтийг хүлээж, Хятад, Монголд бүр ашиггүй энэ их дайныг бүх хүчнээрээ эцэслүүлж, дайн зогсоох зарлиг нийтлэж цэргээ дайны талбараас татан авчирна...” гэжээ. Үүний хамт “...Дундад улс ч байран дороо манай нэг угсааны Өвөр Монголын нутгаас цэргээ татах хэрэгтэй...” гэж шаардав[42] Энэхүү шаардлагыг Оросоор дамжуулж Бээжинд мэдэгдэв.

Амлалтын дагуу Богд хааны засгийн газар Өвөр Монголд байсан Монгол цэргийг татаж, Өвөр Монголоос элссэн цэргийг нутагт нь буцаахаар тушааж, цэргийн удирдагчдыг Хүрээнд дуудан аваачив[43].

Богд хааны зарлигийн дагуу Арван хоѐрдугаар сарын сүүлчээр Монгол цэргүүд байлдааны талбараас буцаж эхлэв. Богдын цэрэгт ороод байсан Өвөр Монголын цэргийн зарим нь их цэргээ дагаж Ар монголд очсон бол зарим нь цэргээс халагдаж нутагтаа буцав. Монголын тал дайныг зогсоохоор цэрэг татаж байхад хятадын тал харин том хэрэг үйлдэж байв. Тухайн үед хятадын цэрэг монгол цэргийн буцсаныг далимдуулан урагш давшин өвөр монголын нутгийг эзлэн хот сууринг галдан шатааж дээрэм тонуул аллага хийж эхэлжээ. тухайлбал: “Баарин вангийн ордныг галдаж, дөчин байшинг шатааж үнсэн товрог болгохын энгийн монгол ардыг жаран хэдийг хядаж, үхэр мал гурван түмийг булаасан” гэх мэтийн харшилт хэргүүд Өвөр Монголын хошуу чуулганд олон удаа гарч байв[44] Хятад цэргүүдийн энэхүү байдлыг Намнансүрэнгээс Оросын гадаад яамны тэргүүн сайд Сазановад өгсөн бичигтээ: “Монгол цэрэг ухарч гарсаны хойно, Хятадын цэрэг довтлон дайрч Авга да вангийн хошууны Дархан уул сүм жич Батхаалга сүмд гэнэт хүрч ирээд сүмийг галдан, ламыг булааж аливааг сүйтгэв. Баарин, Сөнөд, Үзэмчин зэрэг хошууд гайд дайрагдав...” гэж бичиж байв. Монголын тал ганцаараа цэргээ татсан ажээ. Гэвч Богд хааны цэрэг Өвөр Монголоос ухарч гарах явц дайны дараах байдалд ч тийм шулуун биш байжээ. Богд хааны цэрэг Халх нутаг руу ухарч гарахдаа эцсийн нэг өдөр болтлоо Хятадын цэрэг ангийг байлдаж байжээ. Арван нэгдүгээр сарын эцсээр Богдын цэрэг Улаанцавын чуулга, Чуулалт хаалгаас умарших оронд Хятад цэрэг рүү дахин ширүүн довтолгоон явуулж хэдэн зуун хүнийг нь олзолжээ. 1913 оны арван хоѐрдугаар сараас 1914 оны нэгдүгээр сарын хооронд Богдын цэрэг Өвөр Монголын нутаг дэвсгэрийг орхижээ[45].

Энэ үед Богд хааны цэргийн хамт Өвөр Монголын цэрэг ард 2 000 орчим хүн Халх руу явсан байна. Тэд нутагтаа үлдвэл Хятадын засгийн газрын дарангуйлалд учрахаас болгоомжилжээ. Гэвт тэд Халхад очоод бас амьдрал ахуйн хүнд байдалд орсон байна. Богд хааны засгийн газрын эрх баригчид тэдэнд хөлс мөнгө, мал унаа ба тариалах нутаг (учир нь тэдгээр Түмэдчүүд болон хэсэг Цахарууд тариалан амьдарч байжээ) өгсөнгүй. Үүнээс болж тэд нарын дундаас хэсэг хүмүүс өөрийн уг нутагтаа харихыг хүсэж, Хятадын эрх баригчидтай хэлэлцээ хийхээр есөн хүнийг төлөөлөгчөөр томилжээ. Гэвч хятад улсын тал тэднийг баривчлан алсан төдийгүй бас тэдний зүрхийг нь сугалж харгисалсан байна. 273 1914 оны есөн сараас Орос, Дундад, Монгол гурван этгээдийн хэлэлцээр Хиагтад эхэлжээ. Богд хааны зарлигаар 1914 онд Халх дахь Өвөр Монголчуудад мал унаа болон тариан газар өгсөн бөгөөд 1915 оны Хиагтын гэрээ ёсоор Хятадын засгийн газар тэднээс ял асуухгүй хэмээн амлажээ.

Байлдааны ажиллагаанууд

[засварлах | кодоор засварлах]

1913 оны 8 сарын 13. Шандын тал. ”Бух чичүүр” ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

Манлай ван Дамдинсүрэнгийн цэрэг Долнуураас гарсан их цэргийг угтаж, сар битүүрэхийг хүлээж байгаад харанхуй шөнө болох үед хурдан шалмаг морь сайтай, газрын баримжаа мэдэх нутгийн 50 цэрэг, Халх 50 цэрэгтэй хамт их цэргийн тэг голоор зүсэн гарч, хоёр тийшээгээ буудсаар, нэвт гарлаа. Энэ үед сандарч тэвдсэн Хятад цэргүүд эмх замбараагаа алдаж, буун дуу гарсан зүг рүү хариу буудсаар үүр цайх үед өөрөө өөрсөдтэйгөө тулалджээ. Цаг уурын байдал, шөнийн нөхцөлд тоогоор цөөн цэргээр их хүчийг гэнэт довтлон сандаргасан энэ тактикийг Зоригт баатар Лаварын Сумъяа дурсамждаа ”Бид бух чичүүр, галзуу барын дайралт хэмээх аргыг хэрэглэсэн” гэсэн байна.

1913 оны 8 сарын 30. Хүйсийн тал. ”Галзуу барын дайралт” ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

Энэ нь нилээд шийдвэрлэх тулалдаан төдийгүй хамгийн анхаарал татсан тулалдаан. Энэ тал уг нь Ганган тал нэртэй байжээ. Элсэрхэг хөрстэй, битүү ой байсан энэ хөндийн салхины дээр нь өндөрлөг газар Монголчууд байрласан бол яг эсрэг нам дор, зүүн өмнө зүгээс Хятадын цэрэг давшин гарч ирж. Эмгэнт Манхан хэмээх толгой дээр Манлайбаатар Дамдинсүрэн байрлан, яг байлдаанд цэргээ удирдаж байгаа мэт тугаар дохио зангаа хийнэ. Үүнийг нь харсан Ван Хуайчин жанжин их бууны шуурган галаар моддын оройгоор үзэгдэх тугнууд руу, Монголын цэргүүд өөд өдөржин галлаж давших явцаа удаашруулсан байна. Монгол цэргүүдээс цөөн хэдэн цэрэг далд байрлалд зөвхөн тугаараа давших ухрах хөдөлгөөнийг хийж хуурч байсныг мэдээгүй хятад цэргүүд өдрийн хагас буудалцаад эцэст нь хооллож байсан бйана.

Яг энэ үед өлийн салхи гарч, Монгол газрын хүчит салхи баруун хойноосоо лэрхийн бослоо. Үүнтэй зэрэгцэн өтгөн сахлаг хуурай модонд тавьсан түймэр, давхиж яваа морьтноос ч хурданаар Хятад цэргүүдийг нөмрөн авсан байна.

Түймрийн галаас зулбан гарах цэргүүдийг Монгол цэргүүд цавчихыг нь цавчиж, буудахыг нь буудсаар улмаар тэдний дунд зүсэн орж, эргэн тойрон цавчиж, яг л галзуу бар шиг аашиллаа. Ийнхүү 2 өдөр шөнө зууралдан байлдаж, түймэртэй хамтран тэднийг ухраан цохисоор Үхэрчин овоо, Шанд нийслэлийн туурь, Зуу найман сүм өнгөрч, Долоннуур хотод тулж очжээ. Энэ тактикийг ”Галзуу барын дайралт” гэж нэрлэсэн байна.

Харин гүн Лаварын Сумъяагийн анги давшисаар Зуу-Удын чуулганы Бяруу хотыг эзэлж, улмаар Жанчхүүгийн зүг хөдөлж, замын дагуу байсан Хятад цэрэгтэй байлдахдаа тэр үед нэрлэгдсэнээр «галзуу барын дайралт», «хорт могойн ороолт» гэх зэрэг тактикийг хэрэглэжээ

Бат хаалганы чиглэлийн байлдааны ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

Баруун өмнө хязгаарыг сэргийлэн хамгаалах цэргийг захирах сайд гүн Сономдоржоос 1913 оны Наймдугаар сарын 6-нд Богд хаанд ийнхүү өргөн мэдүүлжээ :“Зарлигийг дагаж өмнө хязгаарыг сэргийлэн хамгаалах 4 дүгээр хорооны 100 цэрэг, нэмэн захируулсан 3 дугаар хорооны 65 цэрэг, орос багш Ихбаярын хамт ирсэн 8 цэрэг, их буу хамгаалж ирсэн 14 цэрэг, Улаанцав чуулганы Дөрвөд вангийн хошуу, Муу мянганы хошуу, Дархан чин вангий хошуудаас гаргасан тус бүр 20цэрэг, Богд эзний соёлд дагаар орж зүтгэе гэж тосон ирсэн 123 цэрэгтэй хамтарч нийт 370 цэргийн хүчээр Дархан чин вангийн хошууны “Бат хаалга” сүм хүртэл гамингуудтай байлдаж “Цагаан чулуут”, “Цэцэн” хэмээх газар очиж 5-р сарын 17-ны өдрий могой цагт гэнэт өмнө зүгээс 2000 орчим гамин цэрэг халдаж ирсэнд манай цэргүүд гамин цэргүүдтэй нар шингэтэл байлдаж ихэнхийг алж маргааш нь дахин байлдаж үд болоход гамин цэрэг буруулан зугтаж одов. Ингэж уг үүргээ гүйцэтгээд “Амгалант довон” гэдэг газар буудаллаж цэргээн тоолж үзэхэд Монголын 370 цэргээс 3 цэрэг амь эрсдэж нэг шархадсан байхад гамингийн 2000 орчим цэргээс 800 гаруй нь тулалдааны талбарт алагджээ” хэмээн бичжээ.

Энэхүү таван замын байлдаан гэж нэрлэсэн чөлөөлөх дайн 1914-1915 онд Хиагтад болсон хаант Орос, Хятад хоёр улсын ил далд хуйвалдсан гурван улсын хэлэлцээрийн дараа зогссон байна. 1913 онд хил хязгаараа батлан хамгаалахаар таван замаар давшсан Монгол цэргүүд их бага нийлсэн 100 орчим тулалдаан хийсэн гэж үздэг боловч судлаачдын үздэгээр 1913 оноос хойш дуусах хүртэлх хугацаанд 58 орчим зэвсэгт мөргөлдөөн хийсэн байдаг. Эдгээрийн 33-т нь монголчууд амжилт олсон бол 11-д нь хятадууд ялсан бөгөөд 14 мөргөлдөөн яаж төгссөн нь тодорхойгүй байна. Түүнчлэн хятадын талаас 2000-аас дээш 5-7 мянган цэрэг, Монголын талаас 220-иос 1712 хүртэлх цэрэг оролцсон томоохон тулалдаан 11 удаа болсон бол 600-1000 Хятад цэрэг, Монголын 200-аас дээш хүн оролцсон бага хэмжээний 5 тулалдаан болжээ.. Таван замын байлдааны ажиллагаа нь хамрах нутаг дэвсгэрийн хүрээгээрээ зүүнээс баруунаа 1000 шахам км, хойноос урагшаа 144-480 км-ийг хамарсан бүс нутагт болж өнгөрсөн. Энэ дайн байлдааны үед Монголчууд хятад цэргийг марш үйлдэх үед нь хоёр ч удаа довтолсон ба шөнийн байлдаан мөн хоёр удаа болсон талаар тэр үеийн баримтуудад тэмдэглэсэн байдаг. Монголын талаас дайн байлдаанд алагдан олзлогдсон тухай баримт тун ховор ч түүвэрлэвэл 400 орчим цэрэг алагдсан гэх нэг удаагийн тохиолдлын тоог эс тооцвол 3 тулалдаанд 16 хүн алагдсан. Харин нэг тулалдаанд 60 гаруй хүн олзлуулсан мэдээ байдаг бол 3 тулалдаанд 48 орчим хүн шархтсан тухай сурвалжууд өгүүлдэг. Гэтэл хятадын талаас 12 тулалдаанд нийт дүнгээр 3795 цэрэг алагдсан бол 4 тулалдаанд 76 хүнээ монголчуудад олзлуулсан аж. Монголын цэргийн олзолсон зэвсгийн тухайд гэвэл 5 зэвсэгт мөргөлдөөнөөс 1080 буу, 2 казах тэрэг, мөн 85600 ширхэг сум, 3 тулалдаанд 7 пулемёт түүний 5000 сум, 4-8 их буу, 410-аад сум, 421 эсвэл 343 ширхэг сэлмийг хятад цэргээс олзолжээ. Монголын цэрэг 1913 оны байлдаанд партизаны дайны маягаар байлдааны ажиллагааг өрнүүлсэн.

Монгол цэргүүд 1913 оны намар Шилийн голын чуулган, Цахар нутгаас хятадын цэргийг хөөн гаргаж Шилийн голын чуулганы нутагт удтал байрлаж байх үед нь цэргийн бүх хэрэглэлийг нутгийн ардуудаас гаргуулж чирэгдэл учруулж, цэргүүд хоол хүнсээр дутагдсанаас санаа сэтгэл нь алдагдах явдал гарч байжээ. Мөн сум хэрэгсэл зэрэг цэргийн хангамж муудсан байна. Үүнээс гадна хятадын тал “Зөөлөн бодлого”-ын нэг зүйл болох монгол цэргийн жанжин нарыг өөрийн талд урвуулан авахаар хэргэм зэрэг, мөнгө шан амалж байсан нь зарим талаар хэрэгжиж байжээ. Энэ мэт байдлаас болон Хятадуудыг дийлэхгүй гэж Өвөр Монголын нэг бүлэг ван гүн нар сэтгэн хятад улсад бууж өгөх, урвах тохиолдол гарсан байна.

