Jump to content

Польш

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Бүгд Найрамдах Польш Улс-с чиглүүлэгдэв)
Бүгд Найрамдах Польш Улс
Rzeczpospolita Polska (Польш)
Төрийн дуулал: Mazurek Dąbrowskiego
"Домбровскийн мазур бүжиг"
 Польш улсын байршил (хар ногоон)

 Европ (ногоон & хар саарал)
 Европын Холбоо (ногоон)   [Legend]

Нийслэл
ба томоохон хот
Варшав
52°13′N 21°02′E / 52.217°N 21.033°E / 52.217; 21.033
Албан ёсны хэлПольш хэл[1]
Угсаатны бүлгүүд
(2011)[2]
Шашин
(2011)[3]
  • 2.4% шашингүй
  • 0.2% бусад
  • 8.7% хариулаагүй
Ард түмний нэршил
Төр засагНэгдмэл парламентын бүгд найрамдах улс
Анджэй Дуда
Дональд Туск
Хууль тогтоох байгууллагаПарламент
Сенат
Сейм
Түүх
4 сарын 14, 966 он
4 сарын 18, 1025 он
7 сарын 1, 1569 он
10 сарын 24, 1795 он
11 сарын 11, 1918 он
9 сарын 17, 1939 он
2 сарын 19, 1947 он
12 сарын 31, 1989 он[4]
Газар нутаг
 Нийт
312,696 км2 (120,733 миль2)[5] (69)
 Усны эзлэх талбай (%)
1.48 (2015)[6]
Хүн ам
 2022 тооллого
Neutral decrease 38,036,118[7] (38)
 Нягтаршил
122/км2 (98)
ДНБ (ХАЧП)2023 тооцоо
 Нийт
$1.705 их наяд[8] (21)
 Нэг хүнд ноогдох
$45,343[8] (41)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
 Нийт
$748.8 тэрбум[8] (22)
 Нэг хүнд ноогдох
$19,912[8] (50)
ОТББИ (2020)  27.2[9]
бага
ХХИ (2021) 0.876[10]
маш өндөр · 34
Мөнгөний нэгжЗлоты (PLN)
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
 Зуны цаг (ЗЦ)
UTC+2 (ТЕЗЦ)
Огнооны форматөө.сс.жжжж (МЭ)
Жолооны талбаруун
Утасны томьёо+48
Домэйн нэр.pl

Польш буюу албан ёсоор Бүгд Найрамдах Польш Улс (пол. Rzeczpospolita Polska) — Төв Европт оршдог улс. Хүн ам нь 2022 оны байдлаар 38 сая орчим байсан бөгөөд үүгээрээ дэлхийд 33-т жагсдаг. Нийт иргэдийн 80 орчим % католик шашинтай. Нийслэл нь -Варшав хот үүнээс гадна Краков, Лодзь буюу Лодзь, Вроцлав, Познань, Шчецин, Гданьск зэрэг том хотуудтай. Улсын албан ёсны хэл нь -польш хэл.

Польш улс Монгол улстай 1950 оны 4-р сарын 14-нд дипломат харилцаа тогтоосон.

Польш улс Балтын тэнгис Карпатын нуруу хооронд орших бөгөөд зүүн хойд талаараа Оросын Холбооны Улс (Калининград мужтай 210 км), Литва (104 км), зүүн хэсгээрээ Беларусь (418 км), зүүн урдуураа Украин (535 км), өмнөд талаараа Словак (541 км), урдуураа Чех (796 км), баруун талаараа Герман (467 км) гэх 7 улстай хуурай газраар хиллэдэг. Польшийн нийт газар нутаг нь 312,696 км² бөгөөд үүгээрээ дэлхийд 69-д, Европт 9-т ордог буюу Монгол Улсаас 5 дахин бага юм.

Краков, Хааны ордон
Варшав, Хааны ордон

966 онд захирагч I Миешко Католик шашин хүлээн авч Польш улс анх бүрэлдэн тогтсон гэдэг. Польш нь 1025 онд Вант улс болсон бөгөөд 1569 онд Литвын гүнлигтэй холбоо байгуулж нэгдсэнээр Польш-Литвын холбоот улсыг байгуулжээ. Польшид Европ тив дахь анхны 1791 оны тавдугаар сарын 3-ны Үндсэн хууль баталсан байна. Энэ холбоот улс нь 1795 онд нурж, газар нутгийг нь Прусс, Орос, Австри гурван улс хувааж авчээ. Польш нь 1918 онд Дэлхийн нэгдүгээр дайны дараа Версалийн Гэрээний дагуу тусгаар тогтнолоо олж авсан боловч Дэлхийн хоёрдугаар дайнд Нацист Герман, ЗХУ хоёрт ээлжлэн эзлэгдэж тусгаар тогтнолоо дахин алдсан гэж үздэг. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Польш нь 6 сая гаруй иргэнээ алдсан бөгөөд хэдэн жилийн дараа ЗХУ-ын удирдлага дор "Зүүн эвсэл"-ийн Социалист буюу Бүгд Найрамдах Польш Ард Улс болсон байна.

