Иерусалим
Иерусалим
| |
---|---|
| |
Захирсан | Израил |
Нэхэж буй | Израил ба Палестин[note 1] |
Израилын дүүрэг | Иерусалим |
Палестины муж | Кудс |
Гихон суурин | МЭӨ 3000–2800 |
Давидын хот | c. 1000 BCE |
Одоогийн хуучин хотын хэрэм баригдсан | 1541 |
Зүүн-Баруун Иерусалимын хуваалт | 1948 |
Зүүн Иерусалимын хавсарган нэгтгэлт | 1967 |
Иерусалимын тухай хууль | 1980 |
Засаг захиргаа | |
• Төрөл | Хотын дарга–зөвлөл |
• Биет | Иерусалимын хотын захиргаа |
• Хотын дарга | Моше Лион (Ликуд) |
Газар нутаг | |
• Хот | 125,156 км2 (48,323 бээр2) |
• Бөөгнөрөл | 652,000 км2 (252,000 бээр2) |
Өндөр | 754 м (2,474 фут) |
Хүн ам (2022)[5] | |
• Хот | 981,711 |
• Нягтрал | 7.8/км2 (20/бээр2) |
• Бөөгнөрөл | 1,253,900 |
Иргэдийн нэршил |
|
Хүн ам (2017) | |
• Еврей | 60.8% |
• Араб | 37.9% |
• бусад | 1.3% |
Цагийн бүс | UTC+02:00 (IST, PST) |
• Зун (ЗЦ) | UTC+03:00 (IDT, PDT) |
Шуудангийн код | 9XXXXXX |
Бүсийн дугаар | +972-2 |
ХХИ (2018) | 0.704[9] – өндөр |
Вэб сайт | jerusalem.muni.il |
Албан нэр | Иерусалимын хуучин хот ба түүний хэрэм |
Төрөл | Соёлын |
Шалгуур | ii, iii, vi |
Бүртгэгдсэн | 1981 |
Эшлэл ду. | 148 |
Бүс | Арабын улсууд |
Аюулд орсон | 1982–одоо үе |
Иерусалим (Еврэй: יְרוּשָׁלַיִם Йерушалайим; Араб: القُدس Ал-Кудс) нь Израил улсын нийслэл бөгөөд газар нутаг, хүн амаараа хамгийн том хот нь юм. 125,1 квадрат километр газар нутагт 732.100 хүн оршин суудаг. Орчин үеийн Иерусалим хот нь Иудын нуруунд, Газар дундын тэнгис болон Сөнөсөн тэнгисийн хойд цэгийн дунд оршдог бөгөөд Хуучны хотын гадуур хөгжжээ.
Иерусалим хот нь МЭӨ 4-р мянганы үед үүссэн бөгөөд дэлхийн хамгийн эртний хотуудын нэг юм. Мөн Иудаизмын хамгийн ариун газар бөгөөд МЭӨ 10-р зуунаас Еврейчүүдийн сүсэг бишрэлийн төв байна. Иудаизмаас гадна Иерусалим нь Христийн шашны эртний ариун гэгээн газруудын нэг, мөн Исламын гурав дахь ариун газар юм. Хуучны хот нь 0.9 квадрат километр газар нутагтай, харьцангуй жижиг хэмжээтэй боловч шашны чухал газрууд олонтой. Үүнд: Еврейчүүдэд Сүмийн Уул, Баруун Хана, Христосын шашинтнуудад Ариун Авсны Сүм, Мусульмантнуудад Чулууны Пөмбөгөр, Ал-Акса сүм гэх зэргээр байна. 1860-аад он хүртэл дангаараа хот нь болсон Иерусалимын хаалттай хэсэг нь одоо Хуучны Хот гэгддэг бөгөөд үүнийг 1982 онд аюулд байгаа Дэлхийн өвүүдийн жагсаалтад оржээ. Хуучны хот нь уламжлалт ёсоороо бол дөрвөн хэсэгт хуваагдаж байсан. Харин одоогийн хуваагдал болох Арменийн, Христийн, Еврейн, Исламын хэсгүүд нь 19-р зууны эхэн үеэс л хэрэглэгдэж эхэлжээ.
Өнөө үед бол Иерусалимын статус нь Израил-Палестины дайнд чухал асуудал болсоор байна. Израил улс Зүүн Иерусалимыг эзлэсэн явдалд НҮБ болон бусад олон байгууллагууд эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн бөгөөд үүнийг Палестинчууд ирээдүйн орныхоо нийслэлээ болгох талаар хардаг. UNSC 478-аас болж ихэнх гадны орнуудын элчин сайдын яамд Иерусалимд биш, хуучны түр зуурын нийслэл Тел-Авивт байрлуулдаг.
