Португал улс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бүгд Найрамдах Португал Улс
República Portuguesa (португал)
тусгаар тогтносон орон, бүрэн эрхт улс
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дууллын нэр:
порт. A Portuguesa (Португал хүн)

Европын холбоон дахь Португал, арлуудын хамт
Европын холбоон дахь Португал, арлуудын хамт
Нийслэл LSB.png Лиссабон
Том хот Порту, Брага
Албан хэл португал хэл
Ард түмэн 
(2007 он)
96.9% – португал үндэстэн
   3.1% – бусад ард түмэн
Төр засаг Ардчилсан дэглэм, нэгдмэл
байгууламж
, парламентын
бүгд найрамдах засагтай
 -  Ерөнхийлөгч Анибал Каваку Силва (2006)
 -  Улсын хурал Улсын хурал (230 гишүүн)
 -  Ерөнхий сайд Педру Пасуш Коэлью (2011)
Түүхэн товчоо
 -  868 он Хошуу үүсэв 
 -  1139 он Вант улс үүсэв 
 -  1668-02-13 Испаниас жинхэнээр салж тусгаар тогтнол сэргэсэн 
 -  1910-10-05 Бүгд найрамдах улс 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 92,090 км2 (109)
 -  Гадаргын ус (%) 0.5 хувь
Хүн ам
 -  Тооцоо (2011) 10,570,803[1] (77)
 -  Тооллого (2011) 10,561,614[2] 
 -  Нягт сийрэг 115 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $247.310 тэрбум[3] (49)
 -  Нэг хүнд $23,204[3] (42)
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $229.336 тэрбум[3] (38)
 -  Нэг хүнд $22,699[3] (34)
ОТББИ (2009) 33.7[4] 
ХХИ (2011) 0.809[5] (дээд) (41)
Мөнгөний нэгж Евро (€) (EUR)
Цагийн бүс +0
Домэйн нэр .pt
Утасны томьёо +351
Португалын эргийн жирийн нэгэн хот
Португалын эргийн жирийн нэгэн хот

Бүгд Найрамдах Португал Улс (порт. República Portuguesa) нь баруун өмнөд Европ, Иберийн хойгт Испанитай хил залган орших улс юм.

Баруун талаараа Атлантын далайгаар хүрээлэгддэг ба Атлантын далай дахь Азор, Мадейра олтригууд Португалийн нутаг болно. Португал орны 92,090 хавтгай дөрвөлжин км нутагт 10,570,803 хүн ам оршин суудаг. Хүн ам нь Атлантын далайн эргээр хоёр том хот руугаа шахан нягтран суурьшсан байдаг. Хоёр том хотынх нэг нь 547,631 хүн амтай нийслэл Лисбоа (орос. Лиссабон), нөгөөх нь Порту юм. Хүн амын үнэмлэхүй олонх нь Португалчууд, дийлэнх олонх нь Христийн шашинтан (түүнд дотроо Католик) юм.

15-16-р зууны далайд гарч шинэ газар нээх аянд Португалынхан оройлжээ. Ингэснээр Португал нь Өмнөд Америк, Африк, Ази, Номхон далайд нутагтай далайн гүрэн болж байв. 19-р зуунд хамгийн том гадаад эзэмшил Бразил орон тусгаар тогтносноор Португалын хүч буурсан. Эзэмшлээсээ хамгийн сүүлд 1999 онд Макаог Хятадад шилжүүлэн өгч байлаа.

Португал нь амьдрах таатай орчин бүрэлдсэн, ХХИ-ээр дээд ангилалд багтах, даяарчлагдсан, дайнгүй, ЕХ, НҮБ, Латин хэлт орнуудын холбоо, ЭЗХАХБ, НАТО, Евробүс, Шенгений гэрээ зэрэг олон улсын байгууллага, гэрээг анх байгуулалцсан, гишүүн орон нь юм.

Түүх[засварлах]

Газар зүй[засварлах]

Байр зүйн газрын зураг

Португал 92,090 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай дэлхийн 109-р том орон юм.

Байрлал[засварлах]

Португал орон Евразийн эх газрын туйлын баруун зах, Иберийн хойгийн баруун өмнөд буланд зүүн талаараа Испани улстай хиллэн оршдог. Хоёр улсын хилийн урт 214 км. Үндсэн нутгаас зайдуу Атлантын далайд Азор, Мадейра хэмээх бага биш хоёр олтригтой.

Газар[засварлах]

Нутгийн дундуур урсдаг Тежу голын умард тал, ялангуяа дорно умард хэсэг нь уулархаг, түүнээс авсан гол мөрөн ихтэй бол Тежугийн өмнөд талын газар нутаг (Алентежу) нам доор тэгш тал юм. Яг өмнөд үзүүрийн Алгервид уулын бага шиг нуруу бий. Нутгийн төв хэсэгт Эштрела (1993 м) гэж харьцангуй өндөр нуруу байдаг бол Азорын олтригт хамгийн өндөр Пику уул нь (2351 м) байгаа.