1913 оны есдүгээр сард Архуа бэйс Насан-Аривжих хятадын цэрэгт бууж өгсөн байна. Түүнтэй хамт дээд тушаалтай цэргийн ноѐн болон энгийн цэрэг 100 хүн мөн бууж өгчээ.[46] Тэрээр урвасаны дараа өөрийн мэдэж байсан цэргийн төлөвлөгөөний нууцыг хятадын талд задалсан байна. Үүний хорт уршигаар Таван замын цэргийн Өвөр Монголын фронтын баруун жигүүрийн буюу Насан-Аривжихын хариуцан командалж байсан чиглэлийн эсрэг хятадын цэргийн давуу хүчийг яаралтай хуримтлуулан монгол цэргийн сул хэсгүүдийн эсрэг хүчтэй давшилт хийсэн байна. Хятадын цэргийн давшилт зарим талаар амжилттай болж хэд хэдэн тулалдаанд командлагчгүй монгол цэрэг цохигдон ухарсан байна. Командлагчгүй болсон Насан-Аривжихын цэрэг хятадын цэргийн давшилтын эсрэг сул эсэргүүцсэн ба захиргаагүй болж тархаж явсан тул жанжин Дамдинсүрэн тэдгээрийг цуглуулж авахаар нэлээд хүч цаг зарцуулжээ.

Үүний дараа Хятадын хувьд Монгол улсын цэргийн эрх баригчдыг урьж зусар үгээр илбэн дагуулахыг ихээр оролдох болсон байв. Юань Шикайн улс төрийн зөвлөгч Моррисон хятад улсын талд чухал зөвлөгөө өгч Монгол цэргийн ноѐдыг хятадын талд татаж оруулахаар бүтэмжтэй ажиллаж байжээ гэдгийг түүхэн баримтууд гэрчилж байна. Хятад улсын ноѐн, Хөвөөт шар хошууны Үхэр хонин сүргийн хоѐр түшмэлийг зарж Дамдинсүрэнд хэлүүлсэн нь “Үүний урьд бидэнд дагаж орсон бэйл Насан-Аривжихад ерөнхийлөгчөөс жүн ван цол өргөмжилсөн. Хэрвээ Дамдинсүрэн манай Дундад Иргэн Улсад дагаж орвоос вангийн хэргэмээр шагнамой” гэжээ. Үүний хариуд Дамдинсүрэн “Манай улс хэрхэвч Дундад Иргэн Улстай нийлэхгүй. Нэгэн аймаг шарын шашныг олон Монгол аймгийг бүрнээ хураамжилж тусгаар улс болон зогсочихуй. Намайг чоно шигхулгай Насанравжихтай бүү адилтгахтун. Танай жунтунгын өргөмжлөх вангийн хэргэмийг жанжин би ванбаа хэмээх мэлхийд ч хүрэхгүй гэж санамой” гэж хариулаад “Та нар Монголын ард байтлаа харин Хятадын баширлах үгэнд итгэж нэг биеийн ашиг зэргийг хичээн Монгол аймгийг хятад улсад дагуулж, Монгол газар орныг хятад хүнд эзлүүлж хойд өдөр Монголын хүүхэд дүү нарыг өөр аймгийн дотор үүрд дарлуулъя хэмээмүй” гэж ихэд буруушааж, ирсэн хоѐр түшмэлийг хөөж явуулсан байна. [47] Сүүлд нь Бавуужавын цэргийн Мурунгаа гэдэг Цахар цэргийн ноѐн хятадад урважээ. Тэгэхэд мөн Цахар цэргийн жанжин Лувсан-Очиржамц Хүрээний нууц зарлигаар тусгай цэргийн ангийг бүрдүүлэн Мурунгаагийн урвасан цэргийг нэхэн хөөж бут цохин түүнийг олзлон авч цаазалсан байна.[48] Жанжин Лувсан-Очиржамцын Мурунгаагийн урвасан цэргийг нэхэн хөөж бут цохисон тусгай цэргийн ангид Нанзад баатар оролцож байсан байна.

Таван замын байлдаан буюу Монгол-хятадын 1912-1915 оны дайныг дүгнэн үзвэл:

  • Дайны эхний шатанд Монголын цэрэг давших байлдааны ажиллагааг өөрийн дайны үндсэн стратеги болгон хэрэгжүүлсэн нь амжилттай болсон төдийгүй Өвөр Монголын нутгийг бараг бүрэн чөлөөлж чадсан байна. энэ үед хүн хүчний харьцаа төдийгүй зэвсэг техник, цэргийн сургалт, хангамжийн хувьд хятадын цэрэг эгнэшгүй давуу байсан боловч тулалдаан бүхэнд тоогоор цөөн монголын цэрэг ялалт байгуулсан онцлогтой.
  • Дайны дунд үед зарим нэг монголын цэргийн жанжид урваж, монголын байлдааны төлөвлөгөөний нууцыг хятадын талд задалсан байна. Үүний улмаас монгол цэргийн байлдааны зарим ажиллагаа бүтэлгүй болж, ялагдал хүлээсэн тохиолдол гарчээ. Үүнд хятадын тал цэргийн тоо, зэвсэг техникээ хэд дахин нэмэгдүүлж, монголчуудаас үлэмж давуу хүчийг байлдааны ажиллагааны талбарт хуримтлуулсан явдал төлийгүй монголын цэрэг сум хэрэгслээр тогтмол байнга хангагдаж чадахгүй байсан явдал нөлөөлсөн байна. Монголчуудын байлдааны ажиллагааны нууцыг мэдсэн хятадууд өөрийн байлдааны ажиллагааг шинээр төлөвлөн түүний зарим хэсгийг хэрэгжүүлж чаджээ. Монголын тал ч байдалтай хурдан зохицсон арга хэмжээг авч байлдааны төлөвлөгөөг шинээр хийсэн байна. Үүний үр дүнд хятадын цэргийн давшилтыг зогсоон амжилттай сөрөг довтолгооныг хийсэн байна. Ингээд байлдааны фронтын шугмыг тогтворжуулж чадсан байна. Ингэснээр дайны ажиллагааг сунжирсан байршлын шинжтэй болсон байна.
  • Төгсгөлийн шатанд дайн ажиллагаа урьдын хэвээр байрлалын шинжтэй байж, фронтын шугам тогтвортой байсан байна. Хятадын цэргийн давшилтууд ээлж дараалан амжилтгүй болж байсан бөгөөд монголын цэрэг тэдний давшилтыг амжилттай няцаан цохиж байсан төдийгүй сөрөг довтолгоонуудыг мөн амжилттай хийж байсан байна. Гэхдээ Оросын үйл ажиллагаанаас шалтгаалан монгол цэргийн сум хэрэгсэл, зэр зэвсэгийн хангамж улам муудсаар бараг зогссон байна. Түүнээс гадна улс төр, эдийн засгийн байнгын дарамт шахалт өсөн нэмэгдсээр байжээ.

Цэргийн түүхч Ж.Базарсүрэнгийн судалгаагаар таван замын цэргийн хэрэглэж байсан байлдааны ов мэх, арга нь “уламжлалт морьт цэргийн урлаг зонхилсон хэвээр байсан”, голомтын чанартай төвүүдэд болсноор онцлог.

Богд хаан 1911 оноос эхлээд таван замын байлдааны ажиллагааг дуусан дуустал улс үндэстнийхээ төлөө гарамгай гавъяа байгуулсан 101 хүнд баатар цол олгожээ.[49] Үүнд:

1. Авирмэд-Сэцэн хан аймгийн Эрдэнэ ваны хошуу.

2. Бавуужав-Шударга Баатар-Өвөр Монголын Жирэмийн Чуулганы өмнөд Горлос хошуу.

3. Бадрах-Түшээт хан аймгийн Бадрах гүны хошуу.

4. Базарваань, Сономцэрэний-Засагт хан аймаг.

5. Балдан, Зэвэгийн-Түшээт хан аймаг, Эрдэнэ ваны хошуу.

6. Баяр, Борхонуудын-Түрэмгий баатар-Өвөр Монгол.

7. Бирваарагчаа-Сайн ноён хан аймаг.

8. Божи-Өвөр Монголын Зүүн үзэмчин, жүн ван Гомбосүрэний хошуу.

9. Бумжаргал-Шударга Баатар-Сэцэн хан аймгийн Жанжин бишрэлт бэйлийн хошуу.

10. Ванчиндорж-Зүтгэлт Баатар-Сайн ноён хан аймгийн Бишрэлт бэйлийн хошуу.

11. Волинган-Өвөр Монголын Харчин гүны хошуу.

12. Галсанцампантүгжням-Ялгуулсан Баатар-Өвөр Монголын Жирэмийн чуулганы Хорчин хошуу.

13. Гомбо-Идшин, Лхамсүрэний-Хичээнгүй Баатар-Сэцэн хан аймгийн Ачит ваны хошуу.

14. Гомбожав-Сэцэн хан аймгийн Үйзэн бэйсийн хошуу.

15. Гочоо-Шулуун Баатар-Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу.

16. Гэлэнгүж-Хавтай Баатар-Өвөр Монголын Хөлөнбуйр.

17. Гэлүүсүхэн.

18. Гэндэн-Сайн ноён хан аймаг, мэргэн гүн Мөнх-Очирын хошуу.

19. Даваа, Төмөрын буюу Дамбийжанцан-Догшин ноён Хутагт-Түшээт хан аймгийн Бадрах гүны хошуу.

20. Дагва-Зүтгэлт Баатар-Засагт хан аймгийн дархан гүн Маньбазарын хошуу.

21. Дагдан-Засагт хан аймгийн Жалханз хутагтын Урианхайн киргиз сум.

22. Далай, Жамъяны-Шаламгай Баатар-Сайн ноён хан аймгийн Итгэмжит бэйсийн хошуу.

23. Дамдинсүрэн, Жамсраны-Манлай Баатар-Өвөр Монгол, Хөлөнбуйр.

24. Даш-Шударга Баатар-

25. Дашдэндэв-Чамбай Баатар-Сэцэн хан аймгийн хурц бэйс Түвдэны хошуу.

26. Долгор-Шаламгай Баатар-Өвөр Монголын Жирэмийн чуулганы чин ваны хошуу.

27. Дорждэрэм, Мөнхийн-Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу.

28. Доржпалам-Зоригт Баатар-Өвөр Монголын Хөлөнбуйр.

29. Дугаржав-Хянамгай Баатар-Өвөр Монголын цахар.

30. Дугаржав, Нараны-Хичээнгүй Баатар-Сэцэн хан аймгийн Илдэн ваны хошуу.

31. Дуваа, Донойн-Түшээт хан аймгийн Эрдэнэ ваны хошуу.

32. ?-Өвөр Монголын зүүн Үзэмчиний жүн ван Гомбосүрэний хошуу.

33. Дэндэв-Сайн ноён хан аймгийн Бишрэлт бэйлийн хошуу.

34. Дэчинган-

35. Дэчинлхаажид-Хурц Баатар-Сэцэн хан аймгийн Үнэн сүжигт Илдэн ваны хошуу.

36. Жагшимбуу-Хурц Баатар-Өвөр Монголын цэргийн хорооны дарга.

37. Жамц-Зоригт Баатар-Цэргийн Яамны дэс түшмэл, Зүүн өмнө хязгаарыг Захирах Цэргииг захирах түшмэл.

38. Жамц-Түшээт хан аймгийн Чин ван Ханддоржийн хошуу.

39. Жамсран-Шулуун Баатар-Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу.

40. Жамъян-Сэцэн хан аймгийн Бэйлын зэрэг засаг, Улсад туслагч гүн.

41. Заяат-Хичээнгүй Баатар-Өвөр Монголын Цахар-

42. Илүү-Шударга Баатар-Өвөр Монголын Хөх хотын Түмэдийн хороо.

43. Лайсан-Хурц Баатар-Сэцэн хан аймгийн Доржпаламын хошуу, жагсаалын дарга.

44. Лувсан-Зоригт Баатар-Урианхай

45. Лхам-Сэцэн хан аймгийн засаг тэргүүн зэргийн тайж.

46. Мааньжав, Балданы-Өвөр Монголын харчин.

47. Магсаржав, Сандагдоржийн-Хатан Баатар-Сайн ноён хан аймгийн Итгэмжит бэйсийн хошуу.

48. Манажав-Өвөр Монголын Шилийн голын чуулганы баруун үзэмчин чин ван Содномравданы хошуу.

49. Мандах залан-Өлзийт Баатар-

50. Мурунгаа-Шалгарсан Баатар-Өвөр Монголын Зостын чуулганы Монголжин хошуу.

51. Мутунбунгаа-Шалгарсан Баатар-хорооны дарга.

52. Мөнхравдан-Саруул Баатар-

53. Мянбуу-Мэргэн Баатар-Өвөр Монгол-Хар мөрөн муж.

54. Наваан-Шулуун Баатар-

55. Наваан-Юндэн-Түшээт хан аймгийн Наваан-Юндэний хошуу, жүн ван.

56. Найданжав, Шаравын-Хичээнгүй Баатар-Өвөр Монгол.

57. Нанзад/Барман хэмээгч/-Түргэн Баатар-Түшээт хан аймгийн Чин ван Ханддоржийн хошуу.

58. Нанзад, Дамираны-Түргэн Баатар-Түшээт хан аймгийн Чин ван Ханддоржийн хошуу.

59. Насан тогтох-Хорооны дарга.

60. Норов-Өвөр Монгол-Зуудын чуулганы Ар хорчин да ваны хошуу.

61. Нолгар-Шаламгай Баатар-

62. Өлзийбадрах-Дэс Баатар-Өвөр Монгол-

63. Өлзийдүүрэн-Хянамгай Баатар-Сайн ноён ханы хошуу.

64. Өлзий-Орших-Шулуун Баатар-Өвөр Монголын Зарууд хошуу.

65. Пунцаг, Базарын-Хичээнгүй Баатар-Сэцэн хан аймгийн Лха жононы хошуу.

66. Пунцаг-Шаламгай Баатар-Түшээт хан аймгийн Далай гүн Алтанхуягийн хошуу.

67. Пунцаг-Шаламгай Баатар-Өвөр Монгол, барга, хорооны жагсаалын занги.

68. Пүрэв-Захчин гүн Цэрэндоржийн хошуу, тайж.

69. Саван-Өвөр Монголын баруун Баарин ваны хошуу.

70. Сандагдорж-Өвөр Монголын Жирэмийн чуулганы Горлос хошуу, хороон дарга.

71. Содномдаржаа-Түшээт хан аймаг, Улсад туслагч гүн.

72. Соном-Зоригт Баатар-Сайн ноён хан аймгийн зоригт гүн.

73. Сумъяа, Лаварын-Ялгуун Баатар-Шинжаан мужийн Ил тарвагатайн хошууны харъяат.

74. Сундуйжав-Өвөр монгол-

75. Сэргэлэн-Эвтэй Баатар-Өвөр Монголын Шинэ баргын Хошуу цагааны харъяат, хороон дарга.

76. Тогтох, Энхбилэгтийн-Зоригт Баатар-Өвөр Монголын Жирэмийн чуулганы өмнөд Горлос хошууны харъяат.

77. Төмөр-Өвөр Монголын Түшээт хошууны харъяат, хороон дарга.

78. Төмөр-Шулуун Баатар-Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны харъяат.

79. Түмэннаст-

80. Хайдав-Өлзийт Баатар-Сайн ноён аймгийн сайд, бэйс Цогт-Очирын хошууны харъяат, ангийн дарга.

81. Хишигжаргал-Сайн ноён хан аймгийн Бишрэлт бэйл Бадамгаравын хошууны харъяат, ангийн дарга.

82. Хорлоо-Шулуунбаатар-Түшээт хан Аймгийн Дайчин бэйсийн хошуу.

