Jump to content

Юмжаагийн Цэдэнбал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Юмжаагийн Цэдэнбалын-с чиглүүлэгдэв)
Юмжаагийн Цэдэнбал
ᠶᠠᠭᠤᠮᠠᠵᠢᠭ᠎ᠠ ᠶᠢᠨᠴᠡᠳᠡᠨᠪᠠᠯ
Цэдэнбал 1970-д онд
Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга
Албан тушаал хашсан
1974 оны 6 сарын 11 – 1984 оны 8 сарын 23
ӨмнөхСономын Лувсан (үүрэг гүйцэтгэгч)
ДараахНямын Жагварал (үүрэг гүйцэтгэгч)
11 дэх Монгол Улсын Ерөнхий Сайд
Албан тушаал хашсан
1952 оны 1 сарын 26 – 1974 оны 6 сарын 11
ӨмнөхХорлоогийн Чойбалсан
ДараахЖамбын Батмөнх
Монгол Ардын Хувьсгалт Намын ерөнхий нарийн бичгийн дарга[a]
Албан тушаал хашсан
1958 оны 11 сарын 22 – 1984 оны 8 сарын 24
ӨмнөхДашийн Дамба
ДараахЖамбын Батмөнх
Албан тушаал хашсан
1940 оны 4 сарын 8 – 1954 оны 4 сарын 4
ӨмнөхДашийн Дамба
ДараахДашийн Дамба
Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга
Албан тушаал хашсан
1974 оны 6 дугаар сарын 11 – 1984 оны 8 дугаар сарын 23
ӨмнөхСономын Лувсан
ДараахНямын Жагварал
Хувийн мэдээлэл
Төрсөн(1916-09-17)9 сарын 17, 1916
Зоригт Хан хошуу, Үнэн Зоригт Хан аймаг, Монгол (одоогийн Давст, Увс айман, Монгол)
Нас барсан4 сарын 20, 1991(1991-04-20) (74 насалсан)
Москва, ЗСБН Орос, Зөвлөлт Холбоот Улс (одоогийн Орос)
Оршуулсан газарАлтан-Өлгий оршуулгын газар
Улс төрийн намМонгол Ардын Хувьсгалт Нам (1934–1990)
Эхнэр, НөхөрАнастасия Филатова
Хүүхэд
  • Владислав
  • Зориг
Алма матерСибирийн Санхүү, Эдийн засгийн дээд сургууль,
Улаан-Үд хотын Санхүү, эдийн засгийн сургууль
ХочБал дарга
Цэргийн алба
ХарьяалалБүгд Найрамдах Монгол Ард Улс
СалбарМонголын Ардын Арми
Алба хаасан жил1934–1984
ЦолМаршал
ШагналБНМАУ-ын баатар
Сүхбаатарын одон Сүхбаатарын одон Сүхбаатарын одон Сүхбаатарын одон Сүхбаатарын одон Сүхбаатарын одон
Байлдааны гавьяаны улаан тугийн одон Байлдааны гавьяаны улаан тугийн одон Байлдааны гавьяаны улаан тугийн одон Байлдааны гавьяаны улаан тугийн одон Байлдааны гавьяаны улаан тугийн одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
Алтан гадас одон Ардын хувьсгалын 25 жилийн ойн хүндэт медаль

Юмжаагийн Цэдэнбал (1916 оны 9 сарын 17-нд Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт Хан хошуунд (өнөөгийн Увс аймгийн Давст сум) Хандгайтын гол хэмээх газар төрсөн - 1991 оны 4 сарын 21-нд Оросын Москва хотод нас барсан) нь 1940 оноос 1984 он хүртэл БНМАУ-ыг удирдаж байв. Тэрээр амьдралынхаа туршид БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байв. БНМАУ-ын маршал, БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар цолоор шагнагдаж байсан.

Юмжаагийн Цэдэнбал Дөрвөд гэр бүлд 1916 онд 11 хүүхэдтэй айлд тав дахь нь болж төрсөн байна. 1925 онд Чандман уул аймгийн бага сургуульд элсэж 1929 онд төгсөхөд түүний боловсролыг үргэлжлүүлэхээр ЗХУ-ын Эрхүү хот руу явуулжээ. 1929 оноос 9 жилийн турш тэрээр Улаан-Үд, Эрхүүд суралцаж 1934-1938 онд Сибирийн Санхүү, Эдийн засгийн институтыг онц дүнтэй төгсөж санхүү эдийн засагчийн мэргэжил эзэмшжээ. Оросууд "Володя" гэж орос нэр өгч дууддаг байжээ.