Гол мөрний хөндийг эс оруулвал ихэнх хэсэгтээ хүчиллэг, галт уулын шороотой. Эндэхийн галт уулс идэвхтэй.

Ус[засварлах]

Португал нутгийн хойд хилээр Минью, хойд талаар Дору (Порту хавьд далайд цутгадаг) болон Мондегу, дундуур Тежу (Лиссабоны орчим цутгана), зүүн урд хилээр Гвадиана зэрэг гол урсдаг. Томоохон нуургүй ч УЦС-ын цөөрөм, далан хийсэн нь нэлээд бий.

Уур амьсгал[засварлах]

Эх газрын Португалд газрын дундад тэнгисийн болон талын уур амьсгал зонхилдог. Арлууд дээр тропикийн уур амьсгалтай. Өвөлдөө 5—10 °C сэрүүн, зундаа 20—27 °C халуун байна. Жилд дунджаар 400 — 800 мм, уулархаг нутгаар 1000 — 2500 мм хур тунадастай.

Амьтан ургамал[засварлах]

Португалийн нутаг дэвсгэрийн 50 хувийг ой мод эзэлнэ. Ихэвчлэн нарс, бас царс ургадаг. 607 га илчүү царс тариалж, дэлхий үйсэн бөглөөний талыг Португал үйлдвэрлэдэг. Цаас, ялзмагийн түүхий эд ургадаг.

Европт өргөн тархсан шилүүс, зэрлэг муур, чоно, үнэг, зэрлэг гахай, баавгайнаас гадна Африкт байдаг хамелеон зэрэг олон төрөл зүйлийн амьтан Португалд бий. Нүүдлийн шувуу дайран өнгөрдөг. Сардина, анчоус, туна зэрэг 200 зүйлийн загас Атлантын далайгаас барьдаг.

Португал орны байгалийн зургийн түүвэр
Алгерви нутгийн хадан
цохио, элст эрэг  
Пенеда-Жереш хэмээх байгалийн цогцолборт газар  
Эх газрын оргил өндөр Эштрела нуруу (1993 м)  
Португалын хамгийн өндөр Пику арлын уул (2351 м)  

Төр засаг[засварлах]

2011 онд ажлаа авсан 118 дахь ерөнхий сайд Педру Пасуш Коэлью

Португал улс 1910 онд хаант засгаа халж бүгд найрамдах засагтай болжээ. 1976 онд шинэчлэн баталсан үндсэн хуулиа одоо мөрдөж байна. Үндсэн хуулинд хууль журам тогтоох, түүнийг хэрэгжүүлэх, гэмтэй эсэхийг шүүх төрийн эрхт байгууллагыг ялгаж салгажээ. Үүнд:

  1. Улсын ерөнхийлөгч (порт. Presidente da República Portuguesa) — 5 жил тутамд бүх ард түмний саналаар сонгогддог, төрийн тэргүүн, зэвсэгт хүчний ерөнхий командлагч; ерөнхий сайд болон бусад сайдыг томилох, огцруулах эрх мэдэлтэй;
  2. Улсын хурал (Assembleia da República) — 4 жил тутам бүх ард түмний саналаар сонгогддог нэг танхимын 230 суудалтай хууль тогтоох улсын хурал; газар газраас харилцан адилгүй гишүүн сонгогдоно, Лиссабоны тойргоос 47, Порталегрийн тойргоос 2 суудал эзнээ олдог. 2011 оны сонгуулиар Социал Демократ Нам (47%), Социалист Нам (32%), Ардын Нам (10%) гурав бусад 14 намын хамтаар Сан-Бенту ордноо суух эрхээ авчээ.
  3. Засгийн газар (Governo da República Portuguesa) — Улсын хурлын сонгуулийн үр дүнгээр сонгогдсон намуудын саналыг ерөнхийлөгч харгалзан засгийн газрыг бүрдүүлж, тохирох ерөнхий сайдыг (primeiro-ministro) томилдог. Хууль тогтоомж, төрийн шийдвэр тушаалыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Ерөнхий сайдаас гадна шадар сайд, чиглэсэн яамдын сайд нар, төрийн нарийн бичгийн дарга нар төлөөлөн бүрдүүлнэ. 1976 оноос хойш өдгөө 19-р ээлжийн засгийн газар ажиллаж байна.
  4. Шүүх байгууллага — Португал улсын шүүх байгууллага ерөнхий, төр захиргааны, санхүүгийн гэж салбарладаг. Эцсийн шатны маргааныг Дээд шүүх (Supremo Tribunal de Justiça) шийддэг бол үндсэн хуулийн манаанд 13 гишүүнтэй Үндсэн хуулийн цэц зогсож байна. Гол хуулиудаас хэлвэл 1976 онд үндсэн хууль, 1966 онд иргэний хууль, 1982 онд эрүүгийн хууль эцэслэн батлагджээ. Цаазаар аваачих ялгүй, дээд тал нь 25 жил хорьж шийтгэдэг ба 2010 онд ижил хүйстэнтэйгээ гэрлэх эрхийг зөвшөөрчээ.

