Анкара
Анкара хот | |
---|---|
хот | |
Холбооны болон алсыг харах зориулалттай Турк: Atakule («эцэг цамхаг») |
|
Эзэн улс | Турк |
Дээд нутаг | Анкара аймаг |
Газар нутаг | 2,516 км² |
Газрын байц | д.т.д. 938 м |
Хүн ам (тоол.) | 2011 онд 4,338,620 хүн |
Нутгийн олон | Анкарагийнхан |
1574 он | Өнөөгийн хотын суурь |
Хотын дарга | Ибрахим Мелих Гёкчек |
Утасны дуг. | +90 312 |
Шуудан-дугаар | 06x xx |
Цахим хуудас | ankara.bel.tr (түркээр) |
Бүгд Найрамдах Турк Улсын нийслэл Анкара (Анкара́, туркээр Ankara, дуудлага нь [ˈaŋ.ka.ɾa] [аан караа]) хот Турк орны төв хэсэг, Анатолийн шил, Анкара Чубук хоёр голын бэлчирт далайн түвшнээс дээш 938 метр өндөрт байрладаг.[1][2]
Товч түүх
[засварлах | кодоор засварлах]Анкара бол Анатолийн хойгийн эртний түүхтэй хотуудын нэг юм. НТӨ VII зууны үеэс Ангира буюу Анкира (грекээр Αγκυρα — «зангуут») балгас Ази-Европын худалдааны замд байдаг байв. 1071 оны байлдааны дүнд сельжук түрэгийн хяналтанд орсон. 1402 оны Ангорын байлдаанаар Османы I Баязид султаны цэргийг доголон Төмөр хааны цэрэг дийлж нэг жил эзэрхээд буцааж өгчээ.
Османы эзэнт гүрэн мөхөж эзлэгдэхэд үндэсний хувьсгалыг оройлогч Кемаль Ататюрк энд байрлажээ. Ингэснээр Константинополь (Стамбул)-д улс төвлөхөө больж, 1923 оны 10 сарын 13-нд шинэ тулгар Турк улсын нийслэлээр Ангор (Анкара)-ыг зарлажээ.[3]
Дундад зууны Европт энэ балгасныг Angora (Ангора) гэж байлаа. Үүнийг Монголд Ангор гэдэг. «Ангор ямаа», «Ангор муур» гэх мэт малын үйлдрийн нэр үүнтэй холбоотой. Турк улсын засгийн газраас анхаарснаар 1930 оноос одоогийнхоо Анкара нэрийг олжээ.[4]
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Цаг уур
[засварлах | кодоор засварлах]Анкара | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Анкара
|
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]Анкара улсынхаа хоёрдугаар их хот. Тодруулвал дээрх Стамбулаас 3 дахин цөөн, доорх Измирээс 1 саяаар олон хүнтэй. 2010 онд 4,431,719 оршин суугчтай байсан. [5] Нэг хавтгай дөрвөлжин километр газарт 1,551 хүн оногддог.
Он | 1927 | 1950 | 1970 | 1985 | 2000 | 2010 |
---|---|---|---|---|---|---|
Хүний тоо | 75,000 | 287,000 | 1,209,000 | 2,251,533 | 3,703,362 | 4,431,719 |
Зураг
[засварлах | кодоор засварлах]Цахим хуудас
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Анкара – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Лавлах бичиг
[засварлах | кодоор засварлах]- ↑ Ankara, Turkey: Latitude, Longitude and Altitude
- ↑ Republic of Turkey Ministry of Culture and Tourism — City Guide: Ankara — Introduction
- ↑ Republic of Turkey Ministry of Culture and Tourism — City Guide: Ankara — History
- ↑ Tore Kjeilen (2004-09-03). "Ankara". I-cias.com. Archived from the original on 2009-01-13. Татаж авсан: 2013-10-25.
- ↑ [1] Address-based population report 2010.