1989 онд Эв санааны нэгдэл хөдөлгөөний ачаар коммунист дэглэм нуран унаж Польшийн шинэ Үндсэн Хуулинд зааснаар "Польшийн гурав дахь Бүгд найрамдах улс" бий болжээ. Польш нь 16 аймаг буюу войевүдство-с (пол. województwo) бүрэлдсэн нэгдмэл бөгөөд парламентын засаглалтай орон юм.

Польш Улс нь анх НҮБ байгуулахад оролцсон 51 гишүүний нэг бөгөөд 1999 оны 3-р сарын 12-ноос НАТО, 2004 оны 5-р сарын 1-ээс Европын Холбооны гишүүн бөгөөд 2007 оны 12-р сарын 21-нээс Шенгений орнуудын нэг болсон. Эдийн засгийн тогтвортой хөгжилтэй, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн орон.

Польшийн мөнгөн тэмдэгтийг злот гэдэг. 1 злот нь 0.27 орчим ам доллартай тэнцэх ханштай. Задгай мөнгийг нь грош гэнэ.

Польш улсын хүн ам 2024 оны байдлаар 37 сая 563 мянга байв. Орчин үеийн Польш бол дэлхийн хамгийн том нэг үндэстнээс бүрдсэн улсуудын нэг юм. 2021 оны хүн амын тооллогоор Польшийн хүн амын 98.84 % нь өөрсдийгөө польш үндэстэн гэж тодорхойлсон бөгөөд 99.56% нь гэртээ Польш хэлээр ярьдаг гэж мэдэгджээ. Тус улсын хүн амын 3.8% нь өөрсдийгөө бусад үндэстэн гэж тодорхойлсон бөгөөд хамгийн том үндэстэн бол силезчууд (1.57%), кашубчууд (0.47%), германчууд (0.38%), украинчууд (0.22%), белорусууд (0.15%), англичууд (0.14%), америкчууд (0.07%), италичууд (0.07%), еврейчүүд (%), 5.0.5. (0.04%) юм.

Сүүлийн жилүүдэд Польшийн хүн амын тоо цагаачлал нэмэгдэж, төрөлт буурсантай холбоотойгоор аажмаар буурч байна. Тус улс Европын Холбоонд элссэний дараа олон тооны польшууд ажил хайж Баруун Европын орнууд руу түүний дотор Англи руу гол төлөв цагаачилжээ.

Төрийн байгуулалт, засаг захиргаа

[засварлах | кодоор засварлах]

Польш улс нь төрийн байгуулалтын хувьд парламентын (Сенат, Сейм) засаглалтай. Ерөнхийлөгч нь Карол Навроцки. Ерөнхий сайд — Дональд Туск.

Польшийн нэгдүгээр түвшний (том) засаг захиргааны нэгжийг польшоор "województwo" гэдэг. Үүний эртний утга нь монголоор «цэргийн ноёны эзэмшил нутаг» гэнэ. "Орос-Монгол толь" (1982)[11]воевод - «мужийн цэргийн ноён» гэж, воеводство - «муж» гэж орчуулагдсан байдаг. 1999 оноос доорх нэр бүхий 16 муж болон өөрчлөн байгуулагджээ[12]: Аймгууд нь цаашлаад повят, гмин гэж хуваагддаг байна.