Зургийн цомог
[засварлах | кодоор засварлах]-
Кнессет (төрийн ордон)
-
Израилын гадаад хэргийн яам
-
Цагдаагийн албаны төв байр
-
Ерөнхий сайдын ордон
-
Улсын ерөнхийлөгчийн өргөө
-
Иерусалимын олон улсын хурлын төв
-
Ботаникийн цэцэрлэг
-
Хуучин хотын захиргаа
-
Шинэ хотын захиргаа
Цаг уур
[засварлах | кодоор засварлах]Иерусалим | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Иерусалим
Эх сурвалж: Israel Meteorological Service
|
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Иерусалим – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
- Иерусалим хотын албан ёсны цахим хуудас
- Jerusalemp3, mp3 форматтай үнэгүй виртуаль турууд
- Давидын хот
- Иерусалим хотын газрын зургууд
- Иерусалим хотын эртний газрын зургууд
Тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Палестин Улс нь (Палестины Үндсэн хууль, 1-р бүлэг: 3-р зүйлийн дагуу) Иерусалим хотыг өөрийн нийслэл гэж үздэг.[1] Гэвч ПЧБ-ын Хэлэлцээрийн Албаны Департаментын (ХАД) бичиг баримтад Зүүн Иерусалимыг (Иерусалим бүхэлдээ биш) ирээдүйн нийслэл, заримдаа одоогийн нийслэл гэж тодорхойлдог. "Зөвхөн хэлэлцүүлгийн зорилгоор" гэж тодорхойлсон 2010 оны баримт бичгүүдийн нэгт нь Палестинд "Зүүн Иерусалим нь Палестины нийслэл, Баруун Иерусалим нь Израилын нийслэл байх ирээдүйн тухай" "алсын хараа"-тай гэж заасан байдаг,[2][3] ба 2013 оны баримт бичгүүдийн нэгт нь "Палестины нийслэл Зүүн Иерусалим"-ыг дурдаж, "Эзлэгдсэн Зүүн Иерусалим нь ирээдүйн Палестины улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн байгалийн төв" гэж тэмдэглэсэн бөгөөд мөн "Иерусалим нь Палестины улс төр, засаг захиргаа, оюун санааны зүрх нь үргэлж байсаар ирсэн бөгөөд одоо ч хэвээр байгаа бөгөөд "Палестин зүүн Иерусалимыг багтаасан 1967 оны хилийг хүлээн зөвшөөрсөн нь гашуун буулт юм" гэжээ.[4]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 2003 Amended Basic Law. Basic Law of Palestine. Retrieved 9 December 2012.
- ↑ "Jerusalem Non-Paper" (PDF). PLO-NAD. June 2010. Archived from the original (PDF) on 6 February 2012. Татаж авсан: 25 July 2018.
- ↑ "Statements and Speeches". nad-plo.org. p. 2. Archived from the original on 18 April 2016. Татаж авсан: 25 November 2014.
This paper is for discussion purposes only. Nothing is agreed until everything is agreed.Palestinian vision for Jerusalem...Pursuant to our vision, East Jerusalem, as defined by its pre-1967 occupation municipal borders, shall be the capital of Palestine, and West Jerusalem shall be the capital of Israel, with each state enjoying full sovereignty over its respective part of the city.
- ↑ "East Jerusalem today – Palestine's Capital: The 1967 border in Jerusalem and Israel's illegal policies on the ground" (PDF). PLO-Negotiations Affairs Department (NAD). August 2013. Archived from the original (PDF) on 4 March 2016. Татаж авсан: 25 November 2014.
... Palestine's capital, East Jerusalem ... The Palestinian acceptance of the 1967 border, which includes East Jerusalem, is a painful compromise: ... Jerusalem has always been and remains the political, administrative and spiritual heart of Palestine. Occupied East Jerusalem is the natural socio-economic and political center for the future Palestinian state.
- ↑ "Орон нутгийн статистик". Израилын Статистикийн төв товчоо. Татаж авсан: 2024-03-21.
- ↑ "Localities, Population and Density per Sq. Km., by Metropolitan Area and Selected Localities". Israel Central Bureau of Statistics. 6 September 2017. Татаж авсан: 19 September 2017.
- ↑ "פרסומים – מכון ירושלים למחקרי מדיניות" (PDF).
- ↑ Israel Central Bureau of Statistics (29 May 2019). "Communication notice 156/2019: Selected Data on the Occasion of Jerusalem Day (2016-2018)" (PDF) (еврей хэлээр).
Of these, 559,849 were Jews and others (62.1%) – 341,453 Arabs (37.9%)
- ↑ Sub-national HDI. "Area Database". hdi.globaldatalab.org (англи хэлээр). Global Data Lab.