Улс төрийн амьдрал

[засварлах | кодоор засварлах]

1938 онд сургуулиа төгсөж ирээд Улаанбаатар хотод ирж Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1939 оны 3-р сараас Сангийн яамны орлогч сайд, 7-р сараас 1940 оны 4-р сар хүртэл Сангийн яамны сайдаар ажиллах хугацаандаа Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэж байжээ. 1940 оны МАХН-ын Х Их хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны 8-р сар хүртэл 44 жил тасралтгүй ажиллажээ. Энэ 44 жилийн хугацаанд Улс төрийн товчооны гишүүн байв.

1945-1952 онд БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Улсын төлөвлөгөөний хорооны дарга, 1952-1974 онд БНМАУ-ын Ерөнхий сайд, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, 1974-1984 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга буюу БНМАУ-ын төрийн тэргүүнээр ажилласан юм.

Ю. Цэдэнбалын БНМАУ-д байгуулсан гавьяа

[засварлах | кодоор засварлах]

Түүнийг улс төрийн амьдралд орж эхлэх үед Монгол Улс Азийн буурай хоцрогдсон орны нэг байсан. Зөвлөлтийн заавраар социалист нийгэм байгуулах хөгжлийн зам дээр дөнгөж гарч ирж байсан орон байжээ. Ю.Цэдэнбал Монгол орныг аж үйлдвэр, хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлж, хүн амаа шинэ бичиг үсэгт хамруулж, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх, ухаан, соёлын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч байсан. Зөвлөлт Холбоот Улсын болон социалист орнуудын Их дээд, тусгай дунд сургуулиудад монголын олон мянган оюутан залуус сурч дээд боловсролтой болж байв. Үйлдвэрийн Дархан, Эрдэнэт хотууд шинээр байгуулагдаж байв.

Ю.Цэдэнбал БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталгаажуулах, 1961 онд НҮБ-ын бүрэн эрхэт гишүүн болгоход анхаарч чухал хувь нэмэр оруулсан. Түүнийг төрийн эрх барьж байх хугацаанд БНМАУ дэлхийн 130 гаруй улстай дипломат харилцаатай, 60 гаруй улстай соёлын харилцаатай болсон. Ю.Цэдэнбал ЗХУ болон бусад социалист лагерийн орнуудын дэмжлэгтэйгээр БНМАУ-ын нийгэм эдийн засаг, соёлыг 1960-1980 онуудад эрчимтэй урагшлуулан хөгжүүлсэн гавьяатай.

БНМАУ болон Зөвлөлт Холбоот Улсын харилцаа

[засварлах | кодоор засварлах]

Ю. Цэдэнбал Никита Хрущевыг залгамжлаад 1964 онд Леонид Ильич Брежневийг нэгдүгээр дарга болонгуут Зөвлөлтийн зээл тусламжийг Монгол руу илүү татаж чадсан. (Энэ үеийн ЗХУ-ын гадаад бодлогод мөн нийцсэн байв)

1966 онд анх удаа Зөвлөлт холбоот улсын удирдагч Л.И.Брежнев БНМАУ-д албан ёсоор айлчилсан. Энэ үед ЗХУ Монгол улс хоёрын хооронд 30 жилийн өмнө маршал Х.Чойбалсангийн үед байгуулсан гэрээний баримт бичгүүдийн хугацаа дуусч байв. Брежнев Цэдэнбал хоёр Хятадын зүгээс заналхийлсэн нөхцөл байдал бий болсон тохиолдолд хоёр тал хамтран тус хоёр орны аюулгүй байдал тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор бүхий л шаардлагатай түүний дотор цэргийн арга хэмжээ авах болно гэсэн баримт бичигт гарын үсэг зурсанд Брежневийн айлчлалын гол ач холбогдол нь байсан юм.

