Ливан
Бүгд Найрамдах Ливан Улс | |
---|---|
Төрийн дуулал: كلّنا للوطن (Араб) Куллуна лилуатаан лиль ула лиль алам "Бид бүгд эх орныхоо төлөө!" | |
Нийслэл ба томоохон хот | Бейрут 33°54′N 35°32′E / 33.900°N 35.533°E |
Албан ёсны хэл | Араб хэл[nb 1] |
Хүлээн зөвшөөрөгдсөн хэл | Франц хэл |
Нутгийн хэл | Ливаны Араб хэл |
Угсаатны бүлгүүд (2021[3]) |
|
Шашин (Тооцоо[nb 3]) | |
Ард түмний нэршил | Ливанчууд |
Төр засаг | нэгдмэл конфессионалист парламентын бүгд найрамдах улс[10] |
Сул | |
Нажиб Микати | |
Набих Берри | |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
Байгуулагдсан | |
1516 | |
6 сарын 9, 1861 | |
• Их Ливан | 9 сарын 1, 1920 |
5 сарын 23, 1926 | |
• Тусгаар тогтнолоо тунхагласан | 11 сарын 22, 1943 |
• Францын мандатын төгсгөл | 10 сарын 24, 1945 |
• Францын цэргээ татав | 4 сарын 17, 1946 |
5 сарын 24, 2000 | |
4 сарын 30, 2005 | |
Газар нутаг | |
• Нийт | 10452 км2 (161) |
• Усны эзлэх талбай (%) | 1.8 |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 5,296,814[11] (122) |
• Нягтаршил | 560/км2 |
ДНБ (ХАЧП) | 2020 тооцоо |
• Нийт | ▼ $78.910 тэрбум[12] |
• Нэг хүнд ноогдох | ▼ $11,561[12] |
ДНБ (нэрлэсэн) | 2020 тооцоо |
• Нийт | ▼ $19.008 тэрбум[12] |
• Нэг хүнд ноогдох | ▼ $2,785[12] |
ОТББИ (2011) | 31.8[13] дундаж |
ХХИ (2021) | ▼ 0.706[14] өндөр · 112 |
Мөнгөний нэгж | Ливаны фунт (LBP) |
Цагийн бүс | UTC+2 (ДЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+3 (ДЕЗЦ) |
Жолооны тал | баруун[15] |
Утасны томьёо | +961[16] |
Домэйн нэр | .lb |
Лива́н, албан ёсоор Бүгд Найрамдах Ливан Улс (БНЛивУ) — Өрнө Азид оршдог бүрэн эрхт улс юм.
Ливан өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Сири, Израилтай хиллэдэг.
10 мянган км² газар, 6 сая хүн амтай. Нийслэл нь Бейрут. Албан хэрэгт араб хэлээр ойлголцоно.
Ливан нуруу, Бекаа хөндийг багтаасан Ливан оронд өдгөө лал (60%), христ (40%) шашин шүтлэгтэй араб угсаатан (95%), армен (4%), друз яс үндэстэн амьдардаг. Сири, Палестины дайнаас дүрвэгсэд олон бий.
Левант газрын нэгэн хэсэг, соёлын бэлчир Ливан эрт үед Финик, Ром зэрэг христ, дундад зуунд Рашидун, Аббас зэрэг лал шашинт улс, 16-р зуунаас хойш туркийн Османы эзэнт улсын харьяа нутаг байв.
Дэлхийн нэгдүгээр дайны дараа Францын эрхэнд орж 1943 онд тусгаар тогтнож, 1945 онд НҮБ-д элссэн. 1975-1990 онд иргэний дайн болж 150-200 мянган хүн амь үрэгджээ.
Ливан бол шашин-төрийг холбож зохицуулсан парламентийн бүгд найрамдах засагтай, нэгдмэл улс. Ойр тойронтой харьцуулвал газар нутаг бага, дэд бүтэц, нийгэм, эдийн засаг, хүний хөгжлийн үзүүлэлт сайн түвшинд байна.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Ливан 10,452 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, дэлхийн 161-р том орон юм.