83. Хохлин-Засагт хан Аймгийн жанжин Далай гүны хошуу.

84. Цогт-Зүүн Үзэмчины жүн ван Гомбосүрэны хошуу.

85. Цэнд-Бодлогот Баатар-Сангийн Яамны дэд Сайд, Өвөр Монголын Хөлөнбуйрын харъяат.

86. Чагдарсүрэн.

87. Чимэд-Хурц Баатар-Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу.

88. Чимэд-Сэцэн хан Аймгийн Үнэн сүжигт Илдэн ваны хошуу.

89. Чованлүн-Өвөр Монголын Жирэмийн чуулганы Бодлогот ваны хошуу.

90. Чойжамц-Цогтой Баатар-Сэцэн хан Аймгийн Мэргэн засагийн хошуу.

91. Чойж.

92. Чулуун-Өвөр Монголын Зост Чуулганы Түмэдийн хошуу, ангийн дарга.

93. Чулуун, Өлзийтийн-Сэцэн хан Аймгийн Сүжигт ваны хошуу.

94. Шагдар-Засагт хан Аймгийн Дайчин ваны хошуу.

95. Шарав-аравны дарга.

96. Шаарийбуу-Өвөр Монголын Жирэмийн чуулганы сайд Раашминжүүрийн хошуу.

97. Шимихи-Засагт хан аймгийн цогт гүн Дамдинбаашийн хошуу.

98. Ринчин-Сэцэн хан аймгийн Сэцэн чин ваны хошуу.

99. Эрэнцэн-Өвөр Монголын Цахар хошуу.

100. Ядамсүрэн Цэнгэлын-Сайн ноён хан аймгийн Түшээт гүний хошуу.

101. Ярин, Мятавын-Хурц Баатар-Түшээт хан аймгийн Говийн Со засгийн хошуу

Он дарааллын хэлхээс

[засварлах | кодоор засварлах]
  • 1911 он
6 дугаар сарын 1. Оросын Амар орны бүгдийг захирагч ноѐн зарлиг буулган Хятадууд Оросын хилд орохыг цаазлав. Мөн сарын 11-ний өдөр Бээжин Петербугын хоѐр этгээдийн төлөөлөгч Цичигард хуралдаж, Эргүнэ гол орчмын хоѐр улсын хилийг хайн тогтоохоор хэлэлцээ хийв.
6 дугаар сар. Халхын дөрвөн аймгийн хан, чуулган дарга жанжин тэргүүтэй лам нар Богдод Бат Оршил өргөхөөр Их хүрээнд цугларч, Эрдэнэ Шанзудбын яаманд нууц зөвлөлгөөн хийжээ.
7 дугаар сар. Халхын дөрвөн хан тэргүүтэй Монголын зарим ноѐд лам нар Богд уулын модонд гэр барин нууц зөвлөлгөө хийжээ.
8 дугаар сар. Монголын төлөөлөгч Ханддорж, Цэрэнчимэд, Хайсан нар Петербургт очив.
10 дугаар сарын 10. Учаны бослого үүсчээ.
11 дүгээр сарын эх. Ханддорж, Цэрэнчимэд, Хайсан зэрэг долоон хүн "Монголын түр засгийн газар"-ыг зохион байгуулж, Хүрээний хэрэг эрхлэх Их сайд Сандог үлдэн хөөхөөр тунхаглахын хамт, Өвөр Монгол, Алшаа, Дарьганга, Барга зэрэг газруудын ван гүн нарт бүх Монгол нэгдэх тухай Богдын бичгийг уламжлан илгээв.
11 дүгээр сарын 30. Монгол "Тусгаар тогтнох"-оо тунхаглаж, Сандо амбан Оросын элчин сайдын газар далдлан орж, удалгүй Орос, Монгол цэргийн хамгаалал дор Хиагтаар хил гарч улсдаа буцах болжээ.
12 дугаар сарын 4. Сандо амбаныг цэрэгтэй нь хамт хилээс үлдэн гаргав.
12 дугаар сарын 6. Монголын "Тусгаар тогтнол"-той дуу хоолой авалцсан Хөлөнбуйрын "тусгаар тогтнох" бүлэгтэн цэрэг томилон Орос цэргийн дэмжлэгээр Манжуурыг довтолсон байна.
12 дугаар сарын 16. "Тусгаар тогтнох" бүлэгтэн Манжуурыг эзлэн авч, голын дээд урсгалын олон харуулын газруудыг ч байлдан эзэлжээ.
12 дугаар сарын 16. Жавзундамба Хутагт Хүрээнд хаан суурнаа сууж "Их монгол улсын наран гэрэлт хаан" хэмээгдэж "Олноо өргөгдсөн"-өөр оны цолоо болгов.
12 дугаар сар. Богд хааны засгийн газраас Өвөр Монголын эл хошуу чуулганы олон ван гүн нарт уриалгын бичиг илгээв. Улиастайн жанжин ч Монголын цэрэгт үлдэгдэн гарав.

Улиастайд Оросын Консулын газар байгуулагдав.Цагаагчин гахай жилийн хувьсгалын нөлөөгөөр Түмэд хошууны нэгэн салаа цэрэг Батхаалгад умардын цэргийн эрхтэнийг эсэргүүцэх зэвсэгт бослого гаргав. Умардын цэргийн эрхтэн ч их цэрэг томилон Жи Нин, Гүэй Сүй, Бугат гурван замаар Улаанцавын чуулганд довтлон орж бослогийг дарангуйлаад, Батхаалгын сүмийг галдав. Алшаагын Гө Лу Хуй эвлэлийн түрүү Жан Жин Мин-ээс Нин Ши Ан-ын Гө Лу Хуй-ын түрүү Лиү Хуа Тан-ыг хавсарч Инчуаныг дайран эзлэхээр төлөвлөж байгаад нууц нь задран Алшаа Чин ван Даваанбүлүгжала ба Хөх нуурын Ма Чи-ын дарангуйлалд учирч ялагдав. Мөн оны арван хоѐрдугаар сард Шинжаны Монголчууд Чингийн засгийг эсэргүүцэх тэмцэл гаргажээ.

  • 1912 он
1 дүгээр сарын 14. Оросын Хайлаарт суугаа Консул Усад-ын дэмжлэг дор Өөлдийн ерөнхий захирагч ноѐн Шинфү, Хуучин Баргын ерөнхий захирагч Цэгц ба Шолон хошууны ерөнхий захирагч Чөн Дө зэрэг хүмүүс орчмын эл хошуудын Монгол цэрэг мянга гаруй хүнийг цогцлуулж, Оросын тусалсан таван зуу гаруй буугаар зэвсэглээд ―Чин хаант гүрний журмын цэрэг‖ хэмээн алдаршуулж Бүгд найрамдахыг эсэргүүцэж эхэлсэн байна. Мөн өдрийн орой Хөлөн хотыг довтлон эхлэж арван тавны өдөр хотыг эзлэн авч Хятад ноѐдыг үлдэн Хөлөнбуйрын ―Тусгаар тогтносон‖-ыг тунхаглаж, Хүрээний Богд хааны засгийн газарт харъяалагдах засгийн ордон байгуулж Манжуур зүг үргэлжлэн цэрэглэсэн байна.
1 дүгээр сарын 20. Хөлөнбуйрын Монгол цэргүүд Мөнхшил харуулын газрыг довтлон эзлэв.
1 дүгээр сарын 23. Оросын Гадаад явдлын яамны сайд Хаандаа айлтгал өргөж, одооны ашигтай цагийн байдлыг завдаж Манж орон дахь нөлөөгөө чангатгах ѐстой гэсэн бөгөөд мөн өдөр Сазановагаас Цагаан хаанд Оросоос Монголыг хамгаалан Дундад улсаас тусгаарлуулах хэрэгтэй гэж дурьдсанд Цагаан хаан эдгээр саналыг зөвшөөрсөн.
Мөн сарын сүүлч. Хар мөрөн мужийн цагдан захирагч сайдаас түшмэл томилож Хөлөн хотноо хүрч Шинфү нарыг ятган ―Тусгаар тогтнох‖-ыг нь хүчингүй болготол, Хайлаарт суугаа Оросын Консул Усад яаравчлан ирж Шин фү зэрэг хүмүүсийг зэвсэг, мөнгө бодисын тусламжаа зогсоох зэрэг зүйлээр гачин шахаж байгаад энэ нэг бодлыг нь хаяуулсан

байв.

2 дугаар сарын 12. Жоу Чүн Фан-аас харъяат цэргээ дагуулан Хөлөнбуйрын тусгаар тогтносон Монгол цэргүүдтэй Жи Лалин орчим ихээр байлдаж ялагдан ухрав.
3 дугаар сар. Хөлөнбуйрын тусгаар тогтносон засгийн ордны тэргүүлэгч, Хөлөнбуйр газрын бүгдийн дарга Шин фү зэрэг хүмүүс Жибзундамба Хутагтын өргөмжлөлийг хүлээн авч

жинхнээр Монгол улсад даган оров.

4 дүгээр сар. Хүрээнээс ирүүлсэн Монголын―Тусгаар тогтнолын тунхаг‖-ыг хүлээн авсан Хөвсгөл нуурын Урианхайн бүгдийн дарга Хишигжаргал, Дарьгангын бүгдийн дарга Содномдовдон, Шилийн голын чуулганы зүүн Хуучид ван Салнунточал нараас өөр өөрийн харъяат олон ардаа авч эн түрүүнээ Богд хааны засгийн газарт дагаар орж хүч нийлэх гэсэн өргөдлийг Хүрээний эрх баригчид хүлээн зөвшөөрчээ.
4 дүгээр сар. Хорчин баруун гарын өмнөд

хошууны Удай вангаас туслагч тайж Нучинга, Вангийн сүмийн ширээт лам Бөхбуян ба Чимэдсүрэн гурван хүнийг Халхад элчээр илгээж Богд хаант засгийн газрыг дагах бичгээ дэвшүүлэв. Тэгээд Жибзундамба Удай ванг ―Дундад иргэн улсыг довтлох нэгдүгээр замын ерөнхий жанжин‖-аар томилож, зэр зэвсэг туслан Жирмийн чуулганы арван хошууг дагуулан урвалга гаргахаар зааварлав.

4 дүгээр сар. Хятад худалдаачдын пүүсийг

довтлон дайрах ажил ширүүсч байв.

4 дүгээр сар. Бинт ван Гончигсүрэн Хүрээнд

явав.

5 дугаар сар. Богд хааны засгийн газраас

Өвөр Монголын зарим газарт хоѐрдахь удааны уриалгын бичгийг илгээв.

5 дугаар сарын 17. Бээжингийн засгийн газраас

Торгууд ван Балтыг Алтайн хэрэг эрхлэх сайдаар томилов.

7 дугаар сар. Монгол цэрэг Даргангыг эзлэв.

Юань Шикай Богд хааны засгийн газарт цахилгаан явуулж Дарьгангыг эзэлсэн учраар эсэргүүцэл гаргаж төлбөр өгөх хэрэгтай гэв.

7 дугаар сарын 8. Гуравдугаар удаагын ―Япон

Оросын нууц гэрээ‖ байгуулагдаж, Бээжингийн уртрагын шугамаар Өвөр Монголыг зүүн баруун хоѐр хэсэг хувааж баруун хэсгийг Оросын, зүүн хэсгийг Японы хүчний хүрээ болгохоор тохиролцжээ. Шилийн голын чуулганы баруун Хуучид вангийн хошуу, Авгын зүүн баруун хошуу, Үзэмчины зүүн баруун хошуу, Сөнөдын зүүн баруу хошуу, Авга нарын зүүн баруун хошуу, Жирмийн чуулганы засагт вангийн хошуу, Бинт чин вангийн хошуу, Ерөөлт вангийн хошуу, Бодолгот вангийн хошуу, Нарангэрэл вангийн хошуу, Засаг Пунцагийн хошуу, Жалайд хошуу, Зуу-Удын чуулганы Ар Хорчин хошуу, Баарины зүүн баруу хошуу, Жарууд хошуу, Дархан бэйсийн хошуу, Хишигтэн хошуу, Их Зуугийн чуулганы ван Арвинбаяр нарын таван хошуу, Улаанцавын чуулганы таван хошуу, Зостын чуулганы Харчин вангийн хошуу, Ван Цэдэннамжалванбуугын хошуу, Цахар найман хошуу, Дөрвөд Далай хан аймгийн арван хоѐр хошуу, Дөрвөд баруун гарын дөрвөн хошуу, Захчин хоѐр хошуу, Алтайн Урианхайн долоон хошуу, Торгуудын гурван хошуу, Хошууд нэгэн хошуу, Ар Илигийн Цахар нэгэн хошуу, Тагнын Салжиг, Дочи хоѐр хошуу, Хасгийн хэдэн хошуудын ноѐд түргүүлэгчдээс харъяалах ардын хамтаар удаа дараагаар ―Монгол улс‖-д дагаар орж тамагт бичиг ба билэг ѐслолыг хүргэж ирснийг Богд хааны засгийн газар хүлээн авч, хэргэм зэрэг шагнаад, эдгээр хошуудын язгуурын нутгийг хэвээр захиран шийтгэх эрх тушаалыг баталсан бөгөөд нэг бүлэг захирах дарга ба туслан шийтгэх сайдыг шинээр томилжээ.

8 дугаар сарын 20. Хорчин баруун гарын өмнөд

хошууны Удай ван хошууныхаа гурван мянга гаруй хүнтэй зэвсэгт хүчээ дагуулж сүмд ―Тусгаар тогтонигсон‖-оо тунхаглаж, ―Зүүн Монголын Тусгаар тогтнолын тунхаг‖ыыг нийтлэж гурван замын цэрэг томилон Тао Нан, Кай Тун, Түчүан зэрэг газрыг довтлов. Хорчин баруун гарын хойд хошууны Рашминжүүр гүн ч идэвхитэйгээр цуурайтаж Удайн цэрэгтэй нийлэв. Зүүн хойтын гурван мужийн бүгдийг захирагч ноѐноос Ү Жүншөн нарын их цэргийг томилон дарангуйлан цохисонд Удай нар Солон ууланд зугтаан оров.

8 дугаар сарын 19. Иргэн улсын засгийн газар

―Монголыг үзэх хууль зүйл‖-ыг нийтэлж, Монгол ван гүн нарын уул эрх ашгийг хэв ѐсоор байлгахыг амлаж илбэн татах бодлогийг эрчимтэй явуулсан байна.

8 дугаар сарын 20. Хайсан, Дамдинсүрэн нарын

удирдсан Монголын цэрэг хоѐр сар гаруй бүслэн дайралт хийж Ховд хотыг эзлэв.

9 дүгээр сарын 8. Удай вангийн цэрэг, Жөн

Дүн Шиан-д эсрэг этгээдтэйгээ ширүүн тулалдаан болж, мөн сарын сүүлчээр Удай, Рашминжүүр нар Оросын хамгаалал дор Хайлаараар дамжиж Халхад зугтаан очив. Удайн бослогийг дарсны дараа, Иргэн улсын засгийн газар нэг түм таван мянган хүний цэрэг ангийг томилон Тоа Нанфү орчим байрлуулжээ.