Брежневтэй байгуулсан гэрээгээр урьд БНХАУ-ын хилийн дагуу 100 гаруй мянган хүнтэй Зөвлөлтийн цэргийн ангийг байрлуулах асуудал тэр үед яригдсан байдаг. Хятадын байдал юунд ч хүрч болзошгүй аюултай байдалд хүрсэн тул Цэдэнбал ийнхүү Брежневээс Монголд байгаа цэргийнхээ тоог нэмэгдүүлэхийг гуйхаас өөр аргагүй байдалд хүрч байжээ. 1979 онд Хятадууд Вьетнам руу дайрч байх тэр үед орос цэргүүд манай урьд хилийн ойролцоо байрлаж, Монголчууд бидний аюулгүй байдлын баталгаа болж байсныг илэн далангүй ухуулж таниулж болохгүй улсын нууц байсан байна.

Цэдэнбалын санаачилгаар баригдсан томоохон бүтээн байгуулалтууд

[засварлах | кодоор засварлах]

Түүнийг улсаа удирдаж байх үед Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Чойбалсан, Багануурт үйлдвэржилт явагдаж, орон сууцны хорооллууд босч, Монгол орны нарийвчилсан газрын зургууд хийгдэж, нүүрс, барилгын материал, жонш, газрын ховор элемент, өнгөт металлын шинэ орд газрууд нээгдэж байжээ.

Түүний алдаа дутагдал

[засварлах | кодоор засварлах]

Тэрээр БНМАУ-д маш олон бүтээн байгуулалтыг хийсэн хэдий ч аливаа улстөрчийн адилаар түүнийг алдаа дутагдал, завхрал тойроогүй:

  • Түүний хамгийн том алдаа нь Зөвлөлтийг шүтсэн үзлийнхээ улмаас улс орныхоо тусгаар тогтнолоос татгалзаж ЗХУ-д нэгтгэх сонирхолтой байсан юм. Мөн Цэдэнбал Сталин болон Чойбалсанг шүтэх үзлийг дэвэргэж байв.
  • Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд шүүмжлэлтэй хандсан, алдаа дутагдлыг нь харж хэлж сануулсан улс төрч, урлаг соёлын зүтгэлтэн, эх оронч сэхээтнүүдийг хавчин гадуурхах ажлыг системтэйгээр явуулж байв. Чухам түүний санаачлага нөлөөгөөр МАХН-ын Төв Хорооноос өөрийн гол өрсөлдөгч болох Дашийн Дамба (1959), Дарамын Төмөр-Очир (1962), Лувсанцэрэнгийн Цэнд (1963) болон «намын эсэргүүн» Цогт-Очирын Лоохууз, Хоролсүрэнгийн Нямбуу болон Бандийн Сурмаажав (1964) нарыг зайлуусан нь харалган харгис бодлого байв.
  • 1958 онд Зөвлөлтийн Монгол дахь Элчин сайд В.Молотов монголын хойд нутгаас зөвлөлтийн нутаг хэмээн 2500 квадрат км газар нутгийг хууль бусаар булаан авах шаардлага тавихад Цэдэнбал үг дуугүй зөвшөөрч газар нутгаа харийн улсад найр тавин өгч байлаа. Монголын газар нутгаа Зөвлөлт улсад өгөхгүй гэсэн Гадаад явдлын сайд С.Аварзэдийг Цэдэнбал ажлаас нь халж хөдөө цөлж байв.
  • Социализмын жилүүдэд Монголын байгалийн баялаг, алт зэс, уран, молибден, мал сүрэг ямар ч татваргүй, бараг үнэгүй Зөвлөлт улс руу гарч байсан боловч эргээд Монгол улсад үлэмж их бүтээн байгуулалт үнэгүй шахуу авдаг байсан. Куримиковын тэмдэглэлд: Цэдэнбал наанаа Зөвлөлтөд үнэнч мэт харагддаг боловч биднийг сайн үйлдрийн саалийн үнээ л гэж боддор байсан. Тэр биднийг их саадаг байсан. Бүхэл бүтэн улсын удирдагч ингэх нь аргагүй бизээ. Л.Брежнев үүнийг мэддэг ч юу ч хэлдэггүй байсан. Гэхдээ Цэдэнбал хэзээ ч хоёр нүүр гаргаж байгаагүй гэжээ.
  • ЗХУ задрахад Их Өр хэмээх 11 тэрбум ам.долларын өрийг Монгол улсад үлдээсэн байлаа.
  • Түүнчлэн Цэдэнбал нь нэгдэлжих хөдөлгөөн гэдэг нэрийн дор ард түмний мал сүргийг хүчээр хураан авч нийгэмчилсэн нь малчин ард түмний амьжиргааг ядууруулсан явдал болсон юм. Монголын ард түмний үндэсний бичиг, уламжлалт соёл, буддын шашныг нь хориглосон нь монголын ард түмнийг харанхуй бүдүүлэг болгосон юм.