Байрлал
[засварлах | кодоор засварлах]Хойд өргөргийн 33° — 35°, зүүн уртрагийн 35° — 37° дотор Арабын хавтангийн умар өрнөд захад Өрнө Ази, Өрнө өмнөд Азид хамааран байна. Өрнөд талаараа Газар дундын тэнгист (225 км эрэг) тулж, дорнод талаараа Сири (375 км), өмнөд талаараа Израил (79 км) улстай хиллэдэг. 225 км урт, дунджаар 65 км өргөн тэгш өнцөгтөрхүү хэлбэртэй.
Газрын тогтоц
[засварлах | кодоор засварлах]Ливан тэнгисийн эрэг, Ливан нуруу, Бекаа хөндий, Антиливан нуруунаас бүрдэнэ. Хамгийн өндөр уул нь Ливан нурууны Курнат Ас-Сауда (3088 м) юм. Бекаа хөндий 180 км урт, 10-26 км өргөн, эртнээс газар тариалан хөгжсөн үржил шимт хөрстэй. Антиливан нурууны оргил өндөр нь Хермон уул (2814 м) юм. Ливан тэнгист цутгадаг богинохон 16 гол горхитой.
Уур амьсгал
[засварлах | кодоор засварлах]Ливан газрын дундад тэнгисийн уур амьсгалтай. Урт, дулаан, хуурай зун, урт, сэрүүн, бороо цастай өвөл солигдоно. Намар, хавар богино.
Ургамал
[засварлах | кодоор засварлах]Ливан улсын бэлгэ тэмдэг болсон хуш мод нутгийн 13.4% бүрхэж байна. Төрөөс ойн санг 20% хүргэх зорилт тавьсны хүрээнд хуш, нарс, царс, бүйлс, гацуур, арц тариалж байгаа.
Хүн ам зүй
[засварлах | кодоор засварлах]Ливан улсад 2014 оны байдлаар 6,184,701 хүн оршин сууж байна. Үүнд 0-14 насны багачууд 21%, 15-64 насны хөдөлмөрийн чадвартан 68%, 65-аас дээш өндөр настан 10%-ийг бүрдүүлж байна. Дундаж наслалт - 79.8 жил. Хүйсийн харьцаа - 0.94 эр/эм. Хүн амын жилийн өсөлт - 1% (2005 он). Хүн амын 96.7% бичиг үсэгт тайлагдсан.
Хэл, угсаа
[засварлах | кодоор засварлах]Ливан улсын албан ёсны хэл нь араб хэл байна. Ливан 1932 оноос албан ёсны мэдээ байхгүй, олон яс үндэстний нутаг боловч хүн амын үндсэн суурь 95%-ийг араб угсаатан гэдэг. Армен, еврей, перс, ассир, курд үлдсэн 5%-д багтдаг. Сүүлийн жилүүдэд 500 мянга орчим Палестин, 1 сая орчим Сирийн дүрвэгч Ливанд суурьшжээ.
Шашин шүтлэг
[засварлах | кодоор засварлах]Ливанд лал (60%), христ (40%) шашин шүтлэг оршиж байна. Лалын шийт, суннит урсгалын эзлэх хувь тэнцүү байгаа бол христийн урсгалаас католик нь давуу хувьтай. Ливаны үндсэн хуульд аль ч шашныг эрх тэгш гэсэн бөгөөд 18 шашин урсгал оршин буйг нэр заажээ.
Хот суурин
[засварлах | кодоор засварлах]Түүх
[засварлах | кодоор засварлах]Ливан улсын өнөөгийн хил хязгаар 1920 оны Севрийн гэрээний дагуу зурагдсан.
Эрт дээр үе
[засварлах | кодоор засварлах]Эрт үед Ливан Финикийн хот улсууд байсан газар юм. Левант газрын нэгэн хэсэг.