10 дугаар сарын 27. Монгол цэрэг Шилийн

голын чуулганы баруун Үзэмчин ба Сөнөд зэрэг хошуудаар довтлон орж ирэв, Цахарын Дүтүн түшмэл Хө Жүн Лиян цэргээ дайчлан хориглож байлдаад Дарьганга орчим ялагдан ухарчээ.

10 дугаар сар. Тогтохын хүү цэрэг дайчлаж

Шилийн голд орж ирээд Авга вангийн ордныг дайрч мал хөрөнгийг нь булаан авч Авга ван Янсаныг баривчлаж Хүрээнд аваачив.

10 дугаар сар. Жарууд зүүн хошуунд Богд

хааны засгийн газрыг дагах бослого гарчээ.

10 дугаар сарын 28. Бээжингийн засгийн

газраас тусгай тушаалтан томилж Чанчүнд Жирмийн чууулганы арван хошууны Ван гүн нарын хуралдааныг хуралдуулж Иргэн улсыг хүрээлэх, дураар харь улсын банкнаас зоос зээлэхийг цаазлах зэрэг арван зурвас тогтоолыг тогтоосон байна.

11 дүгээр сарын 3. Монгол ба Орос жинхэнээр

―Орос Монголын хэлэлцээр‖ ба арилжааны тухай тусгай гэрээнд гарын үсэг зурав.

11 дүгээр сарын 7. Бээжингийн засгийн газаас

Оросын элчин сайдын газар нот бичиг гардуулж ―Орос Монголын хэлэлцээр‖-ын тухай чанга эсэргүүцэл тавьсан бөгөөд Оросын Монгол лугаа тогтоосон аливаа гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн байна.

11дүгээр сарын 13. Улаанцавын чуулганы

зургаан хошууны засаг нэр холбон бичиг өргөж Бүгд Найрамдахыг эсэргүүцэн Ар Монголтой нийлэх гэж дурьдсанд хол дахиныг амаржуулагч жанжин Жан Шоу Жөн Улаанцавын чуулганы дарга Леванноров, Их зуугийн чуулганы дарга Арвинбаяр нарыг хотондоо авчирч ―Баруун Монголын ван гүн нарын хуралдаан‖- ны урагштай биелэгдэхэд бэлтгэл хийжээ.

12 дугаар сарын 9. Хол дахиныг амаржуулах

жанжин Жан Шоу Жөн Түмэд хошууны цэргийн даргаас Монголын цэрэг Билгийн улиралын арван нэгэн сарын үеэр Өвөр Монгол зүг довтлох чимээг олж сонсоод цэргээ гурван зам хуваан сахин суулгасан байна.

12 дугаар сар. Богд хаант улсын засгийн газар

Ханддорж, Ширнандамдин, Чен Дө (Хөлөнбуйрын) нараар толгойлуулсан төлөөлөгчдийн бүлгэмийг Орост томилон хэлэлцээ хийлгэхээр мордуулав. Мөн оны зун, ДИУ-ын засгийн газар Өвөр Монголын бослогыг дарахын тулд үлэмжхэн цэргийг Чуулалт хаалга, Батхаалга, Долоннуур, Хөххот, Бугат хотын чиглэлд таван замаар анги хуваан түлхэн оруулав. Мөн үеэр Өвөр Монголчууд Богд хааны засгийн газарт айлтгал өргөдөл дэвшүүлж, Хятадын цэргийн эрхтний дарлалаас чөлөөлж авахыг гуйв. Мөн оны өвөл, Богд хааны засгийн газарт Өвөр Монголд цэрэг орох нууц хуралдаан болжээ.

  • 1913 он
1 дүгээр сар. Монголын таван замын цэрэг

Өвөр Монголд оров. Үүнд: Нэгдүгээр зам нь: Егүзэрийн хийдийн чиглэлд бэйсийн зэрэг туслагч Чимэдцэрэнигйн удирдсан цэрэг. Хоѐрдугаар зам нь: Дарьганга--Шилийн гол-- Зуу-Удын чиглэлд дэс түшмэл чин зүтгэлт гүн Хайсан, дэд сайд шударга баатар Бавуужавын удирдсан цэрэг. Гуравдугаар зам нь: Сөнөдийн хоѐр хошуу, Дөрвөд вангийн чиглэлд цэргийн яамны дэд сайд Бишрэлт бэйс Насан-Аривжихын удирдсан цэрэг. Дөрөвдүгээр зам нь: Хөх хотын чиглэлд, сайд гүн Сономдоржийн удирдсан цэрэг. Тавдугаар зам нь: Урадын гурван гүн, Хатан голын чиглэлэд их цэргийн дэд зэргийн түшмэл Зүтгэлтийн удирдсан цэрэг тус тус хөдлөх болсон юм. Дамдинсүрэнг зүүн өмнө зүгийн цэргийг дайчлан захирах ерөнхий захирах жанжнаар тохоон томилжээ. Зоритг баатар Тогтохыг энэ удаа томилсонгүй, Их цэргийн зөвлөгч бөгөөд Богд хааны сэргийлэн хамгаалах цэргийн даргаар Хүрээнд хоцроов.

1 дүгээр сар. Өвөр Монгол руу хөдөлсөн Богд

хааны цэрэг нийт нэг түм байв. Цэргийн захирагчид нь голдуу Өвөр Монголоос дагаар ороод дахиад нутагтаа байлдахаар ирсэн хүмүүс байлаа. Богд хааны засгийн газар зэвсгийн хүчээр Өвөр Монголыг эзлэх бодлогтоо үйлчлэхийн төлөө ухуулга нэвтрүүлгэ хийж, дагаар орохоор ирсэн ба ирээгүй Монгол овогтонд зориулан ухуулан зарлах бичиг тархааж байлаа. Мөн Өвөр Монголд цэрэглэх зам зуураа болон хүрсэн газраасааа цэрэг нэмэн элсүүлж байв.

1 дүгээр сарын 10. Богд гэгээн Жибзундамба

Юан Шикай-д цахилгаан явуулж, Монголыг улс болон тогтнохыг харшлах хэрэггүй хэмээсэнд Юан Шикай ч хариу цахилгаан явуулж, Монгол ДИУ тусгаарлах нь зүй бус, нэгдвэл зохино гэсэн байна.

1 дүгээр сар. ―Монгол Төвдийн найрамдлын

гэрээ‖ байгуулагдав.

1 дүгээр сарын 23. ―Баруун Монголын ван гүн

нарын хуралдаан‖ Хол дахиныг амаржуулах хотноо хуралдаж, Улаанцав, Их зуугийн чуулганы ван гүн нар, Иргэн улсыг хүрээлж, Монголын ―Тусгаар тогтнол‖-ыг эсэргүүцэхээ илэрхийлжээ. Мөн өдөр Богдын засгийн газрын ерөнхий сайд Сайн ноѐн хан Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчдийн бүлгэм Орос зүг мордож, Оросын дэмжлэгт талархал дэвшүүлэхийн хамт цэрэг дайны тусламж олохоор чармайжээ.

2 дугаар сар. Бээжингийн засгийн газрын хуурай

замын цэргийн яамнаас томилсон тагнуулууд Богд хааны цэрэг зам хуваан Өвөр Монголд орсон байлдааны төсвийг мэдэв.

3 дугаар сарын 31. Богд хааны засгийн газраас

таван замын Их цэргийн тохиолдсон олон монголчуудаас хүчин хавсарч байлдахыг уриалсан ―Өвөр Монголын нийт оронд зарлагдсан бичиг‖ гэгчийг нийтлэв.

3 дугаар сар. Иргэн улсын засгаас Богд хааны

цэргийн дайралт ба Өвөр Монголын ван гүн нарын тусгаар тогтнох хөдөлгөөнийг сэргийлэх зорилгоор И Жүн цэргийн дэд Силин, Рехө-ийн дэд дүтүн түшмэл Ми Жэн Био-ийг Линши-ын сахин дарангуйлах ноѐноор томилж, арван хоѐр анги, дөрвөн түм гаруй цэргийг захируулан Линши, Бор хот, Улаанхад зэрэг газрыг сахин суулгав.

3 дугаар сарын 8. Хүрээнд Монгол цэргийн

бригад байгуулах тухай Орос–Монголын хэлэлцээр тогтоогдож, Богд хааны засгийн газар Орос жанжин Кристоферыг ерөнхий сургагчаар урьж ―Эл аймгийн цэргийг тэд захирах эрх‖- тэй гэж тогтоосон байна.

3 дугаар сарын 24. Богдын цэрэг Да Ван Миао

сүмийг довтолсонд Хуай Жүн цэрэг тосон байлдаж Хишигтний Бяруу балгасны дөчин газрын цаанах элсэнд цохиж ухруулав.

4 дүгээр сарын 3. Шилийн голын Эрчээл гэдэг

газар болсон тулалдаанд Иргэн улсын 500 зуун цэрэг сүйджээ.

4 дүгээр сарын 4. Богдын цэрэг Өвөр Монголын

зүүн хэсгийн олон газар дайралт хийв.

4 дүгээр сар. Баруун Сөнөдийн нутагт ширүүн

тулалдаан болж Иргэн улсын 150 цэргийг устгав.

4 дүгээр сарын 8. Бугатын чиглэлд Шан Ши

цэргийн ширүүн дайралтад Монголын цэрэг 30 гаруй хүн алагдаж ухрав.

5 дугаар сар. Оросын засгийн газар Богд

хааны засгийн газартай Хиагтаас Хүрээ хүрэх Төмөр зам засах гэрээ тогтоов.

5 дугаар сарын 16. Богдын цэрэг Шандуг

эзлэв. Тав дугаар сарын 25-нд Богдын цэргийн долоон зуй гаруй хүн Жирмийн чуулганы хилд довтлон оров. Рехө-гийн Дүтүн-гийн И Жүн цэрэг Улаанхад оронд орж сахин суув.

6 дугаар сар. Богдын цэрэг дахин гурван

замаар довтлон эхлэж Баруун зам нь Бор тохойг чиглэн, дунд зам нь Хөх хот зүг довтлон, зүүн зам нь Сөнөд хошуу зүг давшжээ, Хятад цэргийн Ми Жүн Биу-гийн бүлэг Давааны ард гарч өвөл гол орчим Найданжавын цэрэгтэй байлдаж, Бавуужав, Хайсангын цэрэг харин завшаанаар Бяруу балгасыг эзлэв. Адилхан хугацаанд Вангийн Жоу-гийн Ванданям, Далаад хошууны Баян гүн, Хангин хошууны Цолмон, Гирины Монгол Бао Жай Шан нар цэрэг дагуулан Их Зуу аймгийн хойд хэсгийг байлдан эзлэв. Иргэн улсын цэрэг бүх талаар ялагдалд учирсан тул Хөбэй, Шан Шиг-аас дахин их цэрэг татаж туслан байлдуулав.

6 дугаар сар. Жирмийн чуулганы газар Богдын

цэрэг болон Иргэн улсын цэргийн хооронд ширүүн тулалдаан болжээ. Энэ удаагын их тулалдаанд Монголын талаас Чимэдцэрэн, Найданжав, Насан- Аривжих, Морьжав болон Бавуужавын удирдсан цэрэг анги оролцсон байна. Мөн энэ үеэр Ар Өвөр Монголын уулзуур оронд Солон уулын тулалдаан болжээ. Нийт 1 800 цэрэг тус тулалдаанд оролцов. Мөн оны зун Богд хааны засгийн газраас цэргийн яамны их сайд Далай ван Гомбосүрэнг Өвөр Монголын байлдаанд томилжээ.

7 дугаар сарын эх. Иргэн улсын цэрэг 2 000 хүн

болон Богдын цэрэг 800 хүн Шилийн голын хил дотор тулалдаад хоѐр талд бүр хохирол гарав.

7 дугаар сар. Богдын цэрэг ба Иргэн улсын

цэрэг Үзэмчиний Өвөл гол, Сөнөд, Байшинт уулын ам, Дамбын даваа, Линши, Долоннуур, Батхаалга- ын орчин зэрэг газруудаар байлдаж байв. Долоо найман сарын үеэр Богдын цэрэг үндсэндээ Шилийн голын нутгийг бүр эзлэв.

7 дугаар сарын 13. Богдын цэрэг Долоннуурын

боомт газар—Дархан уул сүмийг эзлэв. Тэнд байсан Иргэн улсын 2 000 сэргийлэн сахих цэрэг арга бус ухарч гарав.

8 дугаар сарын 1. Богд хааны засгийн газрын

эрхшээлд орсон газар орны хэргийг тусгайлан хамаарахын төлөө, Богд хааны зарлигаар Егүзэр Хутагт Галсандашийг зүүн хязгаарын хэргийг захиран шийтгэх сайдаар Өвөр Монгол руу томилов.

8 дугаар сар. Богдын цэрэг Да Ван Миао

Сүмийг дайран эзлэж, Бяруу балгас зүг давшив. Иргэн улсын Долоннуурыг дарангуйлан сахигч түшмэл ван Хуай Чин, Хуай Жүн цэргийг томилон гэдрэг довтлон, мөн сарын дунджаар Да Ван Миао сүмийг булаан авч, Богдын цэрэг ухрав.

8 дугаар сар. Долоннуурын талбарт Насан-

Аривжихын дайчилсан 1 200 цэрэг Иргэн улсын 7 000 цэрэгтэй ширүүн тулалдаан хийв.

8 дугаар сарын дундаж. Зүүн хойд орноос

томилсон Иргэн улсын туслах цэрэг Өвөр Монголд орж ирэв.

8 дугаар сарын сүүлч. Богдын цэрэг Цахарын

Лав худаг, Халх тал ба Хүйс зэрэг газраар Иргэн улсын цэрэгтэй тулалдаж байв. Мөн сар, Найданжавын дайчилсан Богдын цэрэг хоѐр зам хуваан Линши тавин гэр, Зулчин сүмийг довтлон эзлэв. Мөн сар, Дамдинсүрэнгийн дайчилсан Богдын цэрэг Шулуун Хөх хошууг эзлэв.

9 дүгээр сар. Богдын цэрэг Жарууд ба Ар

Хорчинг эзлэв.

9 дүгээр сар. Бээжингийн засгийн газар

Өвөр Монголын байлдаанд туслах цэрэг 12 хороо морьт цэрэг ба явган цэргийг томилжээ. Мөн оны намар. Богдын цэрэг Цахарын нутгийг эзлэж дуусгаад улмаар Цагаан Хэрмийн зарим боомт газраар тулж очоод сэргийлэн хамгаалалт хийж байжээ.

9 дүгээр сарын 18. Зүүн Сөнөдийн Засаг

Сүржав ард олноо дагуулан Богдын засгийг дагахаар зугтаасанд Юан Шикай зарлиг буулган Чин вангийн хэргэмийг нь хасав.

9 дүгээр сарын 21. Бавуужавын дагуулсан

Богдын цэрэг Бяруу балгасыг дайран эзлэж, хорин гурваны өдөр Да Ван Миао сүмийг дахин эзлэв.

9 дүгээр сар. Архуа гүн Насан-Аривжих цэрэг

түшмэд 100 хүнийг дагуулан Иргэн улсын талд урважээ. Мөн энэ үеэр Богдын цэргийн удирдагч Мөрөнга учир битүүлгээр хорлогдов.