Амьдралын сүүлийн жилүүд

[засварлах | кодоор засварлах]

1984 оны 8 сард хөгшрөлт, оюуны доройтол гэх зэрэг шалтагаар Цэдэнбалыг тэтгэвэрт нь гаргаж, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Жамбын Батмөнх сонгогдсон. Ю.Цэдэнбалыг Зөвлөлтийн Улсыг Аюулаас Хамгаалах Хороо /КГБ/ монголын удирдагчаар томилж байсан бол түүнийг албан тушаалаас нь зайлуулах ажиллагааг мөн л зөвлөлтийн КГБ зохион байгуулсан хэмээн зарим судлаачид үздэг. Ю.Цэдэнбал нас барах хүртлээ Москвад бараг гэрийн хорионд амьдарч байсан. Ю.Цэдэнбал Монголдоо очих талаар ЗХУКН-ын Төв Хороо, Москва дахь Монголын Элчин сайдын яаманд удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч түүний хүсэлтийг хүлээж аваагүй юм. Ю.Цэдэнбал 1991 онд Москва хотод нас барахад шарилыг нь Улаанбаатарт авчирч, Алтан өлгийд оршуулжээ. Цэдэнбалын оршуулах ажиллагаанд түүний гэргий А.Филатова Москвагаас Улаанбаатарт ирэн оролцож байжээ. Ю.Цэдэнбалыг нас барсных нь дараа Улаанбаатар хотод Улсын Драмын Эрдмийн Театрын өмнөх талбайг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгож, хөшөөг нь босгожээ. Мөн Улаанбаатар хотын Эрэл дунд сургуулийн өмнөх талбай, Увс аймгийн Улаангом хотын төв талбай, төрсөн сум болох Давст суманд тус тус хөшөөг нь босгожээ.

2016 оны 9-р сарын 21-ний Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг түүний нэрэмжит болгожээ. [1]

  • Эхнэр — Анастасия Ивановна Филатова, (1920—2001), БНМАУ-ын Хүүхдийн төлөө фондын дарга.
    • Хүү —  ? ( 1948 оны 03 дугаар сарын 11—13), төрөөд 3 хоногийн дараа нас барсан.
    • Хүү — Владислав (1949—1999), ЭЗХТЗ-ийн Монголын талын орлогч даргаар ажиллаж байсан. Социалист систем бутарч, ЭЗХТЗ татан буугдсаны дараа ажилгүй болсон. Гэртээ эхийн хамт амьдарсан. 1999 онд автомашины ослоор нас барсан.
    • Хүү — Цэдэнбалын Зориг (1957 онд төрсөн) М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуулийн биологийн факультетийг төгсгөсөн. Хиагтад төрсөн буриад Дарьмаатай гэр бүл болсон.
      • Ач охин — Анастасия (1985 онд төрсөн) М. В. Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуулийн дэргэдэх Ази, африкийн сургуулийг төгссөн.
      • Дүү Юмжаагийн Аюуш
      • Дүү Юмжаагийн Жавзан

БНМАУ-ын шагналууд

Гадны улс орнуудаас авсан шагналууд

  • Монголын удирдагч Ю.Цэдэнбалыг зайлуулах ажиллагаа
 Commons: Юмжаагийн Цэдэнбал – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. sonin.mn: “Эрдэнэт” үйлдвэрийг Ю.Цэдэнбалаар овоглоно (Memento 22. Есдүгээр сар 2016 цахим архивт), нийтэлсэн: 2016-09-21, хандсан 2016-09-21
Өмнөх
Хорлоогийн Чойбалсан
Монгол Улсын Ерөнхий Сайд
1952-1974
Дараах
Жамбын Батмөнх
Өмнөх
Сономын Лувсан
Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга
1974-1984
Дараах
Нямын Жагварал


Иш татахад гарсан алдаа: <ref> tags exist for a group named "lower-alpha", but no corresponding <references group="lower-alpha"/> tag was found