Дараа нь Египет, Ассири, Вавилони, Ахемен, Македон, Ром, Сасан зэрэг байлдан дагуулагч гүрний харьяанд орж байв.
7-р зуунд Левант газарт лал шашин дэлгэрч Рашидун, Умаян, Аббас, Сельжук, Фатимын улсын мэдэлд оров.
1102 онд Триполид Тулузын IV Рэймонд гүн далайг гатлан ирж эзэн сууснаа 1289 онд мамлюкт ялагдсан.
Мамлюкийг 1517 онд турк Османы улс байлдан ялжээ.
Тусгаар тогтнол
[засварлах | кодоор засварлах]Дэлхийн нэгдүгээр дайнд Османы эзэнт гүрэн ялагдан Холбоотны талд газар нутаг нь хуваагдахад Сири-Ливаныг тохинуулах эрх Францад оногдсон. 1943 онд Ливан тусгаар тогтнож, 1945 онд НҮБ-ын гишүүн болжээ.
1948 онд Ливан Израилын эсрэг араб орнууд дайтахад нэгдэж орсон. Ливан гүн нэвтрээгүй, цэрэг зэвсэг, зам харилцаагаар тусалсан.
1958 онд Ливаны лал шашинт хэсэг АНБНУ-д нэгдэн орохыг хүссэнд Камиль Шамун ерөнхийлөгч Америкийн тэнгисийн цэргийн тусламж авч намжаасан.
Иргэний дайн
[засварлах | кодоор засварлах]Палестины дүрвэгч дайчид Ливанд нэвтэрч баазаа байгуулсанд 1975 онд Ливанд иргэний дайн эхэлсэн. Палестиныг чөлөөлөх байгууллага (ПЧБ), христ, друз, лал шүтлэгтэн гээд олон тал болон дайтжээ. 1976 онд Ливаны ерөнхийлөгчийн хүссэнээр, Арабын холбооны зөвшөөрснөөр Сирийн цэрэг Ливанд энхийг сахиулах зорилгоор нэвтэрсэн. 1989 оны Тайфын гэрээгээр иргэний дайн өндөрлөж Хезболлагаас бусад зэвсэгт бүлэглэл тарж сарнисан.
150000 хүн амь үрэгдсэн иргэний дайны эцэст Ливаны улс төр дэх христийн шашинтны төлөөлөл арай давуу саналтай байсныг лалын шашинтантай яг тэнцүү байхаар шийдэж, лал шашинт ерөнхий сайдын эрх мэдэл харьцангуй дээшилсэн.
2005 оноос хойш
[засварлах | кодоор засварлах]2005 онд улс төрийн аллага зэргийг дагалдан Сирийн цэргийг гаргахыг шаардсан цуглаан өргөжсөнөөр Сири Ливанаас цэргээ татжээ.
2006 онд Ливан дахь Хезболла бүлэглэл Израйлийн нутаг руу пуужин харвахад Израйль нисэх онгоцоор хариу цохилт өгчээ. 2006-2008 онд Өрнөдийг баримтлагч ерөнхий сайдыг эсэргүүцсэн, лалын шийт урсгалын шүтлэгтэй сөргөлдөгч хүчин идэвхжисэнд гэрээ хэлэлцээр сөргөлдөгч хүчний талд шийдэгдсэнээр өндөрлөжээ.
Сирийн иргэний дайны нөлөөгөөр Триполид 2012 онд алавит, суннитийн хооронд мөргөлдөөн болсон.
2015 оны байдлаар Сирийн дайнаас дүрвэсэн 1 сая гаран хүн Ливанд нэвтрэн сууж байна.
Тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Маронит ба Мелькитийн бүлгүүдийг араб гэж тодорхойлоход дургүй байдаг,[1][2] боловч статистикийн үүднээс авч үзвэл ихэвчлэн араб гэж тооцогддог.