10 дугаар сарын 29. Баруун замын И Жүн

цэргийн Ми Жен Биу-ийн хүчин туслахаар ирсэн зүүн хойдын цэргийн У Жүн Шин-ий цэрэгтэй хамтран Бяруу балгасыг буцаан авч, удалгүй Да Ван Миао сүм ба Түлхэн сүм зэрэг газрыг ч буцаан авав. Умард замын И Жүн цэргийн Чен Де Шен-ий цэрэг Найданжавын цэргийг ялаад Зулчин, Шивэртэй, Тавин гэр зэрэг газрыг буцаан авч, Даваан ар хүртэл гэдрэг довтлов. Намар Долоннуурын баруун хойд их элсэнд тулалдаан болж Иргэн улсын цэрэг мянга шахам хүн сүйдэв. Мөн Бавуужавын хороо Шандугийн гол, Үхэрчин уул зэрэг газарт ширүүн довтлолт явуулав.

11 дүгээр сарын 3. Иргэн улсын цэрэг

Долннуурт довтлоод Богдын цэргийг цохин гаргаж Цахарын зуун найман сүм хотыг эзлэв.

11 дүгээр сарын 5. Хаант Орос улс ба Дундад

иргэн улс ухуулан тунхаглах бичигт гарын үсэг зурсан байна. Энэхүү тунхаг бичигт, Орос улс Иргэн улсын Гадаад Монголыг хэмжээтэй эзэрхэх эрх мэдлийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Иргэн улс Ар Монголын өөртөө засах эрх (Автономит засаг) 1912 оны 10 сарын 21 өдрийн ―Орос Монголын худалдааны хэргийн тухай зүйл‖-ийг журамлан хэлэлцэж Иргэн Улс ба Ар Монголын холбогдлыг тодорхойлон тогтоохыг хүлээн зөвшөөрөв.

11 дүгээр сарын 9. Богд хааны цэрэг хэдэн

мянган хүн их буутай өмнөш дахин довтлож 15-ны өдөр Батхаалга зэрэг газрыг эзэлсэн боловч удсангүй Хол дахиныг амаржууулах хотын Иргэн улсын цэргийн гэдрэг дайралтад найман зуу гаруй хүн үрэгдэж ухрав. Мөн сарын эхэнд хоѐр мянга найман зуу гаруй Богдын цэрэг Чуулалт Хаалганаас умар байсан Хятад цэргийг хүчтэй довтлон таван зуу гаруй хүнийг алж шархдуулав.

11 дүгээр сарын 19. У Жүн Шөн, Ми Жен Биу

нар Богдын цэргийн гараас Да Ван Миао сүмийг дахинт буцаан авав. Мөн өвөл Тогтох цэрэг дайчлан дахин өмнөш довтлож Батхаалгыг эзлэв. Гэвч хэдэн өдрийн дараа Иргэн улсын цэрэгт булаагдав.

12 дугаар сарын 16. Богд хааны засгийн газар

цэргээ Ар Монголын хил тийшээ татах тухай шийдвэрээ илэрхийлэв. Мөн оны сүүлч, Богдын цэрэг идэг идэгээр Монголын хил зүг ухрав. Энэ үеэр Иргэн улсын цэргийн гэдрэг дайрах хүчин нь нэмэгдэж ялалттайгаар давшиж Богдын цэрэгт эзлэгдсэн газруудыг дахин булаан авч эхлэв. Нийслэл Хүрээнд ―Шинэ толь‖ сэтгүүл хэвлэгдэж эхэлсэн бөгөөд орчин цагийн анхны сургууль байгуулагдав.

1913 оны эцэс 1914 оны эхээр, Монгол улсын

ерөнхий сайд Т.Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчид Хаант Орост айлчлав.

  • 1914он
1 дүгээр сар. ДИУ-ын засгийн ордон Сүйюаны

онцгой засаг захиргааны орон байгуулахаар болж жанжныг дүтүн ноѐн болгон хувируулан томилож, уулын Гүйсүй Дао (道)-д харъяалагдаж байсан арван хоѐр шиан, Улаанцавын чуулганы зургаан хошуу, Их Зуугийн чуулганы долоон хошууг ерөнхийлөн захируулав.

2 дугаар сар. ДИУ-ын засгийн газар Рехө-гийн

онцгой засаг захиргааны орныг байгуулахаар болж, дүтүн ноѐн томилон Зостын чуулганы долоон хошуу, Зуу-Удын чуулганы арван хоѐр хошууг ерөнхийлөн захируулав.

2 дугаар сарын 6. Иргэн улсын цэрэг гэнэт Ар

Монголын хилд цөмрөн орж Галсандашийн сайдын яамыг бүслэн дайрав.

3 дугаар сарын 9. Богд хааны засгийн газраас

Оросын консулд бичиг өгч, Дундад Оросын хэлэлцээрийн ѐсыг зөрчиж түрэмгийлэл явуулж байгаа Хятад цэргийг тэд ухруулж, баривчлагдсан сайд Галсандашийн биеийг тавиулах тухай хатуу шаардлага тавив. Мөн оны эхээр Халхад байсан Өвөр Монголчууд элдэв зүйлийн хүчирдэлд орсноос нэг бүлэг хүмүүс уг нутагтаа буцаж ирэх хүсэлтээр Иргэн улсын засгийн газартай хэлэлцээ хийхийн төлөө 9 хүний төлөөлөгчийн бүлгэм томилов. Иргэн улсынхан тэд нарыг баривчилж есүүлийг цөм алав.

6 дугаар сарын 14. ДИУ-ын засгийн газар

Цахарын онцгой засаг захиргааны орныг байгуулан дүтүн ноѐн томилож Фенчен, Лианчен зэрэг долоон шиан, Цахарын зүүн баруун гарын найман хошуу, жич дөрвөн малжлын сүрэг, Шилийн голын чуулганы арван хошууг ерөнхийлөн захируулав.

8 дугаар сарын 1. ДИУ-ын ордноос Алшаа,

Эзнээ хоѐр хошууны цэрэг дайны сэргийлэлтийн явдлыг Ниншиан мужийн цэргийг захирагч түшмэлээр хариуцуулахаар тогтоов. Юан Шикайгаас Алшаа чин ван Даванбүлүгжилыг Баруун Монголын тохинуулах сайдаар томилов. Үүшин хошууны туслагч Түмэн- Очир чуулганы дарга, Сүйюаны дарангуйлан сахигч яамтай хуйвалдаж байгаад ―ардыг өдөөн урвуулсан‖ ялаар Шинэ ламыг баривчлаж, Үүшиний ―дугуйлан‖- гуудыг тархаав.

9 дүгээр сарын 8. Дундад, Орос, Монгол

гурван этгээдийн Хиагтийн хуралдаан эхлэв.

9 дүгээр сарын 20. ―Дундад Орос Монголын

хэлэлцээр‖-ын анхны төсөл байгуулагдаж, Монголыг ДИУ-ын нэгэн хэсэг, Монгол улсын нэр, хааны цол, оны цолоо хүчингүй болгох асуудал дээр санал нэгдэхгүй байжээ. Мөн сарын гучны өдөр Оросын консулаас Монголын эрх баригчидтай ―Төмөр замын гэрээ‖ ба ―Цахилгаан утасны гэрээ‖ тогтоож Оросоос Монголд төмөр зам засах эрх ба холбоо мэдээний цахилгаан утас татах эрх олов.

  • 1915 он
3 дугаар сарын 16. Бавуужав нарын дагуулсан

Богдын цэрэг Кайлу орчим довтлов. 5 дугаар сарын 9. Юан Шикайн засгийн газар японтой ―Хорин нэгэн зурвас‖-ыг тогтоож Өвөр Монголын зүүн хэсгийн их хэмжээний эрх мэдлийг Японд өгчээ.

6 дугаар сарын 7. Хиагтын гурван этгээдийнн

хуралдаан эцэстээ шийдвэр гарч ―Дундад Орос Монголын хэлэлцээр‖-ын хорин хоѐр зурвасыг жинхэнээр гарын үсэг зуран батлав. Мөн сарын 9- ны өдөр Жибзундамбаас Монголын тусгаар тогтнолыг хүчингүй болгохоо тунхаглаж, арван хоѐрны өдөр Юан Шикай зарлиг нийтлэж Монгол ван гүн нарын уулын хэргэм цол уул ѐсоор хүчинтэй гэдгийг нотлож, хамтат нь бас Жибзундамбыг Хутагт хан өргөмжилсөн байна.

6 дугаар сарын 16. Бээжингийн засгийн

ордноос Чен Лү-г ерөнхийлөн захирагч сайдаар Хүрээнд томилсон байна.

9 дүгээр сар. Халхын цэргийн явдлын журганы

түшмэд Бавуужавтай нууцаар зөвлөлцөн Өвөр Монголын зүг дахин довтлохоор болж, Бавуужавт гурван түмэн рублын зардал хангав. 10 дугаар сарын 28. Удай Ван Фентиан мужийн дурдсан долоон зурвас буцан орж өгөх нөхцлийг хүлээн аваад Бээжинд хүрч ирэв, арван нэгдүгээр сарын 4-ний өдөр Юан Шикай түүний уул хэргэмийг сэргээн өгөв.

10 дугаар сарын 29. Бээжингээс Хүрээний

хэрэг эрхлэгч сайддаа цахилгаан мэдээ явуулж, Өвөр Монголыг түйвээж байгаа Бавуужавыг Хүрээний засгийн газар хавсран дарангуйлахыг шаартагтун гэв.

11 дүгээр сарын 6. Бээжингийн засгийн ордоны

төлөөлөгч, Оросын элчин сайд Кропенскийтай Бээжинд ―Дундад Оросын Хөлөнбуйрын асуудлын тухай тогтоол‖-ыг тогтоож Хөлөнбуйрын ―Онцгой орон‖-ны байр суурийг мэдрэв. Мөн сарын арван зургаанд Юан Шикайгаагаас Шинфүг Хөлөнбуйрын дэд дүтүнгээр томилов.

11 дүгээр сарын 23. Иргэн улсын цэрэг Егүзэр

Хутагтын сүмийг байлдан эзлэж Бавуужавын цэргийг таван зуу гаруй алж шахрдуулж, Егүзэр Хутагтыг бас барьж аваачив. Мөн жилийн өвөл, Бавуужав хэдэн мянган цэргээ дагуулж нутагтаа буцах нэрээр Өвөр Монголын зүүн хэсэг оронд орж ирээд зэвсэгт ажиллагаагаа үргэлжлүүлэв. Бээжингийн засгийн газраас Ма Чи ( 马麒)-ыг Хөхнуурын Монгол Төдвийг тохинуулах сайд ба Гансу, Ниншиан, Хөхнуур зэрэг муж орныг дарангуйлан сахигч түшмэлээр хавсарган томилов. Ингээд Ма овогт цэргийн эрхтний Хөхнуур дахь дөч гаруй жилийн ноѐрхол эхэлсэн байна. Оросын хөрөнгөтнүүд Хүрээнд ―Монголын үндэстний банк‖-ыг байгуулав.

  • 1916 он
5 дугаар сарын 27. Бавуужав Халх голын

Амгалантад тэнгэр газрыг тахиж, Чин улсыг тэтгэн босгох уриа дурьдан, Юан Шикайг эсэргүүцэхээр уриалж ―Хаан төрөө тэтгэх цэрэг‖ хэмээн байгуулав. Долдугаар сарын 1-нд Бавуужав гар доорхи гурван мянга гаруй хүнээ дагуулж Японы этгээдийн дэмжлэгээр цэргийн зөвлөгч Аоянаки-ын жолоодлого дор Халх голоос өмнөш довтолж Тао Нан зүг урагшлан, хорин дөрөвний өдөр Түчиүэн шианы хотыг эзэлжээ. Ү жүн шөнгийн цэрэг хориглон байлдаж таван зуу гаруй Монгол цэргийг устгаж цохин ухруулав.

6 дугаар сарын 6. Юан Шикай үхэв.
8 дугаар сарын 7. Оросын Бээжинд суугаа

элчин сайдаас Дундад улсын гадаад явдлын сайдад нот бичиг гардуулж, Дундад улсын засгийн газраас Халх Монголоос сонгох зөвлөлгөөний гишүүнээ хасаж хаяахыг шаардсанд Дундад улсын талаас өөрийн нутаг дэвсгэрээсээ зөвлөлгөөний гишүүн сонгох нь зүй ѐсны эрх хэмээн няцаасан байна.

9 дүгээр сарын 3. Япон цэрэг Бавуужавын

цэргийг хамгаалан дэмжиж Гүн Зу Лин-аар өнгөрөхөд Фентианы зүүн хойд цэрэг тосон байлдав. Мөн сарын хорин таванд Бавуужавын цэрэг Кайлу хотыг дахин довтлоод Хармөрөн, Фентиан хоѐр мужийн цэрэгт хавчин цохигдож хоѐр мянга гаруй хүн үхэн шархдаж, үлдэгсэд нь зугтаав.

10 дугаар сарын 8. Бавуужавын цэрэг Линши

шианы хотыг довтолж байх зуураа Бавуужав суманд оногдон үхэв. Үлдсэн олон нь Чадраабал Шебжингээ нарын дагууллага дор Зүүн Үзэмчин орчмын оронд хорогдож байгаад Цахар, Рехө-гийн цэрэгт цохигдож Халх ба Хөлөнбуйр зүг зугтаав.

  • 1917 он
6 дугаар сарын 16. Талжын дээрэм Хөлөн хотыг

дайран эзлэж зам дагуу дахь олон харуулын цэгүүд цохигдон сүйдэж, Хөлөнбуйрын дэд дүтүн түшмэл Шинфү зугтан дутааж Оросын түрээсний газарт зайлав.

9 дүгээр сарын 30. Оросын цэрэг Хайлаар орчим

мянга гаруй Монгол дээрмүүдтэй тулалдаан болж, Оросын цэрэг дээрмийг нэхэмжлэх нэрээр тус орныг эзлэв. Бээжингийн засгийн газраас хүн томилон харилцаж хилээс гарахыг шаардсан боловч Орос цэрэг зөвшөөрсөнгүй. Мөн сард Бавуужавын үлдэгдэл хүч болох Шебжингээн бүлэг Хөлөнбуйрын нутгийн цэрэгт хөөгдөж Халх гол орчим хүрээд Халхын цэрэгт амдан цохигдож, бүх цэрэг үндсэндээ сөнөөгдсөн байна.

11 дүгээр сарын 7. Чадраабал зэрэг хүмүүс

Солон уулнаа долоон мянга шахам хүн цуглуулж дахин бослого гаргасанд Хармөрөн мужийн цэрэг ба Фентиан мужийн цэрэг урьд хожид хавчин цохиж, Жалайдаас баруунш үлдэн явуулсан байна. ДИУ-ын засгийн газар Орост ―Арван сарын хувьсгал‖ үүссэн дашрамыг завдаж Жун Дүн төмөр замын засаг захиргааны эрхийг буцаан авч, Манжуурт цэрэг суулган хамгаалуулав. Цаг төрийн үймээнээс дүрвэсэн малчин ард малаа туугаад Халхад зайлан одов[50].