  1. Бага Польш - төв хот нь Краков
  2. Варми-Мазури - төв хот нь Ольштын
  3. Доод Силези - төв хот нь Вроцлав
  4. Их Польш - төв хот нь Познань
  5. Куяви-Померан - төв хот нь Быдгощ
  6. Лодзь - төв хот нь Лодзь
  7. Люблин - төв хот нь Люблин
  8. Любуш - төв хотууд нь Зелёна-Гура, Гожув-Велькопольски
  9. Мазови - төв хот нь Варшав
  10. Ополе - төв хот нь Ополе
  11. Өрнөд Померан - төв хот нь Шчецин
  12. Подкарпат (Карпатынзах) - төв хот нь Жешув
  13. Подласки (Ойнзах) - төв хот нь Белосток
  14. Померан - төв хот нь Гданьск
  15. Светокришки - төв хот нь Кьелце
  16. Силези - төв хот нь Катовице

Польш бол хуучин социалист улс учраас 1990-ээд оны эхээр болсон улс төрийн өөрчлөлтүүд түүний эдийн засагт ноцтой нөлөөлсөн. Ийнхүү тухайн үед Ерөнхий сайд байсан Тадеуш Мазовецки болон Лешек Бальцерович нар эдийн засгийн "Шок эмчилгээ" хийж томоохон хувьчлалын давалгаа эхэлж, энэ үеэр төрийн өмчийн дийлэнх хувь нь хувийн мэдэлд шилжсэн юм. Хөгжиж буй эдийн засгийн тогтолцооны өргөн хүрээг хамарсан нөхцлүүд нь барууны олон хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээхэн татсан нь Польшийн эдийн засгийг Европын бүх зах зээлд чухал ач холбогдолтой болгосон байна. Хөгжингүй зах зээлийн эдийн засаг нь өрсөлдөөнийг илүүд дэмждэг байна.

2017 оны 9-р сарын 29-нд хөрөнгийн индексийг тооцоо гаргадаг "FTSE Group" санхүүгийн компани жил бүр зах зээлийн ангиллынхаа үр дүнг зарлахад Польшийн эдийн засгийг хөгжиж буй зах зээлээс хөгжингүй зах зээл рүү орж ахисан байна. Польш бол ийм статустай болсон анхны посткоммунист орон болсон юм.

2016 онд ДНБ-ий бүтцэд аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн эзлэх хувь 38.5 хувь байв. Үүний зэрэгцээ аж үйлдвэрт хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн тоо нийт хөдөлмөр эрхэлж буй хүн амын 30.4 хувийг эзэлж байна. Өсөлтийн хурд нь нийт эдийн засгийнхаас өндөр буюу 2016 онд ойролцоогоор 4.2% байна.

Польшид чулуужсан ба хүрэн нүүрс, байгалийн хий, хүхэр, хужир, ширээний, чулуулаг ба калийн давс, асбест, төмөр, мөнгө, никелийн хүдэр, алт, цайр, занарын хий олборлодог.

Тэргүүлэх боловсруулах аж үйлдвэр

[засварлах | кодоор засварлах]
  • механик инженерчлэл (Польш бол загас агнуурын хөлөг онгоц, цахилгаан галт тэрэг, ачаа болон суудлын вагон, зам, барилгын машин механизм, машин хэрэгсэл, хөдөлгүүр, электроник, аж үйлдвэрийн тоног төхөөрөмж гэх мэт дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг юм),
  • хар ба өнгөт (их хэмжээний цайрын үйлдвэрлэл) металлурги,
  • химийн бодис (хүхрийн хүчил, бордоо, эм, үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүн, гэрэл зургийн бүтээгдэхүүн),
  • нэхмэл (хөвөн, маалинган даавуу, ноос),
  • хувцас,
  • цемент,
  • шаазан, вааран эдлэлийн үйлдвэрлэл,
  • спортын бараа (каяк, дарвуулт онгоц, майхан гэх мэт) үйлдвэрлэл.
  • модон тавилга үйлдвэрлэл

Польшийн уран зохиол

[засварлах | кодоор засварлах]

Эрт дээр үед орчин үеийн Польш улсад Померан, Полан, Вистулан, Масур болон бусад хүмүүс амьдардаг байжээ. Эдгээр ард түмэн 966 онд Христийн шашныг хүлээн авснаар бичгийн хэлтэй болсон. Византийн шашнаас ирсэн Христийн шашинд литург болон бичвэр хоёулаа славян хэл дээр байсан бол Ромоос ирсэн Христийн шашинд литург болон бичвэр хоёулаа зөвхөн Латин хэл дээр байв. Ромоос Христийн шашныг хүлээн авсан Польшид лам хуврагууд, ялангуяа дээд зиндааны лам хуврагууд нь 12-р зуун хүртэл гадаад гаралтай хүмүүс, голчлон Герман, Чехээс бүрддэг байв. Хожим нь дээд лам хуврагуудын дунд аажмаар польш хүмүүс гарч эхэлсэн. Анхны Польш зохиолч нь Сандомир нутгийн уугуул Краковын хамба лам Винсент Кадлубек байв. "Шударга" хэмээх II Казимир хааны захиалгаар Кадлубек Польшийн түүхийг (латин. Historia Polonica) бичжээ. Кадлубекийн бүтээл нь 13-р зууны эхэн үе хүртэл үргэлжилсэн он дарааллын түүх юм. 15-р зууны хамгийн алдартай зохиолч болох Краковын канон Ян Двугош (1415–1480) нь Краковын академиас гарч ирсэн. Түүний гол бүтээл болох Польшийн түүх (латин. Annales seu cronicae incliti Regni Poloniae) нь эртний үеэс эхэлж, зохиогч нас барах хүртэл үргэлжилсэн он дарааллын түүх юм.

