Румын

Румын Улс
ᠷᠦᠮᠢᠨ ᠤᠯᠤᠰ
România
Flag of
Төрийн далбаа
Төрийн сүлд of
Төрийн сүлд
Төрийн дуулал: рум. "Deșteaptă-te, române!"
«Румынчууд аа, сэрцгээ!»
Европын холбоон (улбар шар) дахь Румын (улаан)
Европын холбоон (улбар шар) дахь Румын (улаан)
Нийслэл
ROU Bucharest CoA.svg Бухарест
Албан ёсны хэлРумын хэл
Угсаатны бүлгүүд
(2011)
88.6% - Румын
6.5% - Унгар
3.2% - Цыган
1.7% - бусад[1]
Ард түмний нэршилРумынчууд
Төр засагПарламентийн бүгд найрамдах засаг
• Ерөнхийлөгч
Клаус Йоханнис
• Ерөнхий сайд
Людовик Орбан
Хууль тогтоох байгууллага2 танхимтай «Парламент»
Тусгаар тогтнол
X зуун
1290 он
1346 он
• Нэгдсэн улс
1599
• Молдав, Валлахийг дахин нэгтгэсэн
1859 оны 1 сарын 24
• Бодитоор баттай тусгаар тогтносон
1878 оны 7 сарын 13
• Трансильванийг нэгтгэсэн
1918 оны 12 сарын 1
Газар нутаг
• Нийт
238,391 км2 (83)
• Усны эзлэх талбай (%)
3 %
Хүн ам
• Тооллого
19,638,000
• Нягтаршил
80/км2
ДНБ (ХАЧТ)2011 тооцоо
• Нийт
$547 тэрбум[2]
• Нэг хүнд ноогдох
$28,119[2]
ДНБ (нэрлэсэн)2011 тооцоо
• Нийт
$265 тэрбум[2]
• Нэг хүнд ноогдох
$13,664[2]
ОТББИ (2008)35.9[3]
Error: Invalid Gini value
ХХИ (2011) 0.811
Error: Invalid HDI value · 52
Мөнгөний нэгжРумын лей (RON)
Цагийн бүсUTC+2 (ДЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+3 (ДЕЗЦ)
Утасны томьёо+40
Домэйн нэр.ro1
1Европын холбооны гишүүн тул мөн .eu-г хэрэглэнэ.

Румын нь Зүүн Европ, Зүүн Өмнөд Европ болон Төв Европын заагт орших улс юм. Баруун урд талаараа Серби, баруун талаараа Унгар, хойд талаараа Украин, зүүн хойд талаараа Молдав, өмнө талаараа Болгар улсуудтай хиллэх бөгөөд зүүн талаараа Хар тэнгис ээр хүрээлэгдэнэ. Нийслэл нь Бухарест хот.

Зүүн Европын слав гаралтай улсууд дунд орших Ром гаралтай улс бөгөөд цорын ганц албан ёсны хэл нь румын хэл юм. Үнэн алдартны шашны нөлөө ихтэй.

Төрийн далбаа нь Чадын төрийн далбаатай андуурагдах тохиолдол их байдаг ч Румыны төрийн далбааны цэнхэр өнгө нь арай бүдэг юм. 1989 онд ардчилсан системд шилжих хүртэл төрийн далбааны голд нь тэр үеийн төрийн сүлд нь дүрслэгдсэн байдаг байв.

Нэршил[засварлах | кодоор засварлах]

Албан ёсны нэр нь румын хэлээр Romвnia, монгол хэлээр Румын гэдэг.

Уг нэр нь "Ромчуудын нутаг" хэмээх утгатай. Хуучин нэрүүдийг нь доор оруулав:

  • 1947-1965 Бүгд Найрамдах Румын Ард Улс
  • 1965-1989 Бүгд Найрамдах Социалист Румын Улс
  • 1989- Румын Улс

Түүх[засварлах | кодоор засварлах]

Үндсэн өгүүлэл: Румыны түүх

Мөн Молдавын түүхийг үзнэ үү.

Эртний Даки

Эрт цагт дакичууд Румыны нутагт оршин суудаг байв. Улмаар Ромын эзэнт гүрний мэдэлд багтсанаар Румын хэмээх нэр үүсчээ.

Засаг захиргааны хуваарь[засварлах | кодоор засварлах]

Румын засаг захиргааны хувьд 41 тойрог, 1 нийслэл (Бухарест)-д хуваагдана.

Румыны бүх тойргийн төв ба Бухарестын газрын зураг

Газар зүй[засварлах | кодоор засварлах]

Румыны газрын зураг

Серби, Болгар улстай хиллэх хил нь ерөнхийдөө Дунай мөрний дагуу байдаг. Молдавтай хиллэх хил болох Прут гол нь Дунай мөрөнтэй нийлж, Хар тэнгист цутгана. Дунай мөрний адаг дельт нь тусгай хамгаалалттай.

Румыны нутгийн 34%-ийг уулс, 33%-ийг толгод, 33%-ийг тал газар эзэлнэ. Тус улсын төвд Карпатын нуруу Трансильваний тэгш өндөрлөгөөр хүрээлэгдэн оршино. Карпатын нуруунд далайн түвшнээс дээш 2,000 м-ээс өндөр 14 оргил бий. Хамгийн өндөр Молдовяну оргил нь 2,544 м өндөр юм.

Хүн ам[засварлах | кодоор засварлах]

1961-2003 оны хүн амын өөрчлөлтийн график

Оршин суугчдын 89% нь румын, 6% нь мажар, 2% нь цыган үндэстэн болно. Мөн серб, украйн, герман, турк, татар, словак, болгар, орос, еврейчүүд цөөн тоотой бий. Румынчууд нь эртний даки болон шилжин суурьшсан цыгануудын цус холилдож үүссэн гэж үздэг ч хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бий. Мажаруудын ихэнх нь Унгартай газар нутгийн маргаантай Трансильванид амьдардаг.

Чаушескугийн засаглалын үед төрөлтийг дэмжих бодлого баримталж, Балканы хойгийн хамгийн их хүн амтай улс болсон ч зах зээлийн системд шилжсэний дараа хүүхдээ өсгөж хүчрэхгүй болсон эцэг эхчүүд хүүхдээ хаях үзэгдэл их гарсан билээ.

Дэлхийн өв[засварлах | кодоор засварлах]

Румыны нутагт ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн соёлын өв 6, байгалийн өв 1 бий.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Romanian 2011 census (Румын). www.edrc.ro. 2010-02-22-д хандсан.
  2. 2.0 2.1 2.2 2.3 Romania. International Monetary Fund. 20 April 2012-д хандсан.
  3. CIA – The World Factbook – Field Listing :: Distribution of family income – Gini index. Central Intelligence Agency. 31 December 2010-д хандсан.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Romвnia – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Засгийн газар
Ерөнхий мэдээлэл
Эдийн засаг болон хууль
Соёл урлаг ба түүх
Жуулчлал