Түүхэн баримтууд

[засварлах | кодоор засварлах]

Улс төрийн баримтууд

[засварлах | кодоор засварлах]

Богд хааны уриалга

[засварлах | кодоор засварлах]
1913 онд Монголоос таван замын их цэргийг гаргаж тохиолдсон Монголчуудаас хүчин хавсрахыг уриалж ашиг тусыг тайлбарлан Өвөр Монголын олон нийтэд зарласан бичиг
Монгол улсын засгийн хэргийг эрхлэх газраас дотоод Монгол зургаан чуулган дөчин есөн хошууны олон лам хар ард нар ба Хөх хотын Түмэд, Цахар сүргүүдийн ард нар, Илийн харъяат Монгол, бас Алашаа ба Хөх нуурын зэрэг нарын найман сумын Монгол Өөлд Ширээт хүрээ зэргийн олон Монголчуудын шар хар бүхэн дор ухуулах ану:

Бидний аймаг язгуураас хүчирхэг идэрхэг хойтох газрыг эзлэн сууж, дэлхий дахины олон аймаг дор дарагдсангүй, хэдий Манж улс хараахан мандах үес дор ах дүү нөхөр гийчин ѐсоор түмэнтээ харилцан ураг барьж, ямагт сайныг үзүүлэхийн тулд олон Монгол аймаг харъяат болон дагасан боловч газар орны эрх ашгийг эзэлсэн газаргүй, олон засаг хошуу болгож, өөр өөрийн харъяат албат газар орныг эзэрхэн захируулсан бөлгөө. Ойрхи хэдэн жилээс иргэн зальхай түшмэд эрхийг эзлэж, шинэ засгийг явуулмой хэмээн Монгол газар иргэн элсээн, тариа хаглуулж газар орны ашгийг эзлэж эрх эзэрхлийг булааж халдан дарлах төдийгүй, бас бурхны шашныг хөнгөлж, Монголын хуучин ѐсыг халсугай хэмээгээд бидний Монгол ард үл хорссоноор үгүй, уржинан жил өвөл цагт дотоод муж дор Гамин цэрэг хуралдаж Манж улсын ѐсыгхалж, бүгдээр найрамдах улс болмой хэмээх тухай манай гадаад Монголын дөрвөн аймгийн чуулганы олон ван гүн засагуудын өөрчлөн улс төр байгуулахыг бүгдээр зөвлөлдөж, Очирдара Богд гэгээнийг Монгол улсын хаан хэмээн өргөмжилж, эрдэнийн сууринд залж, Их Юан улсын хуучин ѐсыг дахин гийгүүлж, өөр аймгийн дотор дарлагдахаас үүрд мултарч, олон аймгийн хойч үеийн ичингүйрлэлийг үгүй болгосугай хэмээсэн нь эдүгээ хол ойр газрын олон Монголчууд дараа дараагаар ирэх нь тасралтгүй. Санаваас дотоод Монголын олон ван гүн тайж бүрнээр Юан улсын Тайзу хааны хүүхэд үрсийн тулд зүй нь нэгэн сэтгэлээр бүгдээр нийлж, зүтгэн хүчлэх болвоос урьд өвгөдийн ѐсыг тахиулж, угаас байсан газар орноо өөр аймгийн ардад эзлэгдэхгүй, мөхсөн Зан То Бу Ла (?) ард мэт боол шивэгчин мэт халдуулахаас хэлтэрвээс болмой. Эдүгээ заримууд нь бидний доторхи Монголын түшмэд лам нар Хятад ардын баширлах, худал урихан үгс буюу хуурмаглах зальхай арга дор ташааран орж бидний Монголыг өөрчлөн улс төр байгуулахыг байлгаж, Дундад Иргэний таван аймаг бүгдээр найрамдах улс хамт нийлбээс бид нар Монгол аймаг ард цөм нэгэн адил ашиг буй агаад үүнээс хойш үүнд энэхүү түвшин жаргалыг эдэлмой хэмээн бичиг илгээн ирэх нь амой. Иймийн тул манай засгийн хэрэг шийтгэх газраас Хятад улсын хамт нийлбээс хойч өдөр бидний Монгол дор зовлон болох хэдэн зүйлийг гарган бичиж, олон дор дурьдан сонсгосугай. Байцаабаасуу, Оу Жу Ми Жоу газрын олон гадаад улс дор бүгдээр найрамдах улс хэд хэдэн буй амой. Тэдний хууль болбаас улсын харъяат газар орноо бүрнээр албаны болгож, харяъат иргэд газар орон дор гэр байгуулж, тариа тарьбаасуу зоос гаргаж албан дор тушаасны хойно сая өөрийн хөрөнгө болгомой. Эдүүгээ Иргэн улс лугаа нийлбээсүү Монголын газар орон цөм тэдний улс төрийн болохын тулд дотоод газар дор багталцахгүй ядуу иргэдийг шилжүүлэн суулгаж, гаал хөлс хураан тариа хаглуулахыг зүйгээр хориглон зогсоовоос, зохилдохгүй агсаар өвгөдийн үлдээсэн газар орныг өөр аймаг дор бүрнээр эзлүүлж, харин ч бид зоос гаргаж худалдан авхад хүрмүй. Тэр дээр бидний Монгол болбоос язгуураас саруул хөдөө талд дор хэн алиныг ялгахгүй санааны дураар адуулан аж төрж ирсэн бөгөөд аж төрөхөд мөн залхуу цалгайгаар хойч өдөр улс бүхэн дор энэ мэт хуулийг нийтээр явуулах цаг дор хүрсэн хойно Монгол аймгийн ард шөвөг хатгах газар харинолохгүй зовлон болох нь энэ нэг. Түүнээс урьд Манж улсын цаг дор бидний Монголчуудын гааль гувчуур хураахыг үүрд хэлтрүүлсэн бөлгөө. Эдүгээ бүгдээр найрамдах Иргэн улс, Манж улсын гадаад улсаас агсан авсан төлөөгүй өр найман зуу илүү сая одоо шинэ агсан авах мөнгө зургаан зуу илүү сая үнийг бүрнээр Бүгдээр найрамдах Иргэн улсаас төлсүгэй хэмээн нэгэнт олон улс дор зарлажээ. Бидний Монгол хэрвээ Иргэн хамт нийлбээс, дараа төлөх хугацаа хүрсэн цаг дор эрхгүй элдэв зүйлийн нэр зохион таван аймгийн иргэнээс нэгэн адил тэгшхэн хурааж төлмой. Нэгэнт улсын иргэн болсны тул зүй дор төлөхгүй хэмээн үл чадмой. Иргэнйи нэгэн адил тэсгэн хураах дор хүрвээс, хэд хэдэн зуун он болтол гааль гувчуур өгсөнгүй Монгол аймаг энэ зэргийн хүнд татвар тохиолдвоос, аж төрөн чадахгүй ядуурах мохохын туйл дор хүрмүй. Зовлон болох нь энэ хоѐр. Эдүгээ абасу таван аймаг нийлсэн Дундад иргэн улс болов хэмээвч өмнөх хойтох муж цөм хятад нэгэн аймаг бөгөөд харилцан эрх мэдлийг тэмцэн нэрт сайд их түшмэдийг битүүлгээр алж, харилцан өшөө дайсан болж эдүгээ болтол тогтоогүй байна. Бидний Монгол язгуураас өөр аймаг, зан сургаал, үг өгүүлэл, бичиг үсэг адилгүй. Дараа засаг явуулахад бүрнээр Хятад бичгийн төдий хэрэглэмой. Бидний Монгол дор Хятад бичиг нэвтэрхий мэдэх эрдэмтэй ард цөөн, түшмэл дарга нар болбоос бүрнээр эрдмийг үзэж, өргөн хэрэглэх тул нийтээр цөм Хятад хүмүүс болмой. Монгол ард Иргэн Хятад нарын хамт зарга зальхай зэрэг ял хэрэг буй бөгөөс үг үсэг нэвтрэхгүй. Бас аймаг намыг хэлбийн өмгөөлж мушгайтсан газар агсан хэмээн дийлэн хэлэхгүй энэ мэт хэрэг бүхнийг эрх биш үгүй болгож чадахгүй. Дотоод Монгол хошуунд тариа хаглуулж Иргэн түшмэд суулгасан газар энэ зэрэг хилсгүй мушгиж өвөрлснийг үзэж мэдсээр хэрэг. Зовлон болох нь энэ гурав. Түүнээс Хан улсын цагаас нааш Хятадын газар бурхан шашныг эрхэмнэж одоо дор хүрч ирсэн бөгөөд эдүгээ шинэ засаг явуулахыг үзвээс бурхны шашныг асар хүндэтгэхгүй, зарим нэгэн дотоод газар урьд байгуулсан тайх тахиглах сүм хийдийн бурхны хөргийг хараахан орхиж, (цэргийн сургуулал)-ын тэнхим болгон жич хийд сүмийн хүж зулын тариалангийн газрыг сургууллын тариалан болгосон нь нэлээд бүхүйг нүдээр үзэж чихээр сонссон нь тодорхой. Хятад ард гагцхүү бидний Монголын бурхны шашныг яахан эрхэмлэн үүрд агуулж буй зээ. Иргэний хамт нийлбээс хойч өдөр жил удаад Монголын хуучин ѐсыг өөрсдөө халуулж, бурхны ариун шашин сөнөхөд хүрмүй. Зовлон болох нь энэ дөрөв.Тэдний дотоод Монгол язгуураас Цагаан хэрэмийн заагаар суусан Дундад Хятад улст ойр холилцон суусан тул энэ зэргийг нэн ухуулан дурьдахгүйгээр учрыг мэдэх нь бидний гадаад Монголоос нэн ч тодорхой. Бидний язгуураас нэгэн угсааны яс махны төрөл, дотоод гадаад хэмээн ялгаваас зохихгүй.Тэд Иргэн дор ойр суусан тул тэдний сүр хүчин дор айн түтгэлзэн бүхүйг манай засгийн хэрэг шийтгэх газар мөн мэдмой. Эдүгээ цагийн байдлыг үзвээс, Дундад улсыг тойрон хүчирхэг гадаад улс барс мэт хэлэлцмой. Тэр дээр улсын өрийн тоо тэнцүү үлэмж бөгөөд дотоодын самуун бас тогтоогүй. Бидний Монгол бүгдээр нийлж, нэгэн улс болж, язгуураас байсан газар орон зах хэлхээг эзлэн илүү гүний газрыг тэмцэхгүй болбоос Дундад улсын дайлах цэрэг гарбаас олон гадаад улсууд шударгийг барьж, шүүмжлэх буй за. Эдүгээ манай Монгол улсын их цэрэг таван зам хуваан урагш одож, дотоод гадаад Монголын газар дор сэргийлэн суусан Хятад цэргүүд лугаа хэдэн удаа байлдаад цөм дийлжээ. Удахгүй урагш давшин Монгол газрын зүүн баруун өмнөд зах хязгаарууд хүртэл байлдсаар Хятадын түшмэл цэргийг Монголын хязгаараас гаргасугай хэмээмүй. Та өөр өөрийн хошууны зах дор их цэрэг хүрэхийг үзэж гар хөдлөн байлдаж Хятадын түшмэл цэргийг хөөн илгээх бөгөөд тус бүрийн хүчийг нэгтгэж, эртхэн шаламгайлан газар орноо эзлэн авсугай. Боо Хятадын омогтой үгийг сонсч, нэгэн аймгийн дотор харилцан өшөө дайсан болоход хүргүүлэгтүн. Бид язгуураас нэгэн үндэстний тул зүй нь жаргав ч зовов ч үхэв ч нэгэн хамт байваас зохимой. Бас бидний Богд эзэн гагцхүү өршөөл эрдмийг гол болгох бөгөөд Иргэн улсын түшмэл цэргээс бус ажил үйлдвэрийн ядуу иргэдийг халдан зовоовоос үл болмой хэмээн удаа дараагаар зарлиг буулгаж ухуулсаар буй тул бидний улс төрд мөчөөрхөн хорлохгүй энгийн номхон иргэдийг алив газар дор хэвээр агуулан, харин өршөөн хамгаалбаас зохих явдлыг хамтад гаргаж, басхүү манай засгийн газраас албан бичгээр харъяат олон чуулганы хошуун дор ухуулан зарласан нь олон боловч эдүгээ хүртэл дагахаар ирээгүй нь бас буй тул дахин ашиг зовлонгийг сэнхрүүлэн дагаж орсон ба дагаж орон завдаагүй нийт Монгол овогтон дор нийгмээр ухуулан бичиг зарлав. Магад үнэмчлэн хичээн дагаж явагтун. Үүний тул зарлал явуулав.

Цэргийн түүхэн баримтууд

[засварлах | кодоор засварлах]

Цэргийн төлөвлөгөөний түүхэн баримт 1

[засварлах | кодоор засварлах]

Өмнө хязгаар түгшүүртэй учир цэрэг мордуулж газар орныг хамгаалах тухай цэргийн яамны айлтгалыг ѐсоор болгосон бичиг[51]

Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны бичиг.