16-р зууны эхний хагаст Польшийн уран зохиолд Латин хэл давамгайлж байв. Зөвхөн алдартай номууд л Польш хэл дээр бичигдэн гарч байв. Польшийн анхны хэвлэмэл түүх болох Chronica Polonorum (Польшийн шастир)-ийг 1519 онд Мачей Миеховита латин хэлээр хэвлүүлжээ. Николай Коперникийн De revolutionibus orbium coelestium (Тэнгэрийн эрхсийн эргэлтийн тухай) номыг 1543 онд Латин хэлээр бичсэн бөгөөд түүний нэгэн цагт алдартай байсан өөр нэг бүтээл болох Optima monetae cudendae ratio (Зоосны шилдэг зарчмуудын тухай, 1526) мөн бичсэн байна. Польшийн анхны ном 1514 оноос хойшгүй, 1511 оноос өмнө Краков хотод хэвлэгдэн гарчээ.

Польшийн уран зохиолын эцэг нь Польшийн язгууртны сэтгүүлзүйн ердийн төлөөлөгч Нагловицын Миколай Рей (1505–1569) юм. Рейгийн яруу найраг, зохиолын аль алиных нь бүх бүтээлүүд улс төрийн тэмцлийн зорилготой байсан. Язгууртны эрх ашгийг тууштай хамгаалагч Рейгийн зохиолууд нь язгууртнуудад ёс суртахуун, улс төрийн удирдамж өгч, өрсөлдөгчдийг нь шоолж байв.

Эдгээр бүх Польшийн зохиолчид Польшийн утга зохиолын хэлийг гайхалтай хөгжүүлсэн боловч уран зохиолын илэрхийлэлийн тусгай хэлбэр болох агуу яруу найраг хараахан бий болоогүй байв. Үүнийг Радом мужийн чинээлэг язгууртан Ян Кочановски (1550–1584) бүтээсэн юм. Кочановский Италид боловсрол эзэмшиж, хожим нь Парист амьдарч байжээ. Тэрээр үзэсгэлэнтэй сонгодог латин хэлээр шүлэг бичдэг байсан боловч Адам Мицкевичийн оргил мандал хүртэл Польшийн уран зохиолд хосгүй агуу Польшийн яруу найрагч гэдгээрээ алдартай байжээ.

Польшийн хамгийн агуу яруу найрагч, дэлхийн хамгийн агуу яруу найрагчдын нэг бол Польшийн романтизмын хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч Адам Мицкевич юм. Мицкевичийн бүтээлч хөгжлийн оргил үе нь түүний хамгийн боловсорсон бүтээл болох "Пан Тадеуш" яруу найраг юм. Уран сайхны ур чадвараараа дэлхийн утга зохиолын шилдэг бүтээлүүдтэй эн зэрэгцдэг ажээ.

Юлиуш Словаки (1809–1849) бол хамгийн гайхалтай, олон талын яруу найрагчдын нэг байв. Түүний 1833 онд хэвлэгдсэн анхны бүтээлүүд нь Байрон, Шекспир нарын хүчтэй нөлөөнд автсан бөгөөд түүний яруу найргийн суут ухааны олон талт шинж чанарыг харуулдаг.

Польшийн алдарт уран зохилчид

[засварлах | кодоор засварлах]
  • Юзеф Конрад,
  • Исаа́к Баше́вис-Зи́нгер,
  • Станислав Лем,
  • Анжей Сапковски,
  • Иоанна Хмелевска,
  • Болеслав Прус,
  • Влади́слав Ре́ймонт,
  • Хенрик Сиенкевич,
  • Януш Леон Вишневски,
  • Мариа Конопницка,
  • Чеслав Милош,
  • Адам Мицкевич,
  • Элиза Ожешко,
  • Тадеуш Ружевич,
  • Константи Галчиньски,
  • Стефан Жеромски,
  • Вислава Шимборска,
  • Станислав Ежи Лец,
  • Ольга Токарчук.