- ↑ Ливаны Үндсэн хуулийн 11 дүгээр зүйлд: "Араб хэл нь албан ёсны үндэсний хэл мөн. Франц хэлийг хэрэглэх тохиолдлыг хуулиар тогтооно" гэж заасан байдаг. Ливан дахь франц хэл хуудсыг харна уу
- ↑ Жич: Ихэнх Друзуудыг Лалын шашинтнууд гэж тодорхойлдоггүй ч Ливаны засгийн газраас Друзуудыг Ливаны таван лалын нийгэмлэгийн нэг (Суннит, Шиит, Друз, Алавит, Исмаили) гэж ангилдаг.
- ↑ Янз бүрийн шашин, шашны бүлэглэлүүдийн харьцангуй хэмжээ нь эмзэг асуудал хэвээр байгаа тул 1932 оноос хойш үндэсний тооллого хийгдээгүй. Төрд хүлээн зөвшөөрөгдсөн 18 шашны бүлэглэл: дөрвөн мусульман, 12 христийн, нэг друз, нэг еврей байдаг.
Лавлах бичиг
[засварлах | кодоор засварлах]- ↑
Khashan, Hilal (December 1990). "The Political Values of Lebanese Maronite College Students". The Journal of Conflict Resolution. 34 (4): 723–744. doi:10.1177/0022002790034004007. JSTOR 174186. S2CID 145632505.
The heritage of the Maronites is perceived as anything Phoenician, Greco-Roman, Mediterranean, or internationalist, but not Arab.
- ↑
- Hajjar, George (2002). "Aspects of Christian-Muslim Relations in Contemporary Lebanon" (PDF). hartsem.edu. Hartford International University for Religion and Peace. Архивласан (PDF) огноо 28 July 2021. Татаж авсан: 27 March 2021.
In recent years, the Melkites, like the Maronites, have denied affiliation with Arab ethnicity, race and culture.
- Hajjar, George (2002). "Aspects of Christian-Muslim Relations in Contemporary Lebanon" (PDF). hartsem.edu. Hartford International University for Religion and Peace. Архивласан (PDF) огноо 28 July 2021. Татаж авсан: 27 March 2021.
- ↑ "Lebanon - the World Factbook". 23 September 2021.
- ↑ "Lebanon 2017 International Religious Freedom Report" (PDF). United States Department of State. Татаж авсан: 22 August 2021.
- ↑ "International Religious Freedom Report 2008: Lebanon". United States Department of State. 19 September 2008. Татаж авсан: 22 August 2021.
- ↑ "International Religious Freedom Report 2010: Lebanon". United States Department of State. Archived from the original on 23 November 2010. Татаж авсан: 22 August 2021.
- ↑ "International Religious Freedom Report for 2012: Lebanon". United States Department of State. Татаж авсан: 22 August 2021.
- ↑ Meguerditchian, Van (15 February 2013). "Minority sects demand greater representation in Parliament". The Daily Star Lebanon. Archived from the original on 5 August 2021. Татаж авсан: 22 August 2021.
- ↑ Haddad, Antoine (September 2006). "Evangelicals in Lebanon". Evangelical Times. Татаж авсан: 22 August 2021.
- ↑ "The Lebanese Constitution" (PDF). Presidency of Lebanon. Archived from the original (PDF) on 19 January 2012. Татаж авсан: 20 August 2011.
- ↑ "Lebanon". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 24 September 2022. (Archived 2022 edition)
- ↑ 12.0 12.1 12.2 12.3 "Lebanon". World Economic Outlook Database, October 2021. International Monetary Fund. Татаж авсан: 21 March 2022.
- ↑ "Gini Index coefficient". CIA World Factbook. Татаж авсан: 16 July 2021.
- ↑ "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.
- ↑ "Driving in Lebanon". adcidl.com. Архивласан огноо 17 January 2013. Татаж авсан: 17 January 2013.
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedcia