Герман: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: lez:Германия
б r2.7.2) (робот Нэмж байна: map-bms:Jerman
Мөр 199: Мөр 199:


{{Link GA|az}}
{{Link GA|az}}

[[lez:Германия]]


[[ab:Алмантәыла]]
[[ab:Алмантәыла]]
Мөр 318: Мөр 320:
[[lad:Almania]]
[[lad:Almania]]
[[lb:Däitschland]]
[[lb:Däitschland]]
[[lez:Германия]]
[[lg:Girimane]]
[[lg:Girimane]]
[[li:Duutsjlandj]]
[[li:Duutsjlandj]]
Мөр 328: Мөр 329:
[[ltg:Vuoceja]]
[[ltg:Vuoceja]]
[[lv:Vācija]]
[[lv:Vācija]]
[[map-bms:Jerman]]
[[mdf:Германие мастор]]
[[mdf:Германие мастор]]
[[mg:Alemaina]]
[[mg:Alemaina]]

10:03, 3 Дөрөвдүгээр сар 2012-ий байдлаарх засвар

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс
Bundesrepublik Deutschland
Бундесхепаблик Дойчлэнд
улсын далбаа
Төрийн далбаа
улсын Төрийн сүлд
Төрийн сүлд
Төрийн дуулал: Германчуудын дуу
(Das Lied der Deutschen)
Нийслэл
Берлин
Албан ёсны хэлГерман
Угсаатны бүлгүүд
(2005)
82% уугуул Герман, 10% иргэншилтэй, 8% иргэншилгүй гадаад
Төр засагХолбооны парламентат бүгд найрамдах
• Ерөнхийлөгч
Кристиан Вульф
• Ерөнхий сайд (Канцлер)
Ангела Меркель
Хууль тогтоох байгууллагаХолбооны чуулган (Бундесаммлунг)
Холбооны зөвлөл (Бундесрат)
Холбооны хурал (Бундестаг)
Түүхэн тогтнол
962 он
1871 оны 1 сарын 18
1990 оны 10 сарын 3
Газар нутаг
• Нийт
357,021 км2 (63)
• Усны эзлэх талбай (%)
2.416
Хүн ам
• 2010 тооцоо
81,799,600 (15)
• Нягтаршил
229/км2
ДНБ (ХАЧТ)2011 тооцоо
• Нийт
$3.089 их наяд[1] (5)
• Нэг хүнд ноогдох
$37,935[1] (18)
ДНБ (нэрлэсэн)2011 тооцоо
• Нийт
$3.628 их наяд[1] (4)
• Нэг хүнд ноогдох
$44,555[1] (19)
ОТББИ (2006)27
бага
ХХИ (2010) 0.885[2]
Error: Invalid HDI value · дээд
Мөнгөний нэгжЕвро () (EUR)
Цагийн бүс+1
Жолооны талбаруун
Утасны томьёо49
Домэйн нэр.de


Герман (Герман: Deutschland), албан ёсоор Холбооны Бүгд Найрамдах Герман Улс нь төв Европийн улс юм. Умард талаараа Дани, зүүн талаараа Польш, Чех, өмнө талаараа Австри, Швейцари, баруун талаараа Франц, Люксембург, Бельги, Голланд улсуудтай хиллэдэг. Мөн баруун хойд талд нь Хойд тэнгис, зүүн хойд талд нь Балтын тэнгис оршдог. Герман нь 357,021 км² нутаг дэвсгэртэй бөгөөд сэрүүн уур амьсгалтай. Хүн амынхаа тоогоор Европын холбооны гишүүд дотор тэргүүлдэг, мөн гадны оршин суугчдаараа дэлхийд гуравт орно.

МЭӨ 100 оноос өмнө Германиа гэгч нутагт Герман угсааны хүмүүс амьдарч байжээ. 10-р зуунаас 1806 он хүртэл Германы нутаг дэвсгэр нь Ариун Ромын эзэнт гүрний маш чухал хэсэг болж байв. 16-р зуунд Германы хойд хэсэг нь Протестант шинэчлэлийн төв болсон байна. 1871 оны Франко-Пруссын дайнд анх удаагаа улс болж нэгджээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1949 онд Герман нь баруун, зүүн хоёр улсад хуваагдсан. Хоёр улс 1990 онд нэгджээ. 1957 онд Баруун Герман нь Европын Эвлэлийг байгуулсан орнуудын нэг болсон бөгөөд энэ байгууллага нь 1993 онд Европын Нэгдэл болсон байна. Герман нь Шенгений бүсэд орсон бөгөөд 1999 онд Еврог мөнгөн тэмдэгтээ болгосон.

Герман нь 16 мужаас (Bundesländer) тогтсон холбооны бүгд найрамдах парламентийн засаглалтай улс юм. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Берлин. Гермам нь НҮБ, НАТО, Их Найм, G4 зэрэг байгууллагуудын гишүүн бөгөөд Киотогийн гэрээнд гарын үсэг зурсан. ҮНБ нь дэлхийд тавд (PPP), эсвэл гуравт (номиналь) ордог. Мөн дэлхийн хамгийн том экспортлогч орон юм. Германы гадаад орнуудад үзүүлэх тусалцаа нь дэлхийд хоёрт ордог бөгөөд цэрэг армийн зарцуулалт нь зургаад орно. Герман нь амьдралын чанар өндөртэй бөгөөд нийгмийн аюулгүй байдлыг хангах нарийн системийг бий болгожээ. Европын үйл ажиллагаанд чухал байр суурь эзлэдэг бөгөөд дэлхийн орнуудтай сайн хамтын ажиллагаатай. Герман нь шинжлэх ухаан, технологийн салбарт тэргүүлэгч орнуудын дунд жагсдаг.

Засаг захиргааны хуваарь

Герман улс нь орон гэх утгатай Герман хэлний Länder хэмээх үгээр нэрлэгддэг холбооны 16 мужаас бүрдэнэ. Тус бүрдээ үндсэн хуульт, өөртөө засах эрхтэй тул заримдаа муж улс гэж бас нэрлэдэг. Эдгээрээс Байерн, Саксон, Тюринг гурав нь албан ёсоор "эрх чөлөөт улс" (Freistaat) хэмээгддэг бол, Берлин, Бремен, Хамбург гурван хот нь мужын зэрэглэлтэй болсон тул хот улс гэж хэлэгддэг.

Муж Нийслэл Нутаг дэвсгэр (км²) Хүн ам
Баден-Вюртемберг Штутгарт 35,752 10,717,000
Байерн Мюнхен 70,549 12,444,000
Берлин Берлин 892 3,400,000
Бранденбург Потсдам 29,477 2,568,000
Бремен Бремен 404 663,000
Доод Саксон Ханновер 47,618 8,001,000
Мекленбург-Баруун Поммерн Шверин 23,174 1,720,000
Рейн-Пфальц Майнц 19,847 4,061,000
Заар Заарбрюккен 2,569 1,056,000
Саксон Дрезден 18,416 4,296,000
Саксон-Анхальт Магдебург 20,445 2,494,000
Тюринг Эрфурт 16,172 2,355,000
Хамбург Хамбург 755 1,735,000
Хессен Висбаден 21,115 6,098,000
Умард Рейн-Вестфал Дюссельдорф 34,043 18,075,000
Шлесвиг-Хольштейн Кийль 15,763 2,829,000

Иш үндэс

  1. 1.0 1.1 1.2 1.3 "World Economic Outlook Database". International Monetary Fund. April 2011. Retrieved 26 April 2011.
  2. "Human development index" (PDF). United Nations Development Programme. 2010. Retrieved 18 March 2011.

Гадаад холбоос

 Commons: Deutschland – Викимедиа дуу дүрсний сан

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA

Загвар:Link GA