Орон нутаг[засварлах]

Португал улсын бүхэл нутаг дэвсгэр 308 суурин газарт (порт. município) хуваан захирагдаад, цааш 4,260 хороо (freguesia) болж задарна. Хэдий албан ёсны засаг захиргааны хуваарь ийм боловч олон улсын жишигтэй нийцэж арай том нэгж болгон бүлэглэх хэрэгцээ гардаг. Хоёр зүйлийн гурван хэсэг нутаг болохыг хэлвэл үндсэн Португал орон (Portugal ContinentalЭх газрын Португал) болон Азор, Мадейра хэмээх өөртөө засах хоёр нутаг (regiões autónomas) байгаа юм.

Дээрх үндсэн Португал орон нь дотроо тэнцүүхэн газар нутаг бүхий 18 тойрог (distrito) болдог. Дандаа төв хотынхоо нэрээр нэрлэгдсэн.

Эх газрын Португалын 18 тойрог[6]
  Тойргийн нэр Нутаг дэвсгэр Хүн ам PortugalNumbered.png   Тойргийн нэр Нутаг дэвсгэр Хүн ам
1 Лиссабон 2,761 км² 2,250,533 10 Гуарда 5,518 км² 160,939
2 Лейрия 3,517 км² 470,930 11 Коимбра 3,947 км² 430,104
3 Сантарен 6,747 км² 453,638 12 Авейру 2,808 км² 714,200
4 Сетубал 5,064 км² 851,258 13 Визеу 5,007 км² 377,653
5 Бежа 10225 км² 152,758 14 Браганса 6,608 км² 136,252
6 Фару 4,960 км² 451,006 15 Вила-Реал 4,328 км² 206,661
7 Эвора 7,393 км² 166,706 16 Порту 2,395 км² 1,817,117
8 Порталегри 6,065 км² 118,506 17 Брага 2,673 км² 848,185
9 Каштелу-Бранку 6,675 км² 196,264 18 Виана-ду-Каштелу 2,255 км² 244,836
Далайн дундах өөртөө засах 2 нутаг
Нутгийн нэр Нутаг дэвсгэр Хүн ам Олон нийт
1 Aзор
2,333 км²
246,772
Азорынхан
2 Мадейра
801 км²
267,785
Мадейрынхан

Цэрэг зэвсэг[засварлах]

Гурван замын зэвсэгт хүчний гол зэвсэг, техник
PoA Chaimite V-200 convoy DF-SD-04-08002.JPEG
Португалын армийн
хуягт тэрэг
POS Corte Real (F 332).jpg
Португалын байлдааны
хөлөг онгоц
Lockheed Martin F-16 Fighting Falcon of Portuguese Air Force @ Porto Red Bull Air Race 2008 02.jpg
Португалын F-16
сөнөөгч онгоц

Португал улс хуурай, тэнгисийн, агаарын замын цэргийн хүчинтэй. Эдгээр нь өөрийн улсыг гадны халдлагаас батлан хамгаалах үүрэгтэй. Бас гадаад улсад хүний эрхийг хамгаалах үүднээс туслалцаа үзүүлдэг. 2008 онд 39,200 цэрэг армийн (үүнээс 7,500 нь эмэгтэй) хүнтэй байж, 2009 онд ДНБ-ийн 2.1 хувьтай тэнцэх 5.2 тэрбум ам.доллар энэ салбарт зарахаар төсөвлөж байв. Үүнээс армид 21 мянга, тэнгисийн зэвсэгт хүчинд 11 мянга, агаарын зэвсэгт хүчинд 7500 хүн оногддог.

XX зуунд Португал Дэлхийн нэгдүгээр дайн, Португалын колонийн дайнд (1961—1974) тэмцэлдсэн. Колонит гүрнээ байсан 1975 оноос хойш Дорно Тимор, Босни, Косово, Афган, Сомали, Ирак, Ливанд энхийг сахиулах ажиллагаанд оролцож, Ангол (1992), Гвиней-Биссау (1998)-д ажилласан.

Гадаад холбоос[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Португал»

Эшлэл[засварлах]

  1. Pordata, "Base de Dados Portugal Contemporâneo". Accessed on December 16, 2011.
  2. http://www.ine.pt/scripts/flex_v10/Main.html
  3. 3.0 3.1 3.2 3.3 Portugal. International Monetary Fund. 6 May 2011-д хандсан.
  4. Gini Index. Instituto Nacional de Estatística. 14 July 2011-д хандсан.
  5. Human Development Report 2010. United Nations (2010). 5 November 2010-д хандсан.
  6. Districts of Portugal. Distritosdeportugal.com. 22 August 2010-д хандсан.