Польшийн баяр ёслолын өдрүүд

[засварлах | кодоор засварлах]
  • 1-р сарын 1 - "Шинэ жил" - Nowy Rok
  • 1-р сарын 6 - "Христийн ирсэн өдөр"- Trzech Króli - 1960 он хүртэл амралтын өдөр байсан, 2011 оноос дахин сэргээсэн.
  • Тогтмол өдөр байхгүй, шилждэг өдөр- Улаан өндөгний баяр (2 өдөр: Ням, Даваа гараг) - Wielkanoc
  • 5-р сарын 1 - "Хөдөлмөрийн баярын өдөр" - Święto Pracy
  • 5-р сарын 3 - "5-р сарын 3-ны Үндсэн хуулийн өдөр" - Święto Konstytucji 3 Maja
  • Ногоон баяр буюу Ариун Сүнсний буулт (Улаан өндөгний баяраас хойш 49 хоногийн дараа үргэлж ням гарагт) —Zielone Świątki / Zesłanie Ducha Świętego
  • Христ бурханы бие өдөр (Улаан өндөгний баярын дараа 60 хоног, пүрэв гаригт тэмдэглэдэг) - Boże Ciało
  • 8-р сарын 15 - Мэри дарь эхийн өдөр- Wniebowzięcie NMP
  • 11-р сарын 1 - Бүх Гэгээнтнүүдийн өдөр - Wszystkich Świętych
  • 11-р сарын 11 — Польш улсын Үндэсний тусгаар тогтнолын өдөр — Święto Niepodległości
  • 12-р сарын 25, 26 - Христийн мэндэлсэн өдрийн баяр -Boże Narodzenie
 Commons: Польш – Викимедиа дуу дүрсний сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Польш – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  1. Constitution of the Republic of Poland, Article 27.
  2. Struktura narodowo-etniczna, językowa i wyznaniowa ludności Polski. Narodowy Spis Powszechny Ludności i Mieszkań 2011 [National-ethnic, linguistic and religious structure of Poland. National Census of Population and Housing 2011] (PDF) (Польш хэлээр). Central Statistical Office. 2015. х. 36. ISBN 978-83-7027-597-6.
  3. Struktura narodowo-etniczna, językowa i wyznaniowa ludności Polski. Narodowy Spis Powszechny Ludności i Mieszkań 2011 [National-ethnic, linguistic and religious structure of Poland. National Census of Population and Housing 2011] (PDF) (Польш хэлээр). Central Statistical Office. 2015. х. 93. ISBN 978-83-7027-597-6.
  4. "The Act of December 29, 1989 amending the Constitution of the Polish People's Republic". Internetowy System Aktów Prawnych. Татаж авсан: 18 Аравдугаар сар 2020. (Польш хэлээр)
  5. GUS. "Powierzchnia i ludność w przekroju terytorialnym w 2018 roku".
  6. "Surface water and surface water change". Organisation for Economic Co-operation and Development (OECD). Татаж авсан: 11 Аравдугаар сар 2020.
  7. "Statistical Bulletin No 11/2022". Statistics Poland. Татаж авсан: 23 Арванхоёрдугаар сар 2022.
  8. 1 2 3 4 "World Economic Outlook Database, April 2023". IMF.org. International Monetary Fund. Дөрөвдүгээр сар 2023.
  9. "Gini coefficient of equivalised disposable income". Eurostat. Архивласан огноо 9 Аравдугаар сар 2020. Татаж авсан: 21 Зургаадугаар сар 2022.
  10. Nations, United (8 Есдүгээр сар 2022). "Human Development Report 2021/2022" (PDF) (Англи хэлээр). United Nations Development Programme. Татаж авсан: 11 Есдүгээр сар 2022.
  11. Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын зохиосон "Орос-Монгол толь"-ын 1982 оны II хэвлэл.
  12. "Ustawa z dnia 24 lipca 1998 r. o wprowadzeniu zasadniczego trójstopniowego podziału terytorialnego państwa (Dz.U. z 1998 r. Nr 96, poz. 603)". Эх хувилбараас архивласан: 4 Долдугаар сар 2019. Татаж авсан: 10 Арван нэгдүгээр сар 2017. {{cite web}}: Check date values in: |access-date= and |archive-date= (help)