Бүгд ерөнхийлөн захирах сайдын яамнаа өргөн илгээв. Явуулах учир: Эдүгээ манай цэргийн яамнаас өвлийн сүүл сарын арван наймны бичин цаг айлтгасан нь: Өмнө зүгийн олон хязгаарт Хятад цэрэг хуралдсан түгшүүртэй мэдээ буй тул, их цэргийг таван замд хуваан мордуулж, газар орныг сэргийлэн хамгаалуулж, дайсныг тосон сөнөөх явдлыг төлөвлүүлсэн нь болох ба үл болохыг хичээнгүйлэн нугалбар бичиж айлтгаад, Богд эзэн гэгээнээр толилож, заан сургахыг гуйхын учир: Мөнөөхөн зарлигаар гаргасан Егүзэр хутагт Галсандаш, Дарьганга зэрэг газруудыг сэргийлэн хамгаалах цэргийг сахих сайд Эрдэнэ бэйс Шүхэрноров, өмнө хязгаарыг сэргийлэн хамгаалах цэргийг захирах дэд сайд гүн Сономдорж нарын газраас Монгол олон чуулганы ойр ба зах нийлэх Хятадын бага хотод маш үлэмж цэрэг хуралдан, бас өмнө зүгийн Харчин өртөөнүүдийн газар ирж буй ба бас Шилийн голын чуулганы зүүн, баруун Сөнид ван, Улаанцавын чуулганы дарга, Дөрвөн хүүхэд нарын ван нарыг барьж аваачив хэмээсэн зэрэг удаа дараа тодорхойлон гаргаж, газар орныг хамгаалан сэргийлэн бэлтгэх баатар мэргэн цэрэг хурц зэвсэг олгуулахыг эрж, бичиг захидал хүргэж ирснийг шавь боолчууд үзэж хянабаас цаана дашаас тийнхүү Хятад цэрэг халдахаар ирж, өмнө зүгийн алив олон Монголчуудад зовлон самууныг дэгдээн бүхүй нь үнэхээрийн түгшүүртэй бөгөөд нигүүслэлтэй тул, үүнийг урьдхан дэд сайд Бишрэлт бэйс Насан-Аривжахаас тусгайлан салсан дэд зэрэг түшмэл Бавуужав харъяат цэрэг нэгэн зуу шахамыг өдөр дараалан хориодоор өртөөлөн довтолгон мэдүүлж, урьдчилан Дарьгангын газар илгээх ба бас урьд Түшээт хан, Сайн ноѐн хан аймгаас түүгээр дайчлан, цэрэг гурван зуугийн дээр сургуулийн цэрэг хоѐр зууг нэмэн томилж илгээхэд сая буулгасан зарлигийг дагаж, дэд сайд гүн Сономдоржыг бүгд ерөнхийлөн захирах сайд, Сэцэн хан аймгийн Эрдэнэ гүн Пунцагдэжидыг таслан захирах сайдаар тавьж, бүх таван зуун цэргийг захиран мэдүүлэх зэрэг явдлыг нэгэнт бичиг шийтгэж, зохих газруудад явуулан тушаасны дээр, бусад цэргүүдээс зүг нэмэн мордуулахыг томилон завдаж бүхүй атал, энэ завсар бас Хятад цэрэг улмаар нааш давшин хандаж буй хэмээх тул, одоо зүй нь бүх олон газрын түшмэл цэргээс бүгд таван зам анги хуваан томилон мордуулбаас зохихын тулд, оролсон дэд сайд Засагт чин ван Удайн харъяат цэргийг бэйсийн зэрэг туслагч Чимэдсүрэнд захиргаж, дэс түшмэл зоригт баатар гүн Тогтохыг харъяат цэргийн хамтаар Егүзэр хутагт Галсандашын хүрээ зүг, дэд сайд Бишрэлт бээс Насан-Арвижахад харъяат цэргүүдийг захирган хоѐр Сөнид, Дөрвөд вангийн зүг Халхын сургуулийн цэргээс мордуулах хоѐр зуун цэргийг урьд явуулан тушаасан хэвээр сайд гүн Сономдорж нар лугаа нийлүүлэн Хөх хотын зүг, дэд зэрэг түшмэл Зүтгэлтийг харъяат цэргүүдийг захирган авахуулж, Урадын гурван гүн, Хатан голын зүг ийм таван зам анги хуваан дараа дараагаар дайчлан мордуулж, өөр өөрийн заасан газар гүйцэн хүргүүлж, цааш улмаар давшуулан дайсны цэргийг тосон дайлж хядан сөнөөж, газар орныг батлан тохинуулах явдлыг байдлыг үзэж, тухайд нийлүүлэн хянан шийтгүүлбээс болох мэт боловч, шавь боолчуудын зоригоор авчих хэрэг бусын тулд, хичээнгүйлэн нугалбар бичиж айлтгаад гуйх нь: Богд эзэн гэгээнээр толилж, заан сургаж дагаж явуулах ажаамуй. Хэрвээ гуйсан ѐсоор болгон явуулбаас тухайд эл түшмэл цэргүүдийг дан ганц өртөөлөн явуулахад цагийн гачаалд өртөөний хүчин тэсэхгүйн тулд, тусгай уналга, ачлага барих майхан, жич цалинг зүйлийг сангийн яамнаас бэлтгүүлэн нийлүүлэн олгуулж мордуулах ба бас уул газруудад хүрсний хойно унах агт морьдыг тохиолдсон эл газрын ван, гүн, хөрөнгө баялаг лам нар, түшмэд ардад учрыг дурьдан ухуулж, туслан бариулаад дараа нь сайшаан хөхүүлэхийг үзүүлэх буюу эс бөгөөс хэрхэн зүй ѐсоор хүрэлцүүлэн бэлтгүүлэх явдлыг шавь боолчуудын газраас төсөвлөн хянаж, өөр гүйцэтгэн шийдвээс, болох ба үл болох явдлыг хамтаар гаргаж, үүний тул хичээнгүйлэн айлтгав. Зарлигийг гуймуй хэмээн айлтгасанд мөнхүү өдөр цагт хүлээн авсан уг нугалбарт улаан бийрээр цохсон зарлиг, Тогтохын биеийг энэ удаа мордуулахыг түтгэлзэж түүний цэргийг Найданжавд захирган мордуул, бусдыг хэлэлцсэн ѐсоор болгогтун хэмээснийг хичээнгүйлэн дагаж, үүнийг зарлигаар гаргасан Егүзэр хутагт, Дарьгангын зэрэг газрыг сэргийлэн хамгаалах цэргийг захирах сайд Эрдэнэ бэйс Шүхэрноров, өмнө хязгаарыг сэргийлэн хамгаалах цэргийг бүгд ерөнхийлөн захирах сайд гүн Сономдорж, Шилийн гол, Улаанцавын чуулганы дарга, Дарьгангын бүгдийн тэргүүн гүн Сономдовдон нарт хуваан довтолгон явуулан тушаагаад нэгэн адил хичээнгүйлэн дагаж, эдний олон ангийн түшмэл цэргүүдийг өөр өөрийн харъяат газар хүрсний хойно бүгдээр хамт нийлж, боловсрол зөвлөлдөж, хэний цэргийг аль хошууны хязгаарын боомт болгох чухам ямар байдалтай газар сэргийлүүлэн хамгаалуулж суулгах ба тэдний барих гэр, уналага агт морьдыг тохиолдсон эл газрын ван, гүн, засаг лам нар, түшмэл ардад учрыг дурьдан ухуулж туслан бариулаад дараа зохих газруудаас тодорхойлон өргөж, сайшаан хөхүүлэхийг үзүүлэх, эсбэсүү хэрхэн нийгэм тэгшийг үзэж, зүй зохисоор хүрэлцүүлэн бэлтгүүлбээс болохыг сайнаар төлөвлөн гүйцэтгэн шийтгүүлж, хэрхэвчээр үлэмж илүү дээш томилож, түрэмгийлэн хөөн авах зэргээр олон дордосыг албадан гасалган зовооход хүргүүлэхгүй болох явдлыг урьдаас хянан тогтоож, уламжлан зохих газар түүгээр зарлан явуулан тушааж, журамлан дагаж шийтгүүлсүгэй.

Үүнийг басхүү бэйсийн зэргэ туслагч тайж Чимэдсүрэн, дэс түшмэл зоригт баатар гүн Тогтох, Хичээнгүй баатар гүн Найданжав, Дэс түшмэл чин зэргэ Бавуужав, Дэд сайд Бишрэлт, бэйс Насан-Аривжах, дэд зэрэг түшмэл Зүтгэлт нарт довтолгон тушаан явуулаад, уг айлтгасан хэрэг, буулгасан зарлигийг хянан үзэж, хичээнгүйлэн дагаж, эдүгээ даруй засажагаан завдаж, урьд нэгэнт өртөөлөн мордож бүхүй түшмэл Бавуужав, дуудлагаар өртөөлөн мордох Зоригт баатарын цэргээс бусад нь бичиг хүлээн авсан өдрөөс таван майхан, уналга ачилга, цалин хүнс зүйлийг түүгээр хүлээн авч, өөр өөрийн харъяат цэргийг гавшгайлан мордож, шаардан явж, арван таван өдрийн дотор тус тусын нэр заасан зүгийн газраа одох ба түшмэл Зүтгэлт, цэргүүд Урадын дунд гүнгийн Бавуудоржийн газраа тус тус гүйцэн хүрэх зэрэг явдлыг эдүгээгийн заан гаргасан ѐсоор шийтгэн дагаж шийтгүүлэн олон хязгаарыг батлан сэргийлэн хамгаалж, цаггүй цагдан байцааж, хэрэв дайсны цэрэг халдахаар ирэх нь болахул мэдүүлбээс зохих олон газраа харилцан мэдээлж, хүчин туслалцуулан эрхгүй нэгэн сэтгэл хүчээр байлдан сөнөөж, газар орныг ариутган тохниулж, гавъяа байгуулан, улсын сүрийг мандуулж удаа бүр учрыг тодорхойлон мэдүүлэн ирүүлэх ба жич харъяат түшмэл цэргүүд хүрсэн эл газарт номхон шударгаар амьдрах алив ардыг өчүүхэн төдий халдан дарлаж гаслаан зовоохгүй, бүгдээр үнэн санаагаар хүчлэн зүтгэж, чухам тус зүйн хэргийг хичээн ѐс журам цэвэр ичимтгийг сахин явж, гавъяаг илэрхийлбээс зохино.

Ийн тушаасан хойно цэргийг чангалан баримтлан захирахгүй осолдон цалгардаж дураар тавин явуулж, ѐс бусчилан хэрэг халдахад хүргүүлбээс саадгүй чангалан ял хэлэлцэх явдлыг хамтаар ухуулсугай. Үүнийг басхүү Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэх яамнаа явуулаад байцаан үзэж, одоогийн мордуулах олон ангийн түшмэл цэргийн барих майхан, уналага ачилга зэргийг олон цөөнд тохируулан төсөвлөн бэлтгэж, бүх цалинг зүйлийн хамтаар нийлүүлэн тавин олгуулах ажаамуй. Үүнийг нэгэнтэйгүүр Бүгд ерөнхийлөн захирах зэрэг бусад таван яамнаа, баруун хязгаар, Хөлөн буйрын сайдуудад нэгэн адил явуулаад байцаан үзүүлэхээс гадна, дөрвөн аймгийн жанжин чуулганы дарга нарт хуваан тушаан явуулаад тухайг үзэж хянан шийтгүүлсүгэй. Үүний тул өргөн илгээв.

Олноо өргөгдсөний хоѐрдугаар он, арван хоѐр сарын хорин нэгэн.

Цэргийн төлөвлөгөөний түүхэн баримт 2

[засварлах | кодоор засварлах]

Монгол цэргүүдийн байрлалыг шинэчлэн зохион байгуулах тухай бичиг Цэргийн хэргийг бүгдийг захиран шийтгэгч яамны бичиг.[52]

Харъяат цэргүүдийг бүрнээ хойш ухруулан, бас ч цэргүүдээс татан буулгаж цөөрүүлэн суулгаваас олон монголчуудад зовлон бас болохын тул манай яамнаас олон хязгаарын цэрэг бүхий нутгийн түшмэл, ардад ухуулга ба жич цаадах хятад цэргийн захирлуудад мэдээлэн өгөх бичгийн эх зохиож, өөр өөрийн бичгийн дугтуйд углаж хүргүүлсэн тул үүнийг баруун өмнөд хязгаарын цэргийн хэргийг бүгд захирч олон монголчуудыг илбэн тохинуулах хэргийг хамаарсан сайд, мэргэн жүн ван Цэсэнжав, түшмэл Зүтгэлт, зүүн өмнө хязгаарын цэрэг захирсан жанжин Манлайбаатар бэйл Дамдинсүрэн, гүн Сумъяа, бүгд захирагч дарга гүн Найданжав, хорооны дарга бэйс Чимэдцэрэн нарт хуваан довтолгон явуулан тушаагаад, хүрмэгц бичгийн доторх хэргийг хянан үзэж, ухуулах ба мэдээлэх бичгүүдийг даруй ѐсчлон бичүүлж улмаар гүйцэтгэн, өөр өөрийн харъяат цэргүүдийг захиран авч, нам гүмээр эргэж хойш суулга. Үүнд, урьд сайд жанжин Манлайбаатар бэйл Дамдинсүрэнгээс бие өвдсөн учир олгуулахыг ирж мэдүүлснийг чөлөө олгож, уг цэргүүдийг түшмэл Бавуужаваар ерөнхийлөн, Модонбунгаагаар дэслэн захируулах явдлыг айлтгаад, зарлиг ѐсоор болсон тул, харъяат сайд бэйл бүх цэргийг ухруулан суулгах хийгээд татах зэрэг хэргийг гүйцэтгэн шийтгэсэн хойно бэйс Чимэдцэрэнгийн хамтаар нийслэл хүрээнд хүрч ирвээс зохино.

Бэйс Чимэдцэрэнгийн цэргийг бүрмөсөн татан буулгаваас уул сайдын цэрэгт нийлүүлэхийг мөн сайд жанжин бэйлийн газраас түүгээр эрхлэн гүйцэтгэн шийтгэх, олон сайд, дарга нарын тус тус захирсан цэргээс олон цэрэгтэйгээс нь гурваад хороо, цөөхөн цэрэгтэйгээс нь хошоод хороо үлдээж, гүн Найданжавын цэргийг ихэмсэг бэйл Цэрэннямын нутгийн өмнө захын Өрөмтэй худагтад, сайд гүн Сумъяагийн цэргийг Дарьгангын өмнө захад, түшмэл Бавуужав нарын цэргийг хурц бэйс Түдэнгийн хошууны өмнө захад, ван Цэсэнжав нарын цэргүүдийг Мэргэн вангийн хошууны нутгийн өмнө Сулхээр зэрэг газарт, түшмэл Зүтгэлтийн цэргийг сайд Түшээт вангийн хошууны өмнө захад Аваргахүрд, Хар-Ус зэрэг газар тус тус суулгаж, уул цэргүүдийг аль аймаг чуулганы цэргүүдийг буулгах суулгах зэргийг харъяат захирсан сайд түшмэл эрхлэн шийтгэж, татаж буулгах цэрэгт сан ба аймаг хошуунаас олгосон хувцас ба агт морь, гэр хэрэглэлийг хүрэлцэхээр үлдээж, сэргийлж суулгах цэрэгт шилжүүлэн олгож, зэвсгийг бүрнээ хураан авч захирах түшмэлд авуулан цэргийн яамнаа хүргэн ирүүлж, бүртгэн хураалгая.

Басхүү үлдээж сэргийлэн суулгах ба буулгах цэрэгт аль аймаг чуулган хошууны цэргээс үлдээсэн буулгасан нэр тоо зэргийг тус бүр тодорхой цэс үйлдэж, жич буулгасан цэргүүдийг хэн хэн түшмэлд тушаан өгч, аль газраар буцаасан зэргийг хамтаар тус тус мэдүүлэн ирүүлээд байцаахад бэлтгэе. Үүнийг шалгарсан баатар дарга гүн Мөрөнгаад тушаан явуулаад, харъяат бүх цэргүүдийг захиран авч, манай яамнаас дахин тушаахын инару байлдах хэрэг үүсгэхгүй, сахин сэргийлж суугаасай. Бас ч сайд Егүзэр хутагт Галсандашд явуулаад журамлан дагаж шийтгүүлье. Үүнийг басхүү дөрвөн аймгийн жанжин, чуулганы дарга нарт тушаан явуулаад тус тусын аймгийн нутгийн захыг сэргийлэн суулгасан цэргүүдийг бүрнээ татан буулгаж, захирагсдад олгосон тэмдэгийг хурааж мэдүүлье. Хүргэж ирүүлье. Ийнхүү явуулан тушаасан, үүнийг Бүгд ерөнхийлөн захирах зэрэг таван яамнаа явуулан байцаан үзүүлье хэмээн өргөжээ. Үүний тул өргөн илгээв.

Олноо өргөгдсөний гуравдугаар оны арван нэгэн сарын шинийн долоон (1913 оны арван хоѐрдугаар сарын 4-ний өдөр.)

Урлагийн бүтээлүүд

[засварлах | кодоор засварлах]
  • ボグド・ハーン政権軍南進作戦に関する一考察 ―阿爾花(アルファ)公・ナスンアリビジフの帰還問題を中心に―
  • Л. Дэндэв, “Монголын товч түүх” Монголын түүхэн сурвалж бичгийн цуврал-29 дүгээр боть, Улаанбаатар, 2006,
  • БНМАУ-ын Шинжлэх Ухааны Академ, “Бүгд Найрамдах Монгол ард улсын түүх”. Гурван боть. УБ. 1968 он.
  • БНМАУ-ын Шинжлэх Ухааны Академ, “В.Котвичийн хувийн архиваас олдсон Монголын түүхэнд холбогдох зарим бичиг”, хэвлэлд бэлтгэсэн Б.Ширэндэв, Шинжлэх Ухааны Академийн хэвлэл, Улаанбаатар, 1972, тал 23-39.
  • EDITED BV LO HUI MIN: THE CORRESPONDENCE OF G.E.MORISSON II, CAMBRIDGE UNIVERSITY PRISS 1978, P 48
  • Монгол улсын түүхийн төв архив. ‘’ Баримт бичгийн эмхтгэл 1900-1914’’. ТТА. ФА-4. НХ-656.
  • Ш. Нацагдорж. Манлайбаатар Дамдинсүрэнгийн товч намтар, Шинжлэх ухааны хүрээлэнгийн хэвлэх үйлдвэр, УБ., 1946 он.
  • Монгол ардын журамт цэргийн дуртгалууд, гуравдугаар дэвтэр, Улсын хэвлэлийн газар, УБ., 1986.
  • Монгол улсын түүх Ү боть. ХХ зуун, Монгол улсын шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэн, УБ., 2004.
  • Японы Гадаад Харилцааны Түүхийн Архив. Гадаад явдлын яамны тэмдэглэлийн баримт бичгүүд. (Дайшѐ-гын хуучин цэс)
  • Японы сэргийлэн хамгаалах тэнхимийн сэргийлэн хамгаалах институтын материал. Хуучин далайн цэргийн яамны архивын материал.
  • Ө. Тайван. Үхэр жилийн үймээний гэрэл, сүүдэр. Хөх хот. 1996 он
  1. Ж.Урангуа: “ХХ зууны эхэн үеийн Монгол улс 1911-1919”, Улаанбаатар, 2006 он. Тал 47
  2. L.DINDUB, A Brief History of Mongolia in the Autonomous period, Mongolian Text, with an Introduction and index in English by Gombojab Hangin, Indiana University, Indiana, 1977, P63.
  3. Ц. Пунцагноров: “Богд Хаант Монгол Улсын гадаад бодлогын тухай 1911-1919”, Олон улсын монголч эрдэмтдийн зургаадугаар их хуралд тавьсан илтгэл. Улаанбаатар, 1992 оны найман сар.
  4. “Иргэн улсын Жинши зохиол найруулал”, тал 666, 677
  5. Японы гадаад явдлын яамны тэмдэглэл “Монголын мэдээ”, гуравдугаар боть, Дайшѐо-гын 2-р оны хоѐрдугаар сараас додоодугаар сар, данс эвхмэлийн дугаар 1-6-1-5-7
  6. Тогтох тайжийн тухай хоёр дуу Одоогийн Таононфу гэж буй хотыг монголчууд Шаазгай хот гэдэг байжээ.
  7. Монгол газрын ойллого‖-ын 1554-р нүүр
  8. “Японы гадаад явдлын яамны тэмдэглэл” (日本外务省记录,明治45年1月-大正元年9月) 《蒙古情报,第一卷》(Монголын мэдээ нэгдүгээр боть), 1-6-1-57 号 机密公第257号,大正元年9月10日 外务省政务局接受件。
  9. Ш. Бира: “БНМАУ-ын түүх”, Монгол улсын соѐл гэгээрлийн яамны сурах бичиг сэтгүүл хэвлэх товчоо, 1987, тал 146
  10. Ш. Нацагдорж: “Дамдинсүрэнгийн намтар”, Улаанбаатар, 1946 он, тал 34-35
  11. 《盛京时报》(Мүгдэний цагийн сонин) 1912年12月3日,第三面,《国务院对库政策志略》。
  12. “Оросын гадаад харилцааны архивын сонгомол орчуулга-Монгол тухай асуудал”, орчуулсан Чэн Чүнхуа, Хармөрний сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо, 1991, тал 136
  13. Дундад улсын орчин үеийн дайны түүх”, гуравдугаар дэвтэр, цэргийн явдлын шинжлэх ухааны хэвлэлийн хороо, Бээжин, 1985, тал 306
  14. “Японы гадаад явдлын яамны тэмдэглэл” (日本外务省记录,明治45年1月-大正元年9月) 《蒙古情报,第一卷》(Монголын мэдээтнэгдүгээр боть), 1-6-1-57 号 ”Квантуны армийн захиргааны яамнытмэдүүлэлт”
  15. Hyer, Paul: The role of inner Mongolia in the Independence Movement,1911-1914, Studies on Mongolia: proceedings of the First North American Conference on Mongolian Studies. Bellinghan: Western Washington Univ,Press, 1979.p.92.
  16. “Японы гадаад явдлын яамны тэмдэглэл” (日本外务省记录,明治45年1月-大正元年9月) 《蒙古情报,第三卷》(Монголын мэдээ гуравдугаар боть), Дайшѐо-гын хоѐрдугаар оны хоѐрдугаар сараас долдугаар сар 1-6-1-57号, мөн дээрх Heyr, Paul –ын ном, р 92
  17. “Дундад улсын орчин үеийн дайны түүх”, гуравдугаар дэвтэр, цэргийн явдлын шинжлэх ухааны хэвлэлийн хороо, Бээжин, 1985, тал 306
  18. 190 “Японы гадаад явдлын яамны тэмдэглэл” (日本外务省记录,明治45年1月-大正元年9月) 《蒙古情报,第三卷》(Монголын мэдээ гуравдугаар боть)
  19. Ш. Нацагдорж. “Дамдинсүрэнгийн намтар”, Улаанбаатар, 1946, тал 40
  20. “Оросын гадаад харилцааны архивын сонгомол орчуулга-Монгол тухай асуудал”, орчуулсан Чэн Чүнхуа, Хармөрний сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо, 1991, тал 191
  21. 21.0 21.1 “Японы гадаад явдлын яамны тэмдэглэл” (Дайшѐо-гын хоѐрдугаар оны наймдугаар сараас аравдугаар сар) “Монголын мэдээ” дөрөвдүгээр боть 1-6-1-57 号, (уг баримт бичгийн номер: 《蒙古情报》,第41号, 大正2年8月-10月,秘受4886号), “Өвөр Монголд айх Хятад Монгол хоѐр цэргийн ажиллагааг харуулсан хүснэгт”,“зургаан сарын дундаж Хутагтын “Ар, Өвөр Монголыг нийлүүлэхи төсөл”
  22. 《林西县志》(Линшишианы ойллого) Өвөр Монголын номын сангийн хадгаламж (бичмэл) тал 11
  23. “Дундад улсын орчин үеийн дайны түүх”, гуравдугаар дэвтэр, цэргийн явдлын шинжлэх ухааны хэвлэлийн хороо, Бээжин, 1985,тал 313
  24. “Японы гадаад явдлын яамны тэмдэглэл” (Дайшѐо-гын хоѐрдугаар оны наймдугаар сараас аравдугаар сар) “Монголын мэдээ” дөрөвдүгээр боть 1-6-1-57 号, (уг баримт бичгийн номер: 《蒙古情 报》,第41 号, 大正2 年8 月-10 月,秘受4886 号), “Өвөр Монголд байх Хятад Монгол хоѐр цэргийн ажиллагааг харуулсан хүснэгт”, “Зургаан сарын хуучдаар Тогтох өмнөш халдахаар бэлтгэв”
  25. “Долоон сарын 18-ны Булангын байлдаан”
  26. “Долоон шарын 18, Хөвөөт шарын байлдаан”__
  27. Монгол Улсын Түүхийн төв архив, 5-29-80 номерт, “БНМАУ-ын түүх”, хоѐрдугаар боть (доод)
  28. “Японы гадаад явдлын яамны тэмдэглэл” (Дайшѐо-гын хоѐрдугаар оны наймдугаар сараас аравдугаар сар) “Монголын мэдээ” дөрөвдүгээр боть 1-6-1-57 号, (уг баримт бичгийн номер: 《蒙古情报》,第41 号, 大正2 年8 月-10 月,秘受4886 号), “Өвөр Монголд байх Хятад Монгол хоѐр цэргийн ажиллагааг харуулсан хүснэгт”,
  29. Японы гадаад явдлын яамны тэмдэглэл” (Дайшѐо-гын хоѐрдугаар оны наймдугаар сараас аравдугаар сар) “Монголын мэдээ” дөрөвдүгээр боть 1-6-1-57 号, (уг баримт бичгийн номер: 《蒙古情报》,第41 号, 大正2 年8 月-10 月,秘受4886 号),. “Найман сарын 20, Шулуун шарын байлдаан
  30. (Дайшѐо-гын хоѐрдугаар оны наймдугаар сараас аравдугаар сар) “Монголын мэдээ” дөрөвдүгээр боть 1-6-1-57 号, (уг баримт бичгийн номер: 《蒙古情报》,第41 号, 大正2 年8 月-10 月,秘受4886 号),. “Есөн сарын 16, Долон нуурын байлдаан”
  31. “Японы гадаад явдлын яамны тэмдэглэл” (Дайшѐо-гын хоѐрдугаар оны наймдугаар сараас аравдугаар сар) “Монголын мэдээ” дөрөвдүгээр боть 1-6-1-57 号, (уг баримт бичгийн номер: 《蒙古情报》,第41 号, 大正2 年8 月-10 月,秘受4886 号), “Өвөр Монголд байх Хятад Монгол хоѐр цэргийн ажиллагааг харуулсан хүснэгт
  32. Мөн тэнд: “Квантуны захиргааны ордонд мэдүүлсэн мэдүүлэлт” (Дайшѐо-гын хоѐрдугаар оны арван сарын 22-ны өдөр илгээв)
  33. Edited by Lo Hui-min, 1978, 《The Correspondence of G.E.Morrison II, 1912-1920》, Camdridje University press, p.269
  34. Монголын академын түүх судлах газар: “БНМАУ-ын түүх” II боть (доод), монгол бичгийн хэвлэл, 1986, тал 1704
  35. “Оросын гадаад харилцааны архивын сонгомол орчуулга-Монгол тухай асуудал”, орчуулсан Чэн Чүнхуа, Хармөрний сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо, 1991, тал 247-249
  36. “Оросын гадаад харилцааны архивын сонгомол орчуулга-Монгол тухай асуудал”, орчуулсан Чэн Чүнхуа, Хармөрний сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо, 1991, “Токиод суух элчин сайдын нууц цахилгаан” 1914 оны нэгдүгээр сарын 15, 16
  37. “Оросын гадаад харилцааны архивын сонгомол орчуулга-Монгол тухай асуудал”, орчуулсан Чэн Чүнхуа, Хармөрний сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо, 1991, “Гадаад явдлын орлогч сайдаас Монголд суугаа гадаад явдлын төлөөлөгчид илгээсэн нууц цахилгаан” 1913 оны арваннэгдүгээр сарын 10
  38. “Оросын гадаад харилцааны архивын сонгомол орчуулга-Монгол тухай асуудал”, орчуулсан Чэн Чүнхуа, Хармөрний сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо, 1991, “Гадаад явдлын орлогч сайдаас Монголд суугаа гадаад явдлын төлөөлөгчид илгээсэн нууц цахилгаан” тал 193
  39. “Оросын гадаад харилцааны архивын сонгомол орчуулга-Монгол тухай асуудал”, орчуулсан Чэн Чүнхуа, Хармөрний сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо, 1991, тал 196, “Гадаад явдлын орлогч сайдаас Бээжинд суугаа консулд илгээсэн нууц цахилгаан” 1913 оны арваннэгдүгээр сарын 13
  40. “Оросын гадаад харилцааны архивын сонгомол орчуулга-Монгол тухай асуудал”, орчуулсан Чэн Чүнхуа, Хармөрний сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо, 1991, “Гадаад явдлын тэргүүн сайдаас Бээжинд суугаа консулд илгээсэн нууц цахилгаан” 1913 оны арван нэгэн сарын 18
  41. “Оросын гадаад харилцааны архивын сонгомол орчуулга-Монгол тухай асуудал”, орчуулсан Чэн Чүнхуа, Хармөрний сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо, 1991, тал 225-226 “Бээжинд суугаа консулын нууц цахилгаан” 1913 оны арван хоѐр сарын 28
  42. “Оросын гадаад харилцааны архивын сонгомол орчуулга-Монгол тухай асуудал”, орчуулсан Чэн Чүнхуа, Хармөрний сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо, 1991, тал 222 “Монголын онц элчингээс гадаад яамны сайд Сазановад өгсөн захидал, орчуулга” 1913 оны арван хоѐр сарын 19
  43. Ш. Нацагдорж. “Дамдинсүрэнгийн намтар”, Улаанбаатар, 1946, тал
  44. “Японы гадаад явдлын яамны тэмдэглэл” (Дайшѐо-гын хоѐрдугаар оны наймдугаар сараас аравдугаар сар) “Монголын мэдээ” дөрөвдүгээр боть 1-6-1-57 号, (уг баримт бичгийн номер: 《蒙古情报》,第5 卷,第81 报, 大正3 年1 月-9 日,)
  45. Оросын Э.А.Белов “1912-1913 онд Халхын цэрэг Өвөр Монголд цэрэглэсэн нь” (“Монгол түүх судлал” наймдугаар товхимол, Өвөр Монголын Их Сургуулийн хэвлэлийн хороо, 2005) дансны дугаар 882, хуудасны дугаар 5
  46. Оросын цэргийн түүхийн архив, Э.А.Беловын зохиол. №2000 бүрэн боть, хуудасны дугаар 145
  47. Ш. Нацагдорж: “Манлай баатар Дамдинсүрэнгийн товч намтар”, Улаанбаатар, 1946, тал 40
  48. Хаант Оросын гадаад бодлогын архив, Дундад улсын бүрэн эмхэтгэл, Э.А.Белов “1912- 1913 оны хооронд Халхын цэрэг Өвөр Монголд цэрэглэсэн нь” дансны дугаар 882, хуудасны дугаар 11
  49. "МОНГОЛ УЛСЫН БААТАР ЦОЛ". Эх хувилбараас архивласан: 2022-08-28. Татаж авсан: 2022-08-28.
  50. Ө.Тайван. Үхэр жилийн үймээний гэрэл, сүүдэр. Хөх хот. 1996 он
  51. Монголын шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэн. Монголын ард түмний 1911 оны үндэстний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөөх тэмцэл - Баримт бичгийн эмхтгэл 1900-1914. Улаанбаатар. 1982 он.
  52. Монгол Улсын Төв Архивын ФА-2. ХН-92.Б.14. Эх нугалбар