Серби

(Серб улс-с чиглүүлэгдэв)
Бүгд Найрамдах Серби Улс
Република Србија (Серби)
Republika Srbija (Серби)
Төрийн дуулал: Боже правде
Bože pravde
(Монгол: "Үнэний бурхан")
Сербийн байршил (ногоон) ба Косовогийн маргаантай нутаг дэвсгэр (цайвар ногоон)
Нийслэл
ба томоохон хот
Белград
44°48′N 20°28′E / 44.800°N 20.467°E / 44.800; 20.467
Албан ёсны хэлСерби хэл[a]
Угсаатны бүлгүүд
(2011; Косовог оруулаагүй)
Шашин
(2011; Косовог оруулаагүй)
  • 3.1% Ислам
  • 1.1% Шашингүй
  • 5.2% бусад / хариулаагүй
Ард түмний нэршилСербичүүд
Төр засагНэгдмэл парламентын бүгд найрамдах улс
Александр Вучич
Ана Брнабич
Владимир Орлич
Хууль тогтоох байгууллагаҮндэсний Ассамблей
Түүх
780
1217
1346
1459–1556
1804–1835
1878
1882
1918
1992
• Тусгаар тогтнолоо сэргээв
2006
Газар нутаг
• Косовог оруулан
88361 км2 (111)
• Косовог тооцохгүй
77,474 км2[1]
Хүн ам
• 2022 тооллого
Neutral decrease 6,647,003 (Косовог тооцохгүй)[2] (107)
• Нягтаршил
85.8/км2 (130)
ДНБ (ХАЧТ)2023 тооцоо
• Нийт
$164.8 тэрбум (Косовог тооцохгүй)[3] (80)
• Нэг хүнд ноогдох
$23,534 (Косовог тооцохгүй)[3] (68)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$62.7  тэрбум (Косовог тооцохгүй)[3] (88)
• Нэг хүнд ноогдох
$10,147 (Косовог тооцохгүй)[3] (80)
ОТББИ (2019)  33.3[4]
дундаж
ХХИ (2021) 0.802[5]
маш өндөр · 63
Мөнгөний нэгжСерби динар (RSD)
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+2 (ТЕЗЦ)
Огнооны форматөө.сс.жжжж
Жолооны талбаруун
Утасны томьёо+381
Домэйн нэр

Серби Улс (серб. Ср̀бија / Srbija ), албан ёсоор Бүгд Найрамдах Серби Улс (серб. Репу̀блика Ср̀бија / Republika Srbija ) нь Төв, Зүүн Өмнөд Европт Балканы хойгийн төв хэсэгт оршино. Хойд талаараа Унгар; зүүн талаараа Румын, Болгар; өмнө талаараа Умард Македон, Албани[6]; баруун талаараа Хорват, Босни ба Херцеговина, Монтенегро улсуудтай хиллэнэ. Нийслэл Белград хотыг 2006 онд "Ирээдүйн Өмнөд Европын нийслэл" болгон хөгжүүлэхээр тодорхойлжээ[7]. Далайд гарцгүй орон хэдий ч Серби улс нь Дунай, Сава, Тисца голууд болон тэдгээрийг холбосон сувгуудаар 2,000 км урт усан замыг хянадаг[8] бөгөөд тэдгээрээр дамжин Европын сувгуудийн сүлжээ, улмаар Хойд тэнгис, Хар тэнгистэй холбогддог байна[9].

Хэдэн зууны туршид Өрнө, Дорнын соёлын уулзварт орших, хожим Сербийн Эзэнт улс гэж нэрлэгдэх болсон хүчирхэг вант улс Балканы хойгийн ихэнхийг захирч байлаа. Сербичүүдийн улс 16-р зууны дундуур мөхөж, эхлээд орон нутгийн феодалууд, Османы Эзэнт Гүрэн, Венеци, Унгарын вант улс, сүүлд Австрийн Эзэнт улсын захиргаанд орж байлаа. 1817 онд Османы захиргаан дор байсан тус улсад гарсан хувьсгал амжилттай болж, Сербийн гүнлиг бий болов. Тэр нь Төв болон Зүүн Европ дахь анхны үндэстэн-улс байсан юм[10]. Тус улсын тусгаар тогтнол олон улсад 1878 онд л хүлээн зөвшөөрөгджээ. 1912 онд Косовог Османы эзэнт гүрнээс эргүүлж авсан байна[11].

Тус орны одоогийн хил нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа бий болсон Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсын үед бүрэлдэн тогтсон байна. 1990-ээд оны эхээр эхэлсэн Югославын задрал үргэлжилсээр 2006 онд Монтенегрогийн тусгаар тогтнолын тунхаглал зарлагдсанаар Серби үндэстний тусгаар улс бий болов. Серби улс нь Нэгдсэн Үндэстний Байгууллага, Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага, Европын Зөвлөлийн гишүүн улс болно. Мөн цэрэг армийн хувьд төвийг сахисан улс болох тус улс нь Европын Холбоонд элсэх боломжтой орнуудын нэг юм[12]. 2022 оны 1-р сарын 12-нд Сербийн ерөнхийлөгч Александр Вучич үндэсний телевизэд өгсөн ярилцлагадаа Бүгд найрамдах улс НАТО-д элсэх биш, өөрийгөө хамгаалах зорилгоор өөрийн армиа бэхжүүлэх бодолтой байна гэж мэдэгдсэн байна.

2008 оны 2 сард Косовогийн парламент Серби Улсаас тусгаар болж буйгаа зарласан. Серби нь Косовог НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1244-р тогтоолын дагуу байгуулсан түр захиргаагаар удирдуулж буй, өөрийн орны өмнөд хэсгийн муж гэж үздэг. Иймээс Сербийн засаг захиргаа, мөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл нь Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй. Харин олон улсын хувьд энэ асуудлын талаар санал хуваагдмал байгаа бөгөөд одоогийн байдлаар НҮБ-ын гишүүн 192 орны 60 нь Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөд байгаа юм.

Тэмдэглэл[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Серби – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Серби – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "The World Factbook: Serbia". Central Intelligence Agency. 20 June 2014. Retrieved 18 December 2014.
  2. "Final results of the Census of Population, Households and Dwellings, 2022" (in англи). Statistical Office of the Republic of Serbia. 28 April 2023. Retrieved 28 April 2023.
  3. 3.0 3.1 3.2 3.3 "World Economic Outlook Database, 2023". IMF.org. International Monetary Fund. January 2023. Retrieved January 20, 2023.
  4. "Gini coefficient of equivalised disposable income – EU-SILC survey". ec.europa.eu. Eurostat. Retrieved 16 December 2020.
  5. "Human Development Report 2021/2022" (PDF) (in англи). United Nations Development Programme. 8 September 2022. Retrieved 8 September 2022.
  6. http://www.unmikonline.org/press/reports/N9917289.pdf
  7. http://www.beograd.rs/cms/view.php?id=1227003
  8. http://www.srbija-info.yu/Razvoj/saobracaj_e.html
  9. "Archive copy". Archived from the original on 2009-06-30. Retrieved 2009-05-27.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  10. http://staff.lib.msu.edu/sowards/balkan/lecture5.html
  11. http://news.bbc.co.uk/2/hi/europe/country_profiles/3524092.stm
  12. http://www.becei.org/evropski%20forumi%20u%20pdf-u/Evropski_forum_No._4,_2008.pdf